Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2024/00301

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2024/00301

Улаанбаатар хот

 

 

 

2024 05 10 103/ШШ2024/00301

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны 7,8 тоотод оршин суух, ******* *******д холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,206,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ нь ******* *******д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,206,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны 7,8 тоотын сууц өмчлөгч Л.******* нь өөрийн эзэмшлийн сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг СӨХ-ноос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлэхгүй, бусад өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна. Иймд 2016 оны 12 сарын төлбөр 7,100 төгрөг, 2020 оны 07-12 сарын төлбөр 74,300 төгрөг, 2021 оны 08-12 дугаар сарын төлбөр 243,600 төгрөг, 2022 оны 01-12 дугаар сарын төлбөр 364,800 төгрөг, 2023 оны 01-12 дугаар сарын төлбөр 364,800 төгрөг, 2024 оны 01-05 дугаар сарын төлбөр 152,000 төгрөг, нийт 1,206,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй Л.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас нэхэмжилсэн 1,206,600 төгрөгийг 195,500 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 1,011,100 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шаардлагаа 195,500 төгрөгөөр багасгаж үлдэх 1,011,100 төгрөгийг хариуцагч Л.******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******д холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,206,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шаардлагаа 195,500 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,011,100 /нэг сая, арван мянга нэг зуун/ төгрөгийг хариуцагч ******* ******* нь төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,508 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 16,754 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Л.*******аас 16,754 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ