| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00154/И |
| Дугаар | 133/ШШ2024/00146 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 133/ШШ2024/00146
| 2024 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 133/ШШ2024/00146 | Есөнбулаг сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын *** багт оршин суух, *** овогтой ***-ын ***-ийн хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** овогтой ***-ын *** миний бие 1968 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, одоо 56 настай. 1987 онд *** аймгийн *** сумын ***-мын төлөө нэгдэлд илгээлт авч малчнаар ажиллаж эхэлсэн. 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын ***-мын зам нэгдэлд малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл архивын лавлагаа дутуу, зарим матераил алга болсон тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн баримтыг үндэслэн 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-*** аймгийн *** сумын *** нэгдлээс ***-ын ***-ид олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1 ***-ын *** нь 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь *** аймгийн *** сумын *** нэгдлээс ***-ын *** олгосон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эрхэлсэн ажил хэсэгт нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаартай тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Хонь үржлийн фермд хоньчноор авч ажиллуулсан, 1987 оны 08 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, авсан хөлс бичигдэж тамга дарагдсан байгаагаар тус тус тогтоогдож байна.
Уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
3. Иймд ***-ын ***-ийг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *** аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ү***-ын ***-ийг 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН