Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

  2026       04        14                                          2026/ШЦТ/170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Хохирогч Ч.М********, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц********ийн Д********д холбогдох эрүүгийн 2538004380090 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт **** ХӨА улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч Ч.М********гийн жолоодон явсан **** УБГ улсын дугаартай Сонато-6 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний биед баруун хөлийн тавхай үүсгэгч ясны бяцарсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *************** нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт **** ХӨА улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч Ч.М********гийн жолоодон явсан **** УБГ улсын дугаартай Сонато-6 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний биед баруун хөлийн тавхай үүсгэгч ясны бяцарсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538004380090 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч ***************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орой 19 цагийн орчимд би ажилаасаа буугаад авто гоёлын дэлгүүрүүдээр орж машиндаа гоёлын зүйл авч байгаад 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар хороонд байдаг таньдаг ахындаа очсон. Тэнд очиж хоол идчихээд байж байсан чинь нөгөө ах дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Тэгээд тэндээсээ гараад 00 цаг дөхөж байхад найзындаа очиж хонохоор Мөрөн сумын 1 дүгээр хороо руу явсан. Тэгж явж байгаад 1 дүгээр хороонд Б********* дэлгүүрийн тэнд осол хийсэн. Би Саното-6 загварын **** УБГ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Хийсэн хэргээ хүлээж байна. ...Өөр хэлэх зүйл байхгүй. Удаа дараа уучлалт хүссэн. Бага зэрэг урсгал зардалтай холбоотой төлбөрүүдийг төлсөн. Сүүлийн үед холбоо бариагүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.М********н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 11-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт байх гэрээсээ өөрийн эзэмшлийн соната-6 маркийн **** УБГ улсын дугаартай машинтай гараад явж байгаад 2 дугаар хорооны Б********* дэлгүүрийн урд талын замаар доошоо уруудаад явж байхад миний зүүн талын гудамжнаас приус-30 маркийн **** ХӨА улсын дугаартай цагаан өнгийн машин ирж миний машины хажуу талаас мөргөсөн. Тэгээд мөргүүлсний дараагаар миний баруун талын хөл тавхай хэсгээрээ хавдаад гишгэж болохгүй болсон. Тэгээд түргэн дуудаж эмнэлэг дээр очиж зургийг авхуулсан. ...Тэр үед баруун хөлийн тавхай хэсэг зүгээр болохгүй маш их хэмжээний хавантай байсан болохоор өөрийн хувийн машинаар Орхон аймгийн Э********* медикал эмнэлэгт имрай шинжилгээ хийлгэсэн. Тухайн шинжилгээний дүгнэлт нь хөлийн тавхайн яснууд нь бяцарсан мөн хөлийн эрхий хурууны сэртэн яс нь сэтэрч хугарсан гэсэн онош гарсан. Осол болох үед би ганцаараа явж байсан. ...Миний өөрийн тээврийн хэрэгсэл болох машин дахин засагдахааргүй болсон зөрчлийн хэрэг дээр цагдаагаас томилж өгсөн үнэлгээний газраар үнэлүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нөгөө намайг мөргөсөн талын жолооч өөрсдөө миний машиныг өөр үнэлгээний газарт үнэлүүлсэн байсан. Тэр үнэлгээг бол би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Одоо миний биеийн байдал сайнгүй байна. Ажил төрөлдөө явахаар ачаалал даахгүй байна. Жоохон ачаалал авахаар хавдаад байгаа. Хөлөндөө эмчилгээ хийлгээд явж байгаа. ...Би ослын улмаас гэмтэл авч ажилгүй 2 сар гэртээ байж, нийгмийн даатгалын шимтгэлээ тасалдуулсан. Нийгмийн даатгалын шимтгэл хүний амьдралд ямар их хэрэгтэй байдаг билээ. Би таягтай цагдаа дээр очоод мэдүүлэг өгөх гээд зогсож байхад миний хажуугаар мэнд ч мэдэхгүй, дайрах шахаад зөрж байсан. 2025 оны 6, 7 дугаар сарын 2 сарын цалин 9,600,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 10,288,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 2,993,000 төгрөг, Эрдэнэт, Дархан хотууд руу үзүүлэхээр явахад зарцуулсан шатахууны зардал 509,070 төгрөг, эм тарианд 73,950 төгрөг, эмрайд харуулсан төлбөр 385,000 төгрөг, нийт 23,849,020 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 94-р хуудас),

2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 41-р хуудас),

Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 6-8-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн “...Ч.М******** ...нийт 614,950 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан...” гэх нэхэмжлэл (хх-ийн 123-124-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 274 дугаартай: “

1. Ч*********ын М********н биед баруун хөлийн тавхай үүсгэгч ясны бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Хатуу мохоо зүйлийн цохих, хавчих үйлдлээр үүснэ.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” дүгнэлт (хх-ийн 74-75-р хуудас),

2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р баг багийн хатуу хучилттай авто замд иргэн Ц******** овогтой Д******** нь приус-30 маркийн **** ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9/-д заасан заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.7а/-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтуулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэх магадалгаа (хх-ийн 34-35-р хуудас),

Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ийн шинжээч Я.Соронзонболдын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 52-247/541 дугаартай “Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын схем зураг, ослын газрын гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл, “А” цэгийн байрлал, зам орчны байдал, тээврийн хэрэгслүүдийн явсан чиглэл, тээврийн хэрэгслийн эвдрэлийн байдал зэрэг нотлох баримтуудтай танилцахад Toyota prius маркийн ***** ХӨА улсын дугаартай автомашины жолооч *************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 109-112-р хуудас),

“Ашид билгүүн” ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн “...Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ ...2,993,000...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 130-135-р хуудас), 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч О.Бүжин, С.Нармандах нарын 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ДАР0825/143 дугаартай “1. Хохирогч Ч.М******** /РД:РХ*****/-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хүнд гэмтэл авч өвдөлт зовуурь мэдрэх, санхүүгийн хүндрэлд орох, ижил төст нөхцөл байдлаас сэрэмжлэх, ирээдүйдээ санаа зовних, өдөр тутмын сөрөг стресст өртөх, айх түгших зэргээр гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын түгшилтийн шинжүүд илэрч байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт (хх-ийн 144-146-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 174-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 175-р хуудас), жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 173-р хуудас), ЦЕГ-ын хайлтын системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (хх-ийн 176-177-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 182-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2538004380090 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Иймд ***************гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Цалингийн баримт дээр цалин хөлс тогтвортой бодогдоогүй, зөрүүтэй асуудал байгаа хэдий ч миний үйлчлүүлэгч 2 сарын хугацаанд ажилгүй байсан. Одоогийн нийгэмд цалингийн зээлгүй хүн ховор байх. Гэмтэл авсан ажилгүй байх хугацаандаа зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч бусдаас өндөр хүүтэй зээл авах, хоорондоо маргалдах, үл ойлголцох зэрэг асуудал хурцаар үүссэн. Одоог хүртэл зээлээ төлж чадаагүй байгаа. Одоо амьдрал хэвийн байдалдаа орж байна гэх асуудлыг дурддаг. Сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг талаар тайлбарлаж хэлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ямар хохирол учирсан гэж асууж байна. Миний үйлчлүүлэгчийн тулгуур эрхтэнд гэмтэл учирсан. Хөлөөрөө машинаа хөдөлгөж, машин механизмтай харьцдаг ажил хийдэг учраас тулгуур эрхтэн гэмтэж ажлаа хийж чадахгүй нөхцөл байдал үүссэнээс үүдэн сэтгэл зүйн хямралд орох, байнга өвдөлт, зовуурь, шаналал мэдрэх улмаар эдийн засгийн хямралд орох зэрэг амьдралын хэвийн байдал алдагдсан учраас сэтгэцэд учирсан хор уршгийн асуудал 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Тиймээс 2 дугаар зэрэглэлийн дээд хэмжээ буюу 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10,288,000 төгрөгийг нэхэмжилсэн ба уг хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. **** УБГ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл амьдралынх нь эх үүсвэр болж байсан талаар миний үйлчлүүлэгч тайлбарлаж хэлсэн. Уг тээврийн хэрэгсэл засагдах, дахин хэвийн байдалдаа орох боломжгүй болсон учраас 2,993,000 төгрөгийг буруутай этгээд буюу шүүгдэгчээс гаргуулах нь үндэслэлтэй байна. Хөвсгөл аймгийн Дархан, Эрдэнэт хот руу удаа дараа явах, нэгдсэн эмнэлэг рүү явж эмчилгээ хийлгэхээр явахад хөлөөрөө явах боломжгүй учраас тээврийн хэрэгслээр явж байсан ба тээврийн хэрэгсэлд шатахуун заавал шаардлагатай учраас шатахууны зардалд нэхэмжилсэн 509,070 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Эрдэнэт хотод очиж эмрайд харуулсан төлбөр 385,000 төгрөг, эм тариа хэрэглэсэн төлбөр нийт 458,950 төгрөг нийт 23,849,020 төгрөгийг буруутай этгээд болох шүүгдэгч ***************гөөс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн цаашид эмчилгээ үйлчилгээ авах нөхцөл байдал үүсэх учраас цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэм буруугийн тал дээр 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж иргэн Ч.М********гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. ...Хохирогч Ч.М********гийн цалинг шүүхээс тогтоож, тооцох боломжгүй гэж үзэж байна. Учир нь энгийн хөдөлмөр алдалтын чадварт нөлөөлөхгүй гэж дүгнэлтэд заасан. Ямар нэг байдлаар хөдөлмөрийн чадвар эрхлээд явах боломжтой. Компаниас нь лист бичиж өгөөгүй учир нь хохирогч нь хөдөлмөр эрхэлж цалингаа авсан учраас лист бичиж өгөөгүй байна. Цалингийн хэмжээ тогтоогдохгүй байгаа учраас шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй гэх тайлбарыг гаргасан. Би уг хохирлыг төлүүлэх гэсэн боловч эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учраас төлүүлээгүй юм. Учир нь Ж.Т********* гэж хүн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Гэтэл иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох хүн нь Ж.Т********* биш, Эрүүл мэндийн даатгалын газар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох ёстой байсан. Ж.Т*********өд хохирлыг олгохоор байсан учраас төлүүлээгүй юм. Шүүх Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх байх. Хохирлыг Ж.Т*********өд олгохоор шийдвэрлэх боломжгүй...” гэв.  

Шүүгдэгч *************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч *************** нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт **** ХӨА улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.3 “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч Ч.М********гийн жолоодон явсан **** УБГ улсын дугаартай Сонато-6 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний биед баруун хөлийн тавхай үүсгэгч ясны бяцарсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 94-р хуудас), 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 41-р хуудас), зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 6-8-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т*********ийн гэх нэхэмжлэл (хх-ийн 123-124-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Ням-Осорын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт (хх-ийн 74-75-р хуудас), 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа (хх-ийн 34-35-р хуудас), Цагаан шонхорын жигүүр НҮТББ-ийн шинжээч Я.Соронзонболдын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 52-247/541 дугаартай дүгнэлт (хх-ийн 109-112-р хуудас), “Ашид билгүүн” ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 130-135-р хуудас), Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч О.Бүжин, С.Нармандах нарын 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ДАР0825/143 дугаартай дүгнэлт (хх-ийн 144-146-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч *************** нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт **** ХӨА улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ “...согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 10.3 ‘Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч Ч.М********гийн жолоодон явсан **** УБГ улсын дугаартай Сонато-6 загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Ч.М********н эрүүл мэндэд баруун хөлийн тавхай үүсгэгч ясны бяцарсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч *************** нь хохирогч Ч.М********гийн биед хүндэвтэр хохирол, түүний тээврийн хэрэгсэлд 2,993,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогч Ч.М******** нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,993,000 төгрөг, 2 сарын цалин 9,600,000 төгрөг, шатахууны зардал 509,070 төгрөг, эм, тариа 73,950 төгрөг, эмчилгээний зардалд 385,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 10,288,000 төгрөг, нийт 23,849,020 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар: 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Э***** эмнэлгийн 385,000 төгрөгийн Е баримт, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Т***** эмийн сангийн 54,350 төгрөгийн зарлагын баримт, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ш***** эмийн сангийн 2,800 төгрөгийн Е баримт, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Ш***** эмийн сангийн 7,000 төгрөгийн Е баримт, 9,800 төгрөгийн Е баримт нийт 458,950 төгрөгийн хохирол, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,993,000 төгрөгийн хохирол, нийт 3,451,950 төгрөгийн хохирол тус тус тогтоогдож байна.

Хохирогч Ч.М********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн дараах: 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ник шатахуун түгээх газрын 107,114 төгрөгийн Е баримт, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Тэс шатахуун түгээх газрын 67,070 төгрөгийн Е баримт, 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Тэс шатахуун түгээх газрын 101,000 төгрөгийн зарлагын баримт, 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Ник шатахуун түгээх газрын 120,000 төгрөгийн Е баримт нийт 395,184 төгрөгийн шатахууны баримт байх боловч шатахууны зардал 509,070 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна. Мөн 2 сарын цалин 9,600,000 төгрөг нэхэмжилж байх боловч ВКК-ийн шийдвэрээр тухайн 2 сарын хугацаанд лист олгохоор шийдвэрлэсэн байх тул лист авсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул цалингийн зөрүүг бодох боломжгүй байна.

Хохирогч Ч.М******** нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 10,288,000 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд шүүхээс шүүгдэгч ***************гийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,544,000 төгрөгөөр тооцож олгох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч ***************гөөс сэтгэцэд учирсан хохирол 5,544,000 төгрөг, эмчилгээний зардал 458,950 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,993,000 төгрөгийн хохирол нийт 8,995,950 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.М********д олгох нь зүйтэй байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Г.А***** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 614,950 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан өвчний жагсаалт, Эрүүл мэндийн сайдын Эрүүл мэндийн бүртгэлийн маягт, эмнэлэгт өвчтөн хүлээн авсан маягт, өвчтөний түүх, эмнэлгээр үйлчлүүлсэн баримт, эмчилгээний задаргаа зэрэг баримт хэрэгт авагдаагүй буюу Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 Өвчний түүх, мөн тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-32 яаралтай тусламжийн хуудас тус тус хэрэгт хавсаргагдаагүй байх тул үнэлэх боломжгүй байна. Иймд Иргэний нэхэмжлэгч Ж.Т********* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 614,950 төгрөгийн хохирлоо, хохирогч Ч.М******** нь үлдэгдэл 10,109,070 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***************гөөс тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзээд шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 2 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч нь өнөөдөр л хохирогчоос уучлалт хүсэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойших хугацаанд шүүгдэгч нь ямар амьдарч байгаа бол, эдийн засаг нь яаж байгаа бол, сэтгэл санаа нь ямар байгаа бол гэж нэг ч удаа асууж, анхаарал тавиагүй. Энэ гэмт хэргийн тухайд зорчих эрхийн хязгаарлах болон хорих ялын санкцтай. Өөрийнх нь байгаа байдал, хохирол төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрсэн нөхцөл байдал, хохирогчийн сэтгэл санаа, эдийн засаг, хөдөлмөрийн чадвар алдсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд ял шийтгэл оногдуулах байх. Харин өмгөөлөгчийн зүгээс хөнгөн ял шийтгэл оногдуулах нь зохистой юу? үгүй юу? гэдэг дээр эргэлзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хууль заасан энэ зүйлд заасан гэмт хэрэг нь 1 жилээс 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах заалттай. Зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг гэмт хэрэг биш юм. 2-3 секундийн хооронд санамсар болгоомжгүй үйлдэгддэг болгоомжгүй гэмт хэрэг юм. Тиймээс улсын яллагчийн санал болгосон зорчих эрхийн хязгаарлах ял нь бодит байдалтай нийцэхгүй байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон талаар улсын яллагч хэлсэн. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар улсын яллагч дүгнэлтдээ дурдсан. Хуульд заасан бүх шаардлагыг хангаж байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 182-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч нь ам бүл 6, эх, ах, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 2 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жил, 2 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 2538004380090 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Ж.Т********* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 614,950 төгрөгийн хохирлоо, хохирогч Ч.М******** нь үлдэгдэл 10,109,070 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***************гөөс тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д**** овогт Ц********ийн Д********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Ц********ийн Д********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 1 (нэг) жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.5, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***************гөөс эмчилгээний зардал 458,950 (дөрвөн зуун тавин найм мянга есөн зуун тавь) төгрөгийг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,993,000 (хоёр сая есөн зуун ерэн гурван мянга) төгрөгийг, сэтгэцэд учирсан хохирол 5,544,000 (таван сая таван зуун дөчин дөрөв) төгрөгийг, нийт 8,995,950 (найман сая есөн зуун ерэн таван мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.М********д олгосугай. 

8. Эрүүгийн 2538004380090 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Ж.Т********* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 614,950 төгрөгийн хохирлоо, хохирогч Ч.М******** нь үлдэгдэл 10,109,070 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***************гөөс тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Т.ХҮРЭЛБААТАР