| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00141/и |
| Дугаар | 153/ШШ2024/00173 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2024/00173
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг х*******сэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,
Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, н******* хороо, Б******* тоот хаягт байрлах, Ж******* ХХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн З******* сумын ******* (Б) багт оршин суух хаягтай, Т овогт Ж А холбогдох,
“Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 107,413.38 мөнгө, алданги 53,76.69 мөнгө, нийт 161,120.07 (нэг зуун жаран нэгэн мянга нэг зуун хорин төгрөг долоон) мөнгө гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний х******* үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.А нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай тоот "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ" байгуулан дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч х*******лэгч нь 2021 оны 5, 6 дугаар сарын ярианы төлбөр 107,413.38 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 53,76.69 төгрөг, нийт 161,120.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "Ж*******" ХХК-нийн нэхэмжлэлтэй Ж.Аэс Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 161,120.07 төгрөгийг гаргуулах тухай иргэний х*******т хариуцагч Ж.А нь үндсэн төлбөр 107,413.38 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал алданги 53,706.69 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь хариуцагч Ж.А холбогдуулан “дараа төлбөрт үйлчилгээний гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 107,413.38 мөнгө, алданги 53,76.69 мөнгө, нийт 161,120.07 (нэг зуун жаран нэгэн мянга нэг зуун хорин төгрөг долоон) мөнгө гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь х******* хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Ж.А нь үндсэн төлбөр 107,413.38 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал алданги 53,706.69 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэх хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
3.Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг х*******сэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-нийн гүйцэтгэх захирал Г.М нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/22 дугаартай албан бичгээр Т.Тт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тт Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж х******* хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
5.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ж*******” ХХК-нийн улсын тэмдэгтийн хмжид төлсөн 5,483.63 төгрөгийн тал хувь болох 2,741 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,741 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Ж*******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.А холбогдох “дараа төлбөрт үйлчилгээний гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 107,413.38 мөнгө, алданги 53,76.69 мөнгө, нийт 161,120.07 (нэг зуун жаран нэгэн мянга нэг зуун хорин төгрөг долоон) мөнгө гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний х*******т нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг х*******сэхгүй болгосугай.
2.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хмжид төлсөн 5,483.63 (таван мянга дөрвөн зуун наян гурван мянга жаран гурав) мөнгөний тал хувь болох 2,741 (хоёр мянга долоон зуун дөчин нэг) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,741 (хоёр мянга долоон зуун дөчин нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний х******* шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН