| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2023/01213/И |
| Дугаар | 155/ШШ2024/00064 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00064
| 2024 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2024/00064 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
155/2023/01213/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.О , Ц.Н .
Хариуцагч: ............. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,445,682.93 (гурван сая дөрвөн зуун дөчин таван мянга зургаан зуун наян хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:Г банк нь........................2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЗГ5245101956 тоот зээлийн гэрээгээр 9,000,000 төгрөгийг жилийн 24.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:
|
| Олгосон/Бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
| Зээл | 9,000,000.00 | 7,391,032.70 | 1,608,967.30 |
| Хүү | 5,140.405.53 | 3,553,720.78 | 1,586,684.75 |
| Нэмэгдүүлсэн хүү | 252,404.22 | 2,373.34 | 250,030.88 |
| нийт | 14,392,809.75 | 10.947,126.82 | 3,445,682.93 |
....................... ЗГ5245101956 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,445,682.93 төгрөгийг гаргуулж,Г банкинд олгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч..................шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ............... ............... миний биеГ банк ХК-аас нэхэмжилсэн 3,445,682.93 (гурван сая дөрвөн зуун дөчин таван мянга зургаан зуун наян хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч .....................холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,445,682.93 (гурван сая дөрвөн зуун дөчин таван мянга зургаан зуун наян хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,081 төгрөгийн 50 хувь болох 35,040.5 төгрөгийг хариуцагч ....................., 50 хувь болох 35,040.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгчГ банк ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .................... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,445,682.93 (гурван сая дөрвөн зуун дөчин таван мянга зургаан зуун наян хоёр төгрөг ерэн гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ..................... 35,040.5 төгрөгийг, улсын орлогоос 35,040.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгчГ банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА