Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0635

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г*******” ХХК

Хариуцагч: Б,ын яам

Маргааны төрөл: “Б,ын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ дугаар дүгнэлт хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.“Г*******” ХХК-аас Б,ын яаман холбогдуулан  “Б,ын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

          Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

          2.1.Анх Ашигт малтмал, газрын тосны газраас Архангай аймгийн Цэнхэр сумын Бодонтын ам нэртэй 764 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр анх “А******* монгол” ХХК-д 30 жилийн хугацаатай олгожээ.

          2.2.Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015  оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 628 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг “А******* монгол” ХХК-иас “Б*******” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, дахин Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 951 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг “Б*******” ХХК-иас “Г*******” ХХК-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэжээ.

          2.3.”Г*******” ХХК нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Бодонтын ам нэртэй 764 гектар бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байхдаа бд хортой нөлөө учруулж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д  заасан зөрчил гаргасан болох нь Б,ын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 421 дугаар шийдвэрээр цуцалсан.  

2.4.“Г*******” ХХК-аас Б,ын яаман холбогдуулан “Б,ын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 17-ны өдрийн 0598 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 634 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар тогтоолоор тус шүүхийн 2020 оны  09 дүгээр сарын 17-ны өдрийн 0598 дугаар шийдвэрийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 634 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2.5.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн.

2.6.Б,ын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр Б,ын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 тоот албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч компанийн MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалах нь зүйтэй гэж дүгнэсэн.

            2.7.“Г*******” ХХК-аас Б,ын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч “Г*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

1/...“Г*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйл болон 39 дүгээр зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, тогтоосон хугацаанд тухайн жилийн холбогдох тайлан, төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, баталгаажуулсан. Үүнд:

            1.Компанийн 2015 онд гүйцэтгэсэн нөөцийн тодотгол тооцооны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн баталсан ЭБМЗ-ийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ХХ- 04-11 тоот дүгнэлт.

            2.Бд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг "Д*******" ХХК 2017 онд Б,ын яаманд хэлэлцүүлэн 5 жилийн хугацаатайгаар батлуулсан

            3.2019 оны 04 дүгээр сарын 11-нд Уулын ажлын төлөвлөгөө, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус батлуулсан.

 Мөн тухайн жилийн батлагдсан Уулын ажлын төлөвлөгөө болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн.

1.2017 онд техникийн нөхөн сэргээлт гүйцэтгэл 102% буюу 6.5 га талбайд, Биологийн сэргээлт гүйцэтгэл 110% буюу 7.8 га талбайд хийж орон нутагт хүлээлгэн өгсөн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг биелүүлэх ажлын зардал нийт 201.1 сая.төгрөг зарцуулсан.

2.2018 онд техникийн нөхөн сэргээлт гүйцэтгэл 137,5 % буюу 5.5 га талбайд, Биологийн сэргээлт гүйцэтгэл 100% буюу 4.0 га талбайд хийж орон нутагт хүлээлгэн өгсөн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг биелүүлэх ажлын зардал нийт 59.1 сая төгрөг зарцуулсан.

          3.2019 онд техникийн нөхөн сэргээлт 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 100 % гүйцэтгэлтэй буюу 15 га талбайд хийгдсэн байна.

Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг ба улирлын чанартай, өртөг өндөртэй, хүнд салбар бөгөөд 136 ажилтантай манай компанийн хувьд төлөвлөгөөт хуваарь алдагдаж, ажилтны цалин, техникийн сул зогсолт, банкны зээл болон техник, тоног төхөөрөмжийн түрээс, лизингийн хүү төлөхөд санхүүгийн хүндрэл үүсэж, компанийн үйл ажиллагаа доголдсон. Улмаар их хэмжээний шууд болон шууд бус хохирол, алдагдал хүлээн, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хөндөгдөж байна.

          2/МѴ-0******* тоот тусгай зөвшөөрлийг 2019 онд цуцалсныг шүүх сэргээсэн.

          “Г*******” ХХК-ийн MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг 2019 онд Б,ын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрээр цуцалсан.

          “Г*******” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд Б,ын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт"-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус захиргааны хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд дугаар 128/ШШ2020/0598 шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсэгт:

          1.11-р хуудасны эхний мөрөнд “...тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй" гэж Үзсэн нь үндэслэлгүй байна..."

          2. 12-р хуудасны эхний мөрөнд "Г*******" ХХК нь үйл ажиллагаа явуулж байх хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр батлуулж, дүгнүүлж байсан нь тогтоогдож байна..."

          3.12-р хуудасны 2 дахь мөрөнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.6-д заасан нөхцөл байдал..... тусгай зөвшөөрөл бүхий талбайд үүсээгүй байхад Архангай аймгийн Засаг дарга"... тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү” гэсэн саналыг хүргүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв..."

4.12-р хуудасны сүүлийн мөрөнд дүгнэлтийг бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй байна."

5.13-р хуудасны 4 дэх мөрөнд сонсох ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна..." Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б,ын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/07 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн гомдлоор энэхүү захиргааны хэргийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Дугаар 634 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд Дугаар 42 тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн дугаар 128/ШШ2020/0598 шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болсон.

3/Тусгай зөвшөөрөл сэргээснээс хойших үйл ажиллагаа,

 Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон тул Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 42-р тогтоолын дагуу MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хавсралтад 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэл хийгдсэн. Ийнхүү

          1.Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тусгай зөвшөөрлийн ТЭЗҮ- ийн 5 жилийн хугацаа дууссан тул манай компани ТЭЗҮ-ийн тодотголыг ЭБМЗ- өөр хэлэлцүүлэн батлуулсан

          • ЭБМЗ-ийн дүгнэлт 2022 оны 01 дүгээр сарын 26-ны т/22-01-

          • АМГТГ-ын даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн ТЭЗҮ хүлээн авсан тухай т/29 тоот тушаал

          2.2021 онд тусгай зөвшөөрлийн талбайг шүүхийн шийдвэрээр дахин сэргээх, ордыг ашиглах ТЭЗҮ-ийн тодотголыг шинэчлэн боловсруулж, ЭБМЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах ажил хийгдсэн тул 2021 онд үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайланг 2022 оны 02 дугаар сарын 11 өдөр АМГТГ-т хүргүүлсэн.

          3.2022 оны сарын 22-ны 13/1452 тоот төслийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан.

          4.Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдийн нийтийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 3 тогтоолоор санал авсан.

          5.Архангай аймаг Цэнхэр сумын нутагт орших “Г*******” ХХК-ийн МѴ- 0******* тоот тусгай зөвшөөрөл бүхий “Бодонтын ам” нэртэй алтны шороон ордыг ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол тайланг 2022 оны 07 дугаар сарын 28-нд батлуулсан.

          6.2022 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022 оны 04 дүгээр сарын 29-нд батлуулсан.

          7.Мөн 2022 оны 09 дүгээр сард 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан.

          8.Усны барилга байгууламжийн зураг төсөл. Усны газрын даргын 2022 оны 07 сарын 28-ны 01/899 тоот дүгнэлт гарсан.

          9.МѴ-0******* тоот тусгай зөвшөөрлийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийгдсэн. “Б” ХХК 2022 он.

          10.Ордыг ашиглах ТЭЗҮ болон БОННҮ тайлангийн 5 жилийн хугацаа дууссан тул 2022 онд тэдгээрийг шинэчлэн батлуулах, төслийг багийн иргэд нийтийн хурлаар танилцуулан санал авах, бусад холбогдох бичиг баримтын бүрдлийг бүрэн хангаж дуусахад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах хугацаа хүрэлцэхгүй болсон 2022 онд тус талбайд уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй тухай 2022 оны X тайланг 2023 оны 02 дугаар сарын 14-нд илгээсэн.

          11.2023 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022 оны 11 дүгээр сарын 28-нд илгээсэн боловч өнөөдрийг хүртэл төрийн байгууллага учир нь ул олдох шалтгаанаар өнөөг хүртэл баталгаажуулаагүй байна. Манай компани нь төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас сүүлийн 4 жил буюу 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл MV-0******* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд уйл ажиллагаа явуулаагүй.

4/Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй, зөрчсөн.

          Б,ын яам дүгнэлт гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан, оролцогчийн эрх, үүргийг эдлүүлэн, сонсох ажиллагаа явуулах ёстой байжээ. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6. "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах," мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно" гэж заасны дагуу Б,ын яам нь сорог үр дагавар бүхий шийдвэрийн үйлчлэл шууд чиглэсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулахаар хуульчилсан байна.

          Тодруулбал манай компанид сөрөг нөлөө бүхий захиргааны акт болох 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ дугаар дүгнэлт гаргах үйл ажиллагаанд манай компанийг зайлшгүй татан оролцуулж бидэнд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олгох төдийгүй, тухайн шийдвэртэй холбоотой нөхцөл байдлыг бүх талаас бүрэн дүүрэн судлах, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий шийдвэрийг гаргах үүрэгтэй байжээ. /оролцогчийн хүсэлтээр шинжээч томилох, сонсох ажиллагаа явуулах тайлбар нотлох баримт гаргаж өгөх зэрэг/ Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хариуцагч Б,ын яам нь дүгнэлтийг манай компанид Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдэх ёстой байсан ч энэхүү үүргээ биелүүлээгүй тул дүгнэлтийг манай компанийн зүгээс танилцах хүсэлт гарган байж Б,ын яамны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Бийн 2023 оны дугаар сарын 15-ны өдрийн 01/1337 тоот албан бичгээр 2022/ дугаар дүгнэлтийг хүргүүлж, агуулгыг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Б,ын яам Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно" гэж заасныг зөрчиж оролцогч этгээд болох манай компанид мэдэгдээгүй, мэдэгдсэн бол түүнийгээ шүүхийн өмнө нотлох ёстой.

          5/Б,ын яам дүгнэлтээ зохих журмаар гаргаагүй. Баримт бичгийн нэр төрөл, тодорхойлолтын MNS 5140-1:2011 стандартад “дүгнэлт” гэж “Ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлж гаргасан баримт бичиг”-ийг хэлнэ гэжээ. Хүчингүй болгуулахыг хүсэж буй захиргааны акт болох Б,ын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт"-ийн 1 дэх заалтад "Б,ын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 тоот тушаалаар байгуулагдсан ажлын Хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 тоот албан бичгийг тус тус үндэслэн “Г*******” ХХК-ийн МѴ-0******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэж үзэв” гэсэн байна.

          Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны тов байгууллага мөн., 3.3. Яам нь Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.“Яамны үйл ажиллагааны үндсэн зарчим нь ардчилсан ес шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн”, 4.2.“Яам нь төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод нээлттэй байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, яамд нь бие биенийхээ дотоод хэрэгт үл оролцон харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан ажиллана” гэж тус тус заасан байна.

           Б,ын яам нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн Монгол Улсын цор ганц Төрийн захиргааны төв байгууллага гэж Монголын ард түмэн ойлгож хүлээн авч байгаа.

          Гэтэл энэ мэргэшсэн яам нь өөрийн баталсан буюу Б,ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/402 тушаалын 1 дүгээр хавсралт "Аймаг, нийслэлийн Засаг дарга нараас Ашигт малтмалын тухай хуульд заасан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Б,ын яаманд ирүүлэхэд мөрдөх журам, 2 дугаар хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хэлэлцэж дүгнэлт гаргах журмыг огт баримтлалгүй, асуудалд бодитой, Мэргэжлийн хандсангүй.

          Дээрх дурдсан “дүгнэлт” гэдгийн Ажил хэрэг, бодит байдлыг дүгнэн тодорхойлох гэсэн шаардлагад маргаантай дүгнэлт огт нийцэхгүй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д "бд хортой нөлөөлөх" гэдэгт б, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ хамаарна. мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, бд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах", мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заажээ.

          Нэхэмжлэгч "Г*******" ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан. гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, бд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээх болох эсэх талаар мэргэжлийн яамны дүгнэлтэд огт тусаагүй байна. Маргаан бүхий актад Б,ын сайд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг дурдсан байна.

          Уг Ажлын хэсэг манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 2019 оны 9 сараас 2021 оны 09 сар хүртэл шүүхийн маргаантай байсан тул үйл ажиллагаа явуулаагүй, 2022 онд баримт бичгүүдээ шинэчлэн батлуулахын тулд тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа огт явуулаагүй гэдгийг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга, Архангай аймгийн Б,ын газар нотлоод байхад "Г*******" ХХК нь байгаль орчныг бохирдуулсан, муутгасан, гэмтээсэн, сүйтгэсэн, сөнөөж мөхөөсөн үйлдэл, эс үйлдлийн чухам алийг нь явуулсан болох, бд ямар хувь хэмжээгээр хохирол учруулсан, түүнийг нөхөн сэргээж болох эсэх нь тодорхойгүй илтэд гүтгэж, ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл боллоо.

          Монгол Улсын Дээд шүүхийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 14.-т "Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан "нутгийн захиргааны байгууллага" гэдэгт тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбай байрших сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнчлэн хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэгч байгаль орчны болон мэргэжлийн хяналтын алба зэргийг хамааруулан үзнэ." заажээ. Гэтэл Б,ын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт" нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5 болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-т заасан бодит нөхцөл байдлыг тодруулж, эрх бүхий этгээдийн үндэслэл бүхий саналд үндэслээгүй байна” гэжээ.

          3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаагдаж байгаа гэж ойлгож байна. Нэгдүгээрт яамнаас гаргаж өгсөн илтгэх хуудас дээр 56.5 сая төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулсан гэж баримтаар гаргаж ирсэн. Хоёрдугаарт байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө зохих шаардлыг хангасан учраас яам баталчхаж байгаа учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар няцаагдаж үгүйсгэгдэж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч менежментийн төлөвлөөгөө огт батлуулаагүй мэтээр дурдсан бол батлуулсан талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Нотлох баримтаар шүүхэд өгсөн хавтаст хэргийн 69 дүгээр хуудас Б,ын яамны ажлын хэсгийн илтгэх хуудас “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг дурдъя. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын илтгэх хуудсын “Г*******” ХХК-д холбогдох хэсгийг дурдуулъя. Илтгэх хуудсыг үндэслэж дүгнэлтэй гаргасан гэж ойлгож байгаа.

          Хариуцагч хоёр асуудал ярьж байна. Нөхөн сэргээлтийн барьцаа байршуулаагүй гэдэг нь үгүйсгэгдсэн. Нөхөн сэргээлтийн барьцаа байршуулсан талаар ажлын хэсгийн дүгнэлт дээр ч байгаа, манайхаас гаргаж өгсөн баримт дээр ч байгаа. Б менежментийн төлөвлөгөөг дүгнэлт гарах үед батлуулаагүй гэж ярьж байна. Байгаль орчны ажлын хэсгийн дүгнэлтийг түрүүн нотлох баримт шинжлэн судлахад хэлсэн шалтгаан нь шүүхээр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь сэргэсэн “Г*******” ХХК-ийг татсан бусад компаниудыг татаагүй. 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газраар баталгаажуулсан.  Олборлолт үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлаа хангаж байна гэсэн дүгнэлт байгаа. Нэхэмжлэлийн гуравдугаар хэсэг тусгай зөвшөөрөл сэргээснээс хойших үйл ажиллагаа явагдаж байгаа энэ дээр бид нар 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрөл сэргээсэн тэмдэглэгээ хийгдсэнээс хойш ямар үйл ажиллагаа явуулсан. Үүнийг дурдвал байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлах урьдчилсан нөхцөлүүд хангагдаж байгаа юм дарааллаараа явах ёстой. Бид нар хамгийн түрүүлж байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах биш тусгай зөвшөөрөл цуцалснаас хойш 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж чадаагүй. Тэр хооронд зарим бичиг баримтын хугацаа дууссан жишээ нь техник, эдийн засгийн үндэслэл 5 жилийн хугацаатайгаар батлуулдаг бол тусгай зөвшөөрөл цуцалсан хугацаанд 5 жилийн хугацаа дууссан учраас техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байдаг. Баталсан хугацаа нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарсан. 2022 оны 02 дугаар сарын 24-нд хүлээн авсан тухай  Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал гарсан байна. 02 дугаар сарын 11-ний өдрөөс 21 хоног үйл ажиллагаа  явуулаагүй талаар тайлангаа хүргүүлсэн байдаг. Өмнөх үйл ажиллагаатай холбоотой ажлуудаа дүгнүүлж, зөрчилгүй байх ёстой нөхцөл шаардлагуудыг хангаж байгаа. 2022 оны дугаар сарын 22-ны өдөр төслийн үнэлгээний дүгнэлт гарсан, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн, Цэнхэр сумын, Орхон багийн иргэдийн нийтийн хурлын санал гарсан байдаг. 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгаль орчны нарийвчилсан тодотгол өмнөх цуцлагдах хооронд дууссантай холбоотой нэмэлт тодотгол хийгдсэн. 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулсан, 2022 оны 08 дугаар сард байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулсан. Дарааллынхаа дагуу өөрийнхөө үйл ажиллагаа эрхлэх бичиг баримтыг бүрдлийг хангуулаад явж байгаа. Түүнээс биш гэнэт дүгнэлт гарангуут дундаас нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан биш. Үүнийг батлуулахын тулд урьдчилсан нөхцөлүүдээ, бичиг баримтыг бүрдлүүдээ хангасныхаа дараа Б,ын яам бичиг баримтын бүрдэл өмнөх үйл ажиллагааг хуульд нийцүүлж зөрчилгүй байна гэдэг үүднээс энэхүү төлөвлөгөөг баталсан гэж ойлгож байна. 2023 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулаад 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн байгууллагууд руу явуулсан боловч дүгнэлт гарсантай холбоотойгоор ч юм уу яг тодорхой шалтгаангүйгээр өнөөдрийг хүртэл батлагдаагүй. Манай компаниас үл шалтгаалж бичиг баримтын бүрдэл бүтэн жилийн хугацаа зарцуулж байгаа. Нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж, төрийн захиргааны байгууллага дүгнэлтэй гаргадаг. Бичиг баримтын бүрдэл манай холбогдох хууль, тогтоомж зөрчсөн мэтээр хариуцагч тайлбарлаж байгааг энэхүү тайлбараар үгүйсгэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын ажлын хэсгийн илтгэх хуудас дээр “Г*******” ХХК-тай хэсгийг дурдах нь зүйтэй. 4780 тоот дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай танилцахад үйл ажиллагаа явуулаагүй орон нутгийн иргэдээс 2019 оноос үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбар өгсөн. Илтгэх хуудас дээр хамгаалалтын бүсээс хууль бусаар олборлож, шороо зөөж байхад таарсан гэж дурдсан байгаа” гэв.

            3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “...Бд хортой нөхцөл байдал үүсгэсэн гэж маргаж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй маргаж байна гэж ойлгосон. Б,ын яамны сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар журам батлах тухай гээд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах тайлагнах журам.

          Уг журмын 4.2-т “тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлээс томилсон ажлын хэсэг газар дээр нь ажиллаж 90 онооноос дээш гүйцэтгэлтэй байвал төсөл хэрэгжүүлэгчээс боловсруулж явуулсан дараа жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах нэг нөхцөл болно” гэх зэрэг журамд заасан нөхцөл шаардлагыг хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан байгаа. Тодотгол батлуулахдаа Б,ын яамнаас шинжээч үүрэг болгож, өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тодотгол хийж байгаа учраас 2022 оны 3 дугаар улиралд багтаан шинэчлэн батлуулах үүрэг болгосны дагуу нэхэмжлэгч компанийн зүгээс батлуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. М агентлаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх агентлаг бөгөөд уг агентлагийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн мэдээлэлд Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулах найман тусгай зөвшөөрлийг сэргээжээ гэсэн байдаг. Уг мэдээнд нэхэмжлэгч компанийг олборлолт хийх боломжит хугацааг 4-10 дугаар сард багтаан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй тул үйл ажиллагаа явуулаагүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй гэдгийг М агентлаг дурдсан байгаа. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хуваариа явуулж байгаа байгууллагууд байгаль орчныг дордуулж байгаа гэсэн санаа.

          Байгаль орчны хамгаалалттай холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигч нарыг 2019 онд үйл ажиллагаа явуулж байгаа талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас даалгаж, чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл сэргэх хүртэл хайгуулын талбай руу нэвтрэх ямар ч нөхцөл боломж байгаагүй. 2019-2021 оны хооронд төр хамгаалалтад авсан нэртэй боловч цагдаагийн байгууллагын төсөв санхүү байхгүй болсон учраас 3 сар хамгаалалтгүй болсон. Хамгаалалтгүй байх хугацаанд хуваариа алт олборлогч нар хууль бусаар тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн маргаан үйл баримтаар дурдагдаж буй 3 га газрыг эвдэж сүйтгэсэн гэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Төр өөрөө хамгаалж чадаагүй байж тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт нөхөн сэргээлт ажлыг даалгаж байна гэсэн үг.

          Хууль хэрэглээний тал дээр нийтэд илэрхий нөхцөл байгаа. Манай компанитай ижил үйл ажиллагаа явуулдаг бөгөөд маргаан бүхий дүгнэлттэй ижил дүгнэлт гаргаж, “Ш” ХХК нь баримт бичгийн бүрдлийн хувьд маш дутуу хэр нь олборлолтын үйл ажиллагаа хийсэн нэрээр Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байдаг. Энэ талаар шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг бөгөөд, хариуцагч нарын зүгээс хууль хэрэглээний алдаа гаргасан хэвээр байна” гэв.

          3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

          Б,ын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт"-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 заалтыг тус тус үндэслэн "Г*******" ХХК-ийн эзэмшдэг МѴ-0******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Б,ын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмалын газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 тоот албан бичгийг үндэслэн цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ашигт малтмалын газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 тоот албан бичгээр MV-0******* дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг "У" ХХК-ний үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 д заасны дагуу бд хортой нөлөөллийг үзүүлж байгаа нь эрсдэлтэй, 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, бд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн байна.

          Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах 56.1.”Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална гээд 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлтийг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

          3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй, нөхөн сэргээлт бүрэн хийгээгүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр төрийн захиргааны төв байгууллагад дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нутгийн захиргааны байгууллагын дүгнэлтийг харгалзах ёстой байсан нутгийн захиргааны байгууллагын саналыг хүргүүлээгүй байхад дүгнэлтийг гаргасан гэж тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс юу гэж тайлбарлаж байна гэхээр үндэслэж гарах, харгалзаж гарах гэдэг үг өөр Монгол хэлэнд үг тус бүр өөр утга санаа илэрхийлдэг. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр дүгнэлтийн үндэслэлийг цуцлах нь зайлшгүй  дүгнэлт байхгүй бол цуцлахгүй. Харгалзана гэдэг үгний утга нутгийн захиргааны байгууллага тухайн лиценз эзэмшигчийн байгаа газрын харьяаллыг хариуцаж байгаа. Тэгэхээр нөхцөл байдлыг тогтоох очиж шалгалт хийх зэрэг лиценз эзэмшигч нөхцөл байдлын саналыг хүргүүлснээр саналыг үндэслэн харгалзаж үзээд гаргаж болно. Нөгөөтээгүүр төрийн захиргааны төв байгууллага санал ирүүлэхгүй бол тухайн нөхцөл байдлыг, байгаль орчныг хамгаалах эрхээ хэрэгжүүлнэ. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан үүргээ биелүүлэхээр тухайн нөхцөл байдлыг тогтоож, шалгаад дүгнэлтийг шууд гаргах нь нээлттэй байсан. Уг үндэслэлээр ажлын хэсэг ажилласан түрүүн дурдсан хоёр үндэслэлээр гаргасан. Нөхөн сэргээлтийн тал дээр 58.8 га газар эвдэрснээс 3 га газар нөхөн сэргээгүй байна. Нөхөн сэргээх нь лиценз эзэмшигчийн үүрэг нинжа орсон гэж тайлбарлаж байна. Лиценз эзэмшигчийн талбайг хариуцан хамгаалах эрхтэй субъект, компани нь "Г*******" ХХК байгаа. Тийм учраас талбай дээрх хохирлыг хариуцах нь эцсийн дүндээ "Г*******" ХХК юм. Тийм болохоор 3 га газрыг нөхөн сэргээгүй байна гэж үзэж хариуцлага тооцох нь зүйтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч тэр хэдэн төгрөг байхаас үл хамаарна.  Нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах үүргээ биелүүлээгүй. Дараа жилийн төлөвлөгөө 2022 оны төлөвлөгөөг 2021 онд боловсруулаад оны сүүлээр, эсхүл оны эхэнд өгч батлуулах үүрэгтэй. Эрх үүргүүд гэрээний үүргээ биелүүлнэ үү гэж Хариуцагчийн зүгээс үзсэн. "Г*******" ХХК-д 2021 онд тусгай зөвшөөрөл сэргэсэн, сэргэснээс хойш тухайн газраа хариуцан хамгаалах, нөхөн сэргээх 2021 онд сэргэсэн бол 2022 оны менежментийн төлөвлөгөөг тухайн ондоо боловсруулж батлуулах үүргээ биелүүлээгүй, эрх үүргээ хүчин төгөлдөр мөрдөөгүй гэж хариуцагчийн зүгээс үзсэн. Шинжээчийн зүгээс 2022 оны 3 дугаар улиралд үүрэг өгсөн гэж тайлбарлаж байна энэ талаар үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Шүүх эцсийн байдлаар дүгнэлт шийдвэр гаргахдаа нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, эсхүл өөр хуулбар баримтууд дээр хуулбар үнэн тэмдэг дарагдсан баримтад үндэслэж шийдвэр гаргадаг. 4,5 хавтас нотлох баримт дотор Б,ын яамны н.Ц******* гэдэг хүний гарын үсэг яамны тэмдэг дарсан 2022 онд баталсан баримт байна. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн баримтаар юу харагдаж байна гэхээр 2022 оны төлөвлөгөөг 08 дугаар сарын 15-нд бөглөж өгөөд хуульд заасан 30 хоногийн шийдвэрлэх хугацаанд тухайн асуудлыг хариуцсан н.Ж нь хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн нь 2022 оны барьцаа хөрөнгө байршуулаагүй, барьцаа хөрөнгө байршуулах, зураг шинэчлэх байдлаар шийдвэрлэж хаасан байгаа. Төлөвлөгөө баталсан гэж үзэхгүй баталсан бол баталсан гэдэг үг үсэг оруулах ёстой. Мөн 2022 онд баталсан төлөвлөгөөнд компанийн баталсан төлөвлөгөөг гаргаад өгөөч гэхээр тэр үйл баримт нь олдохгүй байгаа. Тухайн үед төлөвлөгөөг нь баталсан н.Ц*******, н.Ж нар нь одоо ажилладаггүй яаманд тэр баримтууд нь байдаггүй. Өсгөн байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй учир нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хангагдаж дүгнэлт хүчингүй болсноор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сэргэх ёстой Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч захиргааны акт, захиргааны шийдвэр, захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан дүгнэлтээс эрх хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээлгэх гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлдэг. Тухайн дүгнэлт нь сэргэснээр нэхэмжлэгчийн хууль ёсны  эрх ашиг сэргэхгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргах нь хүчингүй болгох нь зайлшгүй боловч өнөөдрийн байдлаар дүгнэлт хүчингүй болоогүй нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийн байдлаар бодит хохирол ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулах цаашдаа лицензийнхээ дагуу хүсэлтийг шийдвэрлүүлэхэд нь саад учраагүй, бодит хохирол учраагүй байна. Тэгэхээр эрх ашиг зөрчигдөж сэргэх ёстой гэж үзэж байвал Ашигт малтмал, газрын тосны газрыг хүчингүй болгосны дараа шүүхэд шийдвэрлүүлнэ. Одоо дүгнэлтийг хүчингүй болгохоор шийдвэрлүүлж байвал боломжгүй шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргээ шийднэ. Дүгнэлтийн талаар хариуцагч хэлсэн захиргааны актыг төрийн захиргааны дэд байгууллагаас Б,ын яаманд дараах эрх бүхий субъект, Б,ын сайд, Төрийн нарийн бичгийн дарга Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актыг гаргадаг. Тус захиргааны актыг тухайн хэрэг дээр гаргаагүй тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн гарын үсэг зурж дүгнэлтийг гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газарт цуцлах үндэслэл болж байгаа санал дүгнэлтийг агуулж байгаа гэж хариуцагчийн зүгээс үзэж байна” гэв.

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Б,ын яамнаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр Б,ын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 тоот албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч компанийн MV-0******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэжээ.

2.Нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчлийг гаргаагүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нөхөн сэргээх болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэж тус тус маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэжээ.

3. Нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд:

3.1.Б,ын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас /дүгнэлт/-д нэхэмжлэгчийг “зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай талбай 3 га” гэжээ.

3.2.Гэтэл дээрх ажлын хэсгийн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудаст нэхэмжлэгчийг “2019 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, хууль бус олборлогч шороо зөөж байсан” талаар дурджээ.

3.3.Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01/214 тоот албан бичигт нэхэмжлэгчийг “2016 онд 7.1 га, 2017 онд 6.5 га, 2018 онд 5.5 га, 2019 онд 27 га-д техникийн нөхөн сэргээлт хийсэн” гэжээ.

3.4.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас /дүгнэлт/-д дурдсан “зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай талбай 3 га” эвдэрсэнд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

3.5.Учир нь маргаан бүхий талбайд нэхэмжлэгч 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүйтэй /шүүхийн маргаантай байсан/ хэргийн оролцогч нарын маргаагүй бөгөөд бусдын буюу хууль бус олборлогч нарын байгальд орчинд учруулсан хохирлыг нэхэмжлэгч хариуцах учиргүй.

3.6.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгаль орчныг нөхөн сэргээхээр 55.6 сая төгрөгийн баталгаа байршуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

4.Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд:     

4.1.Тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0276 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгожээ.

4.2.Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ” гэжээ.

4.3.Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22/44 тоот албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлт гаргасныг хариуцагч 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “2022 оны барьцаа хөрөнгө байршуулах, хаягдал ус шүүрүүлэх, далангийн зураг шинэчлэх” шаардлагатай гэжээ.

Бд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална”, Б,ын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам"-ын 2.1-д “Төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон сөрөг нөлөөг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард багтаан дараа оны тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна”, мөн журмын 2.2-т  “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон нэмэлт тодотгол үнэлгээний ажлын үр дүнгээр боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үнэлгээний мэргэжлийн зөвлөл хэлэлцэн баталснаас хойш төсөл хэрэгжүүлэгч 1 сарын дотор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө боловсруулан ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад батлуулахаар хүргүүлнэ” гэжээ.

4.4.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нь 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2021 оны 12 дугаар сард боловсруулж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх ёстой байсан хэдий ч түүний тусгай зөвшөөрөл 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сэргэсэн, мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Т/22-01- дугаар дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны дугаар сарын 16-ны өдрийн Т/43 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн техник-эдийн засгийн үндэслэлийн тодотголыг хүлээн авсан байх тул дээрх хугацааны дотор 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

4.5.Учир нь нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл сэргэснээс хойших хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулахаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тасралтгүй хандаж байсан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдаж буй Б,ын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/152 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн илтгэх хуудас /дүгнэлт/, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудас, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 тоот албан бичиг зэрэгт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар саналыг огт гаргаагүй байна.

4.6.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий байгууллага албан тушаалтнаас батлаагүй байхад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

4.7.Мөн орон нутгийн захиргааны байгууллагаас аливаа төрлийн  саналыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан “Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б,ын яаманд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б,ын яамны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ