Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2024/00095/И |
Дугаар | 133/ШШ2024/00158 |
Огноо | 2024-04-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 133/ШШ2024/00158
2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 133/ШШ2024/00158 | Есөнбулаг сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын *** багийн *** гудамж *** тоотод оршин суух, *** овогтой ***-ын ***-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ***, гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** овогтой ***-ын *** миний бие 1964 оны 05 дугаар сарын 08-ны өдөр *** сумд төрсөн. Одоо 61 настай. 1981 онд *** сумын Техник мэргэжлийн сургуульд 2 жил суралцаж, 1983 онд төгсөөд *** хоршоололд тракторчнаар ажиллаж байгаад 1984 онд цэрэгт яваад 1987 онд халагдаж ирээд 1987 оны 08 дугаар сард *** хоршоололд тракторчнаар ажиллаж байгаад 1992-2004 он хүртэл *** багт малчнаар ажиллаж байсан. *** аймагт ирж *** компанид 2005-2008 он хүртэл ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох учраас малчнаар ажиллаж байсан болон нэрний зөрчлийг тогтоож 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд *** аймгийн *** хоршоололд механикжуулагчаар, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** хоршоололд тракторчнаар ажиллаж байсан байдлаа болон 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт тус тус мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-*** аймгийн *** хоршооллын даргын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай Техник мэргэжлийн сургуулиас төгсөж ирсэн зарим механикжуулагчдыг ажилд авах тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай Трактор эзэмшүүлэх тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай Комисс томилох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай аж ахйн тооллогын комисс томилох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1989 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай Зохион байгуулалтын тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай Техник мэргэжлийн сургуулиас төгсөж ирсэн зарим механикжуулагчдыг ажилд авах тухай тушаал,
-*** аймгийн *** ***-гын ***-гын газрын ***-ын ***-гийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 415 дугаартай архивын лавлагаа, 1997-2004 оны А дансны архивын хуулбарууд,
-*** аймгийн *** ***-гын ***-гын газрын ***-ын ***-гийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 152 дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,
-*** аймгийн *** ***-гын ***-гын газрын ***-ын ***-гийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 415 дугаартай архивын лавлагаа, 1994-1996 оны А дансны архивын хуулбарууд,
-*** архивын сан ***-гийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03-08/780 дугаартай 1989 оны хүн амын тооллогын лавлагаа,
-*** архивын сан ***-ийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03-08/2026 дугаартай 2000 оны хүн амын тооллогын лавлагаа,
-***-д 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 029677 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-гийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд -*** аймгийн *** хоршооллолд механикжуулагчаар, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд-*** аймгийн *** хоршооллолд тракторчнаар ажиллаж байсан байдлаа болон 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт тус тус мал маллаж байсан болохоо тогтоолгохоор тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1 Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд -*** аймгийн *** хоршооллолд механикжуулагчаар, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** хоршоололд тракторчнаар ажиллаж байсан болох нь:
-*** аймгийн *** хоршооллын даргын 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай ***-ын ***-г 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн механикжуулагчаар ажиллуулсан Техник мэргэжлийн сургуулиас төгсөж ирсэн зарим механикжуулагчдыг ажилд авах тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1984 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай 1984 онд ардын цэрэгт татагдан явсан доорхи механикжуулагч нрт 1984 онд ноогдох амралтын хоногт нь тооцож амралтын мөнгийг олгохыг хоршооллын санхүүд зөвшөөрсүгэй. 3. ***-ын *** гэж бичигдсэн Ээлжийн амралт олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн *** нарыг Зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай цэргийн албанаас халагдаж ирсэн
***-ын ***-д ***-гын эзэмшиж байсан ММЗ-6 маркийн ГО-20-96 ноймерын ДТ-75 тракторыг 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцуулж эзэмшүүлсэн Трактор эзэмшүүлэх тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай *** тракторын жолооч гэж бичигдсэн Комисс томилох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай *** тракторчин гэж бичигдсэн аж ахуйн тооллогын комисс томилох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** хоршооллын даргын 1989 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай 12. *** гэж бичигдсэн Зохион байгуулалтын тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** ***-гын ***-гын газрын ***-ын ***-гийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 152 дугаартай тус аймгийн *** сумын Тахийн тал хоршоололд ногоочин болон тракторын жолоочоор ажиллаж байсан ***-ын *** (1984 1988 1989 1990 онд ***) нь гээд 1984 оны 01 дүгээр сар, 03 дугаар сар, 1988 оны 08 дугаар сараас 10 дугаар сар, 12 дугаар сар, 1989 оны 02 дугаар сар, 04 дүгээр сараас 07 дугаар сар, 09 дүгээр сараас 12 дугаар, 1990 оны 01 дүгээр сар, 04 дүгээр сараас 05 дугаар сар, 09 дүгээр сараас 10 дугаар сар, 12 дугаар сар, 1991 оны 01 дүгээр сар, 08 дугаар сар, 1992 оны 04 дүгээр сар, 07 дугаар сараас 09 дүгээр сард авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбарууд болон гэрч ***-ы мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
2.2 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт тус тус мал маллаж байсан болох нь -*** аймгийн *** ***-гын ***-гын газрын ***-ын ***-гийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 415 дугаартай архивын лавлагаа, 1997-2004 оны А дансны архивын хуулбарууд, *** аймгийн *** даргын тамгын газрын ***-ын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 415 дугаартай архивын лавлагаа, 1994-1996 оны А дансны архивын хуулбарууд, *** архивын сан хөмрөгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03-08/780 дугаартай 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, *** архивын сан хөмрөгийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03-08/2026 дугаартай 2000 оны хүн амын тооллогын лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.
2.3 Учир нь 1994-1996 малчих өрх тэмдэглэгээ хийгдээгүй байх бөгөөд энэ тухайн багийн нийт малчдад буюу дийлэнхи малчдад уг тэмдэглэгээг хийгээгүй байх тул А дансыг дутуу хөтөлсөн байна гэж үзэж мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ. Мөн 1997, 1998 онуудад хүсэлт гаргагч ***-г *** гэж зөрүүтэй бичсэн байгааг тогтоох үндэслэлтэй байна.
3. Иймд *** овогтой ***-ын ***-г 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд *** аймгийн *** хоршоололд механикжуулагчаар, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд -*** аймгийн *** хоршоололд тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг болон 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт тус тус мал маллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг *** овогтой ***-ын ***-г 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд *** аймгийн *** хоршоололд механикжуулагчаар, 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** хоршоололд тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг болон 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт тус тус мал маллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН