| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2024/00116/и |
| Дугаар | 152/ШШ2024/00189 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 152/ШШ2024/00189
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа би,
Нэхэмжлэгч: Ц.З нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.О холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нөхөр О.Отай 2010 онд танилцаж, 2011 онд гэр бүл болж хамтран амьдарсан. Бидний дундаас 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр охин О.А, 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүү Э нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй 3 хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “Миний бие О.О эхнэр Ц.Зтай муудалцаж, эхнэр маань шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хоёр харилцан ярилцаж эхнэрээсээ уучлалт гуйж ойлголцсон. Цаашид эхнэр бид хоёрт муудалцах шалтгаан байхгүй тул бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Ц.З нь хариуцагч О.От холбогдуулан гэрлэлт цуцлуулж, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид хамтын амьдралаа үргэжлүүлэхээр болж, эвлэрсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт “Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч О.Оаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Зд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.З, хариуцагч О.О нар эвлэрч, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрахаар 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөгийг, хариуцагч О.Оаас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Зд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА