| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00115/и |
| Дугаар | 133/ШШ2024/00151 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 133/ШШ2024/00151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: **** аймгийн *** сумын *** баг, ***оршин суух, *** овгийн ***-ын ***-ийн нэхэмжлэлтэй,
Мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *** , гэрч *** , *** , ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: *** овогтой *** ын *** миний бие 1969 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт аав, ээжийн хамт малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан А дансанд миний нэрийг гэрийнхний дууддаг *** нэрээр бичсэн байгаа тул уг хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989, 2000 онуудын архивын лавлагаа,
- *** аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 57 дугаартай архивын лавлагаа,
-*** аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 477 дугаартай архивын лавлагаа, 1992 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны *** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-*** аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 476 дугаартай архивын лавлагаа, 1991 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны *** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-*** ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа.
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-*** аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаартай албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн ***ийн төрөгсдийг бүртгэх анкет төрснийг бүртгэх анкетын хуулбар, ХААТР-1, ХААТР-21 /, иргэний үнэмлэх авах өргөдөл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *** овгийн ***-ын ***нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1 ***ын *** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болох нь:
-*** аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 477 дугаартай “тус аймгийн *** сумын *** багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***ын ***ийн мал маллаж байсан хугацаа (1992 он)” гээд тухайн оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
***ийн 1992 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны *** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-*** аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 476 дугаартай “тус аймгийн *** сумын *** багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***ын ***ын мал маллаж байсан хугацаа (1991 он)” гээд тухайн оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
***ын ***ын 1992 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны *** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
- Үндэсний архивын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03-06/624 дугаартай “1989 оны хүн ам, орон сууцны тооллого, *** аймгийн *** сум, хадгаламжийн нэгж 339, хуудасны дугаар 91, байршил хөдөөд, *** охин, 23 настай, эмэгтэй, *** охин, 12 настай, эмэгтэй, *** тэргүүлэгч өөрөө 55 настай, эмэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-*** гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-Гэрч *** ын “...*** сумын бага сургуульд намайг бага ангид байхад манай дээдийн дээд ангид байсан. *** сумын *** бригадад мал маллаж байсан. *** 1984 оноос хойш 1992 он хүртэл хамт мал хариулсан. Би сургуулиас гарсан цагаасаа л тооцоод байна. 1990 онд би цэрэгт явсан. 1988 онд намайг нэгдлийн гишүүн болж байхад л мал маллаж байсан хүн. Миний дууддаг нэр *** байсан. Журналын нэр нь *** гэдэг байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.2. *** аймгийн *** сумын *** багийн 1992 оны малын А дансанд ***-ын ***-г *** гэж бичсэн болох нь гэрч *** гийн “...1980 онд сургуульд сурдаг байхад *** бригад сургуульд байхад надаас 4 насны дээр байсан. *** сумын *** бригадын байранд хамт байсан хүн. 1980-1986 онд *** суманд 8 жил төгсөөд сургуульд сурсан байх. Техник мэргэжлийн сургуулийг төгсөж ирээд 1990-1991 онд мал малласан байх. Сургуульд байхад *** гэдэг байсан. *** сумаас гэрлэсэн хүн байгаа юм. Сүүлийн үед л *** гэж дууддаг болсон байсан. *** нэртэй *** гэж авгайлдаг байсан” гэх мэдүүлэг, гэрч ***гийн “...Бид 1 дүгээр ангиасаа эхлээд 8 жил хамт нэг ангид сурч байсан. Би 1-8 дугаар ангийн дарга хийдэг байсан. Тэгэхэд *** гэдэг нэртэй байсан. *** болсныг нь мэдэхгүй байна. Сүүлийн үед л *** болсон байсан. *** гэдгээр нь мэддэг” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4.3. Нэхэмжлэгчийн “миний бие 1989 онд цэрэгт байсан учраас хүн ам, орон сууцны тооллогод хамрагдаагүй. 1990 онд цэргээс халагдаж ирсэн” гэж тайлбарлаж байх бөгөөд ***ын *** нь 1989 онд хүн ам, орон сууцны тооллогод 3 ам бүлтэйгээр хамрагдсан боловч 1991 оны малын А дансанд ам бүл 5, 16-аас дээш насны малчдын тоо 5, 16-35-н насны 4, тэтгэврийн 1 гэж бүртгэгдсэн байдлаас үзэхэд *** нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эхийн хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Иймд *** овгийн ***-ын ***-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *** овгийн ***-ын ***-г 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд *** аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор *** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ