| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0293/З |
| Дугаар | 128/ШШ2023/0651 |
| Огноо | 2023-08-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2023/0651
2023 08 28 128/ШШ2023/0651
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Натайсүрэн овогт О.Б*******, РД:Х*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Х*******,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б*******,
Гуравдагч этгээд: Г******* овогт Т*******гийн Б, /РД:Ч/,
Гуравдагч этгээд: С овогт Бын О, /Ш/ нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*******, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 18 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 хороо, Гэд байрлах тус бүр 700мкв газрыг Н.Ч, Б.Т нарт анх эзэмшүүлсэн.
1.2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/441 дугаартай захирамжаар дээрх газруудын эзэмших эрхийг Э.Гд шилжүүлсэн.
1.3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/185 дугаар захирамжаар Э.Гаас О.Б*******д Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Гэд зуслангийн зориулалтаар 699 мкв талбай бүхий нэгж талбарын 1874 дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлсэн.
1.4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/287 дугаар захирамжаар О.Б*******д Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Гэд 590 мкв талбай бүхий газрыг эзэмшүүлжээ.
1.5. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дүгээр захирамжаар Э.Гаас Т.Бт Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Гэд байрлах 700 мкв талбай бүхий нэгж талбарын 10225 дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлжээ.
1.6. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар Т.Боос Б.От Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Гэд байрлах 699 мкв талбай бүхий нэгж талбарын 10225 дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлсэн.
1.7. О.Б*******гээс 2021 оны 08 дугаар сарын 03, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус тус Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 03-06/5459, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03-06/538 дугаар албан бичгээр “... Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд уламжлав” гэсэн хариу хүргүүлжээ.
1.8. Нэхэмжлэгч О.Б*******гээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаартай захирамжийн Т.Бт холбогдох хэсгээс нэгж талбарын 15507 дугаар бүхий газартай 110 мкв талбайгаар давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан.
1.9. О.Б******* нь 2022 оны 0 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаартай захирамжийн Т.Бт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар сарын 106.3.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн.
1.10. 2022 оны 0 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны А/111 дугаар захирамжийн Б.От холбогдох 10225 /16531/ тоот нэгж талбар бүхий газраас 11772 /15507/ нэгж талбар бүхий газартай давхцаж буй 110 мкв газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч О.Б*******гийн 2017 оноос хойш эзэмшиж буй Э.Гаас худалдаж авсан 11772 /15507/ нэгж талбар бүхий газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Т.Бт шилжсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж буй 11772 /15507/ нэгж талбар бүхий 700 мкв газрыг Газрын хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгч эзэмшүүлэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” гэж нэмэгдүүлсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “О.Б******* миний бие 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.Гтай хувийн орон сууц болон гарааш худалдан авах гэрээ хийсэн билээ. Уг гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 1 хороо, Г 1 дүгээр гудамжны 527 тоот хаягт байрлах 63 м.кв талбай хэмжээтэй гарааш, 116.4 м.кв хэмжээтэй хувийн орон сууц нийт 179.4 м.кв талбайтай хувийн сууц, гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх иргэн Э.Гаас иргэн О.Б******* надад шилжиж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ү-22 улсын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Дээрх худалдах худалдан авах гэрээний дагуу 63 м.кв талбайтай гарааш байрлаж байгаа газрын суурийн газрын гэрчилгээ болох 14483 тоот нэгж талбарын дугаартай газар нь иргэн Э.Гаас О.Б******* надад шилжсэн боловч, өнөөдрийг хүртэл хувийн орон сууц байгаа байрлаж байгаа, гарааш байрлаж буй газрын зэргэлдээ хөрш 116.4 м.кв хэмжээтэй хувийн орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 15507 тоот нэгж талбарын дугаартай газрын эрх нь иргэн О.Б******* надад шилжихгүй удлаа.
Учир нь иргэн Э.Гы О.Б******* надад зарсан хувийн орон сууц байрлаж байгаа 15507 тоот нэгж талбарын дугаартай газар нь манай хажуугийн айл болох иргэн Т.Бын эзэмшлийн 10225 тоот нэгж талбарын дугаартай, 699 м.кв хэмжээтэй газраас 110 м.кв газраар давхацсан, мөн Э.Гы надад зарсан үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газрын эрхийг иргэн Т.Бт шилжүүлсэн гэх үндэслэлээр уг газрын эрх надад шилжихгүй, О.Б******* миний бие 120 сая төгрөгөөр худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирсоор өдийг хүргэсэн. Тиймээс миний бие Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар Э.Г бидний хооронд байгуулагдсан 162 дугаартай Хувийн орон сууц худалдан авах тухай гэрээний 3 дугаар зүйлд заасан эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгуулахаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан.
Тус шүүхээс миний нэхэмжлэлийг хүлээн авч хянаад 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 181/ш32020/10353 тоот шийдвэрээр “..... Э.Гы нэр дээр бүртгэлтэй 15507 дугаартай газрын эрх Т.Бын нэр дээр бүртгэлтэй 10225 дугаарын нэгж талбарын дугаартай газрын эрхтэй 110.м.кв газраар давхцаж байна. Иргэний хэргийн шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэх нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т нийцэх бөгөөд иргэний хэргийн шүүх газар эзэмших эрхийн зөрчилгүй, эзэмших эрх газрын давхцалгүй, газрын эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т хамаарах тул эрхийн зөрчилтэй, давхцалтай газрын эзэмших эрх шилжүүлэх нэхэмжлэлийг энэ зүйлд заасан нэхэмжлэлд хамаатуулан үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл дээрх газрын асуудлуудыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээс нааш шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх боломжгүй, Газар эзэмшүүлэх иргэн, Засаг даргын хоорондох асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ...” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Тиймээс энэхүү шийдвэрийн дагуу миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж тус дүүргийн Засаг даргын 2019 оны А/591 дүгээр захирамжийн Т.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хандсан. Гэтэл тус дүүргийн Засаг даргаас миний өргөдлийн хариуг удтал өгөхгүй байж байгаад 2021 оны 0 сарын 03-ны өдрийн 15/790 тоот албан бичгээр “.. Тус газар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 тоот захирамжийг үндэслэн Т******* овогтой Бт эрх шилжсэн байх тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Иймд та өргөдөл хүсэлтээ хууль шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг ирүүлснийг миний бие эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад хандсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь уг өргөдлийг хүлээн авч танилцаад 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03/4452 тоот албан бичгээр “... Гомдолд дурдсан асуудыг хянан үзэж, Иргэний хуулийн 113 дугаар зүйл болон холбогдох хуль тогтоомжид нийцүүлэн газрыг давхардуулан олгосон зөрчлийг арилгах арга хэмжээ авч, 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлнэ үү ...” гэсэн албан бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга руу хүргүүлсэн. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Газрын алба надад 2021 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 15/965 тоот албан бичгээр “... Тус дүүргийн 19-р хороо, Гийн зусланд газар эзэмшигч иргэн О.Б*******гийн гаргасан гомдлын дагуу тухайн газарт хээрийн үзлэг хийж, газрын маргааныг шийдвэрлэхээр тохиролцсон бөгөөд уг асуудлыг дүүргийн Засаг даргын дэргэдэх дэд зөвлөлөөр хэлэлцэхээр хүлээгдэж байгаа болно...” гэсэн хариу ирүүлсэн. Энэ хариуг хүлээн аваад “...дэд зөвлөлөөр хэлэлцүүлнэ” гэж хүлээгээд хариу ирүүлэхгүй, утасдахаар утсаа авахгүй болохоор дахин Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж, миний өргөдлийг дэд зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэсэн хариу ирэхгүй байгаа тул дэд зөвлөлөөр хэлэлцүүлсэн эсэх, хэлэлцсэн бол ямар хариу гарсан эсэхийг тодруулж дахин Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өргөдөл гаргасан.
Гэтэл дээрх өргөдлийн хариуг тус дүүргийн Засаг дарга Газрын алба руу шилжүүлсэн бөгөөд уг өргөдлийн хариуг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 15/1127 тоот албан бичгээр Танд кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-т Газар дээр нь тэмдэглэж, газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсэг дундаа эзэмшигчийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна гэж заасны дагуу нэгж талбаруудын газрын кадастрын зургийн мэдээлэл давхцалгүй бүртгэлтэй байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй байгаа гэсэн заалт болон Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т эзэмшил ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын бүртгэлд бүртгэх заалтуудыг зорчиж иргэн Т.Бт газар эзэмшүүлээгүй болно” гэсэн хариу ирүүлснийг миний бие Газрын албанаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч хуульд заасны дагуу дээд шатны албан тушаалтан Нийслэлийн Засаг даргад дахин гомдол гаргасан.
Гэтэл нийслэлийн Засаг даргаас миний өргөдлийг хянаж үзээд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03-06/538 тоот албан бичгээр “Тус албанд хандаж ирүүлсэн иргэн О.Б*******гийн өргөдлийг чиг үүргийн дагуу шилжүүлж байна. Тухайн асуудлыг судлан, зохих журмын дагуу арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэсэн талаар 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор эргэн мэдэгдэнэ үү” гэсэн хариуг миний бие 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гардаж аваад дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанаас бичгээр хариу өгөхийг хүлээж, өгөхгүй байгаа тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа болно.
1. О.Б******* намайг хувийн орон сууц болон гараашийг иргэн Э.Гаас худалдаж авсны дараа буюу 6 сарын дараа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дүгээр захирамжийн 39 дэх талд заасны дагуу иргэн Э.Г нь надад зарсан хувийн орон сууц байрлаж буй 700 м.кв газраас Т.Бт хууль бусаар 110 м.кв газраар давхардуулан шилжүүлсэн байна. О.Б******* миний бие 15507 тоот нэгж талбарын дугаартай 700 м.кв талбай бүхий газар эзэмших эрх дээр байрлаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан, одоо бодитоор миний эзэмшил ашиглалтад байгаа тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчмыг баримталж, Иргэний хуулийн 113.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээгээр тус хувийн орон сууцны өмчлөх эрх иргэн О.Б******* надад шилжин ирсэн тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/591 тоот захирамжийн Т.Бын 10225 нэгж талбартай 110 м.кв газраар давхцаж буй хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа болно.
2. Уг хувийн орон сууцны өмчлөх эрх нь О.Б******* надад иргэн Э.Гаас худалдах худалдан авах гэрээгээр шилжиж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ү-22 улсын дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байхад уг байдлыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга харгалзаж үзэлгүй хуульд зааж, үндэслээгүй олон янзын шалтаг тоочиж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/591 дүгээр захирамжийг хүчингүй болгохоос үндэслэлгүйгээр татгалзаж байгаад гомдолтой байна.
3. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дүгээр захирамжаар нэгж талбарын 15507 тоот нэгж талбарын 700 м.кв газрын Э.Гы эзэмших эрхийг Т.Бт шилжүүлээгүй, харин уг газартай 110м.кв газрыг шилжүүлж буй байдлаар 110 м.кв газраар зориудаар давхцал үүсгэж, өөр шинэ 10225 тоот нэгж талбарыг хууль бусаар үүсгэсэн.
4. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/591 дүгээр захирамж нь эрх шилжүүлэх нэртэй захирамж атлаа газрын шинэ олголт хийсэн, шинэ нэгж талбар үүсгэсэн бөгөөд үүсгэхдээ 110 м.кв газраар хууль бусаар 15507 нэгж талбартай давхцуулан үүсгэсэн. Гагцхүү шинээр нэгж талбар үүсгэхдээ миний байшин байрлаж байгаа 15507 нэгж талбар бүхий газрын эх гэрчилгээг Газрын алба, Засаг дарга, Э.Г, Т.Б нар овжин байдлаар, хууль бусаар 10225 нэгж талбарын гэрчилгээ мэтээр ашиглаж, хууль бус захирамж гаргуулсан. Учир нь эрх шилжүүлэх захирамж гаргахад 10225 тоот нэгж талбарын эх гэрчилгээ, захирамж байгаагүй тул Т.Бт 15507 нэгж талбар бүхий газраас 110 м.кв газрыг шилжүүлэн авч байгаа мэтээр 15507 нэгж талбарын эх гэрчилгээг ашигласан.
5. Т.Бын 10225 нэгж талбар нь захирамжаараа 699 м.кв хэмжээтэй бөгөөд 110 м.кв газар нь 15507 нэгж талбартай давхцах бөгөөд үлдэх 589 м.кв газар нь ямар захирамж, эх гэрчилгээг үндэслэж Т.Бт эрх шилжүүлэх захирамжаар шинэ олголт, газрын эрх үүссэн нь маш ойлгомжгүй бөгөөд энэ байдал нь уг захирамжийн 39 дэх тал хууль бусаар гарсан болох нь маш тодорхой харагддаг.
6. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/591 дүгээр захирамж нь Газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай нэртэй, үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Гэтэл уг захирамжийн 39 дэх талаар Э*******ын Гаас Т*******гийн Бт шилжүүлсэн атлаа шилжсэн нэгж талбар нь шилжүүлж буй 15507 нэгж талбар биш харин огт өөр 100225 тоот нэгж талбар шилжсэн. Гэтэл шилжүүлээгүй нэгж талбарыг буюу 15507 нэгж талбартай захирамжийн 2 дугаар заалтаар Э.Гы 2014 оны А/441 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь мөн хууль бус болсон.
7. Э.Гы 15507 тоот нэгж талбартай газар дээр маргаан үүссэн талаар миний бие Чингэлтэй дүүргийн Газрын албанд өргөдөл гаргаж, иргэний хэргийн шүүх дээр маргааныг хянаж дуусах хүртэл ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийхгүй байх талаар өргөдөл гаргасан бөгөөд миний өргөдлийг тухайн үеийн Газрын албаны удирдлага хүлээн авч мэдээллийн сандаа шилжилт хөдөлгөөн хийхгүй байх талаар тэмдэглэгээ хийсэн байсан. Гэтэл тус дүүргийн Газрын албаны байцаагч Өлзийбаяр намайг Э.Гаас уг газрын дээр байрлаж байгаа байшинг худалдаж авснаас хойш 6 дараа нь уг хоригийг ямар нэгэн шийдвэр захирамжгүйгээр цуцалж, Т.Бт 110 мкв газрыг нь санаатай, хууль бусаар шилжүүлсэн байсан.
8. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх О.Б******* миний гаргасан нэхэмжлэлийг иргэний журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд заасан журмын дагуу уг асуудлууд хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүх нэхэмжлэлийг буюу 15507 тоот нэгж талбар бүхий газрыг О.Б******* надад шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй, энэ асуудлаа зохих буюу Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсний дараа эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгуулахаар дахин хандах талаар тусгасан болно.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаартай захирамжийн Т.Бт холбогдох 100225 тоот нэгж талбартай газраас 15507 нэгж талбарын газартай 110 м.кв талбайгаар давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.Гтай хувийн орон сууц болон гарааш худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 1 хороо Г 1 дүгээр гудамжны 527 тоотод байрлах 63 квадрат метр талбайн хэмжээтэй гарааш, 116,4 квадрат метр хэмжээтэй хувийн орон сууц нийт 179 квадрат метр талбайтай хувийн орон сууц гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхээ Э.Гаас худалдан авч 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн 22 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Хэргийн үйл баримтыг ярих юм бол анх 2017 онд О.Б******* зуслангийн газар худалдаж авна гэж зар өгсөн. Зарын дагуу н.Б болон Э .Гы аав нь холбогдсон. Ингээд газрыг талууд очиж үзсэн. Байшин үзүүлсэн 2 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэсэн. Ингээд худалдах худалдан авах эрх шилжүүлэх гэрээ хийх болсон чинь 2 газрын гэрчилгээ нь Ариг банканд барьцаанд тавьсан байгаа Ариг банкнаас чөлөөлж авна гэхээр нь нэхэмжлэгч эхлээд 69 сая төгрөгийг Ариг банкнаас чөлөөлүүлэхээр бэлнээр өгсөн. Хавтаст хэргийн 13, 14 дүгээр хуудсанд авагдсан байгаа. 69 сая төгрөгийг өгөөд Ариг банкнаас 5507 болон 4483 гэсэн 2 газар эзэмших эрхийн гэрчилгээг суллуулж авсан. Тэр өдөр нь орой болсон учраас маргааш нь худалдах худалдан авах гэрээгээ хийгээд нотариат дээр очиж уулзсан. Маргааш нь нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийх гээд очсон чинь эхлээд нэгж талбараа шалгуул гээд газрын албанд очсон. Газрын алба шалгаж үзээд ямар ч асуудалгүй гээд харин таны нөгөө худалдаж авч байгаа байшин чинь 5507 дээр байдаггүй юм байна гээд урдаас нь нэг кадастрын зураг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл зэргэлдээд 4483 дээр үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа кадастрын зураг үзүүлсэн. Ингээд нэг нь газрын гэрчилгээгүй юм байна гээд ямар ч байсан бүгдийг нь аваад гэрээ хийсэн. Гэрээ хийгээд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэх талаар газрын албанд өгөөд удтал гэрчилгээ нь гараагүй. Хөөцөлдөөд явж байх хооронд 5507 дээр юу мэдэгдсэн бэ гэхээр худалдаж авсан үл хөдлөх нь оршдог юм байна, 4484 дээр гарааш нь байдаг юм байна. Маргаан бүхий үл хөдлөх 116,4 мкв нь газрын албаны зааж өгсөн 4483 дээр байрладаг гэдэг худлаа болж эхэлсэн. Үүнийг нэхэмжлэгч мэдээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд хандсан. Иргэний хуулийн 254.1-д эд хөрөнгийн доголдол арилгуулахаар Э.Г бидний хооронд байгуулагдсан 162 дугаартай хувийн орон сууц худалдах худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд заасан эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргийг гүйцэтгэхийг хариуцагчид даалгуулахаар өөрөөр хэлбэл 5507-гийн үл хөдлөх эд хөрөнгийн байрлаж байгаа газрын доодхыг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх эхний удаад бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Давах дээр очоод хүчингүй болоод анхан шатын шүүх дээр буцаж ирсэн. Ингээд буцаж ирэхдээ шүүхээс таны эд хөрөнгийн эрхийн доголдлыг шийдвэрлэх гэхээр Захиргааны хэргийн шүүх дээр газрын маргаан байгаа юм байна. Өөрөөр хэлбэл таны даалгах гээд хүсээд байгаа 5507 нэгж талбарын зарим хэсэг нь өөр хүнд шилжчихсэн юм байна. Тийм учраас газрын асуудлыг бол иргэний хэргийн шүүх шийдэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэхдээ маргаанаа шийдвэрлээд ирвэл дараагийн асуудлыг шийдэх боломжтой. Үүнийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй.
Ингээд нэхэмжлэгч холбогдох хууль тогтоомжийн дагуу Чингэлтэй дүүргийн газрын алба, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын хариу болохоороо таны өргөдөл гомдлыг дүүргийн Засаг даргад шийдвэрлэхэд Т.Бт шилжсэн тул шүүхэд хандана уу гэдэг хариу өгсөн. Энэ хариуг эс зөвшөөрөөд Захиргааны ерөнхий хуулийн 92-96-д заасны дагуу дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад хандсан. Нийслэлийн Засаг дарга өргөдлийг 2021 оны 10 сарын 20-ны өдөр хүлээж аваад хариуг бид нарт өгдөг. Гомдолд дурдсан асуудлыг хянаж үзлээ. Иргэний хуулийн 113 дугаар зүйл болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн газрыг давхардуулан олгосон зөрчлийг арилгах хэмжээ авч 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүлнэ үү гэдэг бичгийг Нийслэлийн Засаг дарга Чингэлтэй дүүргийн Засаг дарга руу хүргүүлсэн.
Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу доод шатны албан тушаалтны шийдвэрийг хууль бус байна гэсэн агуулгатай хариуг өгсөн. Ингээд өргөдлийг дахин Чингэлтэй дүүргийн Засаг дарга руу шилжүүлдэг. Чингэлтэй дүүргийн Засаг даргыг хариу өгөхийг хүлээгээд мөн ирэхгүй байхаар нь дахиад 10 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр дахиад хандсан. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15/965 гэдэг албан бичгээр бид нарт хариу ирүүлсэн. Тус дүүргийн 1 хороо Гийн зусланд газар эзэмшигч О.Б*******гийн гаргасан гомдлын дагуу тухайн газарт хээрийн үзлэг хийж газрын маргааныг шийдвэрлэхээр тохиролцсон бөгөөд уг асуудлыг дүүргийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хүлээлгэхээр хэлэлцэж байгаа болно гэсэн хариу ирсэн. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга шийдье гээд Чингэлтэй дүүрэг болохоор ямар ч байсан Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлье гээд хүлээлгэдэг. Дэд зөвлөлөөр хүлээлгээд бас хариу ирэхгүй утасдаад авахгүй байхаар нь дахиад Чингэлтэй дүүргийн Засаг дарга миний өргөдлийг дэд зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэсэн юу болсон бэ энэний хариуг ирүүлээч гэж дахиж ханддаг. Үүний хариуг Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлэхдээ Т.Бт шилжсэн учраас таны өргөдлийн гомдлыг шийдэх боломжгүй гээд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахиад хариу өгч байгаа. Дахиад дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан. Ингээд дээд шатны албан тушаалтан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03-06/538 дугаартай албан бичгээр тус албанд хандаж ирүүлсэн. Тухайн асуудлыг судалж зохих журмын дагуу арга хэмжээ авч хэрхэн шийдвэрлэсэн талаар 2022 оны 3 сарын 4-ний дотор хариу мэдэгдэнэ үү гээд ийм хариуг бид нарт өгдөг. Энэ хариуг эцсийн шийдвэр гэж үзээд бид нар захиргааны хэргийн шүүхэд 3 сарын 22-ны өдөр хандсан. Ингээд шүүхэд хандах хамгийн гол үндэслэл нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаануудыг хууль журмын дагуу хийлгэсэн дээд шатны албан тушаалтан хууль бус байна гэдгийг тогтоогоод доод шатны албан тушаалтанд шийдвэрлэ гэж үүрэг өгөөд байдаг доод шатны албан тушаалтан эхлээд шийдвэрлэе гэж байгаад дараа нь шийдвэрлэхээ больчихсон.
Нэхэмжлэлийн гол үндэслэл нь шүүхэд бид нар нэхэмжлэл гаргаад явж байх явцад нэхэмжлэгчээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт өгөөд шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарласан. Ингээд урьдчилсан хэлэлцүүлэгт бид нар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж өгнө үү. Т.Бт миний газрыг өгчихлөө гээд хүсэлт өгсөн. Шүүх хариуцагч талыг байлцуулж байж шийдье гээд түдгэлзүүлэх хүсэлтийг түр хойшлуулж шийдэх хооронд хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга маргаан бүхий газрыг иргэн Б.От шилжүүлсэн тухай захирамж гаргаж энэ талаар хариу тайлбараа холбогдох нотлох баримтын дагуу шилжүүлж хавтаст хэрэгт хүргүүлсэн. Үүнийг бол нэхэмжлэгч тал эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 9 сарын 5-ны өдөр өөрчлөөд шүүхэд бүрдүүлбэр хангах тухай захирамж гарч, нэхэмжлэгчээс тайлбар өгсөн. Анхны өөрчилсөн бүрдүүлбэрийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг ярья гэж бодож байна.
Нэгдүгээрт, 11772 хуучнаар 5507 нэгж талбарын бүхий газрыг Т.Бт шилжүүлсэн мэтээр захирамж гаргасныг Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 хэсэгт заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоох гэж бид нар өөрчилсөн. Энэ хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэл гаргаад явж байх явцад Т.Бт шилжсэн байсан захирамж нь Б.От шилжсэн учраас энэ үндэслэлээр өөрчилсөн. Өөрчилсөн шаардлагын хууль зүйн үндэслэл бол Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 8 сарын 30-ны өдрийн 591 дүгээр захирамжийн Т.Бт холбогдох хэсгийн газрын эрх гэрчилгээг шилжүүлэх захирамж байдаг. Гэтэл газрын эрхийг шилжүүлээгүй. Гэтэл энэ захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэж байгаа мөртлөө 38-аар газрын эрхийг шилжүүлээгүй байдаг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/591 дүгээр захирамж нь газрын гэрчилгээг тухайн нэртэй үндэслэх хэсэгтэй 38.4-ийг барьсан. Хэрвээ тэр 5507 гэдэг нэгж талбарыг шилжүүлэх гэж байгаа бол 5507 шилжүүлнэ. Гэтэл нөгөө захирамж маань 38.4-ийг барьсан мөртлөө 38.4-д заасан яг өөрийнх нь Т.Бын шилжүүлэх гэж байгаа газар нь зэргэлдээ газрыг шилжүүлэх тухай захирамж гардаг.
Гэтэл өөрийнх нь хавтаст хэрэгт өгсөн баримтаар Т.Б гэдэг хүн Э.Гаас 5507 буюу нэхэмжлэгчийн худалдаж авч Ариг Банкнаас чөлөөлүүлсэн газрын эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг Т.Б мөн Э.Г бичнэ гэдэг. Газрын тухай хуулийн 38.4-д шилжүүлэх гэж байгаа газрынхаа нэгж талбар болон талуудын хүсэлт иргэний гэрээ болон холбогдох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр Засаг дарга хуульд нийцэж байгаа үүнийг шилжүүлдэг. Гэтэл Т.Б гэдэг хүн Э.Гаас 5507 гэдэг газрыг өгье гэж бичнэ. Нөгөөдөх нь авъя гэж бичээд байхад маргаан бүхий газар дээр хээрийн судалгаа хийдэггүй. Хуульд нийцээгүй байхад 5507 гэдэг нэгж талбарыг Т.Бт шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл бид нарын худалдаж авсан байшингийн суурийн газрыг Э.Г хоорондоо шилжүүлж байгаа талаар хариуцагч шалгаж үзээгүй. Гэтэл бодит байдалд 5507-гийн зэргэлдээ газар шилжүүлдэг. Тэгэхээр энэ бичиг баримт нь зөрж байгаа асуудал дээр хариуцагч ямар ч хуульд нийцэж байгаа эсэхийг нь шалгахгүйгээр хуульд хээрийн судалгаа хийж болно мөн нэгж талбараар нь мэдээллийн санд шүүлт хийж болно. Нэхэмжлэгч энэ газрын талаар удаа дараа Сүхбаатарын шүүхэд хандаад өөрсдөд нь хүсэлт гаргаад маргаантай байгаа гээд тэмдэглэл үйлдүүлээд яваад байхад мэдсээр байж энэ газрыг шилжүүлсэн захирамж гаргасан хууль зүйн үндэслэлгүй юм.
Хоёрдугаарт О.Б*******гийн Э.Гаас 2017 онд худалдаж авснаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа буюу 120 саяар худалдаж авсан байшин байрлаж байгаа газрыг Э.Гаас Т.Бт шилжүүлсэн мэтээр А/591-ийг гаргаж байгаа. Бүрдүүлсэн материалыг нь харахаар 5507-г шилжүүлж авъя гээд байдаг. Гэтэл захирамжийн холбогдох хэсэг дээр хэрвээ үнэхээр 5507-г авч байгаа бол 5507 гэдэг нэгж талбараа бүрдүүлж байгаа материал нь тэр юм. Жишээлбэл бүрдүүлж өгөхөд материал нь газар эзэмших эрхийн гэрчилгээ талуудын хүсэлт талуудаас ирж байгаа нэгж талбар байдаг. Энэ нэгж талбар нь 5507 байх атлаа захирамжийнхаа хойд талын хэсэг дээр 0225 гэдэг нэгж талбарыг бичдэг. Гэтэл 0225 гэдэг нь яагаад 5507-г шилжүүлье гээд байхад чинь 0225 гээд 110 метрээр л давхацсан газрыг шилжүүлсэн бэ гэж харагдахаар байгаа юм.
А/591 дүгээр захирамжийн хамгийн гол үндэслэл нь 5507-г шилжүүлж авъя гээд байхад чинь 0225-ыг шилжүүлж байгаа гээд захирамж дээрээ гаргаж байгаа юм. Хэрвээ тэр 0225-ыг гаргаж байгаа юм бол 591 дүгээр захирамжийг хүчингүй болгох нь бас ойлгомжгүй. Тэгэхээр энэ үндсэндээ хууль бус байсан юм гэдэг нь маш тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл 0225 МИ гэдэг регистртэй 6531 нэгж талбарын дугаартай ямар нэгэн захирамж шийдвэргүй байсан гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад геодезиос ирсэн албан бичиг болон хэрэгт цугларсан нотлох баримтаас бол маш тодорхой харагддаг. Тэгэхээр хариуцагч захирамжгүй хуучин нэгж талбар бүртгэгдчихсэн байсан газрыг захирамжтай юм шиг хууль зүйн дагуу хийж байгаа юм шиг болгож бичдэг нь хууль зүйн үндэслэлгүй.
А/591 дүгээр захирамжийн 2 дугаар хэсгийг газар эзэмших эрхийг нэр шилжсэн гээд Э.Гы 2014 оны А/441 тоот захирамжийн хуучнаар 5507 газар эзэмших эрхийг хүчингүй болгочихсон байгаа. Яг амьдрал дээрээ 0225 буюу зэргэлдээг шилжүүлээд байгаа мөртлөө шилжээгүй нэгж талбарыг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. А/561 дүгээр захирамж нь илт хууль зүйн үндэслэлгүй зөв гаргаж байгаа юм шиг гаргадаг. Яг ингээд сайн тогтоод харахгүй болохоор харагдахгүй байгаа. Одоогийн 0225 гэдэг хуучны 6531 гэдэг нэгж талбартай МИ гэдэг регистр дээр бүртгэлтэй байсан нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд шинжээч томилоод явж байх явцад нэгж талбаргүй тушаалгүй газар байсан юм байна гэдэг нь харагддаг. Одоогийн энэ 0225, гэтэл тэр А/561-ээр хүчингүй болгож байхдаа 0225-ыг шилжүүлж байгаа юм шиг гаргадаг. Тэгэхээр энэ бас хууль зүйн үндэслэлгүй юм.
Үүнийг үндэслээд дахиад Б.От шилжүүлсэн. Б.От шилжүүлэхдээ 2022 оны А/111 дүгээр захирамжаар Б.От 6531 одоогийн 0225-ыг шилжүүлсэн. Ингээд 5507-гийн 110 бас дагалдаад Б.От оччихсон. Эхний захирамж нь хууль бус учраас Б.От шилжиж байгаа захирамж хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгохоор шаардлага гаргаж байгаа.
Гуравдугаарт, бид нар Т.Бт эзэмшүүлээд байгаа газрыг эзэмшүүлээд өгөөч ээ гэдэг хүсэлтийг О.Б******* удаа дараа хариуцагч болон дээд шатын албан тушаалтанд гаргаж байсан. Тэгэхээр хариуцагч нэг болохоор хүлээн зөвшөөрөөд байдаг нэг болохоор татгалздаг, зөвшөөрөхдөө дэд зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Та үнэхээр хохирчихжээ, хүлээж бай бид нар засна болгоно л гэдэг тэгээд байдаггүй. 3 дахь шаардлага болохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид 590 мкв газрын захирамж гарсан. Бид үүнийг яг газрын захирамж гарсан гэж үзэхгүй байгаа. Газрын тухай хуулийн 27-д газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, гэрчилгээгүй бол газар эзэмшигч биш гэж үздэг. Хэдийгээр захирамж гарсан ч гэсэн мэдээллийн санд орохгүй, гэрээ байгуулагдахгүй, гэрчилгээ өгөхгүй байгаа учраас бид нар 3 дахь шаардлагыг бол гаргасан. Чингэлтэй дүүргийн Засаг дарга мөн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч О.Б*******гийн 2017 оноос хойш эзэмшиж байгаа 1772 хуучны 5507 гэдэг нэгж талбар бүхий газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх хэсэг заасны дагуу Т.Бт шилжсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид шилжүүлэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэж байгаа. Учир нь Т.Бт анхнаасаа шилжсэн захирамж олгож байгаа мөртлөө манай газрын гэрчилгээг үндэслээд шинэ олголт хийсэн. Шинэ олголт хийж байгаа юм бол Газрын тухай хуулийн 38.4-ийг барьдаг нь ямар учиртай вэ, үнэхээр 38.4-ийг барьж байгаа юм бол яахаараа манай байшингийн доод талын газрыг Т.Бт шилжүүлээд байдаг юм? Тэгээд шилжсэн юм уу гэхээр бодит байдалд зэргэлдээ газар шилжээд байдаг, шилжүүлэхдээ манай 110-ыг өгөөд байдаг. Тийм учраас энийг бол хууль бус гэж үзээд 700 метр газрыг газрын хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгчид эзэмшүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай ийм шаардлага гаргасан. Одоогийн гарчихсан байгаа захирамж нь А/591-ээр гарчихсан зөвшөөрөхгүй 700 мкв явж байгаа. 2-т нь гэрээ гэрчилгээ байхгүй учраас Газрын тухай хуулийн 27-д заасны дагуу газар эзэмшигч гэж үзэх боломжгүй байгаа учраас үүнийг бид нар шийдвэрлээгүй гэж үзэж газрын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах тухай ийм шаардлага гаргасныг нь шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Дүүргийн Зааг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаартай захирамж нь хууль ёсны үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан, бусдын эрхийг хязгаарлаагүй гэж үзэж байгаа болно. Учир дүүргийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд иргэн Т.Бт газар эзэмшүүлсэн, иргэн Т.Боос Б.От шилжүүлэн эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй. Иймд О.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож өгнө үү.” гэжээ.
3.2. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч иргэн О.Б******* нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр /хуучин 14483/ шинэ/11258/ тоот нэгж талбар бүхий 700 мкв газрыг Э.Гаас эрх шилжүүлж авахаар 163 тоот нотариат Б.Эгээр батлуулж хүсэлтээ 2017 оны 06 дугаар сарын 23-нд тус албанд ирүүлснийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/185 дугаар захирамжаар эрх шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Иргэн Т.Б нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр /хуучин 16531 шинэ 10225/ тоот нэгж талбар бүхий 700 мкв газрыг Э.Гаас эрх шилжүүлж авахаар 995 тоот нотариат Б.Г батлуулж хүсэлтээ 2019 оны 07 дугаар сарын 22-нд тус албанд ирүүлснийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн А/591 дүгээр захирамжаар эрх шилжүүлж тус тус шийдвэрлүүлсэн болно.
Тухайн хоёр иргэний дүүргийн Засаг даргын захирамжаар эрх шилжүүлж авсан О.Б******* /14483/, Т.Б /16531/ нарын нэгж талбарууд нь хоорондоо хиллэдэггүй бөгөөд давхцалгүй болно. Дээрх хоёр нэгж талбарын дунд Э.Гы нэр дээр /хуучин 15507/ шинэ 11772 тоот нэгж талбар нь мэдээллийн санд захирамж шийдвэрийн бүртгэлгүй зөрчилтэй нэгж талбарын бүртгэлтэйгээр Т.Бын /хуучин 16531 шинэ 10225/ тоот нэгж талбарын кадастрын зурагтай 110мкв талбайгаар давхцалтай бүртгэгдсэн байдаг. Иргэн О.Б*******гийн үл хөдлөх болон байшинг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар мэдээллийн санд 14483 тоот нэгж талбар бүхий кадастрын зурагт багтаан буруу оруулсан байдаг энэ талаар 2021 оны 10 дугаар сард иргэн О.Б*******, эхнэр, өмгөөлөгчийн хамтаар газар дээр нь очиж хээрийн үзлэг хийх явцад тогтоогдсон тул шинээр 1 айлын газрыг баталгаажуулж шийдвэрлэх мөн байшингийн кадастрын зургийн зөрчлийг арилгаж зөв байршилд шийдвэрлэх боломжтой талаар мэдэгдсэн болно” гэжээ.
3.3. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “100 хэдэн метр квадрат давхцаад байгаа дээр би өмнөх хурал дээр тайлбарлаж хэлсэн. 580 мкв газар мэдээллийн санд орохгүй байгаа дээр шүүхийн шийдвэр гаргуулаад шийдвэрийнх нь дагуу арга хэмжээ авч ажилласан нь дээр байна. Өмнө нь хариуцаж байсан хүмүүсийн алдаа дутагдалтай өчнөөн асуудал байгаа болохоор тэр ингэсэн гээд байх нь боломжгүй. 110 мкв газрыг О.Б******* дээр нэмж өгөх боломжтой. Хэрвээ шүүхийн шийдвэр гараад мэдээллийн санд орчих юм бол талбай хэмжээ өөрчлөхөөр хоёр тал хоёулаа хүсэлтээ өгөх юм бол зураг засах боломжтой. Б.О рүү орсон 110 мкв газар дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байхгүй учраас талбайн хэмжээ багасахгүйгээр зураг засах боломжтой” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Би 2016 оны 03 сард Чингэлтэй Дүүргийн 19-р хороо Г зусланд 15507 /11772/ тоот нэгж талбар бүхий газрыг Э.Эаас худалдан авсан. 2017 оны 6-р сарын 20-ны өдөр Э.Гы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн газрын албанд холбогдох бичиг баримтын хамт газрын эрхээ шилжүүлэхээр материалаа өгсөн боловч газрын эрх шилжих боломжгүй байсан. Учир нь миний худалдаж авсан 15507 /11772/ тоот нэгж талбар бүхий газар дээр О.Б*******гийн байшин байрлаж байсан гэдгийг тухайн үед олж мэдсэн. Худалдаж авах үеийн газрын байдал 14483 /1874/ тоот талбар бүхий О.Б*******д шилжүүлсэн газар, 15507 /11772/ тоот нэгж талбар бүхий надад шилжүүлсэн газар нь нийтдээ 1 хашаанд байрлах ба ямар нэг тусгаарласан хашаа байхгүй байсан. Уг газрын зүүн урд буланд гарааш, дунд хавьд нь байшин, зүүн хойд хэсэгт нь байшингийн суурь байсан. Э.Гы аав Н.Э*******, Н.Б нар уг газрыг зарахдаа уг газруудын кадастрын цэгүүд зөрүүтэй байгаа тухай мэдэж байсан мөртлөө О.Б******* болон надад эрх шилжүүлэх гэрээг хийж маргаан үүсгэсэн байна. Ингээд миний газар дээр О.Б*******гийн байшин байсан болохоор би О.Б*******г байшингаа татаж өөрийн газартаа аваач гэж хэлэлтэй биш хүний хөрөнгө учир тэгж маргаан хийлгүйгээр, хашааны хойд талын газар болох 16531/10225/ талбар бүхий захирамж байхгүй С гэх хүний нэр дээрх газрыг устгаж, шилжүүлэн бүртгэж өгнө үү хэмээн Нийслэлийн газрын албанд 2018 оны 07 сарын 19-нд 019001 тоот өргөдөл гаргасан.
Өргөдлийн хариугаар 2018 оны 0 сарын 19-нд 16531 /10225/ талбар бүхий захирамж байхгүй С гэх хүн нэр дээрх газрыг устгаж, нэгж талбарын давхаргад шилжүүлэн бүртгэх шийдвэрийг гаргасан. 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 тоот захирамжаар 16531 /10225/ талбар бүхий газрыг миний нэр дээр захирамж гарган олгосон.
Би 2015-2021 онуудын 15507/11772/ талбар бүхий газрын татварыг төлж байсан болно. Анх хашаанд 2 газрыг тусгаарласан хашаа байхгүй байсан гэж дээр дурдсан. Одоогийн тусгаарласан хашааг О.Б******* өөрөө 2017 оны 06 сарын 15-нд эхнэр болон бусад хүмүүстэй хүч түрэмгийлэн барьсан байдаг. Тусгаарласан хашаагаа яг манай хашааны орц гарцын урдуур барьсан. Т.Б миний хувьд бодит байдалд хандан О.Б*******гийн өөрийнх нь барьсан хашааны тавьсан цэгээр 16531 талбар бүхий газрын кадастрын цэгийг Чингэлтэй дүүргийн Газрын албаны ажилтан ирж тавьсан байдаг.
Миний эзэмшиж байсан газарт О.Б*******д өгөх 110 мкв газар байхгүй, хашааны орц гарц байдаг газар болно. Харин ч О.Б******* нь Э.Гаас нэг айлын 700 мкв газрын эрх шилжүүлэх гэрээ хийсэн мөртлөө хоёр айлын газар авах гээд зарга хийгээд байхад нь Чингэлтэй дүүргийн Газрын албанаас 2022 оны 0 сард 590 мкв газар буюу одоогийн бодитоор эзэмшиж байгаа газрыг нь эзэмшүүлсээр байтал дахин зарга хийж байгаа нь их муухай санагдаж байна. Т.Б би өөр ийн эзэмшиж байсан 16531 /10225/ талбар дугаар бүхий газраа Б.От 2022 онд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн болно. Иймд уг нэхэмжлэлийн зарыг үнэн зөв, бодитоор нь шүүж өгнө гэдэгт Т.Б би найдаж байна.” гэжээ.
4.2. Гуравдагч этгээд Б.О шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Б.О миний бие 10225 талбарын дугаартай газрыг иргэн Т.Боос 2021 оны 7 дугаар сард 170 сая төгрөгөөр худалдан авч нэмж 50 сая төгрөгийн засварын ажил хийсэн. Тухайн үед Чингэлтэй дүүргийн газрын албанд хууль, дүрэм журмын дагуу холбогдох материалыг бүрдүүлж, тус газрыг шилжүүлэн авах хүсэлтээ өгч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний 01125-A/111/2022 дугаартай шийдвэрээр Э-22 дугаартай гэрчилгээг миний нэр дээр олгосон. Улмаар тус худалдан авсан талбарын талаар иргэн О.Б******* Чингэлтэй дүүргийн газрын албатай маргаан үүсгэж гуравдагч талын хариуцагчаар намайг дуудсан талаар 2022 оны 5 дугаар сард мэдэгдсэн. Би хэргийн материалтай танилцаж үзэхэд иргэн О.Б******* нь иргэн Э.Гаас Чингэлтэй дүүргийн 1 хороо, Г 1 дүгээр гудамжны 527 тоот хаягт байрлах 63 м.кв талбайтай хувийн сууц, гараашны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч Ү-22 гэрчилгээг гаргуулан авсан гэдгээ иргэн О.Б******* Нийслэлийн захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ /1-р хавтасны 1-р нүүр, 8-р нүүр/ бичсэн байна. Мөн үүний зэрэгцээ иргэн Э.Гаас О.Б******* нь тус гарааш байрлах нэгж талбарын дугаар 1074 700мкв газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж /1-р хавтас 9-р нүүр/, эзэмших эрхтэйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Эндээс үзэхэд О.Б******* нь Э.Гтай 63 мкв байшин, гараашны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн гарааш байрлах 1074 талбарын дугаартай 700мкв газар худалдан авах гэрээ байгуулж тэдгээрийгээ одоо өөрөө эзэмшиж байна. Харин Э.Гтай тус байшин байрлах газар, түүний эргэн тойрны газрыг худалдан авах, эрх шилжүүлэх ямар ч гэрээ байгуулаагүй байна. Энэ нь О.Б*******гийн өгсөн нэхэмжлэл, шүүхэд өгсөн нотлох баримт, Чингэлтэй дүүргийн газрын албанд өгсөн баримт материал, хариуцагчаар татагдсан Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч О*******ын шүүх хурлын үеэр өгсөн ярианд дурдагддаг. Тэрчлэн хавтаст хэрэгт хавсаргасан 10225, иргэн Э.Гы нэр дээр бүгд байсан үүний 10225 талбарын дугаартай газрыг Иргэн Бт, 1074 талбарын дугаартай газрыг иргэн О.Б*******д зарсан ба энэ хоёрын дундах зай талбайг Э.Г хэнд ч зараагүй хэний ч эзэмшил биш гэдэг нь хавтаст хэрэгт хавсаргасан материалуудаар нотлогдож байна. Хэрэв кадастрын зураггүй газрыг иргэн Э.Г иргэн Б*******д зарсан бол энэ нь миний эрх ашгийг хөндөх асуудал биш юм аа.
Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн 2 удаагийн албан бичгээр /1-р хавтас хуудас 210, 2-р хавтас дугааргүй/ 10225 талбарын дугаартай газар нь Э.Гаас Т.Бт шилжсэнийг нотолж байна. Одоо ч энэ хоёр газрын дунд газарт кадастрын зураг байхгүй байгааг миний egazar.gov.mn-ээс авсан зургаас харагдаж байна.
Улмаар иргэн О.Б*******гийн хүсэлтийг хангаж тус 63 мкв байрлах байшингийн эргэн тойрны 590 мкв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/287 тоот захирамжаар иргэн О.Б*******д эзэмшүүлэхээр захирамжилсан.
Ийм байдлаар иргэн О.Б*******гийн хүсэлтийг хагасаар байхад иргэний хуулийн 85.2 дахь заалтыг мушгин тайлбарлаж, өөрийн нэр дээр тус байшингийн эргэн тойрны 590 мкв газрыг эзэмшүүлэх захирамж гарсан байхад хууль ёсны эрх, захирамжийн дагуу миний нэр дээр эзэмших эрхтэй 10225 тоот талбарын дугаартай 699 мкв газраас минь 110 мкв газрыг нэмж нэхэмжилж байгаа нь ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй юм. Ямар ч хуульд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 700 мкв газар дагалдан гэж заагаагүй бөгөөд О.Б******* нь Иргэний хуулийн 85.2-т “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасныг илт гуйвуулж байна. Учир нь барилгын газартай салшгүй бэхлэгдсэн хэсэг гэдэг нь байшингийн суурь хэсгийг зааж байгаа болохоос биш түүний эргэн тойрны газар биш юм аа. Иймд тус байшингаас хаа хол орших хууль ёсны эрх ийн дагуу улс надад эзэмшүүлсэн газар нь энэ хүний байшин бэхлэгдсэн газартай ямар ч хамаагүй болно. Иймд О.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй зүйл гэж үзэн эрс эсэргүүцэж байна” гэжээ.
4.3. Гуравдагч этгээд Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ой тал руугаа нэмэгдэнэ гэж байх шиг байна. Тэгвэл О.Б*******гийн газрыг ой тал руугаа нэмж болохгүй юу? Би эрс эсэргүүцэж байна. Би өөрөө 0,7 га газартай хууль дүрэм журмын дагуу авсан. Хэн нэгэн нэгнийгээ залилж авснаас үүдсэн хохирлыг иргэн би төлөхгүй. Анхнаасаа О.Б******* Э.Гаас үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байсан. Өмгөөлөгч нь сая хэлж байна очиход ганцхан газрын гэрчилгээ байсан талаар мэдэж байсан байгаа. Албаар тийм мэдэж байсан үйлдлээ хийчхээд газрын гэрчилгээгээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авчхаад одоо ингээд худалдаад авсан намайг хохироох гээд минийхийг хойшлуулаад ямар хариуцлагагүй юм ярьж байна. Яагаад миний эрх ашгийг бодохгүй байна. Би хөгшин, тахир дутуу, эцэг эхтэй хүн. Одоо яг тэр үүд нь манай үүд байдаг. 110 мкв газар нь машин тавиад тэргэнцэртэй хүн буугаад түрээд явдаг. Та нар очоод газрын хэмжилт хийгээд үзээрэй. Манай үүд хаана байна, О.Б*******гийн үүд хаана байна тэр газар О.Б*******д хэр ач холбогдолтой байна вэ үзээрэй. Өөрийнх нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй газрын урд талын газрыг худалдаж авсан харин тэр байшинг нь болохоор дангаар нь худалдаж авсан. Одоо тэр газар дээр байгаа байшин нь минийх учраас эргэн тойрны газар нь минийх гээд байдаг. За тэгээд хүсэлтийг нь хангаад 590 мкв дээр газрыг нь өгчихсөн байжээ. Тэгсэн Газрын тухай хуулиар үл хөдлөх хөрөнгийн доор байгаа газар нь минийх гээд дахиад хол байгаа миний 110 мкв газартай буюу нэг ёсондоо манай үүдтэй булаацалдаад байгаа нь хүн ёсны асуудал мөн үү? Би хууль эрх зүй мэдэхгүй л дээ. Гэхдээ хэргийн баримтуудаас О.Б******* зөвхөн тэр байшингийнхаа урд талын газрыг худалдаад авсан байгаа. Тэгсэн мөртлөө одоо эргэн тойрны газар нь бүгд минийх гээд ингээд заргалдаад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. За яах вэ тэр хүн заргалддаг юм байж. Яагаад энэ хариуцагч талын төрийг төлөөлж байгаа хүн миний эрх ашгийг бодохгүй байгаа юм бэ? О.Б*******д шилжүүлж өгч болдог юм бол манай үүд яах юм бэ? Арагшаа ой надад ямар хэрэгтэй юм бэ? Хойшоо ойгоо тэр чигээрээ тавиад хашаалчихсан л байгаа шүү дээ. Ой ямар ч хэрэггүй. Би хөгшин настай эцгээ тэргэнцэртэй нь түрээд ганцхан явах боломжтой газар нь манай тэр үүд байгаа юм. Тэр ой руу би тэргэнцэртэй хүнийг түрээд явуулж чадахгүй яасан хатуу сэтгэлтэй улсууд вэ? Манай үүд зөвхөн тэр хэсэг дээр нар тусдаг. Ингээд тэр чигтэй ой мод байгаа. Нялх хүүхэдтэй хөгшин настай эцэгтэй би ганцхан тэр газарт нарлуулдаг. Энэ талаар бодоод үзээрэй. Анхнаасаа хууль бусаар авчхаад одоо эргэн тойрны газар бүгд минийх гээд байна. Залилан хийсэн юм шиг санагдсан. Тэгэхдээ энэ миний дүгнэлт л дээ. Тэр хүн зөвхөн газраа зарчихсан тэгээд хойд талынхаа газрыг Т.Бт зарчихсан. Т.Б хууль ёсны дагуу гэрчилгээгээ гаргуулаад явсан. Мөн би хууль ёсны дагуу гэрчилгээ гаргуулаад авсан. Надад хэн нэгнийг хохироогоод, луйвардаад авсан юм байхгүй. Би энийг 170 сая төгрөгөөр авсан. Тухайн үедээ сэтгэлийн хөөрлөөр өндөр үнээр авчихсан байсан. 30, 40 сая төгрөгийн засвар хийчхээд 210 сая төгрөг зарцуулсан. Одоо тэгчхээд үүдгүй ийм газрыг хөгшин настай тахир дутуу эцэгтэй хүн би яах болж байна. Би төрийн албан хаагч бизнес хийдэггүй бөөн өр зээл авсан талаар миний өргөдөл дээр байгаа. Яагаад миний нөхцөл байдлыг бодохгүй байна вэ? Яагаад намайг хүн гэж үзэхгүй байгаа вэ? Хариуцагч төрийн албан хаагч үүнийг анхаарах ёстой” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч О.Б*******гээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
2. Нэхэмжлэгчээс,
2.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаартай захирамжийн Т.Бт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар сарын 106.3.3 дахь хэсэгт заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох,
2.2. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны А/111 дугаар захирамжийн Б.От холбогдох 10225 /16531/ тоот нэгж талбар бүхий газраас 11772 /15507/ нэгж талбар бүхий газартай давхцаж буй 110 мкв газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгуулах,
2.3. Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч О.Б*******гийн 2017 оноос хойш эзэмшиж буй Э.Гаас худалдаж авсан 11772 /15507/ нэгж талбар бүхий газрыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Т.Бт шилжсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж буй 11772 /15507/ нэгж талбар бүхий 700 мкв газрыг Газрын хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгч эзэмшүүлэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “хариуцагч нарын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч миний бие өөрийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө байрлаж буй бодитоор эзэмшиж ашиглаж байгаа газраа баталгаажуулж чадахгүйд хүрээд байна” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 18 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 хороо, Гэд байрлах тус бүр 700 мкв газрыг Н.Ч, Б.Т нарт анх эзэмшүүлсэн байна.
3.2. Үүний дараа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/441 дугаартай захирамжаар дээрх газруудын эзэмших эрхийг Н.Ч, Б.Т нараас Э.Гд шилжүүлснийг баталгаажуулсан байх ба эдгээр газрууд нь нэгж талбарын 14483, 15507 дугаартайгаар газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж, гэрчилгээ олгогджээ.
3.3. Улмаар Э.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Ариг банк”-тай байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу Чингэлтэй дүүргийн 1 хороо, Г 1 дүгээр гудамжны 527 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэсэн хувийн сууц, гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон нэгж талбарын 14483, 15507 дугаартай газруудын эзэмших эрхийг барьцаалсныг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас мөн сарын 14-ний өдөр бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдэд бичилт хийжээ. /1хх-66, 105, 241дэх талуудад/
3.3.1. Нэгж талбарын 14483 дугаар бүхий 700мкв газрын эзэмших эрх нь О.Б*******, Э.Г нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэсэн хувийн сууц, гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах гэрээ, мөн оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу О.Б*******д шилжсэн байна.
3.3.2. Улмаар Э.Г болон О.Б******* нараас “... Гийн зусланд байрлалтай, 14483 нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг шилжүүлэх” агуулга бүхий хүсэлтүүдийг Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/185 дугаар захирамжаар О.Б*******д 699 мкв талбай бүхий нэгж талбарын 1874 дугаартай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
3.3.3. Дээрх нэгж талбарын 14483 дугаар бүхий газар нь газрын нэгж талбарын мэдээллийн сангийн нэгж талбарын дугаарын шинэчлэлтээр 1874 болж өөрчлөгдсөн, энэ дугаараар О.Б*******д эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдов.
3.3.4. Нэгж талбарын 14483(1874) дугаар бүхий газарт нэхэмжлэгчийн Э.Гаас худалдаж авсан 63мкв талбайтай гарааш байрлаж байгаа болох нь А/120 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хавсралтад тусгагдсан байх ба энэ тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
3.4. Харин дээрх 3.2-т дурьдсан Э.Гы эзэмшилд байсан нэгж талбарын 15507 дугаартай, Чингэлтэй дүүргийн 1 хороо, Гэд хаягт байрлах 700мкв газрыг эзэмших эрх нь,
3.4.1. Э.Г, Т.Б, Б.О нараас Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан “....нэгж талбарын 15507 дугаартай газрыг шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтүүдийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаар захирамжаар Э.Гаас Т.Бт 700 мкв талбайтайгаар, мөн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/111 дугаар захирамжаар Т.Боос Б.От 699 мкв талбайтайгаар тус тус шилжсэн байх бөгөөд нэгж талбарын дугаар нь 10225 болж шинэчлэгджээ.
3.4.2. Дээрх нэгж талбарын 15507 дугаар бүхий газар дээр нэхэмжлэгчийн Э.Гаас худалдаж авсан гэх 145мкв талбайтай хувийн сууц байрлаж байгаа болох нь А/120 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хавсралтад мөн тусгагдсан байна.
3.5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, кадастрын зураг, шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл, Т.Боос Б.От шилжүүлсэн нэгж талбарын 10225 дугаар бүхий газар нь Э.Гаас Т.Бт шилжүүлсэн гэх нэгж талбарын 15507 дугаартай газар биш байх бөгөөд нэгж талбарын 16531 дугаартай байсан болох нь,
- Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/1158 дугаартай албан бичигт “... газар нь 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр М дугаартай иргэний нэр дээр бүртгэгдсэн, ... 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр устгагдсан, ... 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэгж талбарын дугаар 10225 болж Э.Гы нэр дээр бүртгэгдсэн” гэснээр,
- А/120 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”-д “... Э.Гаас худалдаж авсан гэх иргэний хашаалсан 1222мкв газар нь нэгж талбарын 10225 дугаар бүхий газартай 275мкв талбайгаар ... давхцалтай” гэснээр,
- Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/2233 дугаар албан бичигт “...дугаар бүхий газар нь Э.Гаас Т.Бт, Т.Боос Б.От шилжсэн, өнөөдрийг хүртэл тус иргэний нэр дээр бүртгэлтэй” гэсэн болон 3 дугаар хавсралтад нэгж талбарын хуучин 16531 дугаар болон шинэчлэгдсэн 10225 дугаар бүхий газрууд нь шинжээчийн дүгнэлтэд дурдсанчлан давхцалтай байгаагаар тус тус тогтоогдов.
3.6. Мөн Э.Гаас Т.Бт шилжүүлсэн гэх нэгж талбарын 15507 дугаартай газарт бодит байдал дээр нэхэмжлэгч Э.Б*******гийн Э.Гаас худалдаж авсан эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэсэн хувийн сууц байрлаж байгаа болох нь Шинжээчийн дүгнэлт, түүний хавсралт зурагт тусгагджээ.
4. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, мөн дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно” гэж, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэж заасныг тус тус зөрчиж маргаан бүхий А/591 дүгээр захирамжаар нэгж талбарын 15507 дугаартай 700мкв газрын Э.Гаас Т.Бт шилжсэнийг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар Т.Боос Б.От шилжсэнийг тус тус баталгаажуулж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал,
4.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны А/441 дүгээр захирамжийн дагуу Э.Г нь нэгж талбарын 14483, 15507 дугаартай тус бүр 700мкв талбайтай газруудыг эзэмшиж байсан, тэрээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэгж талбарын 14483 дугаар бүхий 700мкв газрын эзэмших эрхийг О.Б*******д, нэгж талбарын 15507 дугаар бүхий 700мкв газрын эзэмших эрхийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөрт Т.Бт тус тус шилжүүлсэн баримтууд газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан байх боловч нэгж талбарын 15507 дугаар бүхий газар дээр О.Б*******гийн худалдаж авсан хувийн сууц бодитоор байрлаж байгаа тохиолдолд уг газрын эрхийн Э.Гаас Т.Бт шилжүүлэх боломжгүй байжээ.
4.2. Мөн гуравдагч этгээд Т.Б, Б.О нарын Э.Гаас худалдаж авсан гэх хувийн сууц нь бодит байдалд дээрх 15507 газарт бус зэргэлдээ байрлах нэгж талбарын 16531(10225) дугаар бүхий газарт байрлаж байгаагаас үзвэл, Э.Г Т.Б нарын Чингэлтэй дүүргийн Газрын албанд хаягласан 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтүүдийг нэгж талбарын 15507 дугаар бүхий газрын эзэмших эрхийг эрхийг шилжүүлэх хүсэлт гэж үзэх боломжгүй байжээ.
4.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэгж талбарын 16531(10225) дугаар бүхий газрыг эзэмших эрхийг 2019 оноос өмнө Э.Гд олгож байсан талаарх аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй атлаа хээрийн судалгаа хийж, иргэдийн өөр хоорондоо шилжүүлж буй газар нь кадастрын зурагтайгаа таарч байгаа эсэхийг шалгалгүйгээр эзэмших эрх үүсээгүй нэгж талбарын 16531 дугаар бүхий газрыг 15507 дугаартайгаар эрх үүссэн мэтээр шилжүүлж маргаан бүхий актыг гаргасан нь буруу байна.
4.4. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаар захирамжийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлтэй.
5. Гэвч маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодит байдалд зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хангах үүднээс нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Үүнд:
5.1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар зохицуулсан бөгөөд энэ нь талуудын хүсэлтийн үндсэн дээр хэрэгждэг.
5.2. Нэхэмжлэгч нь нэгж талбарын 15507 дугаартай газрыг 2017 онд “Ариг банк”-ны барьцаанаас чөлөөлөх замаар Э.Гаас худалдан авсан гэх боловч уг газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй тохиолдолд Э.Г О.Б******* нарын хооронд нэгж талбарын 15507 дугаар дугаар бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх харилцаа хийгдсэн гэж үзэхгүй.
5.3. Өөрөөр хэлбэл, Э.Г, О.Б******* нараас 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ, 24-ний өдөр гаргасан хүсэлтүүддээ нэгж талбарын 14483 дугаар бүхий газрыг шилжүүлж байгаа талаар тусгасан, уг газарт хувийн сууц болон гарааш аль аль нь багтаж байгаа талаарх 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн кадастрын зургийг хавсаргасан(1хх-67 дахь талд), харин маргаан бүхий газар нь тухайн үед мэдээллийн сангийн зургийн хувьд ч бодит байдал дээр ч бусдын эзэмшил газартай давхцалгүй байхад О.Б*******гээс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтдээ нэгж талбарын 15507 дугаар бүхий газрын гэрчилгээг шилжүүлэн авах тухай дурдсан боловч Э.Гаас хүсэлтдээ дурдаагүй, уг газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй байх тул уг газрыг Э.Гаас О.Б*******д шилжүүлсэн гэж үзэхгүй тул уг газрын эзэмших эрхийг О.Б*******д шилжүүлээгүйд хариуцагчийг буруутгах боломжгүй.
6. Харин хариуцагч захиргааны байгууллагуудаас 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр алдаатай кадастрын зураг үйлдсэний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд,
6.1. Нэгж талбарын 15507 дугаар бүхий газар байршиж байсан байршилд 590мкв газрыг дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/287 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,
6.2. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/120 дугаар шинжээчийн дүгнэлтэд “... нэгж талбарын 15507, 10225 дугаартай газрууд нь хоорондоо 110 мкв талбайгаар давхцалтай байна ... иргэн О.Б*******гийн хашаалан амьдарч буй 2071 мкв талбайтай газар нь нэгж талбарын 15507 дугаар бүхий газартай 594 мкв талбайгаар, нийтийн эдэлбэр газартай 1046 мкв талбайгаар, нэгж талбарын 14483 дугаар бүхий газартай 429 мкв талбайгаар тус тус давхцалтай байна ...”, харин иргэн Э.Гаас худалдаж авсан гэх иргэний хашаалсан 1222 мкв талбайтай газар нь нэгж талбарын 10225 дугаар бүхий газартай 575 мкв талбайгаар, нийтийн эдэлбэр газартай 531 мкв талбайгаар, нэгж талбарын 15507 дугаар бүхий газартай 110 мкв талбайгаар тус тус давхцалтай байна” гэсэн,
6.3. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/1158 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2014, 2017 оны сансрын зурагт нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмчилж буй үл хөдлөх хөрөнгүүд тус тусдаа хашаатайгаар дүрслэгдсэн байх ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алинд газар эзэмших эрх үүсэхээс өмнө хувийн сууцууд болон хашаа баригдсан байсан тухайд нэхэмжлэгчээс маргаагүй зэргээс үзвэл, нэгж талбарын 15507 дугаарт бүртгэлтэй байсан 700мкв газар нь гуравдагч этгээдийн эзэмшилд олгогдсон газартай 110 мкв давхцалтай байгаагийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
7. Өөрөөр хэлбэл, О.Б*******гийн Э.Гаас худалдан авсан хувийн сууц болон гарааш нь дээрх давхцал бүхий 110мкв хэсэгт байршаагүйн зэрэгцээ нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдийн шийдвэргүй боловч Э.Гаас худалдан авсан гэх хашааны бодит хэмжээнд өөрчлөлт ороогүй, авсан хашаа байшингаа бодитоор эзэмшиж байхын зэрэгцээ 6.1-д дурьсан шийдвэрийг үндэслэн О.Б******* нь өөрийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газарт кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд бүртгүүлэх замаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байна.
8. Иймд нэхэмжлэлийн “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2022 оны А/111 дугаар захирамжийн Б.От холбогдох 10225 /16531/ тоот нэгж талбар бүхий газраас 11772 /15507/ нэгж талбар бүхий газартай давхцаж буй 110 мкв газрыг ... хүчингүй болгуулах, ... О.Б*******гийн 2017 оноос хойш эзэмшиж буй Э.Гаас худалдаж авсан 11772 /15507/ нэгж талбар бүхий газрыг ... Т.Бт шилжсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж буй 11772 /15507/ нэгж талбар бүхий 700 мкв газрыг Газрын хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгч эзэмшүүлэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” шаардлага үндэслэлгүй байна.
9. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Б*******гээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Б*******гээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаартай захирамжийн Т.Бт холбогдох хэсгийг бүхий хууль бус байсан болохыг тогтоолгох, 2022 оны А/111 дугаар захирамжийн Б.От холбогдох 10225 /16531/ тоот нэгж талбар бүхий газраас 11772 /15507/ нэгж талбар бүхий газартай давхцаж буй 110 мкв газрыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч О.Б*******гийн 2017 оноос хойш эзэмшиж буй Э.Гаас худалдаж авсан 11772 /15507/ нэгж талбар бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж буй 11772 /15507/ нэгж талбар бүхий 700 мкв газрыг Газрын хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгч эзэмшүүлэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ