Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 111/ШШ2023/0146

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа би, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: “”******* *******” ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг дарга, тендерийн үнэлгээний хороо, Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Бид хоорондоо харилцан тохиролцож эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Үүнээс үүсэх үр дагаврыг бүрэн ойлгож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК тус шүүхэд хандан ““2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ******* дугаартай Баянхонгор аймгийн ******* сумд баригдах спорт заал бүхий оффисын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, ******* сумд баригдах спорт заал бүхий оффисын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гүйцэтгэгч “******* *******” ХХК-ийг барилгыг үргэлжлүүлэн бариулахыг зөвшөөрөхийг даалгах, 2023 оны 2 сарын 01-ний өдөр зарласан “******* сумын спорт заал бүхий багийн хөгжлийн төвийн барилгын үлдэгдэл ажил” тендерийн сонгон шалгаруулалт хууль бус болохыг тогтоолгох, ******* сумын спорт заал бүхий багийн хөгжлийн төвийн барилгын үлдэгдэл ажил” тендерийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, орон нутгийн өмчийн газрын дарга нарт тус тус холбогдуулан гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нар харилцан тохиролцож нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан “******* *******” ХХК-иас Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тус холбогдох “2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ******* дугаартай Баянхонгор аймгийн ******* сумд баригдах спорт заал бүхий оффисын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, ******* сумд баригдах спорт заал бүхий оффисын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гүйцэтгэгч “******* *******” ХХК-ийг барилгыг үргэлжлүүлэн бариулахыг зөвшөөрөхийг даалгах, 2023 оны 2 сарын 01-ний өдөр зарласан “******* сумын спорт заал бүхий багийн хөгжлийн төвийн барилгын үлдэгдэл ажил” тендерийн сонгон шалгаруулалт хууль болохыг тогтоолгох, ******* сумын спорт заал бүхий багийн хөгжлийн төвийн барилгын үлдэгдэл ажил” тендерийг хүчингүй болгуулах”  шаардлага  бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.СУВДМАА