Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/01977

 

2024 оны 5 сарын 06-ний өдөр

Дугаар 183/ШШ2024/01977

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн **-р хороо, Гачууртын зам, ** тоотод байрлах Х ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, стадион оргил махатма ганди, романа резиденс **-р байр, ** тоотод байрлах Н ХХК /РД:*****/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 4,945,905 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай Х ХХК нь Н ХХК-тай 2023 оны 07-р сарын 28-ний өдөр 23-0457 тоот түрээсийн харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр хэв, труба, булан гэх нийт 1800 ширхэг бараа материал түрээслэн авч 30-45 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байна. Мөн Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт /түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу толоогүй бол тологдоогүй үиийи дүпгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө/ гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2023/10/01 өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дүгээр хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 1,648,635 төгрөгийн алданги тооцов. Иймд хариуцагч Н ХХК-иас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,297,270 төгрөг, алданги 1,648,635 төгрөг, нийт 4,945,905 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023-07-28 нд гэрээ байгуулсан, барилгын туслах материал түрээсэлдэг газар бөгөөд нийт 7,326,770 төгрөгийн эд зүйл түрээслүүлж, дагалдах хадаас 100 ширхэг, чансаа 50 ширхгийг худалдсан ба энэ нь 2,128,000 төгрөг болсон байдаг. Энэ 7 саяас хариуцагч тал 4,158,000 төгрөгийг төлсөн ба барьцаанд 2,000,000 төгрөг өгснийг нэмээд 6,158,000 төгрөг төлсөн гэж үзнэ. Ингээд 1,168,770 төгрөг үлдэж байгаа дээр худалдсан хадаас чансааны 2,128,000 төгрөг нэмэгдээд 3,297,270 төгрөг гардаг. Алдангид 1,648,635 төгрөг нэхэмжлэх ба гэрээний 7.2т заасан, 2023-09-11 ний өдөр хамгийн сүүлийн түрээсийн эд зүйлийг шилжүүлсэн алдангийг хуулийн дээд хэмжээнд нийцүүлэн багасгаад нэхэж байна гэв.

 

2. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, түрээсэлсэн бараа материалын акт, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №23-0457 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээ, 2023.08.02, 2023.08.05-ны өдрийн зарлагын падаан, 457 дугаартай 2023.09.06, 2023.09.09, 2023.09.11-ний өдрийн орлогын падаан, 2023.08.05-ны өдрийн зарлагын падаан, 2024.04.26-ны өдрийн Н ХХК /23-0457/ тооцооны акт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

3. Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба нэхэмжлэлийн хувийг 2024-03-19 ний өдөр гардан авсан боловч хариу тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Манай Х ХХК нь Н ХХК-тай 2023 оны 07-р сарын 28-ний өдөр 23-0457 тоот түрээсийн харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр хэв, труба, булан гэх нийт 1800 ширхэг бараа материал түрээслэн авч 30-45 хоног ашигласан. Барилгын туслах материал түрээсэлдэг газар бөгөөд нийт 7,326,770 төгрөгийн эд зүйл түрээслүүлж, дагалдах хадаас 15 ширхэг, чансаа 50 ширхгийг худалдсан ба энэ нь 2,128,000 төгрөг болсон байдаг. Энэ 7 саяас хариуцагч тал 4,158,000 төгрөгийг төлсөн ба барьцаанд 2,000,000 төгрөг өгснийг нэмээд 6,158,000 төгрөг төлсөн гэж үзнэ. Ингээд 1,168,770 төгрөг үлдэж байгаа дээр худалдсан хадаас чансааны 2,128,000 төгрөг нэмэгдээд 3,297,270 төгрөг гардаг. Алдангид 1,648,635 төгрөг нэхэмжлэх ба гэрээний 7.2т заасан, 2023-09-11 ний өдөр хамгийн сүүлийн түрээсийн эд зүйлийг шилжүүлсэн алдангийг хуулийн дээд хэмжээнд нийцүүлэн багасгаад нэхэж байна хариуцагч Н ХХК-иас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 3,297,270 төгрөг, алданги 1,648,635 төгрөг, нийт 4,945,905 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч Б.С нэхэмжлэлийн хувийг 2024-03-19 ний өдөр гардан авсан боловч хариу тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид 2023 оны 7 дугаар сарын 28 ний өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, хариуцагч нь барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаандаа зориулж барилгын туслах бараа материалыг түрээсэлсэн үйл баримт тогтоогдож байна./хх 10-12, 13-15 дугаар тал/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзэв. Түүнчлэн хэргийн 26 дугаар талд авагдсан зарлагын падаан гэх баримтад чансаа 50 ширхэг, 100 модны хадаас 15 ширхэг, нийт 2,128,500 төгрөгийн эд зүйлийг 2023-08-05 ний өдөр нэхэмжлэгч талаас Отгонбаяр гэх хүнд хүлээлгэн өгсөн байх ба энэ харилцаа нь худалдах, худалдан авах гэрээнд хамаарахаар байна. Учир нь түрээсийн эд зүйлийг хүлээн авсан хэсэгт О гэх хүн гарын үсэг зурж байсан баримт хэргийн 15 дугаар талд авагджээ. Үүнээс үзвэл гэрээний харилцаанд хариуцагч талыг О гэх хүн төлөөлж байсан гэж үзнэ.

Улмаар нэхэмжлэгч ....нийт 7,326,770 төгрөгийн эд зүйл түрээслүүлж, дагалдах хадаас 15 ширхэг, чансаа 50 ширхгийг худалдсан ба энэ нь 2,128,000 төгрөг болсон байдаг. Энэ 7 саяас хариуцагч тал 4,158,000 төгрөгийг төлсөн ба барьцаанд 2,000,000 төгрөг өгснийг нэмээд 6,158,000 төгрөг төлсөн гэж үзнэ. Ингээд 1,168,770 төгрөг үлдэж байгаа дээр худалдсан хадаас чансааны 2,128,000 төгрөг нэмэгдээд 3,297,270 төгрөг гардаг, алдангид 1,648,635 төгрөг нэхэмжилнэ.. гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ. Учир нь : Нэгдүгээрт хариуцагчид нэхэмжлэлийн хувийг шүүх 2024-03-19 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

Хоёрдугаарт: Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2023-08-02 ний өдөр /хх 13/ 1848,000 төгрөгийг барьцаа 2,000,000 төгрөгийн хамт зарлагадсан, 2023-08-05 ний өдөр /хх 15/ 2,310,000 төгрөг мөн зарлага гаргасан нь тогтоогдож байх ба эдгээр нь нийлээд 4,158,000 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрөөс 4,185,000 төлөгдсөн/ барьцаа 2000,000 төгрөгийг оролцуулаад/ гэх тайлбар нь баримтаар тогтоогдож байна.

Алдангийн тухайд 2023 оны 7 дугаар сарын 28 ний өдөр Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 т .....түрээсийн төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй .... нийт төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д зааснаар алдангид 3,297,270 төгрөгийн тал хувийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймээс түрээслүүлэгч нь түрээс болон худалдах худалдан авах гэрээний төлбөрт 4,945,905 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94048 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д тус тус зааснаар хариуцагч Н ХХК-аас 4,945,905 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94048 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэв хашмал ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ