Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2023/0602

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мө******* би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Г*******, Д.А*******, Д.С*******, С.Г******* нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э*******,

Хариуцагч: дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н*******,

Гуравдагч этгээд: “О*******” ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Я*******,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: А.Б*******

Маргааны төрөл: Р.Г*******, Д.А*******, Д.С*******, С.Г******* нарын “О*******” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ОХ/ дугаартай “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г үндэслэж нэхэмжлэгч нартай гуравласан гэрээг байгуулахыг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Г*******, Д.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Я*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ОХ/ дугаартай “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг үндэслэж, нэхэмжлэгч нартай гуравласан гэрээг байгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагыг даргад холбогдуулан гаргажээ. 

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:  

            2.1. Хан–Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/01218 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Р.Г*******, Д.А*******, Д.С*******, С.Г******* нарт улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, аш 26 дугаар байрны тоот хаягт байршилтай 14 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн байна. /1хх-136-р хуудас/

            2.2. даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих” төслийн төсөл хэрэгжүүлэгчээр захирамжийн 1 дэх заалтаар гуравдагч этгээд “О*******” ХХК-ийг шалгаруулжээ. /1хх-70-р хуудас/

            2.3. Дээрх төслийн дагуу нэхэмжлэгч нарын эзэмшиж буй Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, АШ 26 дугаар байр, тоот, 22 м.кв, 121,825,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг гуравдагч этгээд “О*******” ХХК-д шилжүүлэн өгч, “О*******” ХХК-иас шинээр баригдах орон сууцны барилгын 1-р орц, 7 давхар, 48,73 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч нарт олгох нөхцөлтэйгөөр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ОХ/ дугаартай “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г байгуулсан байна. /1хх-4-р хуудас/

            2.4. "О*******" ХХК болон нэхэмжлэгч нар нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан ОХ/ дугаартай хоёр талт гэрээний 1.3-д "Гурван талт гэрээ"-г даргатай байгуулах талаар тусгасан байна.

            2.5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ОХ/ дугаартай “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г үндэслэж гурван талт гэрээ байгуулан төсөл хэрэгжүүлэн шинэ барилга ашиглалтад , нэхэмжлэгч нарт гэрээгээр тохиролцсон 1-р орц, 7 давхар, 48,73 м.кв 2 өрөө орон сууцыг олгохгүй байгаа үйлдэлд хяналт тавьж ажиллахыг хүссэн агуулга бүхий гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22/1 дугаар албан бичгээр даргад гаргасан байна.

            2.6. Уг гомдлын хариуг “...“Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.10-д “Шалгарсан гэрээ байгуулах эрх бүхий хуулийн этгээд нь тухайн орон сууцны барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчидтэй хоёр талт гэрээ байгуулна, Хоёр талт гэрээ нь гурван талт гэрээний хавсралт баримт байна, 5 дугаар зүйлийн 5.6-д “Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй төслийн бэлтгэл үе шатанд тохиролцох, ойлголцолд хүрэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу иргэний гомдлыг барагдуулж ажиллана уу” гэж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх байдлаар “О*******” ХХК-д хүргүүлсэн албан бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/3376 дугаар албан бичиг. /1хх-9-р хуудас/

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Р.Г******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тус байр 2017 онд дахин төлөвлөлтөд орсон. Дахин төлөвлөлтөд орохоос өмнө манай дүү Д.А*******, Д.С******* нар эхнэрийн хамт амьдарч байсан. Хэнээр бариулах уу гэдэг асуудал яригдаж байгаад О******* ХХК шалгарч барилгыг барихаар болж, манай дүүгийнхийг өөрийнхөө байранд түр байлгана гээд 2017 оны хавар нь тус байрыг нураасан. Байр нь баригдаад 2019 онд ашиглалтад орсон гэхдээ тэр үед анх О******* ХХК-ийн анхдагч эзэмшигч нар нь, оршин суугчдын 80% нь байвал төлөвлөлтийг нь авчихмаар байна гээд танайх байрныхаа гэрээг манайх руу шилжүүлчих гэсэн. Тэгээд бид өөрсдийн байрны гэрчилгээг О******* ХХК-ийн анхны эзэмшигч З.Мад шилжүүлсэн. Гэхдээ хаширлаад тэдний эзэмшлийн орон сууцны хэдэн м.кв оффисыг зөрүүлж өгсөн. Байр баригдаад дууссаны дараа гэнэт компани байр өөр эзэмшигчтэй боллоо гээд биднийг дууддаг. Бид очоод гуравласан гэрээгээ байгуулъя гэсэн танай гэрээ байхгүй З.Мын нэр дээр байна гээд З.М анхны эзэмшигчээс бид байрныхаа гэрчилгээг буцааж авъя, чи тэр оффисоо ав гэсэн. Гэтэл анхны эзэмшигч нарын хооронд хөрөнгийн маргаантай байсан байгаа юм. Тэгээд бид нарт гэрчилгээг маань өгөхгүй удаашруулаад байсан учир бид Хан-Уул дүүргийн шүүхэд хандаад З.Мыг шүүхэд нэхэмжлэл гаргаж өгч байж байрныхаа анхны гэрчилгээг өөрсдийнхөө нэр дээр буцааж авсан. Бид Социализмын үеийн хүмүүс энэ байранд социализмын үед ч амьдарч байсан би сургуульд ороод гадаад руу явсан учир дүү нартаа энэ байраа шилжүүлж өгсөн. Намайг, хамтран эзэмшигч гэдэг нэр дээр яв гээд би хамтран эзэмшигчээр яваад байгаа юм. Бид энэ 3 маань иргэний үнэмлэх дээрээ Хан-Уул дүүргийн, 3-р хорооны нутаг дэвсгэрт 2 байранд амьдардаг гэсэн хаяг дээрээ бүртгэлтэй байгаа. Гэтэл тус байрны өмчлөх, эзэмших эрх нь байхгүй иргэний үнэмлэх дээрх хаяг хасагдсан болохоор Хан-Уул дүүргийн эмнэлэг дээр очиход үзүүлж болохгүй, банкнаас зээл авъя гэхэд зээл өгөхгүй, сонгууль өгье гэхэд сонгууль өгч болохгүй болоод байна” гэв.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох; гэж заасныг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ОХ/ дугаартай ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний дагуу гурван талт гэрээ байгуулахыг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан дэмжиж байна. Үндэслэл нь саяны дурдсан талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т гурван талт гэрээ байгуулсан хүчин төгөлдөр болох 57,58 дугаар хэсэгт заасан 2 талт гэрээ, гурван талт гэрээний салшгүй хэсэг болох гэрээний зохицуулалтыг талууд хоорондоо тохиролцсон байдаг. Мөн өмчлөлтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа учраас тухайн Хан-Уул дүүргийн, 3-р хороо, арьс ширний 26 дугаар байрны 6Б тоот өмчлөлтэй холбоотой маргаан дээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1213 дугаартай шүүгчийн баталсан хэрэг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн шийдвэр гарсан байгаа. Өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа “О*******” ХХК болон иргэн З.М нар оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрсэн.

Ингэж шийдвэрлэхтэй “О*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч нарын шаардлагыг манай компани хариуцахын хувьд дахин төлөвлөлтийн дагуу нураагдсан арьс ширний 26 дугаар байрны өмчлөх эрхийн гэрчилгээ хэний нэр дээр бүртгэлтэй байна түүнтэй гуравласан гэрээ байгуулах боломжтой гэдэг ийм хүсэл сонирхлыг илэрхийлсэн учир “О*******” ХХК-ийг хариуцр оролцуулахаас татгалзаж, З.Мтай эвлэрч үүний дагуу тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч Р.Г******* нарын нэр дээр шилжсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасны дагуу бид эс үйлдэхүй гаргаж байна хэмээн тодорхойлж байгаа. Энэ нь саяны дурдсан хоёр талт гэрээ болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.2-т тус тус зааснаар гурван талт гэрээг байгуулж төсөл хэрэгжүүлэх үүргийн Аймаг, нийслэлийн засаг даргад заасан байдаг. Энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхүй байгаа эс үйлдэхүй маань өөрөөр хэлбэл эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн гэж бид үзэж байна.  Нийслэлийн засаг даргын төлөөлөгчийн гаргаж байгаа хариу тайлбараас үзэхэд бидний асуудал биш “О*******” ХХК-ийн асуудал гэдэг байдлаар байр сууриа илэрхийлж байгаа. Гэвч “О*******” ХХК ч, дарга ч тэр нэхэмжлэгч нарын зүгээс ч тэр тухайн гэрээг хэн аль нь тодорхой хэмжээний үүрэг хүлээсэн байгаа учраас энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүйгээрээ илэрч байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт: “Иргэн Ргийн Г*******, Дын А*******, Дийн С*******. С*******ын Г******* нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяаб*******т холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Р.Г*******, Д.А*******, Д. С*******, С.Г******* нар нь "О*******" ХХК- тай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ОХ/ дугаартай "Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ"-г байгуулж, өөрсдийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 3-р хороо, АШ 26- р байр, 66 тоот, 22м.кв, 121,825,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг шилжүүлэн өгч, "О*******" ХХК-иас шинээр баригдах орон сууцны барилгын 1-р орц, 7-р давхарт 48,73 м.кв 2 өрөө орон сууцыг авахаар тохиролцсон байна. "О*******" ХХК болон нэхэмжлэгч нар нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан ОХ/ дугаартай хоёр талт гэрээний 1.3-д "Гурван талт гэрээ"-г даргатай байгуулах талаар тусгасан байна Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "Гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай" тушаалын 3 дугаар хавсралтаар гэрээний загварыг баталсан. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд төсөл хэрэгжүүлэгчийн эрх үүргийг зааж өгсөн бөгөөд 23.1.5-д төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга г*******, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх; Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 5 дугаар зүйлийн 5.4-д заасан Төсөл хэрэгжүүлэгч нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан гурван талт гэрээний үлгэрчилсэн загварын дагуу сууц өмчлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулна гэж заасан байхад төсөл хэрэгжүүлэгч "О*******" ХХК-нь нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг байгуулах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээний төслийг даргад ирүүлээгүй байна.

Уг маргаан нь "О*******" ХХК-нь нэхэмжлэгч нартай байгуулсан хоёр талт гэрээний 1.3- д заасан нийслэлийн Засаг даргатай "Гурван талт гэрээ"-г байгуулах, хуучны барилгыг буулгаж, шинэ орон сууцны хороолол бариж нэхэмжлэгч нарт гэрээнд заасан орон сууцыг нь шилжүүлэх зэрэг талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой иргэний эрх зүйн маргаан байх тул Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бид нар маргахгүй байгаа энэ хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа зүйл бол нэхэмжлэгч хуучин Социализмын үеэс энэ байранд амьдарч байгаа гэдэг нь энэ маргаанд хамааралгүй. Маргаанд ач холбогдолтой  яагаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Учир нь даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн төсөл хэрэгжүүлэгчийн батламжид төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай А/ дугаартай захирамжаар дахин төлөвлөлтийн төсөл  хэрэгжүүлэхийг “О*******” ХХК-д олгосон. Тийм болохоор 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж дахин төлөвлөлтийн төсөл эхэлсэн. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу энэ үед хэн өмчлөгч байсан юм. Тухайн хүмүүс л дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах миний байрны оронд байр өгөх ёстой гэж маргах эрх яригдана. Гэтэл нэхэмжлэгчтэй  2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар маргаан бүхий байрны өмчлөгч байгаагүй. Тухайн үед маргаан бүхий байрны өмчлөгч нь хэн байсан гэхээр З.М гэж хүн уг байрны өмчлөгч байсан. З.М гэж хүн “О*******” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч нь бөгөөд энэ төслийг явуулж байсан хүн хувьцаагаа зараад гараад явсан. Тэгэхээр энэ хүн яаж 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар яагаад өмчлөгч болсон гэвэл 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө арилжих гэрээгээр З.Мтай, нэхэмжлэгч тал нь гэрээ байгуулсан тус гэрээ нь 1-р хавтаст хэргийн 175 дугаар талд байгаа. Тухайн үед одоо маргаж байгаа байрны үнэлгээ 49.000.000 төгрөг гэж тогтоогдсон. З.М өөр байршилд өөр үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт шилжүүлэх агуулгатай тохиролцоо хийсэн. Тэрнээс хойш үл хөдлөх  эд хөрөнгийн өмчлөл З.Мад шилжсэн. Яагаад З.Мад шилжсэн гэж хэлээд байна гэвэл Улсын бүртгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ З.Мын нэр дээр гарсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т  Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, гэж заасан мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; гэж заасан тэгэхээр бид улсын бүртгэлийг үнэн зөв гэж итгэж үнэмшинэ. Тийм болохоор тухайн үед З.М гэж хүн өмчлөгч байсан харин Р.Г******* буюу нэхэмжлэгч нар нь тухайн үед өмчлөгч байгаагүйн байна гэж итгэж үнэмших хэрэгтэй. Улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар  нэхэмжлэгч тал маргаагүй.

Харин З.Мтай хийсэн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үндэслэл болоод байгаа арилжааны хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулъя энэ хүн намайг залилсан байна гэж анх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байлаа. Харин сүүлдээ тэр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан уу эсхүл өөрчилсөн үү тэр маргаан залилаад арилжааны гэрээ хууль бусаар хийчихлээ гэх шаардлага татгалзсан харин өмчлөх эрхийн гэрчилгээг буцаад над руу шилжүүлээд өгөөч гэдэг агуулгаар тохиролцоо хийсэн. Үүний дагуу сүүлд 2021 онд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авсан. Гэхдээ тухайн үед энэ байр байгаагүй нурсан байсан. Харин оронд 16 давхар шинэ одоогийн барилга боссон байсан.

Тэгэхээр нурсан байшин дээр өмчлөгч байсан гэж хэлэх эрхтэй юу гэдэг асуудал яригдана. Нурсан байшин дээр өмчлөх эрх яригдахгүй бодитоор байгаа хөрөнгийн хувьд миний өмчлөлийн зүйл гэдэг талаар ярьж байна. Тэрнээс биш нурж алга болсон байрны өмчлөгч гэж ярих нь тохиромжгүй. Өмнө өмчилж байгаад тухай өмчлөлийн зүйл нь алга болсон бол би өмчлөгчийнхөө хувиар хохирлоо авна гэдэг байдлаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл нэхэмжлэгч тал өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн, түүний дараа байр нурсан, устаж алга болоод байхгүй болсон зүйлийг би З.Маас өмчлөлийг нь шилжүүлж авсан гэж тайлбарлаад байна. Барилга шилжүүлж авах үед устсан байсан гэдэг дээр маргахгүй байх. Тийм болохоор Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд мөн журамд ч байгаа. Өмчлөгч, засаг дарга, төсөл хэрэгжүүлэгч гурав, гурван талт гэрээ байгуулна гэж байгаа.

Гурван талт гэрээ байгуулахыг шаардахын тулд өмчлөгч байх хэрэгтэй. Өмчлөгч байхгүй учраас миний эрх хөндөгдөнө, дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах эрхтэй байсан гэж шаардах эрхгүй. Өмлөгчийн эрх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; гэж заасан, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; гэж заасан, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, гэж тус тус заасан тул энэ үндэслэлийн дагуу өмчлөгч байгаагүй гэж үзэхийн тулд өмчлөлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Мөн түүнчлэн барилга хот байгуулалтыг сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаартай тушаалаар ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих үйл ажиллагааныхаа журмыг олгосон. Тухайн журмын 5 дугаар зүйлийн 5.5-т төсөл хэрэгжүүлэгч болон өмчлөгч тохиролцон орон сууц  худалдах, худалдан авах гэрээ байгуулж болох бөгөөд худалдан авсан тохиолдолд гурван талт гэрээ байгуулахгүй гэж заасан байдаг. Тэгэхээр төсөл хамрагдахдаа орон сууцаа худалдахгүйгээр дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж болно эсхүл орон сууцаа худалдаад мөнгөө аваад төсөлд хамрагдахгүй байж болно. Тэгэхээр нэхэмжлэгч хүмүүс маань З.М гэдэг хүнтэй арилжааны гэрээ байгуулж байраа зараад оронд нь З.М гэж хүн байраа аваад байна. Тийм болохоор энэ нь өөрөө дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдахгүйгээр тухайн байрыг авсан үйл явдал байж гэж бид үзэж байгаа. Тийм учраас тус журмын 5.5-т заасан заалтын дагуу гурван талт гэрээ байгуулахгүй гэж үзэж байна. Гурван талт гэрээ байгуулахыг даалгах гэж байгаа шүүхээс энэхүү шийдвэрийг гаргах боломжгүй.

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Захиргааны хэргийн шүүх ямар шийдвэр гаргахыг жагсаалтаар заасан. Захиргааны хэргийн шүүх зөвхөн 106.3-т заасан шийдвэрийг гаргана. Тэгэхээр гэрээ байгуулахыг даалгах гэсэн шийдвэр байхгүй захиргааны акт гаргахыг даалгах шийдвэр байгаа. Тэгэхээр гэрээг хүчингүйд болон илт хууль бусад тооцуулах гэдгийг захиргааны хэргийн шүүхийн гаргах шийдвэрийн төрөлд байхгүй байхад ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа гэдгээ нэхэмжлэгч тодорхой болгох хэрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасны аль хэсэгт заасан шийдвэрийг гаргуулахыг хүсэж байгаа гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Тийм учраас үүнд нэгэнт эрх хэмжээ олгогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Улсын дээд шүүхээс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд оногдох маргаан шийдвэрлэхтэй хэм хэмжээний актын хувьд хууль бус байсан гэдгийг тогтоох.

... Энэ өөр хэрэг маргаан биш Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрийн төлөвийг гаргах юм гэдгийг тухайн хэрэг дээр Монгол улсын дээд шүүх тайлбарласан байгаа тэгэхээр ижил юм. Процессын хууль нь Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлавал дээд шүүхэд х үндэслэлгүй болно. Гурван талт гэрээ байгуулахыг даалгах гэж байгаа тухайн гэрээнд нэхэмжлэгч нар, О******* ХХК, засаг дарга оролцох юм байна. Гэтэл гэрээнд чөлөөт байдлын зарчим үйлчилдэг гэрээний үүргийн 189.1-д гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчилнэ гэрээ байгуулах эсэхээ өөрөө мэднэ, гэрээ байгуулахдаа агуулгыг нь өөрсдөө тогтооно гэж байгаа. Гэрээ байгуулахыг нь даалгадаг юм байж гэхдээ агуулах эрхээр нь буюу гэрээний нөхцөлүүд юу байх уу гэдгийг тохиролцох эрх нь бидэнд байгаа. Шүүхээс гэрээ байгуул гэж даалгаад шийдчихдэг нөхцөл дээр нь талууд тохиролцохгүй бол яах уу энэ шийдвэр биелэгдэх боломжгүй. Агуулга нь  ямар байх талаар огт хэлэхгүйгээр ямар агуулгатай гэрээ байгуулах нь тодорхой биш байж гэрээ байгуулахыг даалга гэдэг үнэхээр боломжгүй. Захиргааны хэргийн шүүхээс гарч байгаа шийдвэрийг гүйцэтгэхгүй байвал албадан гүйцэтгэх ёстой албадан гүйцэтгэхэд нотолгоо байх шаардлагатай. Жишээ нь ундааны савыг иргэн Дид шилжүүл эсхүл иргэн Дид 0.7 га г******* эзэмшүүл тэрний кадастрын дугаар, нэгж талбарын дугаар тийм байх ёстой гэж тодорхой байна. Гэтэл гурван талт гэрээ байгуулахыг хасангуут ямар агуулгатай гэдэг нь тодорхой болох учраас шийдвэр гүйцэтгэл хэрэгжих боломжгүй дахиад маргаан болох асуудал гарна.

Нийслэлийн засаг дарга гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоё гэрээ байгуулахыг даалгая гээд байгаа. Даалгах шийдвэр гаргахын тулд нэгдүгээрт эс үйлдэхүй хууль бус байх ёстой, эс үйлдэхүй гаргасан байх, эсхүл татгалзсан шийдвэр байх ёстой. Энэ хоёрын алийг нь гаргасан юм засаг дарга татгалзаад шийдвэр өгсөн юм уу эсхүл засаг дарга байгуулахгүй байгаа эс үйлдэхүй байгаа юу ийм зүйл дээр даалгах шийдвэр даалгах нөхцөл хангагдаагүй. Хуульд нийслэл, дүүргийн засаг дарга гурван талт гэрээ байгуулна гэдэг байдлаар заасан тийм болохоор даргыг хариуцр татаад байгаа. Гэхдээ дүүргийн засаг дарга байгаа. Тэгэхээр дүүргийн засаг дарга шийдэх юм уу, эсхүл Нийслэлийн засаг дарга шийдэх юм уу гэдэг асуудал яригдана. Үүн дээр Захиргааны ерөнхий хуулийн  9 дүгээр зүйлийн 9.3-т Тухайн асуудал хэд хэдэн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байвал анхан шатны захиргааны байгууллага, ижил түвшний захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байвал анх хүлээн авсан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлыг шийдвэрлэнэ, тэгэхээр дүүрэг, болон Нийслэлийн засаг дарга гурван талт гэрээ байгуулна гэж хуульд заагаад хэд хэдэн байгууллагын чиг үүрэгт хамаарч байгаа учраас анхан шатны байгууллага шийднэ тэр нь дүүргийн засаг дарга. Тэгэхээр Нийслэлийн засаг даргад гурван талт гэрээ байгуулахыг даалгах гэдэг агуулгаар маргах үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нарын хувьд өмчлөгч байсан гэж агуулгаар тайлбарлаад байгаа. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  захирамж, улсын бүртгэл дээр арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоогүй Улсын бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцоогүй, арилжааны гэрээ төсөлд хамрагдах үүднээс хэлбэр төдий зүйл байгуулсан бодит байдал дээр З.Мад байраа зараагүй гэж тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох асуудал хийгдэх байсан. Тийм байдлаар маргаагүй тийм шийдвэр гаргаагүй байгаа учраас бид тухайн Улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх байр суурьтай байна. Тухайн байр 2018 оны 05 дугаар сард нурсан гэдэгтэй маргахгүй байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Дараах тохиолдолд улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчийн өргөдөл, холбогдох нотлох баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийг хаана, гэж заасан мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7-д өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө устсан, байвал улсын бүртгэлийг хаана гэж энэ маань 2018 онд шууд эд хөрөнгийн улсын бүртгэл хаагдах байж гэдгийг илтгэж байгаа юм. Үүнийг хаалгахгүйгээр төсөлд хамрагдана гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуульд мөн адил байгаа барьцааны зүйл болсон хөрөнгө уствал барьцааны эрх дуусгавар болно гэсэн энэ маань өөрөө тухайн өмчлөлийн зүйл болсон хөрөнгө устсан байвал түүнтэй холбоотой аливаа эрх дуусгавар болох буюу Иргэний хуулийн тухайн заалт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дах заалт харуулж байгаа. Тэгэхээр устсан байна гээд дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдана гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/660 дугаар захирамжаар “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах”-аар шийдвэрлэж, Улмаар 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/ дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр гуравдагч этгээдийг шалгарсныг батламжилжээ.

2.  Нэхэмжлэгч нар нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “О*******” ХХК-тай ОХ/ дугаартай “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г байгуулжээ.

3. Нэхэмжлэгч нараас “гурван талт гэрээг байгуулахгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус гэж” хариуцс “гуравласан гэрээний төслийг даргад ирүүлээгүй тул эс үйлдэхгүй гаргаагүй” гэж, гуравдагч этгээдээс “Төсөл хэрэгжүүлэх үед нэхэмжлэгч нар тухайн орон сууцны өмчлөгч байгаагүй, З.Мтай арилжааны гэрээ байгуулсан тул гурван талт гэрээ байгуулах үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

4. Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 3/6073 тоот албан бичгээр нэхэмжлэгч Р.Г*******ыг Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн байранд зохих хөлсөөр нь байлгахыг зөвшөөрч, 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч нарын нэр дээр Төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлж, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээний дагуу З.Мын нэр дээр бүртгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021  оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1-180/22960 тоот албан бичгийн дагуу нэхэмжлэгч нарын нэр дээр дахин бүртгэгдсэн байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Төсөл хэрэгжүүлэгч дараах эрх, үүрэгтэй” гээд 23.1.5-д “төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга г*******, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх” гэж, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.4-д “Төсөл хэрэгжүүлэгч нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан гурван талт гэрээний үлгэрчилсэн загварын дагуу сууц өмчлөгч болон аймаг, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулна”, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “О*******” ХХК-тай ОХ/ дугаартай “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 1.3-д “Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд гурван талт гэрээ байгуулагдсанаар хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээ нь төсөл хэрэгжих хугацаанд мөрдөгдөнө”, 5.7-д “Энэхүү гэрээ нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар гурван талт гэрээ байгуулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлнэ”, 5.8-д “Энэ гэрээ нь гурван талт гэрээний салшгүй хэсэг болно” гэж тус тус заажээ.

5. Нэхэмжлэгч нараас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр даргад өргөдөл гаргасныг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08/2136 тоот албан бичгээр, мөн нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э*******эс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22/1 тоот албан бичгээр даргад гомдол гаргасныг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10/3376 тоот албан бичгээр тус тус хариуг хүргүүлжээ.

6. Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөлтийн төслийн салшгүй хэсэг байх бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх, гэрээ байгуулах, төслийн гүйцэтгэлд хяналт тавих үүрэгтэй байна.

7. Гэтэл нэхэмжлэгч нараас гаргасан дээрх өргөдөл, гомдолд дурдсан буюу гурван талт гэрээ байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул түүнийг эс үйлдэхгүй гаргасан гэж үзэхээр байна.

8. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжсэн тохиолдолд оршин суугч нарт амьдарч байсан орон сууцтай дүйцэхүйц мөнгөн төлбөр эсхүл орон сууц олгох нь зүйн хэрэг бөгөөд тухайн орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаантай байсан эсэхээс үл хамаарч орон сууцны өмчлөгч бүр төсөлд адил тэгш хамрагдах учиртай.

9. Хэдийгээр нэхэмжлэгч нар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр З.Мтай “Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ” байгуулсан хэдий ч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01218 дугаар захирамжаар “зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд нь оролцсон байх тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “төсөл хэрэгжүүлэх үед нэхэмжлэгч нар тухайн орон сууцны өмчлөгч байгаагүй, З.Мтай арилжааны гэрээ байгуулсан тул гурван талт гэрээ байгуулах үндэслэлгүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Г*******, Д.А*******, Д.С*******, С.Г******* нарын нэхэмжлэлтэй,   даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Р.Г*******, Д.А*******, Д.С*******, С.Г******* нарын “О*******” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ОХ/ дугаартай “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г үндэслэж нэхэмжлэгч нартай гуравласан гэрээг байгуулахыг даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

                                                                                         

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ