Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2024/00065

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2023/01189/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч:  К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С ,

Хариуцагч:.................... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,882,950 (нэг сая найман зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ББСБ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: .......................... нь К ББСБ ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 21 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,599,900 төгрөгийг жилийн 36,0%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан болно.

Зээлдэгч нь уг ББСБ-аас олгосон зээлээр гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банк дахь 5*** тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно.

Хариуцагч нь зээл, зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй хугацаа хэтэрсэн байгаа тул 2023 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар:

Үндсэн зээлийн үлдэгдэл 1,192,709.22 төгрөг,

Төлөх ёстой хүү - 607,007.10 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү- 80,733.68 төгрөг,

Нотариатын зардал-2500 төгрөг,

Нийт: 1,882,950 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Иймд зээлийн гэрээний төлбөрт 1,882,950 (нэг сая найман зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг ............. гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие....................... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул К ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,882,950 (нэг сая найман зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ББСБ ХХК нь хариуцагч . ................холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,882,950 (нэг сая найман зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 1,882,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 45,077 төгрөгийн 50 хувь болох 22,538.5 төгрөгийг хариуцагч ........................, 50 хувь болох 22,538.5 төгрөг, илүү төлөгдсөн 1 төгрөг, нийт 22,539.5 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ........................ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,882,950 (нэг сая найман зуун наян хоёр мянга есөн зуун тавь) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч ..................22,538.5 төгрөгийг, улсын орлогоос 22,539.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч К ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА