Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/45

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

                                   

 

 

 

 

   2026        02          03                                                     2026/ШЦТ/45

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Т аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхзаяа,  

Улсын яллагчаар Т аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уянга,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

Шүүгдэгч Ж.Г, түүний өмгөөлөгч А.Сандагдулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Т аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж Жын Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х Эын Э нарт холбогдох эрүүгийн 2534004070294 дугаартай 1 хавтаст хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ...-ны өдөр У хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хувиараа шивээс хийдэг, ам бүл 2, эхийн хамт У хот, С дүүрэг, ... дугаар хороо, .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж Жын Г, ............... регистрийн дугаартай.

2. Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ны өдөр Т аймгийн Б суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, компьютерийн оператор мэргэжилтэй, .................... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах үеэл дүүгийн хамт Т аймгийн Б сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х Эын Э, ............... регистрийн дугаартай.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Г нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чандмань 1 дүгээр багийн нутагт байх наадмын талбай дээр байхдаа Э.Эийг "муухай харлаа" гэж хэлэхэд нь маргалдаж, өөрт авч явж байсан хутгыг гарган Э.Эийн цээжин тус газарт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чандмань 1 дүгээр багийн нутагт байх наадмын талбай дээр байхдаа Э.Этэй маргалдан ноцолдож байхад нь тэднийг салгахаар ирсэн Б. Үын зүүн гарын хуруун тус газарт нь хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Э нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чандмань 1 дүгээр багийн нутагт байх наадмын талбай дээр байхдаа Ж.Гийг "муухай харлаа" гэж маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2534004070294 дугаартай хэрэгт авагдсан:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11-12/,

Иргэний нэхэмжлэгч Б.Гийн өгсөн:”Лавлагаагаар харахад 2024 оны 7 дугаар сард Ж.Г хөнгөлөлт авсан зүйл байхгүй, Б.Ү 93.642 төгрөг, Э.Э 2.008.060 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Хохирогч Б.Үын өгсөн: “Т аймгийн Б сумын баяр наадмын үеэр 2024 оны 07 сарын 10-ны орой 22 цагийн үед найз Э. Этэй хамт наадмын талбайд тоглолт үзээд явж байсан. Тэгтэл танихгүй Ж. Г гэх 3-4 залуучуудтай хамт явж байгаад бид 2-с маргаан өдөөд байсан. Гадаа харанхуй байсан ямар хүмүүс байсан нь сайн харагдахгүй байсан. Улмаар маргалдаж байгаад Э. Г гэх залуу гартаа хутга барьсан найз Э. Эийг зүүн талын цээжин хэсэгт хутгалсан. Би тухайн үед салгах гэж очтол Ж. Г хутгаараа миний зүүн гарын ядам хурууны салаа хэсгийг зүсч гэмтээгээд яваад өгсөн. Би сандраад цагдаад дуудлага өгсөн. Өөр хэн нэгэн миний биед халдаж цохиж зодоогүй. Би хэн нэгний биед халдаж цохиж зодоогүй. Ж. Г гэх залуу хутгаар миний зүүн гарын ядам хурууны салаа хэсгийг зүсч гэмтээсэн. Э.Эийг Ж.Гээс өөр хэн нэгэн хүн цохиж гэмтээснийг мэдэхгүй байна. Маргаан болж байгаад Ж.Г гэх залуу найз Э. Эийг зүүн талын цээжин хэсэгт хутгалсан. Миний мэдэх зүйл ийм байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

Хохирогч Э.Эийн өгсөн: “Т аймгийн Б сумын баяр наадмын үеэр 2024 оны 07 сарын 10-ны орой 22 цагийн үед найз Б. Үтай хамт наадмын талбайд тоглолт үзээд явж байсан. Тэгтэл танихгүй Э. Г гэх залуу 3-4 залуучуудтай хамт явж байгаад над руу муухай хараад байхаар нь хэлж, улмаар маргалдаан болсон. Улмаар Ж. Г гэх залуу өмднийхөө тэлээнээс шар өнгийн иштэй хутга гаргаж ирээд маш хурдан хугацаанд миний цээжний зүүн талын хавирга хэсэгт нэг удаа хутгалсан. Намайг хутгалчихаад зогсож байхад танихгүй ах барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Өөр хэн нэгэн хүн миний биед халдаж цохиж зодоогүй. Би хэн нэгний биед халдаж цохиж зодоогүй. Ж. Г гэх залуу намайг хутгалж байхыг хэн нэгэн хүн харсан эсэхийг мэдэхгүй байна. Маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Надад гомдол санал Б.Ггээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор хохирлыг тогтоолгох шаардлагагүй. ШШГЕГ-ын 2024.07.22-ны өдрийн 9477 дугаартай дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

Хохирогч Ж.Гийн өгсөн. “Би 2024 оны 07 сарын 10-ны өдөр Т аймгийн Б сумын наадамд найз Ш, А, Б нарын хамт шаар хагалуулах наймаа хийж байсан. Орой 19 цагийн үед наймаагаа дуусгаад бид хэд хоол хийж идчихээд талбай дээр тоглолт болж байхаар нь тийшээгээ явсан. Бид хэдийг алхаад явж байхад Э. Э гэх 2 найзтайгаа намайг муухай харлаа гэж дуудсан. Бид нар цаашаагаа явсан. Бид хэд тоглолтыг хараад удаагүй эргээд майхан руугаа явж байхад Э. Э гэх залуу танихгүй 4-5 хүмүүстэй морьтой таарсан. Тэгсэн дахин дуудаад бид нарын араас хөөж ирэхэд Ш, А, Б нар зугтаагаад явсан. Би ганцаараа Э. Э болон танихгүй хүмүүстэй үлдсэн. Тэгсэн Э. Э нь үл ялих зүйлээр шалтаглаж миний нүүр рүү баруун гараараа 3-4 удаа, зүүн хөлийн шилбэ рүү 2 удаа хөлөөрөө өшиглөж зодон улмаар газраас чулуу авч намайг цохих гэж байхад орой хоол хийхэд ашиглаж байсан хутгаа бүсэндээ зүүсэн байснаа санаад гаргаж ирээд Э. Эийг айлгах гэж байгаад цээжний зүүн тал руу нь 1 удаа хутгалсан. Тэгтэл Э. Э гэх залуутай хамт явсан Б. Ү нь газраас чулуу аваад намайг цохих гэж байхад нь би хутгатай гараараа хаатал хутганд гараа зүсүүлсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Э.Э гэх залуутай хамт явсан хүмүүсийг танихгүй. Э. Этэй хамт явсан хүмүүс миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Би бас тэр хүмүүсийн биед нь халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Э. Э ганцаараа баруун гар хөлөөрөө цохиж, өшиглөж учруулсан. Би Э. Эийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Э.Эийг хутгалах болон Э. Э миний биед халдаж цохиж зодох үед хамт явсан найз Ш, А, Б нар нь маргаан болохоос өмнө нь зугтаагаад явцгаасан байсан. Би ганцаараа байсан. Би сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй. Хэн нэгэн хүнд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Э. Эийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлийг маань хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Гэрч Т.Бгийн өгсөн: “Би 2024 оны 07 сарын 10-ны өдөр Б сумын наадам дээр дардас тоглуулж байгаад тухайн оройны 22 цагийн орчимд наадмын талбай дээр болж байсан тоглолтыг үзэхээр майхнаасаа хамт явж байсан Шбаяр, А, Г нарын хамт явж тоглолт үзэх гээд явж байтал замд хэдэн хүмүүс таарсан тухайн үед бид хэдийг яагаад муухай хараад байна гэж хэлсэн тэгсэн А хэн муухай харсан юм гэж хэлээд зөрөөд өнгөрсөн тэгээд бид хэд тоглолтоо хальт үзээд буцаад майхандаа очих санаатай явж байтал нөгөө 3-н хүн нэлээн олуулаа болсон зогсож байгаад А гэх манай найзыг нөгөө хоёр залуу нэг дуудаад яасан яасан гэнээ гээд маргаан болж эхлэсэн тэгээд тэр хэд ноцолдож зодолдоод эхэлсэн би шууд талбайн хашааны гадна талд байсан өөрийнхөө машин руугаа зугтаж суугаад байж байтал миний араас Ш ирээд машинд суусан бид хоёр хаалга түгжээд сууж байтал хэдэн хүмүүс ирээд машинаа онгойлго гээд байхаар Ш хаалга онгойлгож өгтөл Шг машины арын суудал дээр Ш гэх манай найзыг чи хэний газарт ирчихээд томроод байна гээд Шг зодсон тэгэхээр нь би машины урд хаалга онгойлгоод гараад зугтсан тэгтэл машины гадаа зогсож байсан нэг танихгүй хүн намайг толгой руу нэг удаа гараараа цохисон тэгээд би зугтаад яваад өгсөн юм. Би тэнд байсан хүмүүсийг танихгүй хүмүүс байсан учир намайг цохисон гэх хүнийг таньж мэдэхгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би тухайн хүмүүүсээс анх маргаан үүсгэсэн гэх анх бид хэдтэй таарч маргаан хийсэн хүнийг харвал таних байх бусдыг таньж мэдэхгүй байна. Манай найз Ш, А хоёрын биед гар толгой өвдөөд байна гэж ярьж байсан бусад хүмүүсийн биед гэмтэл бэртэл учирсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би тухайн хутгаараа мах хэрчиж майханд цуйван хийж байхад харсан орой бол хараагүй. Би тэр хүмүүсийг сайн мэдэхгүй байна би машинаас гарч зугтаагаад маргааш өглөө буюу 2024 оны 07 сарын 11-ны өглөө Г гэх найзыгаа маргалдаад бид хэдийг дээрэлхээд байсан гэх залуучуудтай хутга шөвөг болсон гэж сонссон би тухайн үед хамт байхгүй байсан учир мэдэхгүй байна. Бид хэд ямар ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм. Би тухайн хүмүүстэй тулж ойртоогүй болохоор сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

Гэрч Х.Бын өгсөн: “Тухайн өдөр би наадмын талбай дээр очих үед тэнд байсан хүмүүс бүгд сумын эрүүл мэндийн Т рүү явчихсан наадмын талбай дээр хүн байхгүй байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Г ирээд эмнэлэг рүү явсан. Би очих үед бүгд анхан шатны тусламж авах гээд явсан байсан. Намайг очих үед бүгд тарсан байсан болохоор ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-44/,

Гэрч Ц.Гын өгсөн: “Би 2024 оны 07 сарын 10-ны шөнө 23 цагийн үед Наадмын талбай хамгаалалтад ажиллаж байх үед Замын ахлах зохицуулагч Ж. Отгонбаяр над руу 88116491 дугаарын утсаар залгаад наадмын талбайн зүүн талд хүн хутгалуулсан байна гэж хэлсэн. Дуудлагын дагуу очих үед замын зохицуулагч Б ирчихсэн хутгалуулсан хүн нь сумын эрүүл мэндийн Т рүү явсан гээд зогсож байсан. Тэгээд би араас нь сумын эмнэлэг дээр очих үед Г Э нар сумын эмнэлэгт анхны тусламж аваад байж байсан тухайн үед Ггийг сумын эмнэлэгээс дагуулаад хэрэг учрал болсон газар очиж Ггээр тухайн үед Эийг хутгалсан гэх хутгыг заалгаж гэрэг зургийн аргаар бэхжүүлэн авсан. Замын зохицуулагч Х. Б очсон байсан. Дуудлага мэдээллийг анх надад Отгонбаяр мэдэгдсэн. Намайг тухайн орой сумын эмнэлэг дээр очих үед Э цээжин тус газраа хутгалуулсан. Ггийн амнаас цус гарсан байдалтай байсан. Ггийн У хотоос тоглоом тоглуулах гэж ирсэн найз нарыг Б сумын залуучууд гадуурхаж маргалдсанаас болж би найз нараа өмөөрч тухайн хүмүүстэй маргалдаж Э гэх залууг би энэ хутгаар хутгалсан гэж хэлж ярьж байсан.  Г сумын эрүүл мэндийн Тд үзүүлсэн. Намайг очих үед үзүүлчихээд гарч ирж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56 тал/,

Шүүгдэгч Э.Эийн өгсөн: “Би өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа нэмж ярих зүйл байхгүй байна.Би 2024 оны 07 сарын 10-ны өдөр Б сумын наадмын талбай дээр алхаж байх үед Г муухай хараад тэрнээс болж л бид хоёр маргалдсан өмнөх мэдүүлэг дээр хэлсэн байгаа. Ү, манай найз охин Учрал бид 3 явж байсан. Г бол олуулаа л явж байсан. 6-7 хүн явж байсан байх танихгүй хүмүүс. Орос улсад сурч байгаа хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Одоо холбоогүй байгаа фейсбүүкдээ орж ирэхгүй байгаа. Тухайн Орос улсад байгаа газар нь дайнаас шалтгаалаад ямар ч сүлжээгүй байгаа гэж сүүлд сонсож байсан. Би тухайн маргаан болох үед Ггийн нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Танихгүй манай сумын хүмүүс биш.Танихгүй тухайн үед намайг эмнэлэг рүү яв ах нь энэ хүүхдийг барьж байна гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очиж тариа тариулаад шууд гэмтэл рүү явсан. Г сумын эмнэлэгт үзүүлээгүй байх. Тариа хийлгэчихээд гараад ирсэн эмнэлгийн үүдэнд Ггийг цагдаа барьчихсан зогсож байсан. Би дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Үзүүлэхгүй.” /хх-ийн 59-60/,

Би уг тогтоолыг уншиж танилцсан хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй байна. Би өмнө хохирогчоор болон сэжигтнээр өгсөн мэдүүлэгт дэлэгрэнгүй ярьсан байгаа тийм болхоор нэмж ярих зүйл байхгүй байна. 2024 оны 07 сарын 10-ний өдөр Баянчанмань сумын баяр наадмын талбай дээр өөдөөс муухай харлаа, хараалаа гэх шалтгаанаар маргалдаж байсан. Өс хонзонгийн зүйл байхгүй. Шанаа хэсэгт 1 удаа гараараа цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол барагдуулсан зүйл байхгүй. Г өөрөө хохирол нэхэмжилсэн зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154/,

Шүүгдэгч Ж.Гийн өгсөн: “Би тухайн өдөр Т аймгийн Б сумын баяр наадам дээр хүүхдүүдээр шаар хагалуулах тоглоом тоглуулахаар У хотоос 2024 оны 07 сарын 09-ны шөнө Ш, А, Б нарын хамт ирээд маргааш буюу 2024 оны 07 сарын 10-ны өдөр тоглоомоо тоглуулж байгаад 19 цагийн орчимд дуусгаж бид 4-лээ хоолоо хийж идэж дуусаад оройны 22 цаг 30 минутын орчимд сумын наадмын талбай дээр болж байсан урлагийн тоглолтыг 4-лээ үзээд явж байгаад буцаад байрлаж байсан майхандаа очихоор 4-лээ явж байтал гадаа харанхуй байсан бид 4-лээ юм яриад алхаж явтал араас хүмүүс дуудаж хөөе гэж орилсон бид 4 яасан гэж асуутал нааш ир гээд байгаа юм биш үү гээд 4-5 залуу зогсож байсан бид хэдийг дуудсан залуу эргээд хартал утсаа оролдоод хүмүүс дуудаад байгаа бололтой байсан тэгээд надтай хамт явж байсан Ш, А, Б гэх манай 3-н найз нарыг надад хутгалуулсан гэх залуу найз нартайгаа хамт цохисон тэгтэл манай 3-н найз намайг орхиод зугтсан тэр хоёрын араас 2 залуу хөөгөөд гүйсэн би тухайн газраа зогсож байтал надад хутгалуулсан гэх Э, Ү нар өөр нэг танихгүй залуутай 3-лаа над руу дайрч Э гэх залуу миний нүүр рүү гараараа цохисон тэгтэл хамт зогсож байсан Этэй хамт явж байсан гэх Ү өөр нэг танихгүй залуугийн хамт 3-лаа зэрэг хоёр талаас зуурч барьж аваад миний өмдний тэлээнд байсанг татаж сугалаад баруун гартаа бариад зогсож байтал Э над руу дахиж намайг зодох гээд дайрч байгаад миний баруун мөрөн дээгүүр Эийн зүүн гар давж гарч ирээд миний хоолойг боох гээд надтай ноцолдсон би эсэргүүцэж Э гэх залууг хутга барьсан байсан гараараа хойш нь цааш 2-3 удаа түлхсэн чинь над руу дайраад байсан тэгтэл цэнхэр өнгийн цамц өмссөн байсан Ү гэх залуу миний зүүн талын шанаа хэсэг рүү 1 удаа гараараа цохиод газраас чулуу аваад баруун гартаа бариад намайг цохих гээд чулуутай гараараа савсан тухайн үед би өөрийгөө хамгаалж хоёр гараараа Үын цохилтыг хаасан чинь миний баруун гарт барьж байсан нөгөө хутган дээр Ү гэх залуу чулуутай гараараа цохиж өөрийнхөө гарыг зүссэн тэгээд бид 3-лаа зогсож байтал тэр хоёр над руу дахиж дайрхаа болиод тэгсэн чинь надтай хамт явж байсан А, Ш, Бакза 3 гэх хүмүүс нөгөө хөөгөөд явж байсан хүмүүсээс зугтаагаад буцаад ирсэн тухайн үед хажуугаар явж байсан хоёр ах ирээд Э гэх залууг цамцаа тайлсан чинь Эийн зүүн талын суганаас нь цус гарсан байсан тэгтэл хажуугаар явж байсан 2 ах нэг намайг барьж аваад нөгөөдөх цагдаа дууд гээд хашгираад байсан би гартаа барьсан байсан хутгаа найз Ш гэх залууд бариулж өгөөд тэр хоёр ахтай зогсож байтал цагдаа нар ирсэн тэгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Би тухайн хүмүүсийг таньж мэдэхгүй энэ хүмүүстэй ямар нэгэн маргаантай зүйл байхгүй. Би тухайн орой найз нартайгаа зүгээр л явж байсан тэгсэн чинь араас дуудаад энэ асуудал болсон юм. Би тухайн хүмүүстэй маргалдаж байх үедээ 20-25 см урттай ясан иштэй хутга баруун гартаа барьж байсан тухайн хүмүүс намайг дээрэлхэж миний биед халдаад байхаар нь би тухайн хоёр хүнийг айлгах гээд хутга гаргаад ирсэн ноцолдож байх үедээ Э гэх хүний зүүн суган доороос 2 удаа хатгасан байсан Ү гэх хүн намайг чулуугаар цохих үед би гараараа хаасан чинь миний хутгатай гаран дээр өөрөө чулуутай гараараа цохиж биедээ гэмтэл авсан юм. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ миний баруун талын эрүү хавдсан зүүн хөлийн шилбэ хавдсан байгаа. Тухайн орой надтай хамт явж байсан хүмүүсийн биед гэмтэл бэртэл учирсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/,

Сэжигтэн Ж.Гийн дахин өгсөн: “Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан байгаа. А, Ш, Б бид 4 явж байх үед Э, Ү хоёр нэг охинтой хамт явж байсан. Сүүлд зодоон болох үед манай 3 найз зугтаачихсан би ганцаараа үлдсэн нөгөө талаас олуулаа байсан яг хэн хэн гэх ямар хүмүүс байсан талаар мэдэхгүй байна. Бид хоёрын салгасан хүн байхгүй. Бид хоёр салчихаад байж байсан тэр сумын л хүн болтой нэг хүн ирж намайг барьж авсан. Э.Этэй маргалдаад нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиод. Тэгээд ноцолдож нилээн зууралдаж байгаад тухайн үедээ би тэлээндээ гэртэй хутга хийчихсэн явж байсан чинь ноцолдож байх үед хутга газар унахаар нь Э.Эийг цааш нь түлхээд гарзраас хутгаа аваад зогсож байсан. Э өөдөөс дахиж ноцолдох гээд дайраад яваад ирэхээр нь хутгатай гараараа түлхсэн. Ү бол над руу манай найзыг яаж байна аа гээд газраас чулуу аваад над руу чулуутай гараараа савсан тухайн үед би хутгатай гараараа хаасан чинь хутганд гараа зүсчихсэн. Этэй маргалаж зодолдсон. Э миний нүүр хэсэгт 2-3 удаа, баруун чих хэсэгт 2 удаа алагдсан, зүүн хөлийн шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, дагз хэсэг рүү 1 удаа цохисон. Хөдөө майханд хээр олон хонох юм чинь гээд хоол унд хийх зорилгоор биедээ хутга авч явсан юм. 20-25 см урттай шар ясан иштэй хутга байгаа. Хар гэртэй. Үад 850.000 төгрөг өгсөн. Ээд 5.000.000 төгрөг өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/,

Би прокурорын тогтоолтой танилцсан. Би эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу Б.Үийн биед гэмтэл учруулсан зүйл дээр бол над руу өөрөө чулуу бариад дайрхаар нь хаасан тэр үед гар нь зүсэгдсэн байсан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөв ярисан байгаа. Э.Эийн цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалсан. Б. Ү баруун гарын нь чигчий хурууг зүссэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б.Үад 850.000 төгрөг өгсөн. Э.Ээд 9.000.000 төгрөг өгч хохирол гомдол саналгүй болгосон байгаа. Би хүлээн зөвшөөрч байна. Тухайн хүмүүсийг гомдол саналгүй болгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Өмгөөлөгч миний зүгээс асуулт алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 143-144/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №9475 дугаартай шинжээчийн дүгнэлт “1.Б.Үын биед зүүн гарын долоовор хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой Ш гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..” гэжээ /хх-ийн 78-79/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №9477 дугаартай “1.Э.Эийн биед цээжний зүүн хөндийг нэвтэрч уушигны эдийг хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой Ш гэмтэл байна. 3.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна.” Гэх дүгнэлт. /хх-ийн 83-84 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №9429 дугаартай “1.Ж.Гийн биед уруулд язарсан шарх, нэг шүдний /дээд зүүн буюу 21/ паалангийн эмтрэл, зүүн шилбэ, эрүү, дух, дагзны зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүссэн, Ш гэмтэл байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 86-87/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №1218 дугаартай “1.Эын Э /РД:.............../-ийн сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 90-91/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 Хохирогч Э.Эийн эрүүл мэндэд “цээжний зүүн хөндийг нэвтэрч уушигны эдийг хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт” учирсан хүнд хохирлыг,

Хохирогч Б.Үын эрүүл мэндэд “зүүн гарын долоовор хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” учирсан хөнгөн хохирлыг шүүгдэгч Ж.Г нь тус тус учруулсан,

Хохирогч Ж.Гийн эрүүл мэндэд “уруулд язарсан шарх, нэг шүдний /дээд зүүн 1 буюу 21/ паалангийн эмтрэл, зүүн шилбэ, эрүү, дух, дагзны зөөлөн эдийн гэмтлүүд” учирсан хохирлыг шүүгдэгч Э.Э учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба зэвсэг буюу хутга хэрэглэн хүнд хохирол учруулсан бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хутга хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсэн атлаа хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ж.Г нь 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чандмань 1 дүгээр багийн нутагт байх наадмын талбай дээр байхдаа Э.Эийг "муухай харлаа" гэж хэлэхэд нь маргалдаж, өөрт авч явж байсан хутгыг гарган Э.Эийн цээжин тус газарт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

мөн 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Чандмань 1 дүгээр багийн нутагт байх наадмын талбай дээр байхдаа Э.Этэй маргалдан ноцолдож байхад нь тэднийг салгахаар ирсэн Б.Үын зүүн гарын хуруун тус газарт нь хутгаар зүсэж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э нь хохирогч Ж.Гийг "муухай харлаа" гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасан " уруулд язарсан шарх, нэг шүдний /дээд зүүн буюу 21/ паалангийн эмтрэл, зүүн шилбэ, эрүү, дух, дагзны зөөлөн эдийн гэмтлүүд" бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв. 

 

Иймд шүүгдэгч Э.Эийг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Б.Мөнхзаяа нь шүүгдэгч Ж.Г, Э.Э нарын гэм буруугийн талаар “хоорондоо маргалдсаны улмаас мэс авч биед нь хүрсэн, гэмтэл учруулсан гэм буруутай байна.”, шүүгдэгч Э.Э, Ж.Г нарыг гэм буруутай гэж дүгнэснийг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд талуудын тавьсан мэтгэлцээнээс хүлээн авч шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Ү, Э.Э нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагаас хохирогч Б.Ү 93 642 төгрөг, хохирогч Э.Э 2 008 060 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээллийн лавлагаа, тодорхойлолт, иргэний нэхэмжлэгч Б.Гийн өгсөн: “Б.Ү 93 642 төгрөг, Э.Э 2 008 060 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Миний хувьд лавлагаагаар гарсан мөнгөн дүнг буцаагаад улсад буюу Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд буцаан шилжүүлж улсыг хохиролгүй болгомоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ зэргээр тогтоогдсон.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ." зааснаар шүүгдэгч Ж.Гээс 2 101 702 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

  Хохирогч Б.Ү нь сэтгэцэд учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдав.

Хохирогч Э.Э нь гэм хорын хохиролд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд түүний сэтгэцэд учирсан хохирлыг хавтаст хэргийн 90-91-р хуудсанд авагдсан Шүүх шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1218 дугаартай шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд гэмтлийн дараах сртесст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна, энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна гэсэн байх тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож шүүгдэгчээс 3 300 000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Уг ялыг тус тусад нь эдлүүлэх,

шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам нь “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба анх удаа, тохиолдлын шинж чанартайгаар гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирол, төлбөрийг нөхөн төлөх чадварын тухайд хэцүү ч гэсэн өөрийгөө дайчлаад нэг хохирогчид 850.000 төгрөг, нөгөө хохирогчид 9.000.000 төгрөгийн хохирол, төлбөр барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг үндэслээд ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү.”

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг нь “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэрэг гарсан нөхцөл байдлыг, хувийн байдлыг, учруулсан хохирол, төлбөр зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Хэрвээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэвэл хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү.”

Шүүгдэгч Ж.Г "Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү."

Шүүгдэгч Э.Э "Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү." гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдөр У хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хувиараа шивээс хийдэг, ам бүл 2, эхийн хамт У хот, С дүүрэг, 37 дугаар хороо, Хангайн 10-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч 2005 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Т аймгийн Б суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, компьютерийн оператор мэргэжилтэй, Батлан хамгаалах яаманд гэрээт операторч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах үеэл дүүгийн хамт Т аймгийн Б сумын Чандмань 1 дүгээр баг, 7-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системийн тодорхойлолт, лавлагаа /хх-ийн 171-176, 179-181/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 169, 177/ зэрэг баримтууд авагджээ.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Ж.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдалд дүгнэлт хийж гэм Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 253400407070294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутга ирснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Т аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Ж Жын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан "Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах",

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х Эын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Гт 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял  тус тус оногдуулсугай.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар 3 /гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гт оногдуулсан 3 жил 6 сар 3 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гээс 2 101 702 /хоёр сая нэг зуун нэг мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаар дансанд олгосугай.

 

  5.Эрүүгийн 2534004070294 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 1 ширхэг хутга ирснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Т аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Г, Э.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ

 

 

                                           ШҮҮГЧ                         Ц.ОТГОНЖАРГАЛ

 

 

                                          ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА