Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0648

 

 

 

 

 

 

 

 

   2023          08           28                                    128/ШШ2023/0648

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Ө.Болорчимэг, шүүгч Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г******* ХХК

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.М*******,

Хариуцагч: Т*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т*******, Г.Т*******,  Х.А******* нарын хоорондын “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногд*******сан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн D******* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болг*******ах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, Х.А*******, иргэдийн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  П.Г нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногд*******сан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн D******* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хүчингүй болг*******ах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий актад холбогд*******ан Татварын ерөнхий газарт 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан гомдлын хариуг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр х*******ь бус. Үүнд:

3.1 Манай компани нь бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тул ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч биш,  

3.2 Хариуцагч захиргааны байг*******лага нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхард*******ан ногд*******сан гэж,

3.3 Манай компанийн гаргасан тайланг Татварын ерөнхий газрын 2019 оны А/164 дүгээр тушаалаар баталсан ТТ-15 дугаартай маягтаар тайланг гарга гэж албадсан боловч энэ нь хүчингүй болсон маягтын дагуу тайлан ирүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй,  

3.4 Татварын ерөнхий газраас Засгийн газрын 502 дугаар тогтоолд заасны дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байгаа гэсэн боловч энэ тогтоол нь нэмэгдсэн өртгийн албан татварын 12.5-т заасныг үндэслэн Засгийн газраас тогтоосон тогтоол, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн талаар зохиц*******сан тогтоол биш гэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2006 онд Ашигт малтмалын тухай х*******ь батлагдсанаар хэнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахыг маш тодорхой заасан байдаг. Зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдээс авахаар х*******ьчилсан байсан. Энэ х*******ьд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаас нэмэлт өөрчлөлт ор*******сан.  Үүгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зохиц*******сан 47 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт ор*******сан. Тодр*******бал 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашигт малтмал худалдсан, худалдахаар ач*******сан, ашигласан бүх төрлийн борл*******алтын хэлбэрээс гарг*******ж Улсын төсөвт хураагдана гэж заасан байдаг. Энэ нь ашигт малтмалыг боловср*******ах үйлдвэрүүдэд маш хүндээр туссан. Ингээд нэр бүхий этгээдүүд Үндсэн х*******ийн Цэцэд маргаан гаргасан. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Үндсэн х*******ийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад, ашигт аг*******гыг нэмэгдүүлж, баяж*******ан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс хүртэл давхард*******ан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих аг*******гагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар бий болгох нөхцөл үүссэн байна гэж үзэж тус 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг Улсын Их Хурал хүлээж аваагүй ба Үндсэн х*******ийн Цэцийн Их суудлын хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 31-ний 04 дүгээр тогтоолоор Дунд суудлын хуралдааны шийдвэр үндэслэлтэй байна гэж үзээд эцсийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай х*******ь нэмэлт өөрчлөлт ор*******сан. Өөрчлөлтөөр 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтад Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2 дахь заалтад ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр зохиц*******сан. Ингэхээр ашигт малтмалыг гэж байгаа шүү дээ. Ашигт малтмал гэдэг нь юу вэ? гэхээр Ашигт малтмалын тухай х*******ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлнэ гэж заасан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа х*******ийн зохиц*******алтаараа тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүхийгээр нь экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр х*******ьчилсан. Яагаад зөвхөн түүхийгээр нь  экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх вэ гэхээр Үндсэн х*******ийн Цэцийн шийдвэрийн аг*******гатай холбохоор шууд ингэж ойлгогдож байгаа.

Г******* ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрөл бол эзэмшдэггүй, байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг ч экспортод гаргадаггүй. Харин тусгай зөвшөөрөл эзэмшдэг тухайлбал Төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчит хувьцаат компаниас экспортод гаргах боломжгүй болсон хаягдал төмрийг худалдан аваад түүнийгээ үйлдвэрлээд эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргадаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Татварын ерөнхий газар нь тус компанид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногд*******ж, төлөхийг шаардаж байгаа нь Үндсэн х*******ийн Цэцийн шийдвэрийн аг*******га, х*******ийн нэмэлт өөрчлөлтийн зорилго, аг*******га, үзэл санаатай нийцэхгүй байна.

Үндсэн х*******ийн Цэцийн ашигт малтмал ашигласан гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад, ашигт аг*******гыг нэмэгдүүлж, баяж*******ан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс хүртэл давхард*******ан авах боломж бий болгосон байна гэсэн дүгнэлт байгаа. Тиймээс Г******* ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс худалдаж аваад, ашигт аг*******гыг нь нэмэгдүүлээд, нэмүү өртөг шингээгээд үйлдвэрлэж байгаа тул үүнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нь Үндсэн х*******ь зөрчиж байна гэсэн  үг юм. Яг үүний дагуу л Улсын Их Хурал х*******ьд нэмэлт өөрчлөлт ор*******сан шүү дээ. 

 Анх 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр х*******ьд ямар үзэл баримтлал байсан бэ гэхээр үүнд төмрийн хүдрийн талаар огт заагаагүй, нэгдүгээрт жоншны тухай, хоёрдугаарт алтны тухай асуудал л яригдаж байсан боловч энэ үзэл баримтлалаасаа хазайгаад, даваад бүх боловср*******ах үйлдвэрүүддээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тавихаар тогтоогдсон үйл баримт байдаг. Мөн х*******ьд нэмэлт өөрчлөлт ор*******ахдаа Үндсэн х*******ийн Цэцийн дүгнэлтийг үзэл баримтлалаа болгох ёстой байсан. Цэцийн дүгнэлтийн гол үзэл баримтлал нь боловср*******ах үйлдвэр эрхэлж байгаа этгээдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч байгаа нь буруу байна л гэсэн аг*******гатай тул хариуцагч х*******ийг буруу хэрэглэж байгаа бас нэгэн үндэслэл болж байгаа юм. 

Засгийн газрын 502 дугаар тогтоолоор ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногд*******на гэсэн аг*******га бүхий гомдлын хариуг Татварын Ерөнхий газраас ирүүлж байсан. Гэтэл энэхүү 502 дугаар тогтоол нь нэмэгдсэн өртгийн албан татварыг  ямар ашигт малтмалын бүтээгдэхүүнд ямар хувь хэмжээгээр тогтоох вэ, эцсийн бүтээгдэхүүн гэж юуг хэлэх вэ? гэсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай х*******ьд зориулж гаргасан тогтоол болохоос биш Ашигт малтмалын тухай х*******ьд зориулж гаргасан акт биш” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Боловср*******ах үйлдвэр болон Төмөрлөгийн үйлдвэр хоёрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхард*******ан ногд*******ж байгаа нь Үндсэн х*******ийн Цэцийн гаргасан шийдвэрийн аг*******га, түүнд нийцүүлэн гаргасан х*******ь тогтоомжийн зохиц*******алттай нийцэхгүй байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авч байгаа тогтоолууд болох Засгийн газрын 392, 502 дугаар тогтоолууд нь х*******иас давсан журамтай байх тул энэ нь үндэслэлгүй. Ер яагаад энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бэ гэхээр эхлээд тайлан гаргасан. Тайланг сайн дураараа биш Татварын албаны шаардлагын дагуу, маягтын дагуу гаргасан. Энэ маягт нь мөн хүчингүй болсон. Х*******ь нь хүчингүй болсон байхад маягт одоо хүртэл ашиглагдаад яваад байдаг.

Ингээд тайлангаа хүргүүлэхэд албадлагын шинжтэй, үүрэг болгосон мэдэгдэл ирсэн. Энэ тайлан, мэдэгдлийг үндэслэн татварын шалгалт орсон гэж миний хувьд ойлгож байгаа. Иймд энэхүү мэдэгдлийг хүчингүй болгосноор тайлан гаргасан нь үндэслэлтэй юу үгүй юу? ер нь Г******* ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн үү, биш үү? гэсэн шийдвэр гарах бөгөөд ингэж гарснаар нэхэмжлэгчийн эрх, х*******ь ёсны ашиг сонирхол сэргээгдэнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын албаны зүгээс бол татварын өр хураах процесс ажиллагааны дөнгөж эхлэлийг л хийгээд явж байсан. Энэ компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар татвар тайлагнах ёстой байсан эсэх талаар асуудалд оролцоогүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх үндэслэл нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлаас Ашигт малтмалын тухай х*******ьд нэмэлт өөрчлөлт ор*******сан. Үүгээр Г******* ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэл гарч ирсэн. Үүнийхээ дагуу Ган хүдэр орд ХХК өөрөө татварын тайлангийн маягтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаа тайлагнаж татварын албанд тушаасан байдаг.

Татварын албаны зүгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг заавал тайлагн*******ах гээд татвар төлөгчийг шахах, маягтыг заавал гаргаж өгөх зэрэг үүргийг хүлээдэггүй. Татварын ерөнхий х*******ийн 28 дугаар зүйлийн 28.10 дах хэсэгт татвар төлөгч нь х*******ь, журам болон Татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж татвар төлөгчийн өөрийн үүргийг зааж өгсөн. Иймд татвар төлөгч нь Захиргааны байг*******лагын оролцоогүйгээр энэхүү үүргээ биелүүлэх ёстой байсан. Үүнийгээ ч биелүүлсэн. Өнөөдрийн тухайд нэхэмжлэгчийн тал Татварын албаны нэхэмжлэх дээр маргаад байгаа мөртөө энэ үндэслэлээ нарийн тайлбарлахгүй байна.

Ер нь бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой байсан эсэх, х*******ь тогтоомж нь татвар төлөгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзвэл тухайн х*******ь тогтоомжийг гаргасан эрх бүхий байг*******лагуудтай маргах эрх нь татвар төлөгчдөд байгаа. Татварын алба бол Татварын х*******ь тогтоомжийн хэрэгжилтийг ханг*******ах, татварыг хураах, татвар төлөгчийн татвараа үнэн зөв тайлагнаж байгаа эсэх тал ээр хяналт тавих, шалгах чиг үүрэг бүхий байг*******лага. Үүнийг Татварын ерөнхий х*******ьд маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой байсан эсэх талаар, мөн х*******ь, Засгийн газрын тогтоолууд буруу байсан эсэх талаарх үндэслэлүүдийг яриад байгаа тул үүнд нь тайлбар хийе гэж бодож байна. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэх нь зүйтэй гэж үзэж байгаа. 

Улсын Дээд шүүхээс буцаасан үндэслэл нь юу байсан бэ гэхээр доод шатны шүүхүүдийг үйл баримтад нь тайлбар хий гэсэн л үндэслэл байсан. Тухайн компанийн тухайд бид ашигт малтмал экспортлоогүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэсэн үндэслэлийг тайлбарлаж байна. Энэ компанийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч бол мөн. Яагаад гэвэл Ашигт малтмалын тухай х*******ийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дах хэсэг дээр ашигт малтмал экспортолсон этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна гээд заачихсан. Ашигт малтмал гэдэг зүйлээ нэхэмжлэгч тал х*******ийн нэр томьёоны тайлбар хэсэг дээрээс тайлбарлаад, түүхий эд хэлбэртэй байгаа л бол ашигт малтмал байна, байгаль дээр байсан хэвээр нь гаргавал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөд, ашигт аг*******гыг нь нэмэгдүүлээд, бүтээгдэхүүн үйлдвэрлээд ч юм уу гаргавал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй гэсэн ийм үндэслэлийг хэлж болохгүй. Яагаад вэ гэвэл Монгол улсын баялаг бол нийт ард түмний баялаг. Төрийн хяналтад байдаг. Гэтэл нэг компани авчхаад би үүнийг ашигт аг*******гыг нь нэмэгдүүлээд арай үнэтэй болгоод гаргачихлаа тиймээс энэ бүтээгдэхүүн, ашигт малтмалын нөөц ашиглалт биш гээд татвар төлөхгүй ганцаараа ашиг хийгээд байж болохгүй. Энэ нь та бидний бүгдийн баялаг. Иймд шүүхийн зүгээс үүн дээр маш анхааралтай хандаж үзээсэй гэж хүсэж байна.

Ашигт малтмалын тухай х*******ьд ашигт малтмалыг дотоодод борл*******ж байна уу, гадаадад борл*******ж байна уу гэдгээс нь хамаараад борл*******алтын үнэлгээг төр тогтоож өгөхөөр х*******ьчилсан. Х*******ийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх хэсэгт экспортод бүтээгдэхүүн гаргасан бол Олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн, тухайн бүтээгдэхүүний, эсвэл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний Олон улсын зах зээлийн үнийг баримтална, гэж заасан байдаг. Бидний зүгээс 3.5 тэрбум төгрөгийн татварыг өөрсдийнх нь тайлангаар авч үзсэн. Энэхүү маргаантай холбоотой татварын Улсын байцаагч татварын хяналт шалгалт хийж, хариугаа гаргасан ба үүнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа.

Татвар давхардсан гэдэг асуудлаар Үндсэн х*******ийн Цэцэд маргаан үүсэж, шийдвэр гарсан. Үүнийг бид дагаж мөрдөнө. 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн  тухай х*******ийн 47 дугаар зүйлд орсон нэмэлт өөрчлөлт 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Үндсэн х*******ийн Цэцийн хуралдааны 04 дүгээр тогтоолоор унасан. Өөрөөр хэлбэл Үндсэн х*******ьтай зөрчилдсөн гэсэн дүгнэлт гарсан. Монгол Улсын Үндсэн х*******ь болон Монгол Улсын Цэцийн тухай х*******ьд зааснаар Цэцийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болно гэж заасан. Өөрөөр хэлбэл 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Үндсэн х*******ийн Цэцийн 04 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон. Иймд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай х*******ь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байсан гэсэн үг.  Давхардал гэдэг зүйл өнөөдрийн байдлаар Г******* ХХК-д байхгүй. өнөөдрийн 3.5 тэрбум төгрөгийн татварын асуудал дээр татварын хяналт шалгалт яв*******сан тул давхар төлсөн гэж ярих үндэслэл байхгүй гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа манайхаас хүргүүлсэн хоёр удаагийн нэхэмжлэхийг хүчингүй болг*******ах гэж тодорхойлсон. Татварын алба Татварын ерөнхий х*******ийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасан татварын өр хураан барагд*******ахтай холбоотой нэхэмжлэх хүргүүлсэн. Татварын ерөнхий х*******ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт татвар төлөгч холбогдох татварын х*******иар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, х*******иар тогтоосон хугацаанд төсөвтөө төвлөрүүлнэ гэж заасны дагуу татвар төлөгч тайлангаа гаргаад, үүнээс үүссэн татварын өрийг барагд*******на гэх нэхэмжлэхийг Татварын албанаас хүргүүлсэн. Өөрөө тайлагнаж гаргачхаад үүнийгээ одоо үгүйсгэж яриад байгаа нь ойлгогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй, үндэслэлгүй тайлбар хийж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Иргэдийн төлөөлөгч Г.Н гаргасан дүгнэлтдээ: “Г******* ХХК-ийн Том татвар төлөгчийн газарт холбогд*******ан гаргасан нэхэмжлэлтэй шүүх хуралдааны хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг сонслоо. Нэхэмжлэлийн гол аг*******га нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой эсэх талаар яригдсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн талаас бид ашигт малтмал биш нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргасан гэдгээ нотолсон гэж үзлээ. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс худалдаж авсан төмрийн хүдэр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн байсан. Үүн дээрээ үйлдвэрлэл яв*******аад, зардал гаргаж, нэмүү өртөг шингээн ашигт малтмал биш, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргаж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай х*******ь дээр ашигт малтмал экспортолсон байг*******лагаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авна гэж заасан. Үүний экспортолсон гэдэг дээр Татварын ерөнхий газраас илүү ач холбогдол өгч байна гэж ойлголоо.

Мөн Эрдмин гэдэг үйлдвэр хаягдал овоолго дээр үйлдвэрлэл яв*******ж зэс үйлдвэрлээд, үүндээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг гэж байна. Энэ компани яагаад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаа вэ гэхээр хаягдал овоолго буюу зэсийн баяжмалыг гарган авахын тулд ухаад орхисон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдөөгүй байгаа шороог үйлдвэрлэлийн процесст ор*******ж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлнө. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн зүйлийг аваагүй гэсэн үг.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн утга учир нь юу вэ гэвэл Үндсэн х*******ьд ашигт малтмал бүх ард түмний өмч байна гэж заасан байдаг. Иймд ашигт малтмал ашиглаж байгаа компани энэ утгаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг. Түүнээс нэмэгдэл өртөг дээр нэмэгдэл өртгийн эсвэл ашгийн татвар төлдөггүй. Харин нэхэмжлэгч бол нэмүү өртгийн татвар эсвэл аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлж байна гэдэг дээр маргаагүй. Зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр төлөх ёстой эсэх талаар маргаж байгаа. Экспортолж байгаа бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн гэж мөн маргаагүй, зөвхөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгээ мэргэжлийн байг*******лагын дүгнэлт гаргаж нотолсон байна. 

Татварын хяналт шалгалтаар татвар төлөх эсэх талаар шийдвэр гаргана гэж байна. Өөрсдөө хэлсэн х*******ь тогтоодог байг*******лага бол Улсын Их хурал, түүнийг хэрэгжүүлдэг агентлаг бол Татварын алба. Тиймд х*******ийг хэрэгжүүлж байгаа Татварын ерөнхий газрын өөрийн үйл ажиллагаа нь х*******ьд нийцсэн байна уу гэдэг дээр өөрсдөө процессоороо хяналт тавьж, зөв татвар ногд*******ж байгаа юу, зөв нэхэмжлэх яв*******ж байгаа юу гэдэг процесс байх ёстой гэж үзэж байна. 

Мөн Багануурын нүүрсний уурхайгаас ашигт малтмалаараа байгаа түүхий нүүрсийг Цахилгаан станцууд аваад цахилгаан үйлдвэрлэдэг. Г******* ХХК мөн төмрийн хүдэр аваад, нэмүү өртөг шингээж хорголжин үйлдвэрлэж байгаа нь яг адилхан процесс явж байгаа гэсэн үг. Тэгвэл Цахилгаан станцууд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой болохоор харагдаж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр давхард*******ж авч байсан х*******ийн хэрэгжсэн хугацаа нь 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл байсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногд*******ж байгаа үйлдэл нь энэхүү хугацаанд хамаарч байвал х*******ийн дагуу гэж үзэж байна.

Хүдрийн баяжмалыг миний тухайд ашигт малтмал гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл Эрдэнэс Таван Толгой ХК нь нүүрс гаргаж байгаа нүүрсний уурхай. Давхар баяжмалын үйлдвэр байг*******ах гээд хөрөнгө ор*******алт баригдаад явж байгаа. Хэрвээ тэд өөрсдийнхөө олборлосон нүүрсээ баяж*******аад дахиад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх байсан бол ийм их хөрөнгө ор*******алт хийж баяжмалын үйлдвэр байг*******ахгүй. Нүүрснийхээ аг*******амжийг нэмэгдүүлж, монголдоо хүн цалинж*******аад, үнэтэй нүүрс гаргая гэж л үйлдвэр байг*******ж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, х*******ьд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Анх Г******* ХХК нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалын хавсралтаар баталсан ТТ-15 дугаартай маягтын дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргаж, үүнийг  үндэслэн Том татвар төлөгчийн газрын 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн D******* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг тус компанид хүргүүлж, үүгээр 3,435,929,576.19 төгрөгийн татварын өр барагд*******ахыг заасан байна.

3. Татварын ерөнхий х*******ийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “татварын алба энэ х*******ийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид “нэхэмжлэх” гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд мөн зүйлийн 51.1.1-51.1.8-д заасан төрлийн зүйлийг тусгах”-аар, мөн х*******ийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торг*******ь /цаашид “татварын өр” гэх/-ийг татварын өрд тооцно” гэж, 50.1.1-д “татварын төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын х*******ь тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр” гэж, 79 дүгээр зүйлийн 79.4.7-д “татварын алба татвар төлөгчийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, батлан даагчаас гарг*******ахдаа мэдэгдэх хуудас, татварын өрийг үл маргах журмаар болон авлагаас гарг*******ахдаа битүүмжлэх мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнд татварын өрийн хэмжээ, төлөх эцсийн хугацаа, татварын өрийг төлөх банкны данс болон татвар төлөгчийн харилцах банк болон дансны дугаар, татвар төлөгчийн болон татвар төлөгчийн нэрийн өмнөөс татварын өрийг төлөх хувь хүн, х*******ийн этгээдийн нэр, хаяг, татварын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, үйлдсэн болон гард*******сан он, сар, өдөр зэрэг энэ х*******ьд заасан мэдээллийг тусгах” гэж тус тус заажээ.

4. Дээрх х*******ийн дагуу нэхэмжлэгч Г******* ХХК-ийн тайлагнасан тайлангийн дагуу тус компанид татварын өр үүссэн, уг өрийг хураан барагд*******ах ажиллагаа хийх үүднээс татварын алба татвар төлөгчид нэхэмжлэх гард*******сан байна.

5. Нэхэмжлэгч Г******* ХХК-аас хүчингүй болг*******ахаар шаардаж буй Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх болон мөн тус газрын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн D******* дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх нь Захиргааны ерөнхий х*******ийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг аг*******сан болохыг хяналтын шатны шүүхээс дүгнэсэн тул анхан шатны шүүхээс дахин дүгнэхгүй.          

          6. Татварын байг*******лагын үйл ажиллагааны явцад гаргасан дээрх нэхэмжлэх нь Г******* ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй, харин төмрийн хүдрийг баяж*******ах шат дамжлагаар хорголж үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгчийн хувьд  Ашигт малтмалын тухай х*******ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан АМНАТ төлөгчид хамаар*******ж татвар ногд*******сан хэдий ч Татварын ерөнхий газраас түүний гаргасан тайлант огноонд холбогд*******ан татварын хяналт шалгалт хийж, дахин татварын ногдол үүсгэсэн болох нь хариуцагчийн “...Татварын алба 2022 оноос эхлээд зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр оногд*******алт, төлөлтийн байдал дээр бүх компаниуд дээр шалгалт хийсэн. Ган хүдэр орд ХХК-ийн 2019-2020 оны тайлант хугацаанд шалгалт хийж, нэхэмжлэхээр 3.5 тэрбум төгрөг төлөхөөр байсан бол шалгалтаар 6,7 тэрбум төгрөгийн татвар нэмж төлөхөөр тогтоогдсон...” гэсэн, нэхэмжлэгчийн “...энэ актыг манай компани гардаж аваагүй байгаа...” гэсэн тайлбаруудаар тогтоогдож байна.

          7. Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Г******* ХХК-ийн 2019-2020 оны хооронд татварын ерөнхий газарт хүргүүлсэн тайланг үндэслэн түүнд ашигт малтмал ашигласны төлбөрт 3.5 тэрбум төгрөгийн татвар төлөх нэхэмжлэхийг хүргүүлсний дараа хариуцагч Татварын ерөнхий газраас тайлант хугацаанд  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр оногд*******алт, төлөлтийн байдал дээр шалгалт хийж нэхэмжлэгч компанид 6.7 тэрбум төгрөгийн татвар нэмж тогтоосон байх бөгөөд энэ тал дээр талууд маргаагүй тул шүүхээс нэхэмжлэгч компанид нэхэмжлэхээр тогтоосон 3.5 тэрбум төгрөгийн татварын асуудлыг шийдвэрлэснээр түүний эрх, х*******ь ёсны ашиг сэргэхээргүй байна гэж үзлээ.

          8. Учир нь нэхэмжлэгч компани нь 3.5 тэрбум төгрөгийг төлүүлэхээр хариуцагч байг*******лагаас хүргүүлсэн нэхэмжлэхүүдтэй маргаж байх хугацаанд татварын албанаас 2019-2020 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр оногд*******алт, төлөлтийн байдал дээр шалгалт хийж татвар төлөгчид 6.7 тэрбум төгрөгийн татварын ногдол үүсгэсэн байна.

          9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2019 онд Ашигт малтмалын тухай х*******ийн 47 дугаар зүйлд ор*******сан холбогдох нэмэлт, өөрчлөлтөөр АМНАТ-ыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна түүнийг худалдан аваад ашигт аг*******гыг нэмэгдүүлж, баяж*******ан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхард*******ан авах боломжийг олгож байгаа нь Үндсэн х*******ь зөрчсөн гэх үндэслэлээр маргаан үүсгэж, Үндсэн х*******ийн цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн х*******ь зөрчсөн гэж үзэж Ашигт малтмалын тухай х*******ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болгосон. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа х*******ийн зохиц*******алтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсвэл ашигт малтмалыг түүхийгээр нь экспортолсон этгээд АМНАТ төлөхөөр х*******ьчилсан. Г******* ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, байгалийн байдлаараа байгаа төмрийн хүдрийг экспортод гаргадаггүй, харин төмрийн хүдрийг баяж*******ах шат дамжлагаар хорголж үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг үйлдвэрлэгч юм. Гэтэл манай компанийг Ашигт малтмалын тухай х*******ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан АМНАТ төлөгчид хамаар*******ж татвар ногд*******ж байгаа нь үндэслэлгүй ... гэж тодорхойлжээ.

          10. Энэ тохиолдолд маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн өөрийнх гаргасан тайланд үндэслэсэн хэдий ч тус компанид шалгалт ор*******ж дахин нэмж татвар ногд*******ан шинэ акт гаргасан байх тул  нэхэмжлэгч дээрх үндэслэлээр дахин шинэ акттай маргах эрх нь нээлттэй байна.

          11. Иргэдийн төлөөлөгч “...Хүдрийн баяжмалыг миний тухайд ашигт малтмал гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл Эрдэнэс Таван Толгой ХК нь нүүрс гаргаж байгаа нүүрсний уурхай. Давхар баяжмалын үйлдвэр байг*******ах гээд хөрөнгө ор*******алт баригдаад явж байгаа. Хэрвээ тэд өөрсдийнхөө олборлосон нүүрсээ баяж*******аад дахиад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх байсан бол ийм их хөрөнгө ор*******алт хийж баяжмалын үйлдвэр байг*******ахгүй...” гэж дүгнэснийг харгалзан үзсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч компанийг үндсэн акттай маргах нь зүйтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байна.

            Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий х*******ийн 50 дугаар зүйлийн  50.1.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 79 дүгээр зүйлийн 79.4.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан Г******* ХХК-аас Т*******т холбогд*******ан гаргасан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногд*******сан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн D******* дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хүчингүй болг*******ах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ

                                                                                          

                                            ШҮҮГЧ                           Ө.БОЛОРЧИМЭГ

                                    

                                            ШҮҮГЧ                            Г.УРАНГУА