Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
Хэргийн индекс | 183/2023/05363/И |
Дугаар | 183/ШШ2024/01888 |
Огноо | 2024-04-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 183/ШШ2024/01888
2024 оны 04 сарын 30-ны өдөр | Дугаар 183/ШШ2024/01888 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Хасбаатар ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар **, Ө овогтой Б-ийн С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Жаргалантын ** дугаар гудамж, ** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар *****, Ө овогтой Г-ын Г-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.С нь иргэн Г.Г-тай 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т зааснаар талуудын хооронд Зээлийн гэрээний харицлаа үүссэн байна. Б.С нь зээлийн мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** тоот данснаас Г.Г-ын Хаан банкны ***** тоот данс руу: 2021.03.16-нд Г-д зээлэв утгатай 4,000,000 төгрөг, 2021.03.17-нд Г-д зээлэв утгатай 11,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг шилжүүлжээ. Монгол улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсний дагуу гэрээний зүйлийг зээлдэгч Б.С нь Г.Г-д бүрэн шилжүүлсэн болно. Гэвч тухайн гэрээг байгуулснаас хойш өдий хүртэл хугацаанд Г.Г нь гэрээний төлбөрт нэг ч төгрөгийн төлбөрийг эргэж төлөөгүй, зээлээ төлөхийг шаардахаар элдэв шалтаг хэлдэг, төлж барагдуулах талаар ямар нэг байдлаар идэвх, санаачлага гаргадаггүй, зайлсхийж явсаар өнөөдрийг хүрсэн учир дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: Үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг Г.Г-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул эзгүйд нь шийдвэрлүүлнэ, түүнчлэн эд нар хоорондоо эвлэрэхгүй хүмүүс юм байна лээ, сая нарийн бичиг гар утсаар залгахад хурлаа мартсан байна гэж байгаа учраас үргэлжлүүлэх саналтай, огт зээлээ төлөөгүй үндсэн зээл 15 сая, нэг сарын 10 хувийн хүү 1,5 сая, гэрээний хугацаа 2021-04-16 ний өдөр дуусгавар болсон ба хариу тайлбар бичгээр гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү , алданги 50 хувиасаа хэтэрсэн тул 50 хувьд хүргээд зогсоосон гэв.
2. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.03.16-ны өдрийн Б.С, Г.Г нарын байгуулсан зээлийн гэрээ, Б.С-ийн Хаан банк дахь дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагч талаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б.С нь иргэн Г.Г-тай 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирч, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан. Б.С 15,000,000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Г.Г нь гэрээний төлбөрт нэг ч төгрөгийн төлбөрийг эргэж төлөөгүй, үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг Г.Г-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.С-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагчид шүүх нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 24 ний өдөр гардуулсан ба бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.С, Г.Г нар нь 201 оны 03 дугаар сарын 16 ний өдөр Зээлийн гэрээ гэх нэртэй гэрээг бичгээр байгуулж, тухайн гэрээгээр Б.С нь 15,000,000 төгрөгийг Г.Г-д 2021-04-16 ний өдрийг хүртэлх хугацаатайгаар, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, уг хугацаа өнгөрсөн бол хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцжээ.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар Б.С нь зээлийн гэрээнд бичигдсэн Г.Г-ын Хаан банкны ****** тоот дансанд 2021-03-16 ний өдөр 4,000,000 төгрөгийг, 2021-03-17 ний өдөр 11,000,000 төгрөгийг Г-д зээл гэсэн утгатайгаар шилжүүлжээ.
Уг зээлээс эргэн төлөлт хийгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч итгэмжлэлээс өөр баримт хэрэгт ирүүлээгүй байх тул үндсэн зээл 15,000,000 төгрөг, нэг сарын хүү 1,500,000 төгрөгийг, алданги 7,500,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь Иргэний хуулийн 282.1,282.3 т тус тус зааснаар зохигчид харилцан тохиролцож хүүгийн хэмжээг тодорхойлсноо бичгээр гэрээ хийж баталгаажуулсан учраас зээлдүүлэгч хүү шаардах эрхтэй юм. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлд Зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож, алданги тооцно гэж тохиролцсон байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д зааснаар алдангид 15,000,000 төгрөгийн тал хувийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан зээлийн гэрээ нь 2021.03.16-ний өдөр байгуулагдсан ба энэ үед гэрээний харилцаа Иргэний хуулиар зохицуулагдаж байсан ба зээлийн харилцааг 2022.11.04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023.03.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 т Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно. гэж заасан байх ба мөн хуулийн 29.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэж заасан байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч болох зээлдүүлэгч этгээдийг байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхэлдэг эсэхийг тодруулах шаардлагагүй байна.
Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг шүүх 2023-10-24 ний өдөр гардуулсан бөгөөд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 д тус тус зааснаар хариуцагч Г.Г-аас 24,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 277,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ