Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 129/шш2024/00160

 

                          

    

 

 

 

 

 

 

                       

                 129/ШШ2024/00160  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, А аймгийн Э сумын 4 дүгээр баг, Б-н 32-08 тоот хаягт оршин суух Д овогт О.Б-ын хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Б, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Хүсэлт гаргагч О.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. 

          1.1 Хүсэлт гаргагч О.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Миний бие О.Б нь 1963 онд төрсөн. А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс халаалтын уурын зууханд машинчаар ажилд орж хугацаат цэргийн албанд татагдах хүртлээ буюу 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл машинчаар ажилласан. Хугацаат цэргийн албаа 1987 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хааж ирээд үргэлжлүүлэн А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газартаа ус түгээгчээр ажилд орсон. Намайг ус түгээгчээр ажилд орох үед Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь А аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газар гэх нэртэй болсон байсан. Би Нийтийн аж ахуй үйлчилгээний газартаа 1991 оныг дуустал хугацаанд ус түгээгчээр тасралтгүй ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд А аймаг Орон сууц нийтийн аж ахуйн газар нь буцаад А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар гэх мэт нэр нь солигдож байсан. Миний энэ ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн ба архив шүүлгээд ажиллаж байсан байдлын талаарх баримт гарсан боловч орсон гарсан тушаал нь дутуу байна гээд нийгмийн даатгалын байгууллага нь шүүхээр улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг зөвлөсөн учир миний бие улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилготой шүүхэд хандаж байна. Иймд О.Б миний А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06ны өдрийг хүртэл халаалтын зууханд машинчаар, А аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ус түгээгчээр, А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ус түгээгчээр, А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл халаалтын зууханд машинистаар тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...”   гэжээ. 

1.2 Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие У ХХК-д ус түгээгч, машинистаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт орох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан..., Холбооны уурын зууханд машинистаар ажиллаж байсан. Худагт машинаар ус ирдэг, ирсэн усыг нь худгаас түгээдэг байсан. Сансарын худаг, Халзангийн худагт ус түгээгчээр ажиллаж байсан...” гэжээ.

 

2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:

            2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:

            -Хүсэлт гаргагч О.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            -А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбарт “... Халаалтын зуухны улирлын машинчаар 1981 оны 10 дугаар сарын 14-нөөс эхлэн өөрсдийн өргөдөл, хөдөлмөр нийгэм хангамжийн зөвшөөрлийг үндэслэн ...... О.Б..... нарыг томилсугай...” гэх,

            - А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаартай “Цэргийн албанд явах хүмүүст амралт олгох тухай” тушаалын хуулбарт  “...машинч......О.Б нарт ажлын 18 хоногоор .....бодож 5 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус тооцож олгосугай...” гэх,

            - А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбарт “...Халаалтын зуухны машинч ....О.Б .... нарын 1984 оны ээлжийн амралтыг 05 дугаар сарын 26-ны өдрөөс үндсэн амралт 15 хоног дээр нэмэгдэл амралт 11 хоног нэмээд бүгд ажлын 26 хоногоор олгосугай...” гэх,

            -А аймаг Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 330 дугаартай Ажлаас чөлөөлөх ажилд түр томилох тухай тушаалын хуулбарт “...2. Цэвэр усны салбарын эрхлэгчээр Сэр-Одын Бадамыг, 1 дүгээр усан сангийн ус түгээгчээр О.Б нарыг 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэх,

            - А аймаг Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 450 дугаартай Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаалын хуулбарт “...1.Гавшгайчдын баярын амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүр хийх хүмүүсийг хавсралт 1-ээр, ажиллах үйлчилгээний ажилчид, автомашины жолооч нарыг хавсралт 2-оор тус тус баталсугай...”, тушаалын 2 дугаар хавсралтад “...Ус түгээгч ....10.О.Б ...” гэх,

            -А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаартай Шагналын мөнгө олгох тухай тушаалын хуулбар,

            -Газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 589 дугаартай тушаалын хавсралт 1-т “...Аймгийн НАААҮУ газрын системийн 1989 оны хөдөлмөрийн аваргаар шалгарсан ажилчдын нэрс “...11.О.Б, ус түгээгч, олгох шагнал 150 төгрөг...” гэх,

            - А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 475 дугаартай Баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүр томилох тухай тушаалын хуулбарт “... 1.Баярын амралтын өдрүүдэд НАААҮУ газар, дээд төвд хариуцлагатай жижүүр хийх хүмүүс, үйлчлэх жолооч, үйлчлэгч нарыг хавсралт 1,2,3-аар томилсугай..., тушаалын 3 дугаар хавсралтад “... 7. О.Б, ус түгээгч ...” гэх,

            - А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 421 дугаартай Ажилд түр авах тухай тушаалын хуулбарт “...Тус газрын цэвэр усны салбарын ус түгээгч Алтантуяа, Туяа, О.Б нар ээлжийн амралтаа эдэлж оронд нь хүн ажиллуулах шаардлагатай болсон учир тушаах нь....” гэх,

            - А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбарт “...Тус газрын 5 дугаар усан сангийн ус түгээгч О.Б-ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас 2 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлж, Бор толгой дахь халаалтын зуухны машинистаар ажиллуулсугай...” гэх,

            -Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08/2841 дугаартай лавлагааны хуулбарт “...О.Б нь А аймгаас НАХЯ-ны сайдын 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 474 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0129 дүгээр ангид алба хаагаад мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/325 дугаар тушаалаар 06 дугаар сарын 22-ны өдрөөс цэргээс халагджээ...” гэх,

            -А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаартай тодорхойлолтод “...Нийтийн ахуй үйлчилгээний газрын 1983 оны материалыг шүүн үзэхэд О.Бд холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна...” гэх,

 

2.2 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:

-А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар 27-ны өдрийн 01/175 дугаартай албан бичигт “...О.Б тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1992-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй байна ...” гэх,

-А аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр ирүүлсэн:

-А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай тушаалын хуулбарт “...Тус газрын 5 дугаар усан сангийн ус түгээгч О.Б-ыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас 2 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлж, Бор толгой дахь халаалтын зуухны машинистаар ажиллуулсугай...” гэх,

-А аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай тушаалын хуулбарт “...О.Быг усан сангийн ус түгээгчээр 1 дүгээр сарын 15-наас түр хугацаагаар ажиллуулсугай...” гэх,

-А аймгийн Ус суваг ашиглалтын Ундарга компанийн захирлын 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 84 дугаартай тушаалын хуулбарт “... 1. Өвчтэй, чөлөөтэй хүний оронд түр ажиллаж байсан О.Б-ыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ус түгээгчийн ажлаас чөлөөлсүгэй...” гэх,

            -А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 196 дугаартай албан бичигт “...Албан бичигт дурдсан О.Б-ын ХААТР-1 маягтыг хуулбарлан хүргүүлэв. О.Б-ын ХААТР-15, хаягийн хуудас иргэний баримтын архивт байхгүй байна...” гэх

            -О.Б-ын ХААТР-1 маягтын хуулбарт “...Нийтийн ахуй үйлчилгээний газарт усчин ажилтай, 1982 онд ажилд орсон, бүртгэсэн 1988.11.17...” гэх

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

          1. Дагва овогт О.Б-ын А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд халаалтын зуухны машинчаар, А аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ус түгээгчээр, А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ус түгээгчээр, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.

          Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

          -А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар,

          -А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаартай “Цэргийн албанд явах хүмүүст амралт олгох тухай” тушаалын хуулбар,

          -А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1984 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

          -А аймаг Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 330 дугаартай Ажлаас чөлөөлөх ажилд түр томилох тухай тушаалын хуулбар,

          -А аймаг Орон сууц нийтийн аж ахуйн газрын даргын 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 450 дугаартай Хариуцлагатай жижүүр томилох тухай тушаалын хуулбар, тушаалын 2 дугаар хавсралт,

          - Газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 589 дугаартай тушаалын хавсралт 1,

          -А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 475 дугаартай Баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүр томилох тухай тушаалын хуулбар,

          -А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 421 дугаартай Ажилд түр авах тухай тушаалын хуулбар,

          -А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1991 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар,

          -Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08/2841 дугаартай лавлагааны хуулбар,

          -А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар 27-ны өдрийн 01/175 дугаартай албан бичгээр ирүүлсэн материал,

          - А аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр ирүүлсэн материал,

          -О.Б-ын ХААТР-1 маягтын хуулбар зэрэг баримтаар хүсэлт гаргагч О.Б нь А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд халаалтын зуухны машинчаар, А аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ус түгээгчээр, А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ус түгээгчээр, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд халаалтын зуухны машинистаар /хүсэлтэд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд А аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага гаргасан боловч А аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн материалын хуулбарт 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Угалз хоршоонд шилжүүлсэн тушаал байгаа учир 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд А аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй болно/ тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

          2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.       

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д овогт О.Б-ын А аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1981 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд халаалтын зуухны машинчаар, А аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ус түгээгчээр, А аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ус түгээгчээр, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд халаалтын зуухны машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч О.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ч.ЖАРГАЛАН