Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 193

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Их манган овогт Чинбатын Бат-Амгаланг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Амгаланг 03  сар 01 хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Амгаланд оногдуулсан 03  сар 01 хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганчаарчлан эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9х14 см хэмжээтэй, давуун материалтай, дээрээ “Н” гэсэн бичигтэй, амсар хэсэгтээ хар өнгийн үдээстэй уут 1 ширхэг, “каннабис” гэх нэршилтэй 11 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комист даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Бат-Амгалан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ч.Бат-Амгаланд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж баривчлах ялыг 2017 оны 05 дугаар  сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бат-Амгаланд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.ОТГОНБАЯР