Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 133/ШШ2024/00157

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 133/ШШ2024/00157

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** аймгийн *** сумын *** багийн *** гудамжны *** тоотод оршин суух, *** овгийн ***-ийн ***-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** аймгийн *** сумын ******, *** сумын ***-д холбогдох

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***, түүний өмгөөлөгч ***, хариуцагч ***, түүний өмгөөлөгч ***, хариуцагч *** нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ***-ын тогтоол гарсан. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ***-ийн *** би ***-рын захирлаар томилогдсон. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн захирамж гарсан. *** сумын *** 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдсан. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ахин ажилд томилсон мөртлөө ажил хийлгээгүй, ахин 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Татан буугдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, тийм учраас татан буулгасан шийдвэр гаргасан байгууллага буюу *** сумын ***-аас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. Миний бие хууль бус шийдвэрийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ хоёр даргаас болж ажлаасаа халагдсан учраас ажилгүй байсан хугацааныхаа цалингаа нэхэмжилсэн. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр миний тушаал гарсан. Өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа хугацааны цалингаа нэхэмжилж байгаа гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал

3.1 Хариуцагч *** аймгийн *** сумын ***: Сумд улсын төсвийн хөрөнгөөр шинээр баригдсан төвлөрсөн халаалтын зуух, дулааны шугам сүлжээг 2020 оны 10 дугаар сараас эхлэн туршилтын журмаар ажиллуулж төсвийн байгууллагуудыг дулаанаар хангаж байсан боловч улсын комисс хүлээж аваагүй барилга объектод үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох талаар аймгийн ***-наас шаардсан тул хуулийн хүрээнд үйл ажиллагааг нь явуулахын тулд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн сумын ***-лын хуралдааны 02 дугаар тогтоолоор *** ОНӨҮГ-ыг байгуулж, дүрмийг батлан, сумын *** даргын захирамжаар ***-г захирлаар томилон, үйл ажиллагааг явуулж байсан болно. Гэтэл *** ОНӨҮГ байгуулсан сумын ***-ын тогтоол нь хууль зөрчсөн байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгох талаар аймгийн ***-ын дарга, ***, ***-аас удаа дараа үүрэг чиглэл ирүүлснийг биелүүлээгүй учир ******-г ажлаас чөлөөлж, ***-ийг тус сумын ***-гаар томилсон. *** нь сумын *** даргаар томилогдоод 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 тоот захирамжаар *** ОНӨҮГ байгуулах тухай сумын ***-лын 2022 оны 03 тоот тогтоолд хориг тавьж, захирал ***-г ажлаас чөлөөлсөн бөгөөд аймгийн ОНӨГ-ын 2022 оны № 633 тоот, ***-рын 2022 оны А/1/2254 тоот, дээрх аймгийн ***, *** нараас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэн, сумын ***-ын 2022 оны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийн хамт, 2022 оны 12 сарын 16-нд хуралдсан сумын ***-лын хуралдаанд оруулж хэлэлцүүлснийг хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжиж уг тогтоолыг хүчингүй болгосон юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална, 48.2-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурж баталгаажуулна гэж хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу миний бие тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол нь хамтын шийдвэр байдаг тул Хурлын дарга бие даан шийдвэр гаргадаггүй, мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн орлого төвлөрүүлэх, түүнийг захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй учир ***-ийн нэхэмжпэлийн шаардлагад дурдсан ажилгүй байсан хугацааны цалинг ***-аас нөхөн олгох боломжгүй тул сумын ***-лын 2022 оны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг санаачлан, ***-аар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулсан сумын ***, ***-раас ***-гийн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулах хүсэлт гаргаж байгааг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.2 Хариуцагч *** аймгийн *** сумын ***: *** аймгийн *** сумын *** 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулах тогтоол гаргасан. Дулааны эрчим хүч түгээх асуудал нь сумын чиг үүрэгт хамааралгүй, аймгийн чиг үүрэгт байхаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай хуульд тодорхой заасан, хууль зөрчиж сумын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар *** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, хууль бусаар ***-г тус газрын захирлаар томилсон байсан. *** аймгийн и***-ын дарга, аймгийн ***, *** аймгийн ***-ын дарга нарын гарын үсэг бүхий алдаатай шийдвэрээ зас гэдэг албан бичгийг удаа дараа *** сумын ***, *** нарт албан ёсоор ирж байсан. Тухайн үед *** сумын ***-аар ажиллаж байсан *** нь уг асуудлыг хойшлуулж, намайг ***-аар томилогдох хүртэл хугацаанд хууль бус үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж удаашруулж байсан. Би ***-аар 2022 онд томилогдсоныхоо дараагаар 12 дугаар сарын 16-ны өдрийн жилийн эцсийн ***-аар уг асуудлыг хэлэлцүүлж, улмаар сумын чиг үүрэгт ороогүй асуудлаар Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулсан нь хууль бус болсон гэж *** аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулсан тогтоолыг хүчингүй болгож, татан буулгах асуудлыг сумын ***-д оруулсны үндсэн дээрээс татан буугдсан. Татан буугдсаны дараа хуулийн этгээдийг улсын бүртгэлийн хуульд заасны дагуу шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх *** сумын ***-аар захирамжаар ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсэг томилогдоод тодорхой хугацааны дотор *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дуусгалтын тайлан төслийг гаргахаар байсан. *** дуудахаар ирдэггүй, утсаар ярих гэхээр авдаггүй, уг ажлыг зогсоож, татварын тайлан тэнцэл, санхүүгийн бичиг баримт татан буугдсан аж ахуйн нэгжтэй холбоотой иргэний бүртгэлийн байгууллагаас хасалт хийх бүх ажил одоо хүртэл хийгдээгүй явж байна. Бүх бичиг баримтыг нь гэртээ аваачаад тавьчихдаг. Одоо ямар үйл ажиллагаа эрхэлсэн талаар тодорхой бус байдаг. Ийм байдлаас орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын асуудал одоог хүртэл хууль бус байдлаар татан буугдчихсан байхад энэ хүн дураараа дургиад л байж байна. Ер нь бол *** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь татан буугдчихсан байгаа учраас өнөөдөр ***-д ажил төрлийг нь олгох, ажлын байранд нь эргүүлэн томилох боломжгүй асуудал. Ер нь хуулиараа *** цалин хөлсний тухай асуудал ярьж байхад аж ахуйн нэгж татан буугдсаны дараа комисст бүх тайлан тэнцлээ гаргаж өгөөд дуусгалтын тайлан гаргаад татварын байгууллагаараа тайлан тэнцлийг нь тушаагаад мөн аудитаар оруулаад албан ёсоор бүх зүйл дууссаных нь дараагаар тодорхой хугацаанд ажилласан хугацааны цалинг олгох хууль журамтай. Энэ асуудлыг ерөөсөө хийдэггүй. Одоо хүртэл хууль зөрчөөд явж байна. *** сумын *** алдаатай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрөөд татан буулгачихсан тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Би нэг зүйлийг гайхаж байна. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *** аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шийдвэр гарсан. Тэрний дараагаар энэ шийдвэрийг үл зөвшөөрч давах шатны шүүхэд хандсан. *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 00035 дугаартай магадлал гарсан. Гарсан шийдвэрийнх нь дагуу тогтоол дээр ***-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэсэн шүүгч ***, ***, *** гэсэн шүүхийн тогтоол гарчихсан байж байна. Тэгээд өнөөдөр дахиад иргэний хэргийн анхан шатны шүүхээр энэ асуудлыг хэлэлцэж байгааг гайхаж байна гэв.

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримт:

-*** аймгийн *** сумын ***-лын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол,

-***-гийн 2022 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-***-рын ***-гийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (***),

-*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2023/00452 дугаартай шүүхийн шийдвэр,

-*** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 215/МА2023/00035 дугаартай магадлал,

-*** аймгийн *** сумын ***-ын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол,

-Дэлгэр сумын Сэрх дулаан ХХК-ийн 2022 оны нийт цалин гэх баримт

-*** аймгийн *** сумын ***-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/23 дугаартай Д.Дагиймааг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-*** аймгийн *** сумын ***-ын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-*** аймгийн *** сумын ***-ын 2023оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай Д.Дагиймааг ажлаас чөлөөлөх тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-*** аймгийн *** сумын ***-ын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн хуулбар

5. Хариуцагч Г-*** аймгийн *** сумын ***-ын ирүүлсэн нотлох баримт:

-*** аймгийн *** сумын ***-ын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай тогтоол,

-*** аймгийн *** сумын ***-ын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоол,

-*** аймгийн *** сумын ***-ын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаартай Хориг тавих тухай захирамж

,-*** аймгийн *** сумын ***-ын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/61 дугаартай Чиглэл хүргүүлэх тухай албан бичиг,

6. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** аймгийн *** сумын ***,-*** аймгийн *** сумын ***-д холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч *** нь ... татан буулгасан шийдвэр гаргасан байгууллага буюу энэ хоёр даргаас болж ажлаасаа халагдсан учраас ажилгүй байсан хугацааныхаа цалингаа нэхэмжилсэн. Өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа хугацааны цалингаа нэхэмжилж байгаа... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

Хариуцагч *** аймгийн *** сумын *** нь ...***-ын тогтоол нь хамтын шийдвэр байдаг тул Хурлын дарга бие даан шийдвэр гаргадаггүй, мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвийн орлого төвлөрүүлэх, түүнийг захиран зарцуулах эрх хуулиар олгогдоогүй учир ***-ийн нэхэмжпэлийн шаардлагад дурдсан ажилгүй байсан хугацааны цалинг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нөхөн олгох боломжгүй гэж,

хариуцагч *** аймгийн *** сумын *** нь ...Аж ахуйн нэгж татан буугдсаны дараа комисст бүх тайлан тэнцлээ гаргаж өгөөд дуусгалтын тайлан гаргаад татварын байгууллагаараа тайлан тэнцлийг нь тушаагаад мөн аудитаар оруулаад албан ёсоор бүх зүйл дууссаных нь дараагаар тодорхой хугацаанд ажилласан хугацааны цалинг олгох хууль журамтай. Энэ асуудлыг ерөөсөө хийдэггүй. Одоо хүртэл хууль зөрчөөд явж байна. *** орон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь татан буугдсан байхад уг хуулийн этгээдийн захирлыг томилох боломжгүй, *** аймгийн *** сумын *** алдаатай шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрөөд татан буулгачихсан тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Мөн өмнө хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан байхад энэ хэргийг дахин хэлэлцэж байгаад гайхаж байна гэж тайлбарлаж татгалзжээ.

*** аймгийн *** сумын ***-ын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор *** аж ахуйн тооцоот (орон нутгийн өмчит) үйлдвэрийн газрыг байгуулж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор уг тогтоолыг хүчингүй болгожээ.

*** аймгийн *** сумын ***-ын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/140 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамжаар татан буугдаж буй *** ОНӨҮГ-ын дуусгалтын блансыг гаргуулах, өр авлагыг барагдуулах, хаалтын баланс хийж дуусгах ажлын хэсгийг байгуулсан байна.

Улмаар *** аймгийн *** сумын ***-ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар татан буугдаж буй Сэрх дулаан ОНӨҮГ-ын дуусгалтын балансыг гаргуулах, өр авлага барагдуулж, Улсын бүртгэлийн хэлтэст байгууллагын тамга тэмдгийг хүчингүй болгуулж, татан буулгахаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын хариуцлага алдасан гэх үндэслэлээр нэхэмжллэгч ***-г 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч урьд нь *** аймгийн *** сумын ***-д холбогдуулан 2023 оны 02 сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 452 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ удаагийн хэлэлцсэн хэргийн хувьд *** аймгийн *** сумын *** болон ***-д холбогдуулан түүнээс өмнөх буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргажээ.

Шүүх хуралдаанд тайлбарлахдаа шүүх хуралдаан болох өдрийг хүртлэх хугацаагаар нэхэмжилнэ гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээ бичгийн хэлбэрээр гаргаж ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлд бичсэн хугацаагаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох нь зүйтэй байна.

Татан буугдаж байгаа хуулийн этгээд аж ахуйн нэгжийн дуусгалтын тайланг татан буулгах комисс гүйцэтгэх ба уг комиссын үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой асуудалд ***, ***-ыг шууд буруутгах боломжгүй байна. Хэрэв аж ахуйн нэгж байгуулах, татан буулгах шийдвэрүүд болон татан буулгах комисс байгуулсан асуудлыг хууль бус гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Шүүх дараах үндэслэлээр иргэний хэрэг/цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно гээд,

Уг хэсгийн 12.1.4 дэх заалтад Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол,

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид нэхэмжлэл гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ гэжээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно,

Уг хэсгийн 5.1.5 дахь заалтад нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага гэж заасны дагуу *** нь захиргааны байгууллага юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхтэй, 4 дэх заалтад орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих гэжээ.

Нөгөө талаар ***-г ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгох захирамж гарсан өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мөн *** ОНӨҮГ-ыг татан буулгаснаас үзэхэд үндсэн ажилтны хувиар ажил үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй байна. Харин захиргааны хууль бус шийдвэр үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл захиргааны журмаар хууль бус шийдвэр, үйлдэл болохыг тогтоосон тохиолдолд хамтад нь болон иргэний шүүхэд нэхэмжлэх нь нээлттэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна, уг хэсгийн 52.5.2 дахь хэсэгт хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх,

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана, уг хэсгийн 106.3.7 дахь заалтад захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах эсэх тухай маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заажээ.

Ийм байхад иргэний хэргийн шүүх өөрт хуулиар эрх олгогдоогүй, өөр хамааралгүй, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас хохирол учирсан эсэх маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна, 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсэгт Хохирлын хэмжээний талаарх маргааныг захиргааны журмаар хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Иймд ***-ийн нэхэмжлэлтэй *** аймгийн *** сумын ***-д холбогдох 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Дагиймаа нь хариуцагч *** аймгийн *** сумын *** болон ***-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *** аймгийн *** сумын ***, ***-д холбогдох 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *** нь хариуцагч *** аймгийн *** сумын *** болон Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН