| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2022/0008/З |
| Дугаар | 114/шш2023/0017 |
| Огноо | 2023-09-04 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 114/шш2023/0017
| 2023 оны 09 сарын 0******* өдөр | Дугаар 11*******/ШШ2023/001******* | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 11*******/2023/0008/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг******* дугаар хороо ******* дүгээр хороолол ******* ******* гудамж ******* дугаар байрны ******* тоот байрлах “******* ” ХХКомпани /Регистрийн дугаар 5922*******96/
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хариуцагч аймгийн Засаг даргын
итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Хонгор сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн
төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Сболд
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* элемент компани нь 2015 онд үүсгэн байгуулагдсан. 2018 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт оогийн “ ” ХККомпанийн эзэмшлийн газартай давхцуулаад нийтдээ 3*******6 га талбайд
түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг гаргасан. Ингээд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн 1*******.1.1, 1*******.1.******* дэх хэсэгт заасны дагуу “аливаа давхцал байхгүй, тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэж Ашигт малтмалын газрын тосны газраас 2019 оны ******* сарын 3-ны өдөр *******/20*******1 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Засаг даргад мэдэгдсэн байдаг юм. Харин Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн үедээ ******* элемент компанид хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан албан бичгийг гаргасан байх ба Дархан-Уул аймгийн Засаг дарга дээрх саналыг үндэслэн хурлаар хэлэлцүүлэх боломжгүй гэдэг хариуг өгсөн. Олгохоос татгалзсан үндэслэл бол Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 12******* дугаартай санал хүргүүлэх тухай албан бичиг байгаа. Энэ бичиг яагаад илт хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа юм бэ гэхээр тухайн үедээ тусгай хэрэгцээний газартай давхцалтай байна гэдэг агуулга үндэслэлээр ******* элемент компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.
Гэтэл Ашигт малтмалын газраас 2019 оны ******* сарын 3-нд ямар нэгэн тусгай хэрэгцээний газартай давхцалгүй байна, олгох боломжтой гэх хариу тайлбар ирсэн байдаг. Энэ үед гэдэг компани үүсгэн байгуулагдаагүй байсан ба 2020 оны 3 сард үүсгэн байгуулагдсан. Бид нарт татгалзсаны дараа компаниас Дархан-Уул аймгийн Засаг даргад 180,53 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор өргөдөл гаргасан байсан ба үүнийг нь Хонгор сумын иргэдийн Хурал, Ашигт малтмалын газар зөвшөөрсөн байна. Хонгор сумын иргэдийн хурлаас компанийн эзэмшлийн газартай жоохон давхцалтай юм байна, үүнийг нь арилгаад тусгай зөвшөөрөл олгох татгалзах зүйлгүй гэж санал өгсөн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Үндсэн хууль зэргийг бид төрийн албанд мөрдлөг болгон ажиллах ёстой. Хуульд хүн болон хуулийн этгээд болгон хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байтал 2019 онд ******* элемент компанид олгоогүй газрыг 2020 онд компанид олгохоор шийдэж байгаа юм. Тухайн үед Хонгор сумын ой болох гээд ойтой холбоотойгоор мөнгөн урамшууллын асуудал яригдсан бөгөөд хандивыг нь өгөөгүй болохоор дэмжээгүй, зөвшөөрөл олгогдоогүй юм шиг байгаа юм. Энэ талаар хэрэгт байхгүй гэхдээ би болсон юмыг нь л ярьж байгаа юм. Бид бол шүүхэд үнэн зөв тайлбарыг өгөх үүрэгтэй гэж ойлгож байна.
Бидэнд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байсан тэр талбайд компанид зөвшөөрөл өгсөн.
Яг адилхан нөхцөл байдалтай 2 компани нэгд нь өгөөд нөгөөд нь өгөөгүй. Энэ нь тэгш эрх, шударга ёсны зарчмыг зөрчиж байгаа юм. Нэг компанид татгалзсан бол нөгөөд адилхан байх ёстой. Энэ нөхцөл нь ялгаварлан гадуурхаж байгаа, эсвэл давуу байдал олгож байгаа үйлдэл. Нейчрал элемент компани Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсан, нь Дархан-Уул аймгийн компани байрлаж байгаагаар нь ялгаварладаг юм уу? сайн ойлгохгүй байгаа юм.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн татгалзал нь үндэслэлгүй. Тухайн үед манайд татгалзсан юм бол бусад компаниудад татгалзах ёстой байх. Гэтэл өөр компанид олгочихсон байгаагаас харахад тухайн үед бид нарт олгох боломжтой байсан гэж ойлгож болохоор байна. 2015 онд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газраа 201******* онд буцаагаад хэсэгчлэн чөлөөлчихсөн. Бид нар 3*******6 га талбай дээр хүсэлт өгснийг татгалзангуутаа дараа нь зөвшөөрсөн. Ийм ялгавартай, шударга бус хандаж болохгүй. Тийм учраас илт хууль бус акт гэж үзэж байгаа. Орон нутгийн тусгай хэрэгцээнээс гарчихсан талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд байна гэж хариу өгөөд байгаа. Нэхэмжлэгч компанийн эрх ашигт шууд чиглэсэн шийдвэр болж байгаа. Тэгэхлээр бид нар илт хууль бус байсан гэж үзээд байгаа юм. Ашигт малтмал газрын тосны газраас ирсэн лавлагаанд давхцалтай гэж гараагүй. Захиргааны ерөнхий хуулийн **************.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэж байгаа. Иймд илт хууль бус акт байх тул хэзээ ч шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан байгаа учраас гомдлоо гаргасан.
Анхдагчаар бүртгүүлсэн болохыг тогтоолгох тухай 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд: ******* элемент компани нь 2015 онд үүсгэн байгуулагдаад 2018 онд Дархан-Уул аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтээ гаргасныг 2019 оны 12 сард татгалзсан. Гэтэл компани нь 2020 оны 3 дугаар сарын 30-нд байгуулагдаад ******* байна уу, 5 сард Засаг даргад хүсэлтээ гаргасан байсан ба 2020 оны******* дугаар сарын 1*******-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн саналыг тус тус аваад Засаг дарга зөвшөөрсөн захирамж гаргасан. Ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа он сараас нь үзэхэд хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээд нь бол Нейчрал элемент компани юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн гол зарчим нь хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно гэж торхойлсон.
Өргөдлийг ямар учраас цаг, минутын дарааллаар нь бичиж, журнал хөтлөөд байгаа юм бэ гэхээр энэ дараалал маш чухал учраас Ашигт малтмал газрын тосны газраас ирсэн нотлох баримтыг харахаар компанийн эзэмшлийн газрыг хасаж олгоогүй байна. компанийн газартай давхцал байгаа учраас татгалзаад байгаа юм уу аль эсвэл орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар учраас татгалзаад байгаа юм уу гэдэг нь эргэлзээтэй.
Мөн компанид тусгай зөвшөөрөл олгосон 2020 оны******* дугаар сарын 1*******-ний өдрийн аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох шаардлага байгаа. Энэ захирамжид 1*******8,2 га газар гэж байгаа боловч кадастр дээрээ 180 га гэж байгаа ба хэмжээ нь зөрүүтэй байгаа. Ашигт малтмалын газрын 2023 оны******* сарын 23-ны өдрийн 10/*******080 дугаартай албан бичигт ******* элемент компани болон компаниудад хэзээ шүүлт хийсэн талаарх нотлох баримтыг шаардлага хангаад хүргүүлчихсэн гэжээ. Засаг дарга ******* элемент компанийн өргөдлийг хүлээж аваад анхан шатынхаа шүүлтийг хийгээд шаардлагыг нь хангасан гэж үзээд Ашигт малтмал газрын тосны газар руу шүүлтэд явуулсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд зааснаар тавигдах шаардлагыг хангаж, өргөдлөө хамгийн түрүүнд гаргасан бүртгүүлсэн хуулийн этгээдэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоноо гээд заасан. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын татгалзал нь илт хууль бус бөгөөд бидэнд хуулийн 13.1-д зааснаар тэргүүн ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрх нь байгаа юм. гэдэг компани тусгай зөвшөөрөл аваад хайгуул хийж үзсэн юм шиг байгаа юм. Хайгуул хийгээд үр дүн гарсан эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан торхой хэмжээний хөрөнгө мөнгө зарсан тул актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй гэдэг асуудлыг тавьсан. Гэсэн хэдий ч гуравдагч этгээд компанийн зүгээс аймгийн Засаг даргад хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах талаар ямар ч хүсэлт, өргөдөл гаргаагүй гэж ойлгосон. Тийм учраас анхнаасаа хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшиж, эрх үүргийг хэрэгжүүлээд, цаашлаад сунгаж ашиглах зорилго чиглэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Эхний шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2, 2 дахь шаардлагын хувьд 106.3.5, 3 дахь шаардлагыг 106.3.*******-т зааснаар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар ******* элемент болон нийт 6 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлыг хэлэлцүүлэхээр Засаг даргын Тамгын газрын 2019 оны 11 сарын 20-ны 5-10/ дугаар албан бичиг ирсэн. Ийнхүү сумын иргэдийн Хурал 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаад 12******* дугаар албан бичгийг Дархан-Уул аймгийн Тамгын газарт хүргүүлсэн.
Ингэж хариу хүргүүлэхдээ ганцхан ******* элемент биш нийт 6 ААН хүсэлтийг хэлэлцээд ЗГ-ын 2020 оны 2************** дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3.*******.8-д торхой нотолгоо, үндэслэл, тайлбар, санал дүгнэлт шаардсан асуудлаар харилцах бол баримт бичгийг тусад нь боловсруулж, нотлох баримтыг дагалдуулан хүргүүлнэ гэж заасны дагуу албан бичгийг нотлох баримт болох давхцалтай хэсгийг баталгаажуулж хүргүүлсэн. Аймгийн засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 2*******-ны 1-10/8************** дүгээр мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр аж ахуй нэгжүүд рүү хариуг хүргүүлсэн байсан.
Манайх шийдвэр гаргаагүй хуулийн дагуу санал гаргаж хүргүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1*******.*******-д тухайн талбай байрших сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авна гэж заасны дагуу давхцалтай байна, дэмжээгүй саналыг аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн блогын хэлтэст хүргүүлсэн. Албан бичиг хууль бус биш.Танайх 2018 онд хүсэлтээ гаргаад манайд 2019 онд санал авахаар албан бичиг ирсэн ба 3*******8 га газар буюу эрэл компанийн агуулахтай их хэмжээний газар давхцаж байсан учраас татгалзсан. Хурлын тэмдэглэл дээр зарим тэргүүлэгч нь дэмжих гэхээр яаж, ямар хэмжээгээр хасах талаар хэлж мэдэхгүй байсан нь дурдагдсан байдаг. Нэхэмжлэгч нь газрын тосны газраас давхцалгүй гэх хариу ирсэн байна гэж тайлбарлаж байх боловч газрын тосны газарт зөвхөн ашигт малтмалын судалгаа, зураг байдаг байх гэж бож байна. “ ” компанийн тухайд 180,53 га газар гэж хүссэн байснаас давхцсаныг нь хасаад олгож болох юм, давхцалтай хэмжээ нь бага байсан учраас дэмжиж байна гэсэн хариу саналыг хүргүүлсэн. Гэхдээ эцсийн шийдвэр гаргах нь аймгийн Засаг даргын асуудал. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хууль зөрчиж байна, тэгш бус байдал гаргаж байна гэж ярьж байна.
Бидний зүгээс ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй. Танайх энэ асуудлаа эргэж бидэнтэй яриагүй, давхацсан газрыг хасаад олгож болох эсэх талаар эргээд хандаж болох байсан.Захиргааны ерөнхий хуульд зааснаар гомдлоо гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын зүгээс мөрдвөл зохистой ашигт
малтмалын хуулийг баримталж ажилласан. Хуулийн дагуу бид нар 2020 оны 3 дугаар сард компанийн хүсэлт, материалыг хүлээж аваад Ашигт малтмалаас мэдэгдлийг нь авч сум руу хүргүүлсэн. Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ирсэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн мэдэгдлийн дагуу бид нар өргөдлийг цахим сайтад хааж тухайн аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн. компани нь ******* нэг дахин бага буюу 180 га газрын зөвшөөрөл хүссэн байсан ба саналыг авахаар Хонгор сумын иргэдийн хуралд албан тоотоо хүргэсэн. Хонгор сум нь цементийн газартай давхцалтай байгааг хасаад 1*******8,2 га газрын зөвшөөрөл олгох асуудлыг дэмжсэн байсан. компанид зөвшөөрөл олго 3 дахь жил рүүгээ оро бараг хугацаагаа сунгах асуудал яригдах болчихо байхад "бидэнд хариу мэдэгдээгүй, бид мэдээгүй байсан" гэж байгаа нь үндэслэлгүй юм.
Бид нар материалыг хүлээж аваад Дархан-Уул аймгийн сайтад мэдээлж байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13-т зааснаар өргөдлийг хүлээж аваад хянан шийдвэр ажиллагааг хэрэгжүүлнэ гэж заасан ба "тухайн өдөр" хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх гэж заасан. Нэг өдөр ******* хүсэлтийг хүлээн аваад дараа нь ын хүсэлт ирсэн бол бид нар дарааллаар нь өргөдөл гомдлыг шийдвэрлэх байсан. Гэтэл бүхэл бүтэн 3 сар мэдэгдлүүд өгөөд байхад ямар ч хариу байгаагүй. компанийн асуудлыг хуулийн хүрээнд шийдэж ирсэн. Сунгах тухайд шүүхийн шийдвэрийг харж байгаа гэсэн.Тийм учраас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал байхгүй байх гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид нар ашигт малтмалын тухай болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд болон ******* элемент компанийн хүсэлтүүдийг процессийн дагуу үйл ажиллагааг явуулаад шийдвэр гаргасан байгаа. “******* элемент” компани нь тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол холбогдох дээд шатны байгууллагад хандах ёстой байсан. Гэтэл энэ компани маань Засаг даргаас хариугаа хүлээж авчихаад 2 жилийн дараа шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй байсан. 9******* дүгээр зүйлийн 9*******.1-д захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргахаар заасан байхад энэ хугацааг хэтрүүлсэн байна.
Давуу байдал олгосон зүйл байхгүй. компани нь 180 мкв га газрыг хүссэн ба давхцалыг нь хасаад 1*******8,2 га газрыг хуулийн дагуу олгосон байна. Мэдээллийг цаг тухайд нь холбогдох хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байршуулсан байгаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр авлига нэхсэн гэж үзвэл холбогдох хуулийн дагуу авилгатай тэмцэх газарт гомдол гаргаарай гэдгийг өөрт нь сануулсан байгаа. Нийтийн болон нийтийн ашиг сонирхлын тухай хуульд зааснаар хандив тусламж авах заалтууд байдаг. Тэдгээр заалтад нийцсэн эсэхийг холбогдох байгууллага нь шалгаад шийдэх байх гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын захирамж хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал ч гэсэн өөрөө энэ тухай тайлбарлаж чадахгүй байна гэж үзэж байна. Иргэдийн хурлын албан бичгийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл байхгүй. Албан бичиг нь эцсийн шийдвэр биш юм гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2023 оны 0******* дүгээр сарын 03-нд нэхэмжлэлийн шаардлагаа труулж торхойлсон.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн албан бичгээр өгсөн саналыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэгдүгээрт илт хууль бус болохыг тогтоолгох бол Захиргааны ерөнхий хуулийн *******6 дугаар зүйлд заасан 6 үндэслэлийн аль нэгийг нь заавал зөрчсөн байхыг шаарддаг. Хоёрдугаарт Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал хүргүүлэх тухай албан бичиг нь өөрөө захиргааны акт мөн үү, заавал биелэгдэх шинжийг агуулаагүй байгаа.
Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид дэмжинэ гэсэн санал хүргүүлсэн ч гэсэн эцсийн шийдвэр гаргадаг субъект нь Засаг дарга юм. Тэгэхээр захиргааны актын үндсэн 6 шинжийн нэг шинжийг агуулахгүй л байх юм бол энэ захиргааны акт биш юм. Энэ акт нь захиргааны акт биш бол захиргааны хэргийн шүүх дээр хэлэлцэгдэх нь зөв үү гэдэгт эргэлзээ төрж байна. Нэхэмжлэгч талаас мөн гэж үзээд нэхэмжлэлийн шаардлага гаргачихжээ. Мөн гэж үзэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн ************** дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын аль шинжийг агуулж байгаа вэ гэдгийг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж нотлох ёстой. Хэрвээ санал өөрөө захиргааны акт мөн гэж үзэх юм бол **************.1.6-д заасан үндэслэл яалт ч үгүй биш, хуульд заасан үндэслэл торхойлогдохгүй байна. Учир нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиараа санал хүргүүлэх үндсэн чиг үүрэг, эрхийг нь олго өгчихсөн. Хуульд энэ үндэслэлийг заагаад өгчихсөн байхад эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг зохицуулалтыг барьж байгаа нь үндэслэлгүй юм.
2. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээд нь ******* элемент ХХК болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Энэ нь Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлага биш. 106.3.1-3.1******* дэх заалт дотор ийм зохицуулалт байхгүй. Хэрэгт нотлох баримтаар ирсэн албан бичгээр бүртгэл он сар өдөр бүрэн харагдаж байгаа. Үүнийг тогтоолгох шаардлага байхгүй. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс яг хуульчийн хувьд гаргах тайлбар байхгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлага биш.
3. компанид олгосон нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, ******* элемент компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах гэх шаардлагын хувьд: 3 гэж дугаарласан боловч дотроо 2 шаардлага байна. Нэгдүгээрт компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлагын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон. Дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэдэг хууль зүйн ойлголт байхгүй. Нэхэмжлэл гаргахад хүчинтэй байсан байж болно. оо ач холбогдолгүй болсон тул шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эсвэл багасгах ихэсгэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой.
Тусгай зөвшөөрөл нэгэнт дуусгавар болчихсон учраас өмнө нь ийм байсан байна аа гэдгийг тогтоолгох агуулгаар шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэвч ийнхүү өөрчлөөгүй учраас өнөөдөр хүчингүй болгох гэдэг нэхэмжлэлийн шаардлага яригдахгүй. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн ямар субьектив эрх сэргэх вэ гэдэг асуулт дээр хариу нь олдохгүй байгаа юм. Эдгээр 2 компанийн гаргасан хүсэлтэд дурдсан газрын хэмжээ, давхцал, татгалзаж байгаа болон дэмжиж байгаа үндэслэл нь хүртэл өөр өөр. компанийн захирамжийг хүчингүй болговол нэхэмжлэгч байгууллагын зөвшөөрсөн захирамж шууд гараад эрх нь сэргэх асуудал байхгүй. Тиймээс нэхэмжлэгчийн субъектив эрх зөрчигдөөгүй. Захиргааны хэргийн шүүх өөрөө нэхэмжлэгчийн зөрчигдсөн субъектив эрхийг сэргээх үүрэгтэй.Нэхэмжлэгч тал барьцсан шинжтэй зүйл яриад байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:Даалгах нэхэмжлэлийн шаардлага дангаараа гардаггүй, даалгах нь эс үйлдэхүйг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгчийн дугаарлалтаараа 3, утгаараа ******* нэхэмжлэлийн шаардлага дотор эс үйлдэхүйг тогтоолгох нэг ч шаардлага байхгүй. Эхлээд хууль бус эс үйлдэхүйг тогтоого дараа нь энэ нь өөрөө хууль бус учраас ингэж шийдэх ёстой гэж шүүх даалгах ёстой. Түүнээс эс үйлдэхүйд дүгнэлт хийгээгүй, тийм шаардлага байхгүй байхад даалгах шийдвэр гаргах ямар ч боломж байхгүй. Хамгийн сүүлд нь ингээд дурдахлаар энэ ямар ч байсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй ч бай үндэслэлгүй ч бай ингээд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан захиргааны хэрэг үүсгэсэн асуудал тул хөөн хэлэлцэх хугацаа ярина. Тэгэхээр энэ 1 дүгээр шаардлагын хүрээнд яригдаад байгаа Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлчдийн саналыг энэ хүмүүс чинь тухайн үедээ мэдчихсэн шүү дээ. Илт хууль бус болохыг тогтоолгох ************** дугаар зүйлд заасан аль ч үндэслэл байхгүй. Илт хууль бус асуудал байхгүй тул хүчингүй болгохоор шаардана. Хүчингүй болгохоор шаардахаар бол Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа хуульд нийцүүлж гаргаагүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
“******* элемент” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг дарга, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12******* дугаартай албан бичгээр өгсөн саналыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хонгор сумын нутаг дэвсгэрт орших 3*******6.3******* га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээд нь “*******-” ХХК болохыг тогтоолгох, “ ” ХХК-д олгосон *******50000*******3 дугаартай нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, “*******-” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад Дархан-Уул аймгийн Засаг
дарга, “*******-” ХХК –ийн хооронд эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, аймгийн “ ” ХХК-д олгосон *******50000*******3 дугаартай нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж маргасан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1 “Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12******* дугаартай албан бичгээр өгсөн саналыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс хариуцагч Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “...тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариуг аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь илт хууль бус, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргах эрхгүй, Захиргааны ерөнхий хуулийн ************** дугаар зүйлийн **************.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэн маргаж байна.
Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12******* дугаар албан бичигт “орон нутгийн тусгай хэрэгцээний газар, бэлчээр болон хадлангийн талбай,ойн сан бүхий / ХХК-ийн агуулахын/ газартай давхцалтай учир тусгай зөвшөөрөл олгох боломжгүй“ гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар,... захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг ойлгох бөгөөд мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.*******-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна, 52.5.1-д “захиргааны акт, ... илт хууль бус болохыг тогтоолгох”, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхыг шаарддаг.
Захиргааны ерөнхий хуулийн ************** дугаар зүйлийн **************.1.6 дахь хэсэгт “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдааг илэрхийлэхгүй, харин захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй ноцтой зөрчлүүдийг хамааруулна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн албан бичгийн агуулга нь торхой нэг тохиолдол болох ...хайгуулын
тусгай зөвшөөрөлтэй холбоотой”, “тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” агуулга бичвэрээс үзэхэд торхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан хэлбэрийг агуулсан захиргааны акт гэж үзэхээр байна.
Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5-10/ дугаар албан бичигт “******* нэгж талбар бүхий газрыг түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар олгох боломжтой эсэх талаар саналаа ирүүлнэ үү” хэмээн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хаяглан хүргүүлжээ.
Хэрэгт Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 дугаартай хуралдааны тэмдэглэл авагдсан бөгөөд тус тэмдэглэлд дурдсанаар ...*******1.******* хувийн ирцтэйгээр эхэлж, тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын 3 дугаарт заасан “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгж байгууллагын өргөдлийг хэлэлцсэн байх ба хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжээгүй санал хүргүүлэхээр шийдвэрлэж, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12******* дугаар албан бичгээр “орон нутгийн тусгай хэрэгцээний газар, бэлчээр болон хадлангийн талбай,ойн сан бүхий / ХХК-ийн агуулахын/ газартай давхцалтай учир тусгай зөвшөөрөл олгох боломжгүй“ гэх хариуг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.
Хариуцагч Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь эрх хэмжээнийхээ хүрээнд хуралдаж, саналаа хүргүүлсэн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтад үндэслэсэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр уг актыг гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус гэж дүгнэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д заасны дагуу шүүхээс уг актыг “илт хууль бус болохыг тогтоох” үндэслэлгүй байна. Иймд Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12******* дугаартай албан бичгээр өгсөн саналыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.2 “Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт орших 3*******6.3******* га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээд нь “*******-” ХХК болох, Дархан-Уул аймгийн Засаг дарга, “*******-” ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч “******* элемент” ХХК-аас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан..., 13.2-д “...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд ...хавсаргана” гэж заасан журмын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон холбогдох материалаа анх Дархан-Уул аймгийн Засаг даргад 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт 3*******6 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл хүргүүлснийг мөн өдөр Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн 1282 дугаарт бүртгэн авсан болох нь өргөдөл, бүртгэлийн дэвтрийн хуулбарууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “...дараах шийдвэрийг гаргана” гээд мөн зүйлийн 106.3.5-д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх” гэж заажээ.
Шүүхээс хуулийн дээр дурдсан хэм хэмжээний дагуу эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоохын тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтад зааснаар ...эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг труулах учиртай.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Хонгор сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд аймгийн Засаг даргад өгсөн, бидний хооронд эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгосноор хүсэлт өгсөн талбайд тусгай зөвшөөрөл авах эрх үүснэ гэх байдлаар тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь гуравдагч этгээдийн эзэмшиж байсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай бүхий газарт мөн тусгай зөвшөөрөл эзэмших ашиг сонирхолтой болохоо илэрхийлж, хүсэлтээ гаргасан байгаагаар уг тусгай зөвшөөрлийн талбайг хэн аль нь хууль журмын дагуу зохих ёсоор тусгай зөвшөөрлийн эрхийг олж авах гэсэн ашиг сонирхол байсан болох нь тогтоогдож байна.
Гэвч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1******* дүгээр зүйлд Аймгийн Засаг даргын хэрэгжүүлэх ажиллагааг дурдсан байх бөгөөд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь хуульд заасан ажиллагаануудыг хийж, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12******* дугаар албан бичгээр “орон нутгийн тусгай хэрэгцээний газар, бэлчээр болон хадлангийн талбай, ойн сан бүхий / ХХК-ийн агуулахын/ газартай давхцалтай учир тусгай зөвшөөрөл олгох боломжгүй“ хариуг авсны дараа өргөдөл гаргагч “*******-” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн 1-10/8************** албан тоотоор “Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авахаар хүргүүлсэн боловч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн тул “хурлаар оруулж хэлэлцүүлэх боломжгүй болох”-г мэдэгдсэн мэдэгдэлийг хүргүүлсэн, мэдэгдлийг нэхэмжлэгч гардаж авсан тухайгаа тайлбарлаж маргаагүй болно. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд аймгийн Засаг даргын хооронд эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэхгүй, түүний хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх хуулийн дагуу хамгаалагдах боломжгүй гэж шүүх үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.
2.3 “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн 01-А/2*******8 дугаар захирамжаар “ ” ХХК-д олгосон *******50000*******3 дугаартай нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон 01-А/2*******8 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасанчлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны акт дуусгавар болсон учир захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Гуравдагч этгээд ” ” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр албан тоотоор Дархан-Уул аймгийн Засаг даргад “Хонгор сумын нутагт 180,53 га газрыг түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу гаргасныг аймгийн Засаг даргын тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн 336 дугаарт бүртгэгджээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 55 дугаар албан тоотоор “ ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн, // ХХК-ийн агуулахын газартай давхацсан хэсгийг хасаж олгох/ тухай, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 08 дугаар сарын11-ний өдрийн 136 албан тоотоор “ ” ХХК-д 1*******8.2 га газарт ашигт малтмалын хайгуулын зориулалтаар зөвшөөрөл олгохыг дэмжсэн” гэх саналууд тус тус ирснийг хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн 01-А/2*******8 дугаар захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь заалтыг үндэслэн “Хонгор сумын гэх газарт барилгын материалын зориулалтаар 1*******8,2 га талбайг “ ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар /2023.08.1*******-ний өдрийг дуустал/ олгохоор шийдвэрлэснээр, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ДА-0018Х дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын тайлбар, Аймгийн Засаг даргын захирамж, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурьдсан тохиолдолд дуусгавар болно”, 35.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” талаар хуульчилсан бөгөөд “ ” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 08 дугаар сарын 1*******-ний өдөр дуусгавар болжээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”,11.2.*******-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”,11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд аймгийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, тусгай зөвшөөрөл олгох эрхтэй төдийгүй, хүсэлт өгсөн “ ” ХХК-д Хонгор сумын гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн, нэхэмжлэгч компанийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гуравдагч этгээд “ ” ХХК-д Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн 01-А/2*******8 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон 01-А/2*******8 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.*******. “*******-” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******-т зааснаар аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналд үндэслэн, “хурлаар оруулж хэлэлцүүлэх боломжгүй” гэсэн мэдэгдлийг өгсөн нь манай компаниас гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй, эс үйлдэхүй гэж үзэн тусгай зөвшөөрөл олгохыг аймгийн Засаг даргад даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа торхойлж маргажээ.
Нэхэмжлэгч “******* элемент” ХХК нь хуулийн холбогдох шаардлагуудыг хангасан боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******-т заасны дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналд үндэслэж, Аймгийн Засаг даргаас хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй хариуг 2019 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн 1-10/8************** албан тоотоор “*******-” ХХК-д хуулийн дагуу хүргүүлсэн, хариуг нэхэмжлэгч компани гардаж хүлээн авсан болохоо тайлбарлаж байх тул хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-1*******.******* дэх хэсэгт захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг торхойлж, хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч “*******-” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр /2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс 2023 оны 0******* дүгээр сарын 03-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа труулж өгсөн/ буюу 3 жилийн дараа тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэхээр байна. Труулбал: Аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн 1-10/8************** албан тоотыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа торхойлж гомдлоо гаргах ёстой байжээ. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1.8-д “энэ хуулийн 1*******.1-1*******.******* дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчээс “ ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосон талаар Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаснаас олж мэдсэнээр холбогдох албан тушаалтанд гомдол, шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа гэж тайлбарлаж байх боловч тусгай зөвшөөрлийг өөр аж ахуйн нэгжид олгосоноор нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэх боломжгүй, шүүхэд гомдол гаргах хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1******* дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “*******-” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны ерөнхий хуулийн ************** дугаар зүйлийн **************.1.6, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* элемент” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг дарга, Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12******* дугаар албан албан бичгээр өгсөн саналыг илт хууль бус болохыг тогтоолгох, Хонгор сумын нутаг дэвсгэрт орших 3*******6.3******* га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл
олгохыг хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд бүртгүүлсэн этгээд нь “*******-” ХХК болох, Дархан-Уул аймгийн Засаг дарга, “*******-” ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох”, мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн 01-А/2*******8 дугаар захирамжаар “ ” ХХК-д олгосон *******50000*******3 дугаартай нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хууль бус байсан болохыг тогтоох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 51 дугаартай шүүгчийн захирамжаар маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн 01-А/2*******8 дугаар захирамжийн “ ” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн нь дуусгавар болсныг дурдсугай.
*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлог хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА