Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 140

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас Улаан тэмээт овогт Гайтавын Хонгорзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Улаан тэмээт овогт Гайтавын Хонгорзулыг “бусдын эд хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, мөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Шүүгдэгч Г.Хонгорзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 04 жил хорих  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жил хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 04 жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 05 жил хорих ялаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Хонгорзулд оногдуулсан 05 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Г.Хонгорзулын цагдан хоригдсон 216 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хонгорзулаас нийт 21.615.000 төгргийг гаргуулж хохирогч Б.Отгонбатаад 900.000 төгрөг, хохирогч Г.Боргилчулуунд 325.000 төгрөг, хохирогч Т.Бямбасүрэнд 300.000 төгрөг, хохирогч Ц.Отгончимэгт 1.000.000 төгрөг, хохирогч Д.Болормаад 300.000 төгрөг, хохирогч Б.Бат-Эрдэнэд 4.300.000 төгрөг, хохирогч Д.Энхбаатарт 3.000.000 төгрөг, хохирогч А.Мандахзулд 240.000 төгрөг, хохирогч Д.Буяннэмэхэд 3.000.000 төгрөг, хохирогч А.Алтанцэцэгт 4.250.000 төгрөг, хохирогч Б.Даваад 4.000.000 төгрөгийг тус тус олгосугай.
  8. Энэ хэрэгт 201625021403, 201625012212, 201725010079, 201725010118 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн болно.
  9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн пойлоосон хяр, баавартай эмээл, хазаар, бага гарын тархи манан хөөрөг, бэлнээр хураагдсан 540.000 төгрөгийг хохиролд тооцуулахаар Говь-Алтай аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хувцаснуудыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
  11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Г.Хонгорзулд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОТГОНБАЯР

 

ШҮҮГЧИД                                       А.АЛТАНХУЯГ

 

                                                                                                Л.ОЮУНЧИМЭГ