| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00167/И |
| Дугаар | 155/ШШ2024/00281 |
| Огноо | 2024-03-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2024/00281
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* сумын ******* дугаар баг, ******* дугаар гудамжны 06 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2024/00167/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан
хариуцагч байгууллагын төлөөлөгч ,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* харуул хамгаалалтын ажилтны ажилд томилогдон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэг сахилгын болон алдаа зөрчил гаргалгүй ажиллаж байсан юм.
Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа очтол намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг өглөө.
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар ******* ******* бүтэц, орон тоог өөрчилсөн бөгөөд тус захирамжаар 4 жижүүрийн орон тоо байсныг цөөрүүлэн 2 жижүүртэй байхаар шийдвэрлэсэн тул намайг Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найргуулга)-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан.
Дээрх тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч дараагийн шатны байгууллагад ханд гэсэн хариу өгсөн.
Иймд би дээрх тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж
байна.
Ф ьт1.Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найргуулга)-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдпийг надад 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал ******* ******* нь надад огт мэдэгдээгүй төдийгүй 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалтай хамт өгсөн.
2.Мөн түүнчлэн тус байгууллагад 4 жижүүрийн орон тоо байсан бөгөөд 4 жижүүрээс ямар үндэслэл шалгуурын дагуу 2 хүнийг нь ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй. Уг үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхтэй гэх зарчмыг зөрчиж байна.
******* ******* нь төрийн байгууллага болохын хувьд иргэнийг төрийн үйлчилгээний албан тушаалд авч ажиллуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дээрх зарчмыг хэлбэрэлтгүй баримтлах үүрэгтэй. Гэвч хариуцагчийн зүгээс орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Монгол Улсын иргэний төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Ийнхүү намайг ажлаас чөлөөлсөн нь буруу байх тул намайг ******* ******* жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ******* ******* ******* 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус байгууллагын харуул хамгаалалтын ажилтнаар томилогдон мөн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртлээ нийт 8 жил тасралтгүй ажилласан байдаг. ******* ******* дарга нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг тус тус үндэслэл болгон г ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байдаг. Дээрх тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: 1. ******* ******* дарга нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэсэн байгаа. Хуулийн уг заалтад аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх 3 үндэслэлийг хуульчилсан байна. Гэтэл хөдөлмөрийн харилцааг цуцлаад байгаа тушаалд дээрх 3 үндэслэлийн чухам аль үндэслэлээр г ажлаас халаад байгааг тодорхой тусгаагүй байна. Мөн ******* ******* дарга болон нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 1 дэх заалтад Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгоно гэж зохицуулсан ч уг заалтыг баримтлаагүй байна. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой. Уг тушаал нь дээрх зохицуулалтыг хангаж чадаагүй байна.
2.Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтны ажил хэргийн байдал, ур чадвар, туршлага зэргийг тал бүрээс нь бүрэн тогтоох зарчмыг баримтална гэжээ. Гэтэл уг зарчим нь гуайн тухайд хэрэгжээгүй, зөвхөн байгууллагын ажилчдын санал авсан гэх хэлбэрийн төдий үйлдэл хийсэн байна. Энэ нь мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан Монгол улсын иргэн Төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхтэй гэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна. ******* ******* нь төрийн байгууллага болохын хувьд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд дээрх зарчмыг хэлбэрэлтгүй баримтлах үүрэгтэй. Гэвч ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа дээрх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
3.Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд мөн хуулийн 80.4- т зааснаар ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаас 30-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай мэдэгдэх үүрэгтэй байтал уг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Дээрх үндэслэлүүдээр ******* ******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаар тушаалыг эс зөвшөөрч байх тул г ******* ******* жижүүрийн үүрэг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч ******* ******* дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023.12.28-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар 2024.01.01-нээс бүтэц орон тооны өөрчлөлт хийж ажиллах зайлшгүй шаардлага гарсан тул бид 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хамт олны хурлыг хуралдуулж олонхийн саналаар 4 жижүүрээс 2-ыг нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.
Энэ нь хугацааны хувьд хуулийн дагуу мэдэгдэл өгөх 30 хоногийн хүрээнд хийгдэх ёстой боловч 1 сарын цалингийн өр үүсгэх эрсдлийг тооцон 1 дүгээр сарын 02-ны өдрөөс хамгийн бага санал авсан ******* ******* жижүүр г ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтын 3 дах хэсгийг үндэслэн орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байдаг. Мөн Хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд мөн хуулийн 80.4-т зааснаар ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаас 30-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Тухайн жижүүрийг ажлаас халсан бас нэгэн үндэслэл бол бүтэц орон тоог шинээр баталсан Б/67 дугаартай тушаал 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш би тухайн хүнд 30-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай мэдэгдэл өгөхөд 01 дүгээр сарын 28-ны өдөр болно. Энэхүү хуулийн хугацааг хүлээх юм бол тухайн хүний 1 сарын үндсэн цалинг би хувиасаа төлөх үү, төр төлөх үү гэх асуудал үүсээд байгаа юм. бүтэц орон тоог шинээр баталсан Б/67 дугаартай тушаал хэрэгжих хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байсан тул надад тухайн хугацааны дотор мэдэгдэл хүргүүлэх боломж байгаагүй учир тийм шийдвэр гаргасан. 2022 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний тухай ярьж байна. Тухайн хөдөлмөрийн гэрээний талаар сайн мэдэхгүй түүн дээр ямар заалтууд байгаа талаар санахгүй байна. Гэхдээ 5.4 дэх хэсэгт заасан хэсгийг мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Тухайн ажилтны ажил хэргийн байдал, ур чадвар, туршлага зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ гэсэн байна. Би энэ албан тушаалд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр томилогдсон учир тухайн ажилтны талаар би сайн мэдэхгүй. Тиймээс энэ хүн өмнө нь арга хэмжээ авагдаж байсан эсэх талаар асуухад өмнө нь ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйлийг гэр бүлийн хүнийхээ хамт хэрэглэсэн байсан талаар хуучин дарга нь надад хэлсэн. Энэ нь тухайн хүнийг ажлын байран дээрээ ямар байсан талаар нотлох баримт болж байгаа юм. нь хэд хэдэн удаа ажлаасаа урт хугацааны чөлөө авч том машин барьдаг байсан талаар хамт олон нь ярьдаг. Тиймээс Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлдэггүй байсан гэж миний хувьд дүгнээд байгаа юм. Хамт олны хурал хийгээд санал авах төдий намайг ажлаас чөлөөлсөн гэдэг. Энэ тал дээр бүтэц орон тоог шинээр баталсан Б/67 дугаартай тушаал гарсан учир манай байгууллага 4 харуулын хоёрыг орон тооны цомхотголоор халах болсон ба байгууллагын хурал хийгээд ажилчдын саналаар хамгийн бага санал авсан хоёр хүнийг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гаргахаар болсон. Байгууллагын ажилчдын 50-60% ирцтэйгээр хуралдсан талаарх тэмдэглэлээ хэргийн материалд гаргаж өгсөн байгаа. Санал хураахад хамгийн бага саналыг авсан байсан. Ажилчид г урт хугацааны чөлөө авдаг, мөн ажлын байран дээрээ архидан согтуурсан талаар нь мэддэг байсан. Тиймээс би тухайн хүнийг хамгийн бага санал авсан байх гэж бодсон. гэх хүнийг ажилтны түр орон тоон дээр авсан. г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс Д.******* иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, ******* ******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаартай Д.******* хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалын хуулбар, ******* ******* 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/121 дугаартай албан бичиг, Д.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гээс Э.Хуланд олгосон 0043 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, (хавтаст хэргийн 3-*******, 24, 26 дугаар тал),
Хариуцагч байгууллагаас 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн хариу тайлбар, ******* ******* хамт олны хурлын тэмдэглэл санал хураасан тухай гэх тайлбартай гэрэл зургууд, цахим зурвасын хуулбарууд, 2021 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн Б/53 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 дугаартай д хувийн чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №07 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар зэрэг баримтуудыг (хавтаст хэргийн 18-23, 52-55 дугаар тал) тус тус шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* ******* аас ******* ******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаартай Д.******* хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд ******* ******* хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, ******* ******* 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ******* ******* хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, ******* ******* 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 дугаартай МУУГЗ Г.Баасанжавын нэрэмжит ******* ******* хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримтуудыг гаргуулан авч (хх-ийн 31-47 дугаар тал) шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ******* ******* холбогдуулан ******* ******* жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгч томилж оролцох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь Э.Хуланг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба дээрх төлөөлөл нь хуулийн шаардлага хангасан байна. (хх-ийн р хуудас)
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ...158.2.2 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч нь ******* сумын Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт хороонд хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэхээр хандсан боловч дээрх хороо хуралдах боломжгүй байгаа талаар хариу албан бичгийг д хүргүүлснээр тэрээр шүүхэд хандсан нь хуулийн дээрх шаардлагад нийцэж байна. (хх-ийн 9 дүгээр хуудас)
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь ******* ******* ******* 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс тасралтгүй 7 жил гаруй хугацаанд харуул хамгаалалтын ажилтан жижүүрээр ажиллаж байсан. Гэтэл ******* ******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаар тушаал гаргаж ажлаас үндэслэлгүйээр чөлөөлсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэсэн байгаа боловч хуульд байгаа аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх 3 үндэслэлийн аль хэсэгт хамруулж ажлаас чөлөөлснийг тушаалд дурдаагүй, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаас 30-аас доошгүй хоногийн өмнө энэ тухай мэдэгдэх үүрэгтэй байхад энэ үүргээ хэрэгжүүлээгүй, мөн тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтны ажил хэргийн байдал, ур чадвар, туршлага зэргийг тал бүрээс нь бүрэн тогтоох зарчмыг баримтална гэх энэ заалтыг хэлбэрийн төдий хэрэгжүүлж ажлаас чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгоно гэж тайлбар гарган мэтгэлцсэн.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: бүтэц орон тоог шинээр баталсан Б/67 дугаартай захирамж 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарч уг захирамжаар байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. 4 жижүүрийн орон тоо байсныг 3 болгож цөөрүүлсэн. Энэ захирамжийн хэрэгжих хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байсан учир хуульд заасан 30 хоногийн өмнө ажлаас халах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид өгөх боломжгүй байсан. ******* ******* албан тушаалд 2023 оны 11 сард томилогдсон ба тухайн халагдсан ажилтны талаар сайн мэдэхгүй, хамт олны хурал хийж ажилтнуудаас хамгийн бага санал авсан. Ажилчид г урт хугацааны чөлөө авдаг, мөн ажлын байран дээрээ архидан согтуурсан зөрчил гаргасан талаар нь хамт олон нь болон миний өмнө ажиллаж байсан дарга хэлж байсан учраас г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс ******* ******* харуул хамгаалалтын ажилтнаар /жижүүр/ томилогдож ажиллаж байгаад хариуцагч байгууллагын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/******* дугаартай тушаалаар жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, ******* ******* 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай Д.******* хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалуудын хуулбар зэргээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 31, 32 дугаар хуудас)
Хариуцагч нь нэхэмжлэгч г 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.3, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг тус тус үндэслэн жижүүрийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ажил олгогчийн дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой атал уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна.
Үүнд: Хариуцагч ******* ******* дарга 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай Д.******* хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх гурван үндэслэлийн алинд хамааруулж ажилтныг ажлаас чөлөөлсөн талаар тушаалд тусгаагүй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан ба хариуцагч нь нэхэмжлэгч д 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдлийг өгч, хуульд заасан 30 хоногийн хугацаа өнгөрөөгүй байхад ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.
Мөн хариуцагч нь ******* ******* жижүүрийн 4 орон тооноос г сонгож ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ...хамт олны хурлыг хуралдуулж олонхийн саналаар 4 жижүүрээс 2-ыг нь чөлөөлөх шийдвэр гаргасан... гэж тайлбарласан ба талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтнаас тайлбар авч ажилтны ажил хэргийн байдал, ур чадвар, туршлага, гаргасан зөрчлийн хор уршиг гэх мэт гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр, учруулсан хохирлын хэр хэмжээ гарцаагүй байдал зэрэг сахилгын зөрчил үйлдсэн үйл баримт шалтгаан нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох зарчмыг баримтлах бөгөөд сахилгын шийтгэл ногдуулан шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ. гэх гэрээний заалтыг мөн хэрэгжүүлээгүй.
Тэрээр байгууллагын ажилчдын санал авсан гэх тайлбарыг хэлбэрийн төдий үйлдэл хийсэн байна. Энэ нь мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан Монгол улсын иргэн Төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхтэй гэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна. ******* ******* нь төрийн байгууллага болохын хувьд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд дээрх зарчмыг хэлбэрэлтгүй баримтлах үүрэгтэй. Гэвч ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа дээрх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд ******* ******* 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаартай Д.******* хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Д.******* ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч байгууллагаас 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч г ******* ******* жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* ******* аас 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН