| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00352/И |
| Дугаар | 103/ШШ2024/00303 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2024/00303
| 2024 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2024/00303 | Улаанбаатар хот |
2024 05 10 103/ШШ2024/00303
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* *******, 13 давхарт 1301а тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо,******* хороолол, 17 дугаар байрны 24 тоотод оршин суух, д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,372,896,10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,372,896,10 төгрөг гаргуулах гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч О. нь манай компанитай 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр L04002714/01 дугаар хэрэглээний зээлийн зориулалттай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу О.гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Цахим Pocket аппликейшний 7703722770 дугаартай зээлийн дансанд 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 898,000 төгрөгийн зээл олголтыг хийсэн. Зээлийн хугацааг 60 хоногийн хугацаатай байхаар сонгож, өөрийн цахим дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн. Иймд 2021 оны 05 дугаар сарын 23, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд зээлсэн үндсэн зээл 1,515,987,25 төгрөг, үндсэн хүү 664,271,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,137,62 төгрөг, шимтгэл 62,000 төгрөг, нотариатын зардал 16,500 төгрөг, нийт 2,372,896,10 төгрөгийг О.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлдэгч миний бие ******* ******* ББСБ ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээл авах эрх нээлгэн зээл авсан. Одоо нэхэмжилж байгаа 2,372,896,10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч О. нь 2,372,896,10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,372,896,10 /хоёр сая, гурван зуун далан хоёр мянга, найман зуун ерин зургаан төгрөг, арван мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26,458 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.гаас 26,458 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ