| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04168/И |
| Дугаар | 184/ШШ2024/02777 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/02777
2024 5 20 184/ШШ2024/02777
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: “****” ХХК /РД: *****/. Хаяг: ****т
Хариуцагч: Г***** /РД: *****/. Хаяг: *****
Зээлийн гэрээний үүрэгт 652,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***** ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *****нь 2021 оны 01-р сарын 14-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын цахим үйлчилгээнд 34530 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 360,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 40,500 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. 2024 оны 4-р сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 359,574 төгрөг, шимтгэл 28,766 төгрөг, хүүгийн үлдэгдэл 264,588 төгрөг, нийт 652,928 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..нэхэмжлэлийн шаардлага 6,150,000 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 6-р сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 5-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11-р сарын 5-ны өдөр 1,150,000 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*****” ХХК нь **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 652,928 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...нэхэмжлэлийн шаардлага 652,928 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 252,928 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*****” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *****т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 652,928 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэлийн шаардлага 652,928 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 252,928 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,115 төгрөгийг хариуцагчаас, 10,115 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ