Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар   184/ШШ2024/02779

 

 

 

 

 

 2024                  5             20                                             184/ШШ2024/02779

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***** ХХК /РД: 6*******/. Хаяг: ***** ***** ***** тоот

 Хариуцагч: **** **** *** /РД: ******/. Хаяг:****** **** 

Зээлийн гэрээний үүрэгт 2,035,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ***** нь манай компанитай 2021 оны 6-р сарын 4-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,579,800 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цахилгаан барааг худалдан авах зориулалтаар зээлж авсан. 2022 оны 01-р сарын 3-ны өдөр Э-БЗГ/2022-26302 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 998,500 төгрөгийг сарын 2.19 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зурагт худалдаж авах зориулалтаар авсан. 2024 оны 4-р сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 815,859 төгрөг, зээлийн хүү 318,375 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,312 төгрөг, нийт 1,187,546 төгрөг, Э-БЗГ/2022-26302 тоот барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 616,467 төгрөг, зээлийн хүү 206,469 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,723 төгрөг, нийт 847,659 төгрөг, нийт 2,035,204 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,035,204 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 535,204 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.       

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,035,204 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,035,204 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 535,204 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,035,204 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,035,204 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 535,204 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,514 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 23,757 төгрөгийг хариуцагчаас, 23,757 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ