Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2024/00150

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: Х******* аймгийн Ж******* сумын 01 дүгээр (А*******) багийн ******* тоот хаягт оршин суух, У******* овогт Ж******* П******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х******* аймгийн Ж******* сумын 07 дугаар (М*******) багийн ******* байр 4 тоот хаягт оршин суух, Б овогт Б Б холбогдох,

“899,000 (найман зуун ерэн есөн мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н овогтой Б миний бие 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сургууль дээрээ ангийнхандаа зодуулсан. Үүний улмаас тархиндаа гэмтэл аван баруун талын чихний сонсгол муудсан, хамар хугарч Улаанбаатар хот руу явж онош тодруулсан. Чихний сонсгол орохгүй байгаа тул дахин 3 сарын дараа ир гэсэн. 18 нас хүрэхээр хамрын хагалгаанд орохоор болсон. Үүнээс хойш гарах бүх л зардлыг цаг тухайд нь шүүхэд хандана. Иймд хариуцагч Б.Б 899,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Ж.Пийн нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох 899,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ж.П, хариуцагч Б.Б бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.

1. Хариуцагч Б.Б нь 899,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ж.П******* банкны тоот дансанд төлж барагдуулахаар тохирлоо.

2. 899,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар тохиролцлоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 1.Нэхэмжлэгч Ж.П******* нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б холбогдох “899,000 (найман зуун ерэн есөн мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Ж.П, хариуцагч Б.Б нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: 899,000 төгрөгийг хариуцагч Б.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ж.П******* банкны тоот дансанд төлж барагдуулна, 899,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар тохиролцжээ.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,126 төгрөгөөс тал хувь болох 13,063 төгрөгийг улсын орлогоос, 13,063 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Пийн нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох “899,000 (найман зуун ерэн есөн мянга) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь 899,000 (найман зуун ерэн есөн мянга) төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ж.П******* банкны тоот дансанд төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,126 (хорин зургаан мянга нэг зуун хорин зургаа) төгрөгөөс тал хувь болох 13,063 (арван гурван мянга жаран гурав) төгрөгийг улсын орлогоос, 13,063 (арван гурван мянга жаран гурав) төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН