| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00157/И |
| Дугаар | 133/шш2024/00155 |
| Огноо | 2024-04-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 133/шш2024/00155
| 2024 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 133/ШШ2024/00155 | Есөнбулаг сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: *** аймгийн *** ***-гын ***-гын ***-рын ***-ыг төлөөлөн *** аймгийн ***-ын газрын гаргасан нэхэмжлэлтэй, ***-д холбогдох нэхэмжлэлийг шүүх 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 3,441,886 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч *** аймгийн ***-ын *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** аймгийн *** ***-гын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар ***-ийн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгах шийдвэр гарсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй гэж заажээ. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг улсын, үлдэх 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулна гэж хуульчилсан байна. Гэтэл иргэн *** нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрөөс 3,441,886 /гурван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга найман зуун наян зургаа/ төгрөг төлөөгүй буюу үлдэгдэлтэй байна. Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Батлан хамгаалах үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад оршино хэмээн заасан. Аймгийн цэргийн штабаас ирүүлсэн хүсэлтийн хавсралтад дурдсан иргэн *** нь цэргийн албаны мөнгөн төлбөрөө төлөөгүй үйлдэл нь Үндсэн хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй төдийгүй батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөн төлбөр төлөгдөөгүй нь төр нийтийн ашиг сонирхлыг хөндөж байх тул Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана гэж заасны дагуу тус аймгийн прокурорын газраас нэхэмжлэл гаргав. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Говь-Алтай аймгийн Засаг дарга 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар *** аймгийн *** *** *** тоотод оршин суух ***-ийн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 3,441,886 /гурван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга найман зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн *** /*** данс/-нд төвлөрүүлэх, Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл чөлөөлөгдөхөөр хуульчилсан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.
3. Хариуцагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *** аймгийн ***-ын ***-рын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Цэргийн дүйцүүлэх албаны 3,441,886 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г*** аймгийн *** ***-гын ***-гын ***-рын ***-ыг төлөөлөн *** аймгийн ***-ын газрын гаргасан нэхэмжлэлтэй, ***-д холбогдуулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 3,441,886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Хариуцагч ***-ийн *** нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 3,441,886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөрт багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд 3,441,886 (гурван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга найман зуун наян зургаа) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч *** аймгийн ***-ын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 3,441,886 (гурван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга найман зуун наян зургаа) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,020 (далан мянга хорь) төгрөгийн тал хувь 35,010 (гучин таван мянга арав) төгрөгийг хариуцагч ***-ээс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** аймгийн *** ***-гын ***-гын ***-рын ***-ыг төлөөлөн *** аймгийн ***-ын газрын гаргасан нэхэмжлэлтэй, ***-д холбогдох холбогдох цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 3,441,886 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ***-ийн *** нь 3,441,886 (гурван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга найман зуун наян зургаа) төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 25-ны дотор багтаан төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч *** аймгийн ***-ын *** нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 3,441,886 (гурван сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга найман зуун наян зургаа) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,020 (далан мянга хорь) төгрөгийн тал хувь 35,010 (гучин таван мянга арав) төгрөгийг хариуцагч ***-ээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН