| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00158/И |
| Дугаар | 133/ШШ2024/00191 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 133/ШШ2024/00191
| 2024 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 133/ШШ2024/00191 | Есөнбулаг сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: *******ыг төлөөлж ******* газрын гаргасан нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* тоотод оршин суух,*******т холбогдох нэхэмжлэлийг шүүх 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 889,125 төгрөг гаргуулах тухай
2. Нэхэмжлэгч ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар ******* тоотод оршин суух******* цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаалгах шийдвэр гарсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй гэж заажээ. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг улсын, үлдэх 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулна гэж хуульчилсан байна. Гэтэл иргэн******* нь цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрөөс 2,032,286 /хоёр сая гучин хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төлөөгүй буюу үлдэгдэлтэй байна. Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Батлан хамгаалах үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах, иргэний аюулгүй байдлыг хангахад оршино хэмээн заасан. Аймгийн ирүүлсэн хүсэлтийн хавсралтад дурдсан иргэн******* нь цэргийн албаны мөнгөн төлбөрөө төлөөгүй үйлдэл нь үндсэн хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй төдийгүй батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгөн төлбөр төлөгдөөгүй нь төр нийтийн ашиг сонирхлыг хөндөж байх тул *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт ******* төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол гаргана гэж заасны дагуу тус аймгийн прокурорын газраас нэхэмжлэл гаргав. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ******* төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар прокурор нь дээр дурдсан хуулиудад зааснаар нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул прокурор нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/601 дугаартай захирамжаар ******* тоотод оршин суух******* цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 2,032,286 /хоёр сая гучин хоёр мянга хоёр зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн / албаны данс/-нд төвлөрүүлэх, *******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар ******* төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл чөлөөлөгдөхөөр хуульчилсан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус аймгийн ирүүлсэн хүсэлтийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрөө төлөөгүй иргэн холбогдуулан түүнээс 2,032,286 төгрөг гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргасан. Гэвч прокурорын газарт нэхэмжлэл бичүүлэхээр хүсэлт ирүүлсэн *******аас Засгийн газрын 2022 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлбөр төлөх хэмжээ таблицын дагуу цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас чөлөөлөгдсөн байдлыг үндэслэн 14 хувиар дахин тогтоосон талаар 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 9.35 дугаартай албан бичиг ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 889,125 (найман зуун наян зуун есөн мянга нэг зуун хорин тав) төгрөг болгон өөрчилж байна гэжээ.
4. Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* газрын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Надаас цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр 2,032,286 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд уулзахад 889,125 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн тул 889,125 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* газар нь хариуцагч*******т холбогдуулан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 2,032,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ *******аас Засгийн газрын 2022 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлбөр төлөх хэмжээ таблицын дагуу цэргийн жинхэнэ албаны ээлжит татлагаас чөлөөлөгдсөн байдлыг үндэслэн 14 хувиар дахин тогтоосон талаар 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 9.35 дугаартай албан бичиг ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 889,125 (найман зуун наян зуун есөн мянга нэг зуун хорин тав) төгрөг болгон өөрчилж байна гэжээ.
3. ******* газар нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/213 дугаартай албан бичгээр иргэн*******аас цэргийн дүйцүүлэх албаны төлөгдөөгүй мөнгөн төлбөр болох 2,032,286 төгрөг гаргуулж төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын байгууллагыг төлөөлөн нэхэмжлэгчээр тус прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийг оролцуулахаар томилж, итгэмжлэл олгов. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчт нэхэмжлэлийг шаардлагыг өөрчлөх буюу багасгах эрхийг олгосон байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд улмаар хариуцагч******* нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага буюу 889,125 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгч ******* газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 889,125 (найман зуун наян есөн мянга нэг зуун хорин тав) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,889 (хорин таван мянга найман зуун наян ес) төгрөгийн тал хувь 12,944.5 (арван хоёр мянга есөн зуун дөчин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч*******аас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ыг төлөөлж гаргасан ******* газрын нэхэмжлэлтэй,*******т холбогдох цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу төлөх 889,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөрт багтаан төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч ******* газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 889,125 (найман зуун наян есөн мянга нэг зуун хорин тав) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25,889 (хорин таван мянга найман зуун наян ес) төгрөгийн тал хувь 12,944.5 (арван хоёр мянга есөн зуун дөчин дөрвөн төгрөг таван мөнгө) төгрөгийг хариуцагч*******аас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН