Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/153

 

 

 

 

2022           2           10                                                          2021/ДШМ/153

 

Д.Э, С.У, А.Э,

Э.Ү, Т.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

цагаатгагдсан этгээд Д.Э, түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс,

цагаатгагдсан этгээд С.У, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

цагаатгагдсан этгээд А.Э, түүний өмгөөлөгч Р.Булган,

цагаатгагдсан этгээд Э.Ү, түүний өмгөөлөгч Н.Жамъян,

цагаатгагдсан этгээд Т.Б, түүний өмгөөлөгч Д.Дандий-Ядам,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/664 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ганбулганы бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 6 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт холбогдох 2002004430331 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Э нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа тус сангийн тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү, “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

- Авлигын эсрэг хуулийн

7.1.1 “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”,

7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,

7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,

7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

6.1 “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,

6.3 “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,

6.4 “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”,

6.5 “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ”  гэсэн зарчмуудыг,

8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”,

8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг,

11.1 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг,

12.1 “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг,

- “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны гүйцэтгэх захирал Э.Бын 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын

3 дугаар зүйлд заасан “Хууль тогтоомжийг дээдлэн, ажилдаа аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллахыг ... үүрэг болгосугай” гэснийг,

- 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3 “Талууд Хөдөлмөрийн тухай, Авилгын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.2 ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачлага, идэвхи чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.11 “Харилцагч байгууллага, хувь хүмүүстэй өөрийн хувийн сонирхлын үүднээс харилцаж, шан харамж авах, гэрээ хэлцэл, байгуулах, тэдгээртэй хувийн бизнес эрхлэхгүй байх, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ хэлцэл байгуулах нөхцөл үүссэн үед удирдах албан тушаалтанд мэдэгдэх”, 

5.2.18 ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,

- “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайны хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаанбуудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан;

2. С.У нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежерээр ажиллаж байхдаа

“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, аж ахуйн жолооч Э.Ү, “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай" нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуул Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

- Авилгын эсрэг хуулийн

7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах бусдын эрхийг хязгаарлах”,

7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”,

7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

6.1 “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,

6.3 “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”,

6.4 “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”,

6.5 “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэсэн зарчмуудыг,

8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”,

8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэсний,

9.1 “Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэснийг,

-2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 20/43 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.1-т заасан “Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа мэдлэг чадвараа бүрэн дайчлан чанартай гүйцэтгэж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллах”,

5.2.2-т заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.18-д заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,

- “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10% төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж:

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн тооцооны нягтлан бодогч А.Эын “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 559,150,266.98 төгрөг байсныг мэдсээр байж 139,574,005 төгрөгийн өр төлбөртэй гэж өр төлбөрийн дүнг багасгаж тооцоо нийлсэн актыг буруу тооцоо нийлсэн гэдгийг мэдсээр байж хянасан мэтээр гарын үсэг зурж баталгаажуулан хамжигчаар хамтран оролцсон;

3. А.Э нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа:

“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү, “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлсэн акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139.574.005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуул Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

- 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20/44 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.2-т заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.18-д заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,

- “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр нь 559,150,266.98 төгрөг байсныг мэдсээр байж 139,574,005.98 төгрөгийн өр төлбөртэй гэж өр төлбөрийн дүнг багасгаж тооцоо нийлсэн актыг үйлдэн гүйцэтгэж хамтран оролцсон;

4. Э.Ү нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн Дотоод үйл ажиллагааны газрын аж ахуйн жолоочоор ажиллаж байхдаа:

“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нартай бүлэглэн:

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон "Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай" нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуул Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь:

- 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20/44 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3-т заасан “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.2-т заасан ““Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”,

5.2.11-т заасан “Харилцагч байгууллага, хувь хүмүүстэй өөрийн хувийн сонирхлын үүднээс харилцаж, шан харамж авах, гэрээ хэлцэл байгуулах, тэдгээртэй хувийн бизнес эрхлэхгүй байх, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ хэлцэл байгуулах нөхцөл үүссэн үед удирдах албан тушаалтанд мэдэгдэх” гэснийг, - “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10 хувь төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрчиж:

Өөрийн найз болох “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бын гуйлтаар буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон түүний гүйцэтгэх захирал Т.Б нарт давуу байдал бий болгох зорилгоор “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Этай уулзаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд Улаанбуудайн зээл олгуулах талаар ятган, “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн бүх өр төлбөрөөс зөвхөн бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 10 хувь буюу 15,508,000 төгрөгийг Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушаасан баримтыг дамжуулан өгч, санаатай гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон;

5. Т.Б нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа

“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Э, тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү нартай бүлэглэн

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д төлөх хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөр нийт 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гаас үрийн буудайн хөнгөлөлттэй зээл авах буюу “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр буюу 559,150,266.98 төгрөгийн 10 хувийг төлөлгүй, зөвхөн Бага оврын тракторын зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, мөнгө тушаасан баримтыг “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч ажилтай Э.Үаар дамжуулан өгснийг хүлээн авч,

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ажилчдын гудамжинд үйл ажиллагаа явуулах “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн байранд тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У нарт “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөр болох 559,150,266.98 төгрөгийн үлдэгдлээс 419,576,261 төгрөгийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн зээлийн 10 хувь болох 15,508,000 төгрөгийг төлсөн, хугацаа хэтэрсэн өр төлбөр 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй мэтээр тооцоо нийлэх акт үйлдэх хууль бус үүрэг даалгавар өгсөн,

Дээрх хууль бус үүрэг даалгаврын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч ажилтай А.Э нь “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 155,082,005.98 төгрөгийн 10 хувийг буюу 15,508,000 төгрөгийг төлсөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 139,574,005.98 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн хуурамч тооцоо нийлсэн акт үйлдэж, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер ажилтай С.У гарын үсэг зурж баталгаажуулж, мөн өдрөө “Хөдөө аж ахуйг дэмжих сан” болон “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хооронд ТӨВ-ҮР-2020/94 дугаартай “Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, “Баянтуулын Буудай” нөхөрлөлд 70 тонн улаан буудайн үрийг 66,500,000 төгрөгөөр худалдаж, “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Бт давуу байдал бий болгож, Хөдөө аж ахуйг дэмжин санд “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн хугацаа хэтэрсэн нийт өр төлбөрийн 10 хувь болох 55,915,026.698 төгрөгийн үлдэгдэл буюу 40,407,026.698 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд нь

“Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн10% төлөх шаардлагатай” гэснийг мэдсээр байж “Баянтуулын Буудай” нөхөрлөл болон өөртөө давуу байдал бий болгох үүднээс:

“Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөр 559,150,266.98 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 419,579,261 төгрөгийн өр төлбөрийг хасаж, зөвхөн Бага оврын тракторын хөнгөлөлттэй зээлийн 155,082,005.98 төгрөгийн хувь буюу 15,508,00 төгрөгийг 2020 оны 4 дүгээр 20-ны өдөр Төрийн сангийн “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн 100900019032 дугаарын дансанд тушааж, өөрийн найз буюу “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн аж ахуйн жолооч Э.Үаар тус сангийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга Д.Эд дамжуулан өгч, “Баянтуулын Буудай” нөхөрлөлийн нийт өр төлбөрийг багасган тооцоо нийлүүлсэн актыг үйлдүүлэх талаар ятгуулж, гэмт хэрэг үйлдэхэд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

С.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Э.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Аграмба овогт Дарьсүрэнгийн Д.Эг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт санаатай нэгдэж, гэмт хэргийн зохион байгуулагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Аргай овогт Аюурзаны А.Эыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт санаатай нэгдэж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Боржигон овогт Содномдоржийн С.Уыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт санаатай нэгдэж, гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Гомбожин овогт Энэбишийн Э.Үыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт санаатай нэгдэж, гэмт хэргийн хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Боролдой овогт Тогтохсүрэнгийн Т.Быг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт санаатай нэгдэж, хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э, А.Э, С.У, Э.Ү, Т.Б нарыг тус бүрийг цагаатгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, шүүгдэгч Д.Э, А.Э, С.У, Э.Ү, Т.Б нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан хохирогч, иргэний нэхэмжлэгч Хүнс, Хөдөө Аж Ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д.Э, А.Э, С.У, Э.Ү, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганбулган бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаатгах тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Үндэслэл 1: Нийтийн албан тушаалтан гэдгийг “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3.1,4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1- д заасан этгээдийг;” мөн хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:” 4.1.8-д “эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан” гэж заасан.

- Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын хавсралтын:

Нэг.Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана:

1.2.3асгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийг захиран зарцуулж байгаа Засгийн газрын тусгай сангийн удирдах албан тушаалтан гэж заасан байна.

Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл. Төрийн үйлчилгээний албан тушаал:

14.1.Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна:

14.1.3. “яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заасны дагуу Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаал буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1,4.“нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; 4 дүгээр зүйлийн 4.1.Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан... гэж зааснаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Дотоод үйл ажиллагааны газрын дарга албан тушаалтан Д.Э нь аль алинд нь хамаарч байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын Э.Бын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Дарьсүрэнгийн Д.Эг Дотоод үйл ажиллагааны газрын даргаар томилсон, сарын цалинг А-3 зэрэглэлээр тооцож, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу олгохыг даалгасан, мөн өдрөө гүйцэтгэх захирал Э.Бтай 20/23 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг.

Мөн Д.Эгийн ажлын байрны тодорхойлолтод Дотоод үйл ажиллагааны газрын даргын албан тушаал нь Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалд хамаардаг, тодорхойлолтод ажлын байрны зорилго, зорилт, гол үзүүлэлтүүдэд заасан чиг үүрэг нь удирдах албан тушаалтны чиг үүргийг хэрэгжүүлдэг болох нотлогддог.

Монгол Улс соёрхон баталсан Авлигалын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалтан” гэж: (i) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран; (iii) оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид “төрийн албан тушаалтан” гэж тодорхойлсон хүнийг тус тус хэлнэ. Харин энэхүү конвенцын II бүлэгт заасан зарим тодорхой арга хэмжээний зорилгоор “төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсон бөгөөд тэрхүү оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг хэлж болно” гэж заасны дагуу Д.Э нь төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан гэж үзэж, авлигын хэргийн субъектэд хамааруулсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангаж байна.

Харин шүүхийн тогтоолд заасан Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасан жагсаалтад заасан албан тушаалтнуудаар хязгаарлаж гэмт хэргийн субъект биш гэж дүгнэсэн,

Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны тооцооны нягтлан бодогч А.Э, Санхүү бүртгэл, эдийн засгийн асуудал хариуцсан менежер С.У, аж ахуйн жолооч Э.Ү, “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нарыг нийтийн албан тушаалтан биш тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж тус тус дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж заасан буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан” гэж заасан буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Үндэслэл 2: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн эрх, үүргээ хэтрүүлсний улмаас өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг шаарддаг.

Энэ гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Д.Э нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнуудад хууль бус үүрэг даалгавар өгч хийх ёсгүй үйлдлийг хийсэн, тус хууль бус үүрэг даалгаврыг албан тушаалтнууд нь өөрийн ажил үүргийн төвшинд биелүүлсний улмаас “Баянтуулын Буудай” Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Т.Б нь хаврын тариалалтын улаан буудайн хөнгөлөлттэй зээлийг авч давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогддог.

Дээрх гэмт хэргийн улмаас төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулсан хор уршиг учирсан гэж прокуророос дүгнэсэн байхад, Шүүх тогтоолдоо гэмт хэргийн шинжийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн нь ойлгомжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж заасан буюу Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байна гэж үзнэ.

Үндэслэл 3: Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А-30 дугаартай “Дүрэм батлах тухай” тушаалын хавсралтаар баталсан “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дүрэм”-ын 2.3. Сангийн захирлын эрх, үүрэгт заасан эрхийн дагуу “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт”-г баталсан ба хууль, дүрэмд заасан эрхийн хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих ангийн гүйцэтгэх захирал Э.Б нь Төрийн үйлчилгээ, хөнгөлттэй зээлийг хүртээмжтэй, тэгш олгох зорилгоор баталсан жагсаалт буюу иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээд хөнгөлттэй зээл авахад тавигдах шаардлага, энэ нь нэг удаагийн шинжтэй, гадагш чиглэсэн захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тухайн үед зээл авсан бусад хуулийн этгээдүүд нь бүгд нийт хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийн 10 хувийг төлсөн байгаа нь дээрх жагсаалтыг хуулийн этгээдүүд дагаж мөрдөн байсан болохыг нотолж байна.

Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3. Тусгай сан дараах төрөлтэй байна: 5.3.19. “Хөдөө аж ахуйг дэмжих сан”, Мөн хуулийн 23 дугаар зүйл 23.6. “Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19-д заасан тусгай сан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй этгээдэд зээл олгоно” гэж заасан хуулийн шаардлагад нийцэж байна гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч нарыг зөвхөн дээр жагсаалтыг зөрчсөн гэж буруутгаагүй ба хууль, хууль түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн доорх үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан болно.

- Авлигын эсрэг хуулийн

7.1.1. “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,

- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1 “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3 “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, 6.4 “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан уүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ”, 6.5 “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэсэн зарчмуудыг,

8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 8.6 “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” гэснийг,

11.1 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг,

12.1 “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэснийг,

- Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны гүйцэтгэх захирал Э.Бын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын 3 дугаар зүйлд заасан “Хууль тогтоомжийг дээдлэн, ажилдаа аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллахыг... үүрэг болгосугай” гэснийг,

- 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний

1.3 “Талууд Хөдөлмөрийн тухай, Авлигын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд, Хөдөлмөрийн дотоод журам болон энэхүү гэрээг удирдлага болгон ажиллана” гэснийг,

5.2.2 “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хэтийн зорилт, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд санаачилга, идэвх чармайлт гарган өөрийгөө дайчлан ажиллах, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам болон хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам, заавар бүрийг чандлан мөрдөх”, 5.2.11 “Харилцагч байгууллага, хувь хүмүүстэй өөрийн хувийн сонирхлын үүднээс харилцаж, шан харамж авах, гэрээ хэлцэл байгуулах, тэдгээртэй хувийн бизнес эрхлэхгүй байх, өөрийн хамаарал бүхий этгээдтэй гэрээ хэлцэл байгуулах нөхцөл үүссэн үед удирдах албан тушаалтанд мэдэгдэх”, 5.2.18 “Хөдөө аж ахуйг дэмжих санд хохирол учирсан эсэхээс үл хамааран хамт ажиллагсдын хууль бус үйлдэл, зөрчил дутагдлын талаар холбогдох үндэслэлийн хамт эрх бүхий этгээд, удирдах албан тушаалтан эсвэл Гүйцэтгэх захиралд нэн даруй мэдэгдэх” гэснийг,

- Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтын 5 дахь зүйлд заасан “50 саяас дээш төгрөгийн 10% төлөх шаардлагатай” гэснийг тус тус зөрсөн гэж дүгнэснийг шүүх тогтоолдоо зөвхөн жагсаалтыг зөрсөн гэж прокуророос буруутгаж байгаа гэж нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол", 1.3 дахь заалтад заасан "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь'үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" гэж заасныг зөрчсөн буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт дараах зүйлийн тусгана: 1.4 дэх заалтад “хэргийг дугаар”-ийг тогтоолд бичээгүй, ямар хэрэгт тогтоол гаргаж байгаа нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй, энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж заасан буюу Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байна гэж үзнэ.

Шүүхийн тогтоолд Э.Үыг өөрөөр нь буюу Э.Үаар дамжуулан мөнгө тушаасан баримтыг хүлээн авч гэж, Т.Быг өөртөө бус бусдад давуу байдал гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, агуулгын ноцтой зөрчилтэй байна гэсэн нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлоогүй зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй байна.

Э.Ү, Т.Бодбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон талаар прокурорын яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолуудад тодорхой дүгнэж бичсэн ба нийтийн албан тушаалтан буюу Д.Эгийн үйлдлийн үйл баримтыг яллах дүгнэлт болон тогтоолд бүрэн тусгаж, тус гэмт хэргийг үйлдэхэд нь Э.Ү, Т.Б нар нь ямар үйлдлээрээ хатгасан болохыг тодорхойлон дүгнэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/664 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн байх тул тус тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Эгийн өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний албан тушаалтныг удирдах, гүйцэтгэх, туслах гэж ангилсан байдаг. Уг хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж заасан байдаг. Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 276 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоосон. Удирдах албан тушаалтанд хэн хамаарах талаар жагсаалт гаргасан. Төрийн үйлчилгээний буюу ТҮ ангилал тогтоосон байдаг. Э.Б нь ТҮ-19 гэсэн ангиллаар цалинждаг. Д.Э нь уг сангийн гүйцэтгэх захирлын тушаалаар АА-3 гэсэн зэрэглэлээр цалинждаг байсан. Үүнээс харахад Д.Э нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарагдахгүй. Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж, тухайн яамны сайдын тушаал гарснаар Д.Э нь ТҮ гэх ангилалд багтсанаар нийтийн албан тушаалтанд хамаарна. Тухайн сангийн дотоод журмаар Д.Эд холбогдох хөдөлмөрийн харилцаа нь зохицуулагддаг. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд хамаарах этгээд биш. Улсын Их Хурлын тогтоолд “Засгийн газрын тусгай сангийн удирдах албан тушаалтан” гэж заасан байдаг. Д.Э нь хуульд заасны дагуу удирдах албан тушаалтанд хамаарахгүй учраас тухайн гэмт хэргийн субъект биш. Мөн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилго, сэдэлт байгаагүй. Эрүүгийн хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Э.Б нь “Баянтуулын буудай” нөхөрлөлд үрийн буудай олгох жагсаалтыг гэрээ байгуулагдахаас өмнө гаргасан байдаг. Уг жагсаалтын 89-д “Баянтуулын буудай” нөхөрлөл нь 155.000.000 төгрөгөөс 15.000.000 төгрөгийн элит үрийн буудай авахаар болсон байдаг. Уг жагсаалт нь 3 дугаар хавтаст хэргийн 75-77 дугаар талд авагдсан. Үрийн буудай олгох шийдвэрийг гэрээ байгуулахаас өмнө Э.Б гаргасан байдаг. Д.Э нь хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлэн, уг асуудлыг ганцаараа шийдвэрлэсэн зүйл байхгүй. Уг гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг. Д.Эд тийм сэдэл байгаагүй. Засгийн газрын тогтоол, яамны тушаал, шийдвэр, уг сангийн удирдах зөвлөлөөр уг жагсаалт орж батлагдах ёстой. Уг сангийн удирдах зөвлөлийн хурлаас орсон гэх нотлох баримт байдаггүй. Хуулийн дагуу гарсан жагсаалт гэж үзэх боломжгүй. Уг жагсаалтыг нөхөж хийсэн баримт гэж үзэж байгаа учраас уг жагсаалтын дагуу буруутгасан нь үндэслэлгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.Уын өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Өмгөөлөгч Б.Отгонтөгстэй санал нэг байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд А.Эын өмгөөлөгч Р.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт, шинжийг зааж өгсөн. Ял оногдуулахын тулд шүүхээс тухайн үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэх талаар дүгнэлт хийдэг. Анхан шатны шүүхээс цагаатгагдсан этгээдүүдийг энэ гэмт хэргийн субъект биш гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болсон. Мөн өмгөөлөгч Б.Отгонтөгстэй санал нэг байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар Засгийн газраас баталсан жагсаалтад цагаатгагдсан этгээдүүд нь хамаарагддагүй. Нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх талаар маргахад тус сангийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан жагсаалтыг ярьдаг. Прокурор уг жагсаалтыг яллах гол нотлох баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг жагсаалт нь эрх зүйн ач холбогдолтой баримт эсэх нь маргаантай. Хэдэн онд, ямар баримт бичигт үндэслэн гарсан талаар баримт байдаггүй. Зээл олгоход ашигладаг шоглоом дээр зээлийн 10 хувийг төлөх талаар байдаггүй. “Баянтуулын буудай” нөхөрлөлд буудай өгөх эсэхийг Э.Б нь өмнө нь шийдвэрлэсэн байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Үын өмгөөлөгч Н.Жамъян тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулахад мөрдөх жагсаалт нь байгууллагынхаа дүрэм, журам болон хуульд нийцээгүй, захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээгүй байдаг. Үүнийг үндэслэн гэм буруутай гэж ялласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Бын өмгөөлөгч Д.Дандий-Ядам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд” гэж, 14 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Төрийн албаны зардлыг төсвөөс санхүүжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцийн нэгжид хамаардаггүй. Иргэний хуулийн 33, 37 дугаар зүйлд зааснаар хуулийн эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ба хөдөө аж ахуйг дэмжих зээлийн эх үүсвэр нь Төсвийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар улсын төсвийн хөрөнгө, хандив, зээл, тусламжаас бүрдэх ба тухайн сангийн үйл ажиллагааны зардал буюу цалин хөлс, бусад зардлыг сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогоор санхүүждэг. Тухайн сангийн ажилчид нь төрөөс цалин хөлс авдаггүй. Хөдөө аж ахуйн сангийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан гэх 2020 оны хаврын тариаланд иргэн, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх жагсаалт нь ямар нэгэн албан бичиг, тушаал шийдвэр биш бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Тухайн үед мөрдөж байсан зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт 514012011-т заасан баримт бичгийн төрөл болох тушаал, албан даалгавар, албан шаардлага, тогтоол, шийдвэр, захирамж, зарлиг буюу дагаж мөрдөх, заавал биелүүлэх шинжийг өөртөө агуулаагүй байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 21.3.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална” гэж Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дүрмийн 2.3-д “Сангийн хөнгөлттэй зээлийг Засгийн газрын тогтоолоор баталсан журмын дагуу зохион байгуулна” гэж тус тус заасан байдаг. Э.Бын баталсан Гэрээ байгуулахад бүрдүүлэх жагсаалтын 5-д “5.000.000 төгрөгөөс дээш дүнгийн 10 хувийн хүү шаардах” гэсэн заалт нь Засгийн газрын тогтоолд нийцээгүй. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захиралд дээрх эрх олгогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцлийг зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд С.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд А.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний тооцоо нийлсэн акт үндэслэлтэй. Програмаас уг тооцоо нийлсэн актыг гаргасан учраас хуурамч зүйл байхгүй. Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.Ү тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Харин хэрэгт авагдсан нотлох баримтад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж дүгнээгүй, зөв үнэлж чадаагүй байна.

Прокуророос Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс “...Нийтийн албан тушаалтан эсэхийг нэг мөр тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан” гэсэн субъектэд хамаарахгүй байгаа нь тус гэмт хэргийн субъект болохгүй юм...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “...төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч энэ хуулийн үйлчлэлд хамаарна. ...” гэж, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.3-т “...яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалтан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарна. ...” гэж тус тус заасны дагуу “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн ажлын албаны Дотоод үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Д.Э нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Прокуроос С.У, А.Э, Э.Ү, Т.Б нар нь уг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан “хатгагч, хамжигч, гүйцэтгэгчээр”-ээр хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх тул хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд эдгээр хүмүүс нь Д.Эгийн үйлдэлд хамтран оролцсон оролцоо байгаа эсэх дээр дүгнэлт хийх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийн талаар хийсэн дүгнэлт нь хуульд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

Мөн улсын яллагчаас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Э.Бын баталсан “2020 оны хаврын тариалалтад иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт”-ыг захиргааны хэм хэмжээ акт мөн эсэх талаар дүгнэлт хийж, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан холбогдох хуулийн зүйл, заалт, үндэслэлүүдийг хэрхэн, яаж няцааж байгаа, ямар баримтад тулгуурлаж байгаа талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “...23.6.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18, 5.3.19-д заасан тусгай сан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Өрийн мэдээллийн нэгдсэн санд зээлийн үлдэгдэлгүй, Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй этгээдэд зээл олгоно. ...” гэж заасан зохицуулалтыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна.

Иймд прокурор Б.Ганбулганы бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 6 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/664 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 2021/ШЦТ/664 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Д.Э, С.У, А.Э, Э.Ү, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ