Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2024/00209

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, ******* *******, ******* ******* ******* ******* тоот хаягт байрлах, “И******* н*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын 05 дугаар (Б) багийн тоотод оршин суух, Х овогт Д С холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: "Зээлийн гэрээний үүрэгт 3,125,019 (гурван сая нэг зуун хорин таван мянга арван есөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “И******* н*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С нь тус компаниас 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 1,276,800 төгрөгийн үнэт эдлэлийг 3,9 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш төлөлт хийгээгүй. 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 709 хоног хүү нь 1,209,819 төгрөг, алданги нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 709 хоног Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 938,400 төгрөг үндсэн зээлийн үлдэгдэл 1,276,800 төгрөг, нийт 3,125,019 төгрөг байна.

Иймд зээлдэгч Д.Сгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,125,019 (гурван сая нэг зуун хорин таван мянга арван есөн) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “И******* н*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, Д.С холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 3,125,019 (гурван сая нэг зуун хорин таван мянга арван есөн) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Д.С бид дараах нөхцөлөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгууллаа.

1.Хариуцагч Д.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрлөө.

2.Төлөлтийг дараах байдлаар төлөхөөр тохирлоо. Үүнд:

-2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг,

-2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг,

-2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг,

-2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,625,019 төгрөгөөр тус тус төлнө.

3.Эхний төлөлт болох 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 500,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжилсэн нийт үнийн дүн болох 3,125,019 төгрөгөөр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр тохиролцлоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “И******* н*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.С холбогдох "Зээлийн гэрээний үүрэгт 3,125,019 (гурван сая нэг зуун хорин таван мянга арван есөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч “И******* н*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Д.С нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: 3,125,019 төгрөгөөс 500,000 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 500,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, 500,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 1,625,019 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулахаар, эхний төлөлт болох 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 500,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжилсэн нийт үнийн дүн болох 3,125,019 төгрөгөөр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар тохиролцжээ.

3.Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжинд гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,951 төгрөгөөс тал хувь болох 32,475.5 төгрөгийг улсын орлогоос, 32,475.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “И******* н*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.С холбогдох "Зээлийн гэрээний үүрэгт 3,125,019 (гурван сая нэг зуун хорин таван мянга арван есөн) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч “И******* н*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Д.С нарын “3,125,019 төгрөгөөс 500,000 (таван зуун мянга) төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, 500,000 (таван зуун мянга) төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, 500,000 (таван зуун мянга) төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр, 1,625,019 (нэг сая зургаан зуун хорин таван мянга арван ес) төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулахаар, эхний төлөлт болох 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 500,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжилсэн нийт үнийн дүн болох 3,125,019 төгрөгөөр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,951 (ж******* дөрвөн мянга есөн зуун зуун тавин нэг) төгрөгөөс тал хувь болох 32,475.5 (гучин хоёр мянга дөрвөн зуун далан таван төгрөг таван) мөнгийг улсын орлогоос, 32,475.5 (гучин хоёр мянга дөрвөн зуун далан таван төгрөг таван) хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН