Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 185

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокуророос шүүгдэгч М.Ерөөлт, Б.Билтгүүтэй, А.Канат нарыг  Э.Тамир, Т.Нямжаргал нартай бүлэглэн  2015 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна байрлуулсан Тоёота приус 20 маркийн авто машины 4 ширхэг дугуйг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Прокуророос шүүгдэгч Э.Тамриыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдахаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 
  3. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхбатын Ерөөлт, Буучин овогт Баярцэнгэлийн Билтгүүтэй, Хотгойд овогт Түмэнбаярын Нямжаргал, Жантекей овогт Аманкельдийн Канат, Боржигон овогт Энхбаярын Тамирыг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, бүлэглэж,  машин механизм, тусгайлан бэтгэсэн багаж хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ерөөлт, Б Билгүүтэй, Т.Нямжаргал, Э.Тамир нарыг эд хөрөнгө хураахгүйгээр, 02 жил 06 сар хорих ялаар, шүүгдэгч А.Канатыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Ерөөлт, Б Билгүүтэй, Т.Нямжаргал, Э.Тамир нарт тус тус оногдуулсан 02 жил 06 сар хорих ял, шүүгдэгч А.Канатад оногдуулсан 02 жил 01 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  6. Энэ хэрэгт эрүүгийн 201525022021, 201625011143, 201625011131, 201625010979, 201625011121, 201625011128 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн бөгөөд 201726020644 дугаартай хэргийг тусгаарласан болохыг дурдаж,   шүүүгдэгч А.Канат, Т.Нямжаргал, Э.Тамир нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Ерөөлт, Б.Билгүүтэй нар нь 39 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
  7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч М.Ерөөлт, Б.Билгүүтэй, Т.Нямжаргал, Э.Тамир, А.Канат нараас тус бүр 1.600.000 төгрөг нийт 8 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
  9. Мөрдөн байцаагч Б.Эрдэнэдэлгэрийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 195/70R 14 хэмжээтэй обудтай хуучин хэрэглэж байсан 4 ширхэг дугуй, 14 инчийн хөх өнгийн гадартай S үсэгний товчгүй Acer маркийн үзүүлэлт тодорхой бус хуучин нөүтбүүкийг улсын орлого болгуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.  
  10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг журамлан шүүгдэгч М.Ерөөлт, Б.Билгүүтэй, Т.Нямжаргал, Э.Тамир нарт тус тус оногдуулсан 02 жил 06 сар хорих, шүүгдэгч А.Канатад оногдуулсан 02 жил 01 сар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянзүрх, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.
  11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ерөөлт, Б.Билгүүтэй, Т.Нямжаргал, Э.Тамир, А.Канат нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                           Ч.ОТГОНБАЯР