Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/05350

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 01 101/ШШ2023/05350

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,зүрх дүүрэг, ******* дугаар хороо,******* ******* ******* ******* байранд байрлах ХХК /хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар , Регистрийн дугаар /-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан Борлуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч /үнэмлэхийн дугаар 3293/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагчийн өмгөөлөгч /үнэмлэхийн дугаар 0539/,

гэрч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.******* миний бие ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2022 оны 8 дугаар сараас эхлэн Борлуулалтын албаны дарга албан тушаалд сарын 2,100,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямарваа нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, ажлаа сайн хийдэг байсан. Гэтэл 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр намайг дуудаж ажлаа хүлээлгэж өг, шүүхээрээ яв, чамайг ажлаас халлаа, халагдах өргөдлөө бичиж өг гэж удаа дараа хэлсэн. Ингэхдээ ямар шалтгаанаас болж ажлаас халсан, мөн миний бие ямар алдаа дутагдал, зөрчил гаргасан зэргийг надад тайлбарлахгүйгээр халсан ба удаа дараа намайг ажлаас гарах өргөдлөө бичиж өг гэдэг байсан. Ажлаас халсан цагаас хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн ажлаас халсан тушаал гаргаж надад танилцуулсан зүйл байхгүй өдийг хүрлээ. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст гомдлоо өгөөд гарсан шийдвэрийг танилцуулсан. Ажлаас халаагүй гэж байна, та буцаад очоорой гэсэн. Тэгээд холбогдоход борлуулалтын албаны дарга биш түгээгч хий гээд байна, ингэхээр би яаж ажиллах билээ гэсэн. Хариуцагчийн зүгээс Б.*******той холбогдох гэж удаа дараа оролдсон гэж байна. Анх ажилдаа орохдоо бүртгүүлсэн утасны дугаараа одоо хүртэл барьж байгаа, холбоо барих гэж оролдсон гэдгээ ямар баримтаар нотлох вэ. Цалин хөлсийг хаасан, ажиллах нөхцөлөөр хангаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх мэт ажиллах боломжоор хангаагүй. Өргөдлөө бичиж өг түүн дээр үндэслээд тушаал гаргана гэсэн. Ямар ч хүн цалингүй болно гээд ажлаа дурандаа хаяад явахгүй, ажлаас халагдсанаасаа хойш ажил хийгээгүй, ажилдаа орохоо хүлээгээд, халамжийн хэлтэст хандаад ээлжийн амралтын мөнгө авъя гэсэн гомдол гаргасан. 9 сард дахиад ээлжийн амралтын олговроо авъя гэсэн гомдол дахиад гаргасан. Очоод ажлаа хийе гэхээр өөр ажил хийлгэнэ гэсэн. Сүүлийн 3 сарын цалингийн дунджаар нэг сарын цалин 1,904,407 төгрөг, бүтэн 6 сар ажилгүй байгаа хоногуудыг 119 хоног гэж үзээд ажилгүй байсан хугацааны 10,540,000 төгрөг гаргуулах юм байна гэж бодсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.7-д ажилтны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч албан журмаар төлөх, тайлагнах үүрэг хүлээнэ гэж байгаа тул нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлөлт хийлгэж, үнэхээр ажлаас нь халсан бол ажилгүйдлийн тэтгэмж авах боломжит нөхцөлөөр хангуулмаар байна. 2023 оны 6 дугаар сарын 01-ээс 07-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг, ээлжийн амралтын мөнгийг өгөхөд асуудал байхгүй гээд байгаа боловч яагаад өнөөдрийг хүртэл олгоогүй юм бэ. Амаараа олгоно гээд байгаа боловч өгсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд ХХК-аас намайг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан Борлуулалтын албаны даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай ******* ажилтан Б.******* нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ажлын байрандаа ирээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлаа гүйцэтгээгүй 2 сар орчмын хугацаа болж байна. Тухайн ажилтны гаргасан нэхэмжлэл, түүнд тусгагдсан тайлбар нь огт үндэслэлгүй байна. Бид түүнийг ажлаас чөлөөлөх эсэх талаар яриа өрнөж байгаагүй, ажлаас чөлөөлөөгүй. Тухайн ажилтан нь ажлаа хийхэд бидний зүгээс саад хийсэн, татгалзаж байгаа зүйлгүй болно. Ажилтны зүгээс төрийн байгууллага, албан тушаалтнууд болон шүүхэд огтоос үндэслэлгүй, худал тайлбар гаргаж байгаад харамсаж байна. Цалин хангамж дээр 2023 оны 6 дугаар сарын 07-ноос хойш огт ажиллаагүй тул цалин бодох боломж байхгүй. Б.*******той 1 жил хамтарч ажилласан, нэлээн хэмжээний зүйл зааж сургасан тул үнэ цэнтэй ажилтан гэж үнэлдэг. Үндсэн цалин дээр нийгмийн даатгалын шимтгэл нөхөж төлөх боломжтой. Энэ хүн ажлаас чөлөөлөгдөөгүй байгаа гэдгийг дахин хэлмээр байна. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөрзүрх дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах комиссоос манайд ийм гомдол ирсэн гэсэн, гомдлын дагуу манайх хариу тайлбар гаргаж, ажлаас чөлөөлөгдөөгүй байгаа, ажлаа гүйцэтгэх боломжтой гэдгийг илэрхийлсэн. Үүний дагуу маргаан таслах комиссоос дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг эмэгтэйд 7 дугаар сарын 07-ны өдөр гардуулж өгсөн. 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөрзүрх дүүргийн халамжийн хэлтсээс байцаагч ирж шалгалт хийсэн. Нэхэмжлэгч яг адилхан өргөдөл гаргасан байсан. Үүн дээр бас ажиллах боломжтой гэдэг тайлбар гаргаж өгсөн. 2023 оны 8 дугаар сард би гэдэг төлөөлөгчтэй утсаар холбогдсон, би Б.*******той холбогдмоор байна, яагаад үндэслэлгүй ажлаас чөлөөлөгдсөн гэсэн шаардлага яриад байгаа юм бэ, би энэ хүнтэй уулзмаар байна гэж мэдэгдэж байсан. Өнөөдрийг хүртэл холбогдохгүй байсаар байгаад сая бичлэг сонсох үеэр тааралдсан. Өнөөдрийг хүртэл асуудлыг ингэж сунжруулаад байх шаардлага байгаагүй. Энэ хүнтэй ямар нэг байдлаар холбогдоогүй. Түгээгч хий гэж ярилцаагүй. Манай компани нийтдээ 100 гаруй ажилтантай. Төлөөлөгч эрх зүйч мэргэжилтэй гэсэн, Б.*******ыг мэдээллээр хангаж байсан бол манай компанид ирж уулзах боломж нь нээлттэй байсан гэдгийг мэдэх байсан. Нэхэмжлэлийн шаардлагын ажилд эргүүлэн томилох гэсэн хэсгийг зөвшөөрөхгүй байгаа. Халсан хүнийг авахгүй гэж байгаа асуудал биш, ажлаас халсан үйл баримт байхгүй. Хэн ажлаас халсан бэ гэхэд халсан гэсэн, халах эрх энэ хүнд байхгүй. Түгээгч хийхгүй талаар хуулийн дагуу маргаан таслах комисст хандсан байна. Үүн дээр эрх бүхий төрийн захиргааны байгууллага албан ёсны тайлбар өгөхөөс өөрөөр яаж мэдэгдэх вэ. Өөртэй нь холбогдсон, очиход түгээгч хий гэсэн тайлбар өгсөн гэсэн. Түгээгч гэдэг зүйл энэ хэрэгт ач холбогдолгүй, ажлаа хийгээд цалингаа аваач ээ гээд ярьсан. Дараагийн асуудал нь 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөрзүрх дүүргийн Халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гаргасан. Ажлаас халагдсан зүйл байхгүй учраас хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаа цуцлагдсанд тооцох асуудал үүсээгүй. Нөхцөл бололцоогоор хангаагүй гэдэг дээр өөрсдөө алга болчихсон, нийгмийн даатгал төлөгдөөгүй асуудал дээр өөрөө алга болчихсон тул төлөөгүй. Хөдөлмөрийн тухай хууль болон гэрээн дээр хүлээсэн үүрэг байгаа. Групп чатаас хассан учраас ажлаа хийж чадахгүй байгаа гэж байна. Ажлын байраар хангаагүй гэдэг үйл баримт тогтоогдоогүй, харин ч ажлаа хийгээд цалингаа ав гэсэн. Нэхэмжлэгч өөр газарт ажилд орчихсон байна. Өөрөө ажилдаа ирээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Бүтцийн өөрчлөлт оруулсан ч Борлуулалтын албаны даргын ажил нээлттэй байгаа, энэ ажилтныг хүлээгээд байж байгаа. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1/, 2023.06.29-ний итгэмжлэл /хх-2/,зүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.07.04-ний өдрийн 49 дугаартай хурлын тэмдэглэл /хх-3-4/, Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022.08.17-ны өдрийн 12 дугаартай тогттол /хх-5/, Б.*******ын ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-6-13/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-95/, Б.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-112/,зүрх дүүргийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэст гаргасан 2023.06.30-ны өдрийн гомдол /хх-121/,зүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан 2023.06.30-ны өдрийн гомдол /хх-122/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Баян ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-26, 65/, 2023.09.01-ний өдрийн итгэмжлэл /хх-27/, 2023.09.14-ний өдрийн хариу тайлбар /хх-32/, ХХК-ийн захирлын 2022.11.18-ны өдрийн 11/18/01, 2022.08.17-ны өдрийн 08/17/01 дугаар тушаал /хх-42, 43/, ХХК-ийн 2023.09.28-ны өдрийн 09/28 дугаартайзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст гаргасан тайлбар /хх-44/, хөдөлмөрийн гэрээ /хх-45-47/, Баян ХХК-ийн 2023 оны бүтэц зохион байгуулалтын схем /хх-64/, цагийн бүртгэл /хх-66/, Борлуулалтын албаны даргын Ажлын байрны тодорхойлолт /хх-67-70/, Борлуулалтын албаны дотоод журам /хх-71-84/, ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-85-94/, цалингийн карт /хх-108-109/, 2023.11.22-ны өдрийн итгэмжлэл /хх-123/, Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-136/, 2023.07.04-ний өдрийн 07.04 дугаартайзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан тайлбар /хх-1*******/,зүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023.07.04-ний өдрийн 49 дугаартай хурлын тэмдэглэл /хх-138/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2023.10.25-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-55-57/

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан Борлуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

2. Хариуцагч нь Б.*******ыг ажлаас халаагүй, өөрөө 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс ажилдаа ирээгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас халаагүй, хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байхад ажлаас халагдсан мэт нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

 

5. Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан шийдвэрлүүлэхээр заасан.

 

Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай хуралдааны тэмдэглэлээр Б.*******ын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлага бүхий өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

6. ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 11/18/01 дугаар тушаалаар Борлуулалтын албаны даргын албан тушаалд Б.*******ыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилж, нэг сарын үндсэн цалин 1,260,000 төгрөг, сарын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлээс хамаарч 840,000 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 42/

 

7. Нэхэмжлэгч нь түүнийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс ажиллах нөхцөл бололцоог олгоогүй ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч хариуцагч ХХК-аас түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр гараагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

8. Хариуцагчийн зүгээс байгууллагын албан хэрэгцээний группэд нэвтрэх эрхийг хаасан үйл баримтаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэх боломжгүй байх ба ХХК нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдагтай холбогдуулан Борлуулалтын албаны дарга Б.******* 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс ажилдаа ирэхгүй, ажил үүргээ гүйцэтгэхгүй болсонтой холбогдуулан ******* бизнесийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл алдагдаж магадгүй гэсэн үндэслэлээр албан хэрэгцээний группэд нэвтрэх эрхийг хязгаарласныг буруутгах боломжгүй юм.

 

9. Нэхэмжлэгч Б.*******ыг ХХК-ийн Борлуулалтын албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан Борлуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс ажил үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдож байх боловч түүнийг ажлаас чөлөөлөөгүй, тэрээр өөрөө ажил үүргээ гүйцэтгээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127:1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох үндэслэлгүй учраас холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд ажил олгогч ХХК нь ажилтан Б.*******ын 2023 оны 6 дугаар сараас хойших хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн хэмжээнээс хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж нэхэмжлэгч Б.*******ын 2023 оны 6 дугаар сараас хойших хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчийн албан тушаалын цалингийн хэмжээнээс хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан Борлуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын 2023 оны 6 дугаар сараас хойших хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг албан тушаалын цалингийн хэмжээнээс хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан Борлуулалтын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР