| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2023/01223/И |
| Дугаар | 155/ШШ2024/00066 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2024/00066
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
155/2023/01223/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ................нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие ............... нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ............ сумын Хаан банкны салбараас 3,000,000 (гурван сая) төгрөгийн малчны зээл авахаар хандах үед Хаан банкны эрхлэгч ...................... нь ахдаа 6,000,000 (зургаан сая) төгрөгийн зээл аваад өгөөч, мөнгөний яаралтай хэрэг болчихлоо. Хүүтэй нь 7,000,000 (долоон сая) төгрөг болгоод өгнө гэж хэлсэн. Банкны эрхлэгч хүнийг худлаа хэлэхгүй байх гэж бодоод өөрийн зээл дээр нэмж, нийт 9,000,000 (есөн сая) төгрөгийн зээл авч, 6,000,000 (зургаан сая) төгрөгийг .................... Төрийн банкны өөрийнх нь дансаар шилжүүлсэн. Ингээд 2023 оны хавар зээлээ төлөх болж нэхэх үед .............. нь мөнгөө өгөхгүй, ах нь 7 хоногийн дараа гэхэд мөнгө орж ирнэ тэр үед өгье гэж хойшлуулсаар байгаад өгөөгүй, өдийг хүрч байна.
Иймд ................ 6,000,000 (зургаан сая) төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ................. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т................ нь ............... 2022 онд 6,000,000 (зургаан сая) төгрөгийг зээлж авсан нь үнэн. Иймд тухайн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч................. нь хариуцагч ............... холбогдуулан 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д: ...урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн 50 хувь болох 55,475 төгрөгийг хариуцагч .............., 50 хувь болох 55,475 төгрөг, илүү төлөгдсөн 16,000 төгрөг, нийт 71,475 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч .................. олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч . ......нэхэмжлэлтэй, хариуцагч .................. холбогдох 6,000,000 (зургаан сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянaан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар хариуцагч ................. 55,475 төгрөгийг, улсын орлогоос 71,475 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч ................ олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА