Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0622

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

                                 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Н*******,

Хариуцагч: ******* дарга,

Гуравдагч этгээд:  Я.М*******, Н.*******, “А*******” ХХК,

Маргааны төрөл: “******* даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дугаар захирамж хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* /цахим/, гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч*******, гуравдагч этгээд Н.******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч С.Н*******гээс ******* даргад холбогдуулан “******* даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Нэхэмжлэгчид анх Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар захирамжаар А******* зочид буудлын баруун хойно 72 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжаар талбайн хэмжээг 104 м2 болгон нэмэгдүүлсэн.

3.Улмаар ******* даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан.

4.Харин ******* даргын гомдлыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь бусдын газартай давхцаж, хууль ёсны ашиг сонирхол нь сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр  давхцаж буй 73 м.кв газрыг хассан.

5.Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3/846 тоот албан бичгээр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “А*******” зочид буудлын ард буудлын хэрэгцээнд зориулж хөнгөн тэрэгний 5 машины гарааш барихыг зөвшөөрч, уг гараашнуудаас гуравдагч этгээд нар худалдаж авсан.

6.Нэхэмжлэгчээс ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дугаар захирамжийг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

7.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

 “....Миний эзэмшил газарт зөвшөөрөлгүй байрлуулсан 3 гараашийг нүүлгэж газар чөлөөлөх шаардлага, мэдэгдэл, албан бичгийг дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Я.М*******, Н.*******, Г.Ж нарт 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 4 удаа өгсөн боловч гараашаа нүүлгэж газар чөлөөлөхгүй байгаа учир “Газрын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх “Газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 дэх “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг хангуулахаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлээр хэрэг үүсгэж шалгаж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад иргэн Я.М*******гийн үндэслэлгүй мэдээллийн дагуу миний 17 жил эзэмшиж, үл хөдлөх хөрөнгө барьсан газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дугаар захирамж гарсан байна.

Тухайн үед ажиллаж байсан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Л, СӨХ-ны захирал Б, дүүргийн Засаг дарга Д.З, Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Ц, Улсын Их хурлын гишүүн Ц.Ш, шийдвэр гаргах түвшний бүх албан тушаалтнууд оролцож шийдвэрлэсэн, 17 жил газрын төлбөр төлсөн, үл хөдлөх хөрөнгө барьсан, хууль ёсны газар эзэмшигчийн эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 заалт, Газрын тухай болон Газрын төлбөрийн тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн, төсөвт нэг ч төгрөг төлөөгүй, төлбөр, татвараас зугтсан, өөрийн зөрчлөө далдлах зорилгоор төсөөлөн зохиож, ташаа мэдээлэл ярьж, учирлан ярилцаж ойлголцолд хүрэхээс зайлсхийж, бусдыг байнга харааж, зүхэж яваа иргэн Я.М*******д газар олгож байгаа хууль бус үйлдлийг бас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа:

******* даргын 2022 оны A/******* дугаартай хууль бус захирамжийг хүчингүй болгох хэд хэдэн үндэслэлүүд байна.

1. ...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01-08/1253 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт “Энэ давхцал бүхий 73 м.кв газарт иргэн Я.М*******, Н.******* нарын гурван ширхэг тоосгон гарааш байх бөгөөд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй гарааш болно. Холбогдох баримтыг хавсралтаар хүргүүлсэн. Энэ тайлбар хэн нэгний хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй, эргэлтийн цэг, хэмжилтгүй, захирамж болохыг тодорхойлсон байна.

2.Газар эзэмшүүлэх шийдвэр 1996 оноос эхлэлтэй 30 шахам жилийн түүхтэй, газар эзэмшихийг хүссэн анхны хүсэлтийг Хороо, дүүрэг, нийслэл, СӨХ, Их Хурлын гишүүн хүртэл оролцож гаргасан шийдвэр болно. Ямар нэг хуулийг зөрчөөгүй. Хавтаст хэрэгт хангалттай материал байгаа. С.Н*******д газар эзэмшүүлсэн нийслэл, дүүргийн 6 захирамжийн үндэслэл, бүрдлийг Авлигатай тэмцэх газар, Прокурор шалгаж 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 188 дугаартай тогоол гаргасан. Тогтоолд гомдлыг хэрэгсэхгүй болгосон хэдий ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалтыг дурдах ёстой байсан. Байцаалтад мэдүүлсэн боловч хэтэрхий нэг талыг барьж буруутгахыг оролдсон. 8.5 дахь заалт. 8.5-д “Дараах тохиолдолд албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болно”, 8.5.1-д “тухайн байгууллагын нэгж, эсхүл тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн албан үүргийг гүйцэтгэх үеэр албан тушаалтан байхгүй, дээд шатны байгууллагаас өөр албан тушаалтан томилон ажиллуулах боломжгүй”, 8.5.2-т “тухайн албан уургийг гүйцэтгэхэд мэргэжлийн өндөр мадлаг, ур чадвар шаардагдах ба зөвхөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлсэн магадлал гаргасан албан тушаалтан энэ шаардлагыг хангаж байгаа” гэж заасан. Газар эзэмшигч С.Н*******гийн тасралтгүй 30 шахам жил төлсөн газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар нь шударга газар эзэмшигч мөн болохыг давхар нотолж баталж байгаа. Татвар, төлбөр 3 сая орчим төгрөг болсон байна. Хүний хөдөлмөрийн үнэ цэнийг булааж авах эрх хэнд ч байхгүй. Тэр тусмаа төрд бүр байж болохгүй. Гуравдагч этгээдүүд, гараашны эзэд Газрын тухай хуулийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг олон жил зөрчиж байна. Зөрчлийг таслан зогсоохоор Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажиллагаа явуулж байх явцад хууль зөрчсөн үйлдлийг хамгаалсан, С.Н*******гийн эзэмшил газрыг ашиг сонирхлын зөрчилтэй иргэдэд олгох утга агуулгатай А/******* дугаартай захирамж гарсан нь үүний цаана авлига, албан тушаал урвуулан ашигласан үйлдэл байх магадлалтай гэж үзэж байгаа. Иймд энэ захирамжийг хүчингүй болгох шаардлага байна.

Гараашаа зөөж газар чөлөөлж өгөөч ээ, зөвшөөрөгдсөн газарт нь байрлуулж хууль биелүүлээч ээ гэсэн С.Н*******гийн хууль ёсны шаардлагыг, гараашны эзэд хараал, доромжлол, гүтгэлэг, заналхийлэл болгож байгааг таслан зогсоох шаардлагатай байна. Хууль ёсны шударга газар эзэмшигч С.Н******* эрхээ эдэлж чадахгүй, дэлгүүрээ өргөтгөж, үйлчилгээний талбай хүртээмжээ нэмж чадахгүй байгаа нь ******* даргын хууль зөрчиж гаргасан А/******* захирамжтай шууд холбоотой байна. Эдгээр 6 үндэслэл бүгд бодит үнэн, баримт нь хавтаст хэрэгт автагдсан болно. С.Н*******гийн нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс, эрхэм шүүгчээс хүсэж байна.” гэв.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа ******* даргын 2019 оны А11/81 дүгээр захирамжаар 104м.кв газрыг, 73м.кв газрыг бусдын эрх ашгийг хөндсөн мөн Газрын тухай хуулиар тухайн газрыг аваагүй байна хэсэгчилж хүчингүй болгох нь зүйтэй гэж хүчингүй болгосон. 73м.кв газрыг өөр хуулийн этгээдэд олгоогүй зөвхөн С.Н*******гийн эзэмшиж байсан газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. Иргэн н.М*******, Н.******* нарын газар дээр ашиглаж байгаа гарааштай холбоотойгоор иргэн С.Н*******д олгосон газар нь тухайн гараашийг баригдсанаас хойш олгогдсон. Тийм учраас тухайн гараашийг ашиглаж байгаа шууд эрх ашгийг нь хөндөж байна гэдэг нөхцөл байдал тогтоогдсон. Маргаан бүхий захиргааны актыг гуравдагч этгээдийн гомдлоор шийдсэн байдаг. Маргаан бүхий газар нь давхцалтай байна гэж гомдол гаргасан байдаг. Холбогдох байгууллагаас дүгнэлтийг авч маргаан бүхий захиргааны акт гаргасан хууль зүйн үндэслэлийн хувьд хариуцагч талаас үзэж байгаа. Ямар нэгэн байдлаар гарааш баригдаагүй тэгэхээр маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

9.Гуравдагч этгээд Я.М******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь 1998 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “А*******” ХХК-ийн эзэмшлийн талбайд байрлах 3х6х2,36 харьцаа бүхий 42,84 м.кв албай бүхий хэмжээтэй 6 тоот гараашийг тус компанийн захирал Б.Гтэй харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус гараашийг ашиглаж, эзэмшсэнээр өнөөдрийг хүрсэн.

 Худалдах, худалдан авах гэрээний хүрээнд тухайн газар болон үл хөдлөх хөрөнгөө өөрийн эзэмшлийн нэр дээр шилжүүлэх гэтэл дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжаар С.Н*******д эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн ******* даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаар захирамж, хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дүгээр захирамж тус тус гаргуулсан байсныг мэдсэн. Уг захирамж гарсан гэдгийг мэдмэгц дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албатай уулзахад манай газрын залгаа хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан.

С.Н******* нь дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч түүний нөхөр болох Т.Г******* нар Нийслэлийн газрын албаны Д.Н нарын хэсэг албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж албан тушаалаа урвуулан ашиглаж “А*******” ХХК-ийн кадастрын зурагт хулгайн аргаар өөрчлөлт оруулан эзэнгүй газрыг эхнэр нь өөрийн нэр дээр хүсэлт гаргасан мэтээр бусдад ойлгуулан дүүргийн Засаг дарга болон улмаар Нийслэлийн засаг даргын захирамж гаргуулсан байхыг олж мэдсэн. Энэ нь эртнээс зохион байгуулалттай үйлдсэн ноцтой гэмт хэргийн шинжтэй байсан учир Авлигатай тэмцэх газарт өргөдөл гарган шалгуулсан.

Авлигатай тэмцэх газраас уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 188 дугаартай тогтоолын талаар:

1998 оноос хойш “А*******” ХХК-ийн эзэмшлээс худалдах, худалдан авах гэрээгээр авч эзэмшиж, ашиглаж байгаа гэдгийг тус дүүргийн хорооны Засаг дарга болон Газрын албаны газар зохион байгуулагч нар мэдсээр байж С.Н*******д хууль бусаар үндэслэлгүй газар эзэмшүүлсэн байна. Тухайн газарт Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй гэдэг нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар нотлогдсон.

Мөн газрын тухай хуулийн 31.3-д заасан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн зүйл заалтыг ноцтойгоор зөрчжээ. Авлигатай тэмцэх газраас "Нийслэлийн дүүргийн Газар зохион байгуулалтын албан тушаалтан Т.Г******* нь 2012 оны 10 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Сын Н*******д дүүргийн 19-р хороо "ын гудамж"-д байрлах нэгж талбарын 1680301098 дугаартай газрыг хууль бусаар олгож, эзэмшүүлсэн" гэсэн миний гаргасан гомдлыг хүлээн авч эрүүгийн 200200617 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан.

Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №188 дугаартай тогтоолоор Т.Г*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн шинжтэй, иргэн хуулийн этгээдийн уг асуудлаар бусад төрийн байгууллагад хандах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, маргаан үүсгэх эрхийг хязгаарлахгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн.

Мөн Т.Г******* нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-ыг ноцтойгоор зөрчиж эхнэр С.Н*******д давуу байдал олгож, хууль бусаар бусдын газрыг эзэмшүүлсэн болохыг Авлигатай тэмцэх газар тогтоосон. Маргаан бүхий захиргааны акт болох ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дугаар захирамжийн талаар: Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 188 дугаар тогтоолыг үндэслэн, ******* даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалттай 104 м.кв газар эзэмших С.Н*******гийн газар нь бусдын газартай давхцаж, хууль ёсны ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлсөн тул давхацсан 73 м.кв газрыг хасаж, ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн захирамж гаргаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

10.Гуравдагч этгээд Н.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н.******* нь 1998 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “А*******” ХХК-ийн эзэмшлийн талбайд байрлах 3х6х2,38 харьцаа бүхий 42,84 м.кв талбай бүхий хэмжээтэй 2/ тоот гараашийг тус компанийн захирал Б.Гтэй харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус гараашийг ашиглаж, эзэмшсэнээр өнөөдрийг хүрсэн.

Худалдах, худалдан авах гэрээний хүрээнд тухайн газар болон үл хөдлөх хөрөнгөө өөрийн эзэмшлийн нэр дээр шилжүүлэх гэтэл дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжаар С.Н*******д эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн ******* даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/ дугаар захирамж, хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дугаар захирамж тус тус гаргуулсан байсныг мэдсэн. Уг захирамж гарсан гэдгийг мэдмэгц дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албатай уулзахад манай газрын залгаа хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан С.Н******* нь дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч түүний нөхөр болох Т.Г******* нар Нийслэлийн газрын албаны Д.Н нарын хэсэг албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж албан тушаалаа урвуулан ашиглаж “А*******” ХХК-ийн кадастрын зурагт хулгайн аргаар өөрчлөлт оруулан эзэнгүй газрыг эхнэр нь өөрийн нэр дээр хүсэлт гаргасан мэтээр бусдад ойлгуулан дүүргийн Засаг дарга болон улмаар Нийслэлийн засаг даргын захирамж гаргуулсан байхыг олж мэдсэн. Энэ нь эртнээс зохион байгуулалттай үйлдсэн ноцтой гэмт хэргийн шинжтэй байсан учир Авлигатай тэмцэх газарт өргөдөл гарган шалгуулсан.

Авлигатай тэмцэх газраас уг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 188 дугаартай тогтоолын талаар: 1998 оноос хойш "А*******" ХХК-ийн эзэмшлээс худалдах, худалдан авах гэрээгээр авч эзэмшиж, ашиглаж байгаа гэдгийг тус дүүргийн хорооны Засаг дарга болон Газрын албаны газар зохион байгуулагч нар мэдсээр байж С. Н*******д хууль бусаар үндэслэлгүй газар эзэмшүүлсэн байна. Тухайн газарт Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй гэдэг нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар нотлогдсон.

Мөн газрын тухай хуулийн 31.3-д заасан "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн зүйл заалтыг зөрчжээ Авлигатай тэмцэх газраас "Нийслэлийн дүүргийн Газар Зохион байгуулалтын албан тушаалтан Т. Г******* нь 2012 оны 10 дугаар сард албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Сын Н*******д дүүргийн 19-р хороо "ын гудамж-д байрлах нэгж талбарын 1680301098 дугаартай газрыг хууль бусаар олгож, эзэмшүүлсэн" гэсэн миний гаргасан гомдлыг хүлээн авч эрүүгийн 200200617 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 дах хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан.

 Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №188 дугаартай тогтоолоор Т.Г*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэргийн шинжтэй, иргэн хуулийн этгээдийн уг асуудлаар бусад төрийн байгууллагад хандах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, маргаан үүсгэх эрхийг хязгаарлахгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн.

Мөн Т.Г******* нь "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх • тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-ыг ноцтойгоор зөрчиж эхнэр С.Н*******д давуу байдал олгож, хууль бусаар бусдын газрыг эзэмшүүлсэн болохыг Авлигатай тэмцэх газар тогтоосон.

Маргаан бүхий захиргааны акт болох ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дугаар захирамжийн талаар:

Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 188 дугаар тогтоолыг үндэслэн, ******* даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалттай 104 м.кв газар эзэмших С.Н*******гийн газар нь бусдын газартай давхцаж, хууль ёсны ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлсөн тул давхцан 73 м.кв газрыг хасаж, ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн захирамж гаргаж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Н.******* шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Энэ гараашийг н.Э гэдэг хүнээс худалдаж авсан. Тэр үед бичиг баримтыг нь бүртгүүлэх гээд газрын албанд очиход газрын албанаас “А*******” ХХК-ийн нэр дээр байгаа газар байна гэж тайлбар хэлсэн. Би энэ тухайгаа “А*******” ХХК-д мэдэгдээд дараа нь авах үед бүгд мэдэж байгаа С.Н******* надтай уулзаж хэлж байсан худалдаж авсан гэж тэр үедээ манай гарааш гэж хэлж байгаагүй бөгөөд одоо хүртэл энэхүү гараашийг эзэмшиж байгаа” гэв.

11.Гуравдагч этгээд “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Газрын маргаантай асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэхэд бүрэн дүүрэн үйл баримтыг тогтооход эхлээд түүхийг нь мэдэх ёстой.

         Энэ газрыг 1991 онд анх “А*******” ХХК-д тухайн үед хувиараа олгосон байдаг бөгөөд бичиг баримтуудыг бүгдийг нь нотлох баримтаар өгсөн. “А*******” ХХК энэхүү газраа эхлээд 400 м.кв, дараа нь хэмжээгээ нэмүүлсээр байгаад 1420 м.кв газрыг 2012 он хүртэл эзэмшиж байсан. С.Н******* 2005 онд манай “А*******” ХХК-ийн газрын 34 м.кв бүхий газар эзэмшиж тэр газар дээрээ Түргэн үйлчилгээний цэг барьсан.

2009 оны 03 дугаар сарын 30-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө манай компанид  хулгай орж манай компанийн бүх бичиг баримт, газрын кадастрын зураг, газрын гэрчилгээ, гэрээ бүх зүйл алга болсон хулгайд алдсан. Энэ нь үндсэндээ 2 жилийн дараа хэрэг нь тогтоогдсон боловч бичиг баримтууд нь олдоогүй.

 Манай компаниас дүүргийн газрын албанд хандаад газрын гэрчилгээ, кадастрын зургаа авъя гэсэн боловч гэрчилгээг нь гаргаж өгөөд кадастрын зургийг нь гаргаж өгөөгүй. 2012 онд манай газар гараад ирэхлээр хойд талд байрлах маргаан бүхий газрыг манайх засаад авсан. Судлаад үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* нь өөрөө дүүргийн газрын албанд ажиллаж байсан байлаа.

Тухайн газар үндсэндээ 1991 оноос 2012 он хүртэл “А*******” ХХК-ийн эзэмшилд байсан хууль бусаар тухайн газрыг авах гээд ямар байдлаар яаж гаргасныг мэдэхгүй газрын албаныхан кадастрын зураг дээр нь янз янзын юм хийгээд явуулчихдаг байгаа юм. Бид нар 2012 оноос хойш та нар хууль бусаар газар авсан гэж хэлж байсан. Маргаан бүхий асуудал Авлигатай тэмцэх газар очиж шалгагдсан. Авлигатай тэмцэх газар шалгаад хоёр зүйлийг тогтоосон.

Нэгдүгээрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* газрын албанд ажиллаж байхдаа өөрийнхөө хамаарал бүхий этгээдтэй гэрээ байгуулж газар олгосон энэ нь гэм буруутай байна гэж тогтоосон даанч энэ хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болсон.

Хоёрдугаарт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх явцад энэ С.Н*******гийн газар нь “А*******” ХХК-ийн газраас тодорхой хэмжээнд авагдсан байна гэж бараг тогтоогдсон байгаа хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан, шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгүүд нь байгаа. Гэхдээ үүн дээр нэг зүйл байгаа мөрдөн шалгах ажиллагаа нэхэмжлэгчийн төлөөлөгч 2012 оноор хязгаарлагдсан урагшаа ерөөсөө шалгаагүй байдаг. Гол газрын маргаантай холбоотой асуудал нь С.Н*******гийн эзэмшиж байсан газраас 73 м.кв газрыг хассан асуудал байгаа А/******* дугаартай захирамжтай холбоотой энэхүү захирамж үндэслэлтэй эсхүл үндэслэлгүй юу гэдгийг ярих ёстой. Ингэхийн тулд С.Н******* газрыг авахдаа С.Г******* нь холбоотой хамаарал бүхий хүн, нэр бүхий албан тушаалтан байхдаа С.Н*******тэй гэрээ байгуулсан бөгөөд өргөдөл гомдлыг нь хүлээж аваад шийдвэрлэсэн, шийдвэрлэхдээ 10 хүрэхгүй хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байлаа. Ийнхүү шийдвэрлэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн. Сая өөрөө ярьж байна мэдүүлэг гаргасан гэж тэр мэдүүлэг нь байдаггүй, мэдүүлэг гаргасан бол холбогдох газар нь шалгаад тогтооно, харин эсрэгээрээ ашиг сонирхлын зөрчил гаргасан байна гэж Авлигатай тэмцэх газар шалгаж тогтоосон байгаа. Газрын тухай хуулийг зөрчиж олгосон байгаа яагаад гэвэл маргаан бүхий 73 м.кв газрыг анх дүүргийн засаг даргын захирамжаар олгосон байгаа. Хуулиараа бол ******* даргын захирамжаар олгох ёстой байдаг зохицуулалт.

Газрын тухай хуулийг яагаад зөрчсөн гэвэл газрын анх авч байгаа тохиолдолд дуудлага худалдаагаар эсхүл төсөл сонгон шалгаруулалтаар авна ийм зүйл ерөөсөө явагдаагүй. Мөн газрын анхны үнэ гэж төлөгдөөгүй ганцхан С.Н*******гийн өргөдөл байлаа тэр өргөдөл дээр нь үндэслэж олгосон. Гэтэл  бүрдүүлбэр байгаа, газрыг хүссэн хүсэлт гаргадаг, тэр хүсэлтийг хэлэлцдэг, хянадаг, шалгадаг хуулиар болон журмаар нарийн зохицуулсан ажиллагаанууд хийгдээгүй байлаа би хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр л ярьж байгаа. Тийм болохоор өнөөдөр маргаан бүхий гаргасан нэхэмжлэл өөрөө үндэслэлгүй харин ******* дарга буруу гаргасан хууль зүйн үндэслэлгүй шийдвэрээ өөрөө хүчингүй болгох нь хууль зүйд нийцэж байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* даргын 2022 оны А/******* дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгчид анх Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар захирамжаар А******* зочид буудлын баруун хойно 72 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжаар талбайн хэмжээг 104 м2 болгон нэмэгдүүлжээ.

2.Улмаар ******* даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгажээ.

3.Харин ******* даргын гомдлыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь бусдын газартай давхцаж, хууль ёсны ашиг сонирхол нь сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр  давхцаж буй 73 м.кв газрыг хасжээ.

4.Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 3/846 тоот албан бичгээр дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “А*******” зочид буудлын ард буудлын хэрэгцээнд зориулж хөнгөн тэрэгний 5 машины гарааш барихыг зөвшөөрч, уг гараашнуудаас гуравдагч этгээд нар худалдаж авчээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах”, 21.2-т “******* дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, гээд 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”  гэж тус тус заажээ.

3.Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий газарт зөвхөн ******* дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх эрхтэй байна.

4.Гэтэл хуулиар тухайлан ******* даргад эрх олгосон газарт дүүргийн Засаг дарга бие дааж шийдвэр гаргасан байх тул түүний Нийслэлийн дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08, 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн , 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар захирамжууд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д "Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

5.Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын хоёрдугаар бүлгийн 2.1, 2.2, 2.2.1, 2.3-т зааснаар төсөвт байгууллагад болон барилга, байгууламж барих зориулалтаар газар олгох, түүн дээр барилга байгууламж барих зөвшөөрлийг зөвхөн ******* даргаас олгохоор заасныг Нийслэлийн дүүргийн Засаг дарга нь зөрчжээ.

6.Хэдийгээр гуравдагч этгээд нар маргаан бүхий гарааш байрлах газрыг эзэмших гэрээ, гэрчилгээгүй хэдий ч 1998 оноос ашиглаж ирсэн болох нь тус дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.

7.Тус шүүх нэхэмжлэгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд уг тохиолдолд нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх үүсэхдээ холбогдох хууль, журмыг зөрчсөн, хариуцагч өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд тухайн зөрчлийг зөвтгөсөн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг анх эзэмшихдээ Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу дуудлага худалдаа эсхүл төсөл сонгон шалгаруулалтад оролцож, хуулиар тухайлан эрх олгосон буюу ******* даргын захирамжаар эзэмших ёстой байсан бөгөөд талбайн хэмжээг нэмэгдүүлэхдээ ч газрын суурь үнийг төлөх учиртай.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.2.3, 21.5.3,  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2008 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н*******гийн нэхэмжлэлтэй, ******* даргад холбогдуулан гаргасан ******* даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ