Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2024/00171

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2024/00171

Есөнбулаг сум

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ***, ***, ***, ***, *** нарт холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 40,762,481 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч *** түүний өмгөөлөгч ***, хариуцагч ***, *** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар цахимаар, хариуцагч ***-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** танхимаар тус тус оролцож, иргэдийн төлөөлөгч *** дүгнэлт гаргаж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 40,762,481 төгрөг гаргуулж, Төрийн банк дахь *** тоот дансанд оруулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: *** аймгийн ***-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 02 дугаар тогтоолоор тус аймгийн ***-ын *** даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ***-ийг төрийн албанаас халжээ.

*** нь дээрх эс зөвшөөрч *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаар магадлалаар ***-ийг ***-ын *** даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхөөр шийдвэрлэсэн.

*** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэр, *** аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00577 дугаар тогтоол, *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрээр тус тус ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөхөөр шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу *******,*******ын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/89 дүгээр тушаалаар ***-д 5,562,856 төгрөгийг, *** аймгийн ***-ын ажлын албанаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 15,099,626 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 18,101,788 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1,998,211 төгрөгийг тус тус ***-д олгосон.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална гэжээ.

Тус аймгийн ***-ын Тэргүүлэгчдийн шийдвэр нь хамтын зарчмын үндсэн дээр гаргасан шийдвэр болно. Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 40,762,481 төгрөгийг (төлбөр төлөх дансны дугаар Төрийн банк, ***) буруутай шийдвэр гаргасан тус аймгийн нэр бүхий и***-ын Тэргүүлэгчдээс гаргуулж, өгнө үү.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- ***-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ

- ***-ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоол

- ***-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 04/1874, 04/1875, 04/1876, 04/1877, 04/1878 дугаар албан бичиг

- ***-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол

- *** аймаг дахь *** хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэр

- *** хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаар магадлал

- ***й аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэр

- ***-ын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №3, №9, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №15, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №1, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №123 дугаартай төлбөрийн хүсэлт

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- ***-ын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 297 дугаартай албан бичиг

- *** шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00577 дугаар тогтоол

- *** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэр

- *** эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлал

- ***-ын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/142 дугаар албан бичиг

- ******* болон *******-ын дарга Д.Даваадорж нарын эвлэрлийн гэрээ /огноо: 2021.08.27/

- *******-ын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэл

- ******* 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4/5845 дугаар албан бичиг

- *******,*******ын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/89 дүгээр Хөрөнгө хуваарилах тухай тушаал

5. Хариуцагч нарын татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00020 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа болно.

Энэ хэргийн нэхэмжлэгч нь *******, хариуцагч нь *******, төрд учирсан хохирол буюу *******д өгсөн мөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай байсан.

******* нь төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, түр орлон гүйцэтгэгч байсан. Өөрөө ажлаасаа халагдах хүсэлт өгсөн.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШТ2023/00031 дүгээр шүүхийн тогтоолоор ******* аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй *******,,, , , , , , , д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр тус бүр нь хуулийн хүчин төгөлдөр байхад дахин дахин хохирол шаардаж байгааг хууль бус гэж үзэж байна.

*******-ын хамтын шийдвэр болох хуралдааны шийдвэр, тэмдэглэл алга байна. нь дангаараа *******-ийн төлөөлөх бүрэн эрх эрхгүй этгээд. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн оршин байгаа газрыг тусгаагүй.

Тухайн үед *******-ын 11 тэргүүлэгчид хуралдаж, хамтын шийдвэр гаргасан Хурлын тэргүүлэгч санал өгснийхөө төлөө хариуцлага хүлээж, төлбөр төлөх хууль байхгүй.

Санаатай болон илтэд болгоомжгүй үйлдлээрээ бусдад хохирол учруулсан үйлдэл байхгүй. Тэргүүлэгчийн хувьд санал өгсөн нь санаатай үйлдэл гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00020 дугаар магадлал

- ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШТ2023/00031 дүгээр шүүхийн тогтоол

- *******-ын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоол

- *******-ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоол

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- *******-ын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/46 дугаар албан бичиг

- *******-ын тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 44 дүгээр тогтоол

- *******-ын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар Хуралдааны дэг батлах тухай тогтоол

- *******-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/630 дугаар албан бичиг

- Монгол Улсын Их хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаар тогтоол

- *******-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоол

- ******* аймгийн Сонгуулийн хороо-ны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар тогтоол

9. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: *******-өөс төрд учирсан хохирол 40,762,480 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэл гаргасан. Энэ хохирлыг гар өргөн баталсан нэр бүхий 5 хүнээс төлүүлэхээр шаардсан байна. *******-өөс нэхэмжилж байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болов уу. Хэрэв зайлшгүй төлөх бол шат шатны тогтоол гаргасан ажилтны хариуцлага бас тооцогдох байх.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийхэд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, , , , нарт холбогдуулан Төрийн албан хаагчийг ажлаас халсан хууль бус шийдвэр гаргаж, төрд хохирол учруулсан гэх үндэслэлээр 40,762,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч *******, , , , нар нь Төрд хохирол учруулсан санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл гаргаагүй, ******* нь төрийн захиргааны албан хаагч биш байсан, урьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байхад дахин хохирол нэхэмжилж байгаа нь хууль бус, нэхэмжлэгчийг төлөөлөхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

2. Хэргийн оролцогч цуглуулж, иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн болон шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар дараах үйл баримтын тогтоогдов. Үүнд:

2.1. *******-ын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч *******ийг албан тушаалаас нь халжээ./1 хавтаст хэргийн 20 хуудас/

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, *******ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 89 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,562,856 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ./1 хавтаст хэргийн 28-38 хуудас/

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаар магадлалаар ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ./1 хавтаст хэргийн 39-42 хуудас/

2.2. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрээр хариуцагч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын тэргүүлэгчдийн ажлын албанаас 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацааны 245 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,359,626 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч *******ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг даалгажээ./1 хавтаст хэргийн 125-130 хуудас/

******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалаар ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ./1 хавтаст хэргийн 131-136 хуудас/

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00577 дугаар тогтоолоор ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэр, ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхижээ./1 хавтаст хэргийн 121-124 хуудас/

2.3. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрээр *******-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21,033,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг олговроос зохих суутгалыг хийж, нийгмийн болон даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгажээ./1 хавтаст хэргийн 51-57 хуудас/

3. Дээрх ******* аймаг дахь захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол зэрэг нь хуулийн төгөлдөр болсон байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, *******ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 42,956,287 төгрөгийг *******д олгохоор шийдвэрлэсэн үйл баримтыг дахин нотлохгүй.

4. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон *******-аас нийт 40,762,481 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зарцуулжээ. Тодруулбал:

4.1. *******,*******ын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/89 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт Төрийн байгууллага, ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирлын нөхөн төлбөрийн 12,682,051 төгрөгийг хавсралтад дурдсан 26 төлбөр авагчид шүүхийн шийдвэрийн дагуу олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Дамдинцэрэнд зөвшөөрсүгэй,

Уг тушаалын хавсралт Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргах гүйцэтгэх баримтын жагсаалт-ын 20 дахь заалтад Төлбөр төлөгч: *******, төлбөр авагч , төлбөрийн дүн 5,562,856 төгрөг гэжээ./1 хавтаст хэргийн 149-153 хуудас/

Уг тушаалыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар-ын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 000000123 дугаар төлбөрийн хүсэлтээр 5,562,856 төгрөгийг *******ийн Хаан ХК дахь харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлжээ./1 хавтаст хэргийн 68 хуудас/

4.2. *******-аас:

- 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар төлбөрийн хүсэлтээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийг шийдвэрээр олгов гэсэн гүйлгээний утгатайгаар 13,545,462 төгрөгийг *******ийн Төрийн банк ХК дахь дансанд бэлэн бусаар/1 хавтаст хэргийн 64 хуудас/,

- 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 9 дүгээр төлбөрийн хүсэлтээр *******ийн нийгмийн даатгалын шимтгэл гэсэн гүйлгээний утгатайгаар 1,554,164 төгрөгийг ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс-ийн Төрийн сан ХК дахь дансанд бэлэн бусаар/1 хавтаст хэргийн 65 хуудас/,

- 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар төлбөрийн хүсэлтээр *******ийн нөхөн олговор гэсэн гүйлгээний утгатайгаар 18,101,788 төгрөгийг ******* аймаг дахь Төрийн банк ХК-д дансанд бэлэн бусаар/1 хавтаст хэргийн 66 хуудас/,

- 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 1 дүгээр төлбөрийн хүсэлтээр *******ийн нийгмийн даатгалын шимтгэл гэсэн гүйлгээний утгатайгаар 1,998,211 төгрөгийг ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс-ийн Төрийн сан ХК дахь дансанд бэлэн бусаар/1 хавтаст хэргийн 67 хуудас/ тус тус шилжүүлжээ.

5. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, төлбөр авагчид ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож, түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн дээрх үйл баримттай зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь маргаагүй.

Харин нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэх, хариуцагч нар нь шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр төрд хохирол учруулсан эсэх зэрэг асуудлаар маргасан болно.

6. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШТ2023/00031 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоолоор хуулийн дээрх хэсэгт заасныг баримтлан

*******-ыг төлөөлсөн ******* аймгийн Прокурорын газар-ын нэхэмжлэлтэй *******,,, , , , , , , нарт холбогдох төрд учирсан хохирол 42,956,287 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ./1 хавтаст хэргийн 104-114 хуудас/

Хуулийн хүчин төгөлдөр болсон дээрх шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэрээр *******д олгосон цалин хөлсийг түүнийг ажлаас халсан буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардаж, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөл гэж дүгнэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна, уг хэсгийн 12.1.7 дахь заалтад аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал гэжээ.

******* нь тухайн үедээ *******-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга буюу төрийн захиргааны албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан нь түүнийг хууль бусаар ажлаас халсны улмаас учирсан хохирлыг нэр бүхий хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргах нэхэмжлэгчийн үгүйсгэх үндэслэл болохгүй.

Учир нь төрийн захиргааны албан хаагчийг хууль бусаар халсны улмаас төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх *******-ийн эрх хэмжээг төрийн захиргааны албан хаагчийг түр орлон гүйцэтгэж байсан Монгол Улсын иргэнийг хууль бусаар халсны улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргахад хамаарахгүй хэмээн хуулийн агуулгыг явцууруулан тайлбарлах боломжгүй.

7. Төрийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Зөвлөлийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, уг хэсгийн 69.2.1 дэх заалтад Зөвлөлийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх гэжээ.

Иймд нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан нөхөн төлөгдөөгүй хохирлыг хариуцагч *******, , , , нараас гаргуулахаар шаардсан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой нэхэмжлэлд тухайн зөвлөлийн дарга гарын үсэг зурсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийг гадаад, дотоод харилцаанд төлөөлөх хуулиар эрх олгогдсон этгээд нэхэмжлэлд гарын үсэг зуржээ.

Иймд нэхэмжлэгч *******-ийг хариуцагч *******, , , , нарт холбогдуулан төрд учруулсан хохирлын гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хуралдаанаа хэлэлцэж, тогтоол гаргасан байх шаардлага тавих боломжгүй.

Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг Шүүх дараах үндэслэлээр иргэний хэрэг /цаашид "хэрэг" гэх/ үүсгэж болно, уг хэсгийн 12.1.2 дахь заалтад бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу иргэний хэргийн шүүх нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг эдлүүлэх хүрээнд хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /эсхүл итгэмжлэлээр эрх олгосон этгээд/ гарын үсэг зурсан эсэхийг шалгана.

8. Монгол Улсын их хурлаас 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална гэжээ.

*******-ын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэлд Нарийн бичгийн даргын даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураахад 5 тэргүүлэгч чөлөөлөхийг дэмжиж, 5 тэргүүлэгч чөлөөлөхгүй гэсэн саналтай байв. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөх дэг заасны дагуу ИТХ-ын даргын санал өгсөн талд шийдвэрлэснээр ******* даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тогтов гэжээ./1 хавтаст хэргийн 145 хуудас/

Уг тэмдэглэлд *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн болон дэмжихээс татгалзсан тэргүүлэгчдийн нэрсийг тусгайлан заагаагүй, хэн нь ямар санал өгсөн болохыг тусгагдаагүй байна.

Гэвч ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШТ2023/00031 дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт тусгагдсан *******-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан *******,,, , , , , , , нарын тайлбар болон энэхүү иргэний хэрэгт гаргасан зохигчийн тайлбарын агуулгаас үзэхэд тэргүүлэгч,, , , нар нь *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар дэмжээгүй, харин тэргүүлэгч *******, , , , нар нь татгалзсан санал тус тус өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй тул хариуцагч *******, , , , нарын саналын үндсэн дээр ******* нь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээс халагдсан гэж үзэхээр байна.

9. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.

*******ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* нь нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, үйл ажиллагаанд хориглох зүйлсийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон ямар зөрчил гаргасан, зөрчлийн шинж байдал түүнд хүлээлгэх хариуцлагын талаар хэлэлцээгүй атлаа албан тушаалаас нь чөлөөлөх эсэх талаар санал хурааж, санал тэнцсэнээр боловч ажлаа халсан байгаа нь хууль бус гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ./1 хавтаст хэргийн 36 хуудас/

Уг эрх зүйн дүгнэлтийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0398 дугаар магадлалаар баталгаажуулж, хянавал хэсэгтээ *******д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоож, нотлоогүй, зөрчлийн шинж байдлыг харгалзаж үзэлгүйгээр ажлаас халсан нь хууль бус, гэсэн дүгнэлт хийжээ./1 хавтаст хэргийн 41 хуудас/

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгасан дээрх тодорхой эрх зүйн дүгнэлтээс үзэхэд хариуцагч *******, , , , нарын *******ийг *******-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхийг дэмжсэн санал өгсөн үйл баримтыг төрд хохирол учруулсан шууд санаатай үйлдэл гэж дүгнэхээр байна.

Учир нь хамтын эсхүл дангаар шийдвэр гаргадаг эсэхээс үл хамааран ажил олгогч нь ажилтан /түр орлон гүйцэтгэж байгаа эсэхээс үл хамааран/-ыг ажлаас халах тухай шийдвэр гаргахдаа ажлаас халагдах үндэслэл буюу сахилгын зөрчлийг шалган тогтоож, баримтаар нотолж, ажилтанд танилцуулж, тайлбар санал гаргах эрхээр хангах, уг зөрчлийн шинж байдалд тохирсон шийтгэл ногдуулах нь нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн тодорхой шаардлага юм.

Уг эрх зүйн тодорхой шаардлагыг хангаагүй шийдвэр гаргаж, ажилтныг ажлаас халсны улмаас ажил олгогч /төр/-д хохирол учруулсан үйл баримтыг гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа гэж үзэх нь бодитой юм.

Хэдийгээр хариуцагч *******, , , , нар нь тэргүүлэгчийн хувьд *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал өгч, хуралдаанд таслах эрхтэй оролцох боловч уг санал нь хуульд нийцсэн байх шаардлагатай.

10. Монгол Улсын их хурлаас 2012 оны 03 дугаар сарын 07-ний өдөр баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу *******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэх үүрэг ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-д үүссэн байна.

Гэвч ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараах үндэслэлээр захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана, уг хэсгийн 131.1.3 дэх заалтад хариуцагч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн биелүүлсэн,

Мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын тэргүүлэгчид нь *******ийг урьд эрхэлж байсан тэргүүлэгчдийн түр орлон гүйцэтгэгчийн ажилд нь эгүүлэн тогтоосноор дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх юм.

Гэтэл ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын тэргүүлэгчид нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогоогүй, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлээгүйн улмаас ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж, уг нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээс удаа дараа хангаж, зохих үнийн дүн бүхий олговрыг ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын ажлын албанаас гаргуулахаар шийдвэрлэхдээ дараах үйл баримтыг тогтоож, зохих эрх зүйн дүгнэлтийг хийжээ. Тодруулбал:

11.1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч байгууллага шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж ажлын байраар хангаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна/1 хавтаст хэргийн 128 хуудас/

11.2. ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 215/МА2020/00018 дугаар магадлалын хянавал хэсэгт Ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа хамаарна /1 хавтаст хэргийн 135 хуудас/

11.3. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 001/ХТ2021/00577 дугаар тогтоолын хянавал хэсэгт Ажилд эгүүлэн тогтоох шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдсон тул ажилд эргэж ороогүй байгаа нь нэхэмжлэгчээс шалтгаалсан гэж үзэхгүй /1 хавтаст хэргийн 123 хуудас/

11.4. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэрийг гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр бодитоор биелэгдээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа нь ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн материалаар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч маргасангүй. Иймд нэхэмжлэгч нь 2020 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд өрсөлдөж, төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн тооцсон 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцахгүй гэсэн хариуцагчийн тайлбар эрх зүйн үндэслэлгүй /1 хавтаст хэргийн 54 хуудас/ зэрэг болно.

12. Дээрх шийдвэр, магадлал, тогтоолд дурдсан үйл баримт, эрх зүйн дүгнэлтээс үзэхэд хариуцагч ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-ын тэргүүлэгчид нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр *******д ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгогдож, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол өсөн нэмэгдэх шалтгаан болжээ.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, уг хэсгийн 22.1.6 дахь заалтад даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох эрх хэмжээтэй субъект нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид байна.

Тухайн үед буюу 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаанд *******-ын тэргүүлэгчээр *******,,, , , , , , , , Г.Болдбаатар нарын нэр бүхий 11 төлөөлөгч ажиллаж байжээ.

*******-ын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанд тэргүүлэгч Г.Болдбаатар оролцоогүй, тэргүүлэгч Ш.Насан,, , , нар нь уг хуралдаанд оролцсон боловч *******ийг ажлаас чөлөөлөхийг эсэргүүцсэн санал өгсөн тул эдгээр нэр бүхий тэргүүлэгч нарыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэх, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол өсөн нэмэгдсэнд буруутгах эрх зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл *******ийг ажлаас халсан тогтоол нь тэргүүлэгч *******, , , , нарын саналын үндсэн дээр гарсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон болохыг 8 дахь хэсэгт дүгнэсэн болно.

13. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, уг хэсгийн 12.1.3 дахь Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу энэхүү иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан нэр бүхий хариуцагч нар нь *******-ын тэргүүлэгчээр ажиллаж байх хугацаандаа төлөөлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг цаг алдалгүй биелүүлж, захиргааны актын улмаас учирсан хохирол өсөн нэмэгдэхгүй байхад чиглэсэн тодорхой үйлдэл хийсэн /асуудал хэлэлцүүлэхээр санал гаргасан/ гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтын дагуу шүүхэд баримтаар нотлоогүй болно.

14. *******-ын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан нэр бүхий 40 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрчээ./1 хавтаст хэргийн 228 хуудас/

*******-ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан нэр бүхий 40 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрчээ./1 хавтаст хэргийн 231 хуудас/

Дээрх тогтоолоос үзэхэд хариуцагч *******, , , , нарын төлөөлөгч, тэргүүлэгчийн бүрэн эрх 2020 оны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнгээр буюу 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр *******д олгогдсон 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30,603,099.40 төгрөгийг хариуцагч *******, , , , нараас тэнцүү хэмжээгээр хуваан гаргуулах эрх зүйн үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгч хариуцагч нараас төрд учруулсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

Харин *******д олгогдсон 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг *******-ын тэргүүлэгчийн бүрэн эрхийн хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон *******, , , , нараас гаргуулах боломжгүй.

15. ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112/ШШ2019/0011 дүгээр шийдвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны 89 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 5,562,856 төгрөгийг,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 133/ШШ2020/00314 дүгээр шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацааны 245 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 16,359,626 төгрөгийг,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрээр *******-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 21,033,805 төгрөгийг, нийт 42,956,287 төгрөгийг *******т олгохоор шийдвэрлэжээ.

16. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод тусгагдсан 2018 оны 10, 11, 12 дугаар сарын цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 1,409,472+1,280,558+1,616,892=4,306,922:3=1,435,640.66 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 1,435,640:21,5= 66,773.98 төгрөг байна гэжээ.

*******ийн ажилгүй байсан 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан нийтээр амрах баярын өдөр, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан долоо хоног бүрийн амралтын өдөр, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан ээлжит сонгуулийн санал авах өдөр, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан Ээлжит сонгуулийн санал авах өдөр-ийг тус тус хасаж тооцоход ажлын 130 өдөр байна.

Үүнээс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын дүнг тооцоход 8,680,617.40 төгрөг байна. Энэ нь А.Мөнхөрийн нэг өдрийн дундаж цалин хөлс 66,773.98 төгрөгийг ажилгүй байсан 130 ажлын өдрөөр үржүүлсэн дүн болно.

17. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна, уг хэсгийн 28.4.1 дэх заалтад төрийн жинхэнэ албан хаагч гэжээ.

******* аймгийн Сонгуулийн хороо-ны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшсэн хавсралтад зааснаар бүртгэсүгэй, уг тогтоолын хавсралтын 5 дахь хэсэгт 10 дугаар тойрог гэжээ.

*******-ын тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоолын 1 дэх заалтад Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ******* нь ажилдаа эргүүлэн томилогдох шийдвэр гарч, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байхдаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөн нь тогтоогдсон тул 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөнд тооцсугай гэжээ./2 хавтаст хэргийн 22 хуудас/

Үүнээс үзэхэд ******* нь *******-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн үйл баримт тогтоогдож байх боловч тухайн үед ******* нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлээгүй, 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө *******ийг урьд эрхэлж байсан ажилд нь томилж, ажил хүлээлцүүлээгүй байжээ.

Энэ талаар ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 133/ШШ2021/00342 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэг тодорхой дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоогдоогүй, ажлаа хүлээн аваагүй ажилтанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвшихийн тулд сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлага тавих боломжгүй.

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, уг хэсгийн 65.1.6 дахь заалтад нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэжээ.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах дээрх үндэслэл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заажээ.

******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 215/МА2022/00020 дугаар магадлалын хянавал хэсэгт *******ийг ажлаас халсан *******-ын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоол хамтын шийдвэр байна. Тэргүүлэгчдийн хамтын шийдвэрийн өмнөөс уг тогтоолд гарын үсэг зурсан хурлын дарга ******* дангаар хариуцлага хүлээх үндэслэлгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийжээ./1 хавтаст хэргийн 98-103 хуудас/

Давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалаар улмаар *******-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох төрд учруулсан хохирол 5,562,856 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчээс уг хамтын шийдвэрийг гаргасан нэр бүхий хариуцагч нарт холбогдуулан хамтын хариуцлага хүлээлгэхээр дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй.

Иймд *******-ийн нэхэмжлэлтэй, *******, , , , нарт холбогдох иргэний хэргээс хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй.

19. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө, уг хэсгийн 41.1.3 дахь заалтад төсвийн байгууллагын нэхэмжлэл гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, , , , нарт холбогдуулан төрд учруулсан хохирол 40,762,481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу шүүхээс хангасан нэхэмжлэлийн үнийн дүн 30,603,099.40 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 310,965 төгрөгийг хариуцагч *******, , , , нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, улсын орлогод оруулав.

21. Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана, 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарт шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

Үүнтэй холбогдуулан шүүх хуралдааны оролцогчоос шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, хариуцагч *******, , , , тус бүрээс нь 6,120,619 /зургаан сая нэг зуун хорин мянга зургаан зуун арван ес/ төгрөг 88 /наян найм/ мөнгө буюу нийт 30,603,099 /гучин сая зургаан зуун гурван мянга ерөн ес/ төгрөг 40 /дөч/ мөнгийг гаргуулан Төрийн банк ХК дахь тоот дансанд оруулж, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч *******, , , , нараас 10,159,381/арван сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун наян нэг/ төгрөг 60 /жар/ мөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, , , , холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч *******, , , , тус бүрээс нь улсын тэмдэгтийн хураамжид 62,193 /жаран хоёр мянга нэг зуун ерөн гурав/ төгрөг буюу нийт 310,965 /гурван зуун арван мянга есөн зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ