| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00103/и |
| Дугаар | 152/ШШ2024/00179 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 152/ШШ2024/00179
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: МК ХХК-ийн,
Хариуцагч: Л.Б-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 302,258 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МК ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44124838 тоот гэрээ байгуулан ................ дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах-худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung A13, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 6 дугаар сард “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 302,258 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “МК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Л.Б нь Улаанбаатар хотод суралцаж байгаа ба хуалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 302,258 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч “МК” ХХК нь хариуцагч Л.Бд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 302,258 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 302,258 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч “МК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,719 төгрөгийн тал хувь болох 4,859.5 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж “МК” ХХК-нд олгож, хариуцагч Л.Боос 2,429.75 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Бд холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 302,258 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “МК” ХХК нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,719 (есөн мянга долоон зуун арван ес) төгрөгийн тал хувь болох 4,859.5 (дөрвөн мянга найман зуун тавин ес аравны тав) төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас хариуцагч Л.Боос 2,429.75 (хоёр мянга дөрвөн зуун хорин ес зууны далан тав) төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид МК ХХК-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА