Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар   184/ШШ2024/02775

 

    

 

 

 

 

                         2024                 

     

 

 

 

     

5             20                                             184/ШШ2024/02775

              

 

 

 

                      

                                 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн Прокурорын газар. Хаяг: ****

Хариуцагч:**** ***** ****  /РД: *****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, **** тоот

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,668,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Б**** газар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 20-ны өдрийн 825 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн***нь Н****ул зочид буудлын байранд иргэн ***үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, толгойн тус газарт нь гараараа цохиж, газарт түлхэн унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч ***э нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд амбулаторийн үзлэг, мэс засалд орж, эмийн сангийн хөнгөлөлттэй эм авсан байна. Амь насанд аюултай гэмтэл учруулсан гэмтлээс их хэмжээний үлдэц, уршиг үүссэн гэж заасан байх тул 2023 оны 6-р сарын 9-ний өдрөөс 2023 оны 10-р сарын 2-ны өдрийн хооронд эрүүл зарцуулсан 3,668,600 төгрөгийг *** гаргуулж өгнө үү.

  

Хариуцагч**** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжилсэн 3,668,600 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *** гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.      

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн прокурорын газар, хариуцагч ** холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,668,600 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

                                                           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3,668,600 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч Б.Эрдэнэсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

                                                           

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, **** холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 3,668,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,668,600 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулах”-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 73,648 төгрөг гаргуулан улсын орлого /Төрийн сангийн 100200900941 тоот данс/-д оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Т.БАТСҮХ