Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/05415

 

 

 

 

 

 

2023 12 05 101/ШШ2023/05415

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

зүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:5600243/,

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/ нарт холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 9 тоот хаягт байршилтай 144,73 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2012 онд ******* ******* ХХК нь өөрийн өмчлөлийн ******* дугаарт бүртгэлтэй  тоотод байршилтай 144,73 м.кв талбайтай, тухайн үед 30 хувийн гүйцэтгэлтэй байсан үл хөдлөх хөрөнгийг ******* ******* ХХК, түүний захирал П.*******тэй хэлцэл байгуулж улмаар бэлэглэлийн гэрээг байгуулах замаар буцаан шилжүүлэн авах тохиролцоотойгоор шилжүүлсэн.

Манай компанийн хувьд П.*******тэй ажил хэргийн холбоотой хамтран ажилладаг байсны хувьд шинээр өөрийн бие даасан компанийг байгуулан үйл ажиллагаа явуулах гэж байгаатай нь холбоотойгоор түр хугацаанд дэмжлэг болох санаа зорилготой үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн.

Нэгэнт манай компанийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан авах учраас өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн санхүүжилтээр барьж өнөөдөр ашиглалтад ороход бараг бэлэн буюу 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй болоод байгаа билээ.

Гэрчилгээг буцаан шилжүүлэх талаар шаардахад П. зүгээс түр хүлээж байх, удахгүй шилжүүлэн өгнө гэх байдлаар хандсаар ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй байна. Учир шалтгаан нь П.******* нь хэлэлцэн тохиролцсон тохиролцоондоо, хүрэхгүй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлд " банк" ХХК-д барьцаанд тавьсан тухайгаа бидэнд мэдэгдэхгүй явсаар 2020 онд шүүхийн шийдвэр гарч одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг олж мэдсэн бөгөөд дээрх хөрөнгийг худалдан борлуулах хүртэлх ажиллагааг явуулаад байна.

Хамгийн анх 2012.12.10-ны өдөр У. болон П.******* нарын хооронд байгуулагдсан хэлцэлд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бусдад шилжүүлэхгүй, буцаан шаардах үед ямар нэгэн барьцаа, баталгаанд тавиагүй байна гэж тохиролцсон бөгөөд энэ хэлцлийн үндсэн дээр бэлэглэлийн гэрээ давхар хийгдсэн. Тухайн үед ******* ******* ХХК-ийн захирал байсан, бэлэглэлийн гэрээ 2 компанийн хооронд хийгдсэн, П.******* хувь хүний хувьд хэлцэл хийгдсэн, бэлэглэлийн гэрээнд бүх тал оролцсон учир түүнийг хариуцагчаар татсан.

Бэлэглэлийн гэрээг хариуцагчийн санхүүгийн үйл ажиллагаа сайжрах үед буцааж өмчлөлийг шилжүүлнэ гэж тохиролцсон болохоос гэрээнд яг хугацаа тусгасан зүйл байхгүй.

Бэлэглэлийн гэрээний оролцогч нь ******* ХХК-ийн ерөнхий захирал У., ******* ******* ХХК-ийн ерөнхий захирал П.******* нар юм. Уг гэрээнд 2 тал компанийн нэрийн өмнөөс оролцсон.

Тухайн үл хөдлөх хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүй бусдад дамжуулж барьцаанд тавих итгэмжлэл олгосноор ХХК нь банкинд барьцаанд тавьсан байгаа нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзэж байгаа тул уг гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.

Дээрх зээлийн гэрээтэй холбоотой асуудал шүүхээр шийдэгдсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар 2020 онд шүүхийн шийдвэрийн цахим сангаас мэдсэн.

Иймд талуудын анхны тохиролцоог үндэслэн, мөн ******* ******* ХХК-ийн өмчлөлийн (30 хувьтай байсан хөрөнгийг 90 гаруй хувьтай болгож ашиглалтад оруулахад бэлэн болж байгаа) эрсдэлтэй нөхцөлд оруулж байгааг харгалзан талуудын хооронд байгуулсан хэлцлийг үндэслэн Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК-аас манай ******* ******* ХХК болон иргэн надад холбогдуулан Нүхтийн аманд байрлах үл хөдлөх хөрөнгийг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан байна.

******* ******* ХХК-ийн захирал У.тай барилгын чиглэлээр хамтран үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өөрийн тусдаа бие даасан байдлаар ажиллахаар болох үедээ дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч тодорхой хугацаанд үл хөдлөхийн гэрчилгээг ашиглахаар тохиролцож байсан.

2010 онд ХХК болон бэрх ******* ХХК нь компанийн агуулахын барилгыг барих, туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулж байсан. ХХК-ийн захирал нь У. юм. Ингээд уг барилгын ажлыг 2012 онд улсын комисс хүлээж авсан боловч компани нь үлдэгдэл төлбөрийг ХХК-д өгөөгүй, тэднийхээс төлбөр орж ирээгүй байсан учраас асуудлыг шийдэхийн тулд ******* ХХК-ийн нэр дээрх Нүхтэд байрлалтай хаусыг түр авч санхүүгийн асуудлыг шийдэх тохироо хийсэн.

Ингээд У. захирал бид хоёрын хувьд компанийн нэрийн өмнөөс бэлэглэлийн гэрээгээр тэдний нэр дээр байсан хаусын барилгыг ******* ******* ХХК-д өгөхөөр тохиролцсон. Ингэж шилжүүлж авсанаар ******* ******* ХХК нь бусад зээлийн, өрийн асуудлаа шийдэх, компаниас үлдэгдэл санхүүжилт орж ирэхээр үл хөдлөх хөрөнгийг буцаагаад ******* ХХК-д шилжүүлэх тохиролцоо хийгдсэн. Гэвч компаниас үлдэгдэл төлбөр орж ирээгүй бөгөөд харин ч эсрэгээрээ зарим нэг ажил шаардлага хангахгүй гээд шүүхэд гомдол гаргасан. Энэхүү гомдлын талаар нарийн зүйлийг мэдэхгүй байна, ингээд үндсэндээ компаниас мөнгө орж ирэхгүй болсон.

Дээрх үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэн авах үед барилга 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан, дутуу барилгын гэрчилгээтэй байхад нь шилжүүлэн авсан. Үүнээс хойш уг барилга дээр миний зүгээс ямар нэгэн хөрөнгө гаргаж зарцуулаагүй бөгөөд У. өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан.

Энэ хугацаанд дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь манай компанийн нэр дээр гарч ирсэн. Харин би найзынхаа бизнест туслах зорилгоор ХХК-ийн зээлийн барьцаанд дээрх хөрөнгийг барьцаанд тавьсан бөгөөд зээлийн төлбөрөө төлж чадаагүйн улмаас битүүмжлэгдсэн, шийдвэр гйүцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг 2023 оны 04 сард мэдсэн.

Бидний анхны тохиролцоо нь тодорхой хугацааны дараа үл хөдлөх хөрөнгийг буцаан У.т шилжүүлэн өгөх байсан боловч баталгаа гарган барьцаанд тавьсаны улмаас чадаагүй болно. Иргэний хувьд У., П.******* нар гэрээ байгуулаагүй, харин өөр өөрсйн компаниа төлөөлөн нэг л удаа бэлэглэлийн гэрээ байгуулсан. Бэлэглэлийн гэрээнд бусдад барьцаанд тавих бол мэдэгдэх үүрэг тусгагдаагүй.

Иймд П.******* нь ******* ******* ХХК-ийн захирлын хувьд хариуцагчаар татагдсан гэж ойлгож байгаа бөгөөд иргэний хувьд хариуцах зүйлгүй гэж үзэж байна. Хоёр компанийн хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ байгаа бөгөөд хуулийн этгээйн хувьд тэр гэрээг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй зөвшөөрч байна. Харин иргэний хувьд ямар нэг гэрээ хэлцэлд оролцоогүй, компаниа төлөөлж гэрээнд оролцсон гэв.

 

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.04.27-ны өдөр Ч., Б. нарт олгосон итгэмжлэл, ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ-ний хуулбар, У., П.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2012.12.10-ны өдрийн У., Д.******* нарын хоорондох хэцлийн хуулбар, Эрхийн улсын бүртгэлийн Y-2206021844 дугаарт бүртгэгдсэн, тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 144.73 мкв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр ******* ******* ХХК-ийг бүртгэж, 2012.08.16-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн тоот гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-д 2012.12.12-ны өдөр олгосон тоот гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.04.17-ны өдрийн тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2023.11.16-ны өдрийн болон 2023.12.04-ний өдрийн Ч.т олгосон итгэмжлэл /хх-ийн 2-12, 218, 233/,

3.2.Хариуцагчаас ирүүлсэн: ******* ******* ХХК-ийн хуулийн этгээйн бүртгэлийн мэдээлэлийн хуулбар, ******* ******* ХХК-иас 2023.05.10-ны өдөр П.*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, гол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.29-ний өдрийн дугаар шийдвэр, 2020.05.28-ны өдрийн тоот гүйцэтгэх хуудас, Хан-уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтйн 2021.12.30-ны өдрийн 1703 тоот албан бичиг, ******* ******* ХХК-ийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шийдвэр гйүцэтгэгчийн 2021.02.09-ний өдрийн тэмдэглэл, 2021.02.09-ний өдрийн 20250531/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.04.18-ны өдрийн , 2023.05.01-ний өдрийн тоот үнэлгээний мэдэгдэл, 2023.04.25-ны өдрийн 5/23 тоот Анхны албадан дуудлага явуулах тухай тогтоол, хуулийн этгээйн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-ийн 16-18, 28, 34-49, 222-226/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Эрхийн улсын бүртгэлийн Y-2206021844 дугаартай дугаар хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 30%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөл бүртгэгдсэн талаарх баримтууд /хх-ийн 59-210/-ыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК, П.******* нарт холбогдуулан

2012 онд байгуулсан хэлцлийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн тоот хаягт байршилтай 144,73 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч П.******* нь иргэний хувьд гэрээнд оролцоогүй гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох дараах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2012.12.10-ны өдрийн хэлцэлд тусгасан үл хөдлөх эд хөрөнгийн эрчилгээг бусдад шилжүүлэхгүй, буцаан шаардах үед барьцаа, баталгаанд тавиагүй байх хэлцлийг үндэслэн 2012.12.12-ны өдрийн бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байтал үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул уг гэрээг хүчингүй болгуулахаар шаардсан гэж тайлбарласан.

 

5. Хариуцагч нь ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалах тохиолдолд бэлэглэгчид мэдэгдэх үүрэг тусгагдаагүй, хуулийн этгээйн хувьд уг гэрээг хүчингүй болгохыг зөвшөөрч, харин иргэнийхээ хувьд гэрээний оролцогч бус гэж тайлбарласан.

 

6. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-уул дүүргийн  дугаар хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын анхны өмчлөгчөөр ХХК, 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр ******* ******* ХХК-д, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр ******* ******* ХХК-д өмчлөх эрх шилжсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 59-121/

 

Улсын бүртгэлд ******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ бүртгэгдсэн, энэхүү гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн үйл баримт тогтоогдсон.

 

7. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр өмчлөх эрх ******* ******* ХХК-д үүсэж, өмнөх өмчлөгч ******* ******* ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болжээ.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* ******* ХХК-ийн захирал У. болон П.******* нарын хооронд байгуулагдсан гэх Хэлцэл гэх баримтыг үндэслэн өмчлөх эрх шилжсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

8. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-т Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй, 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж заасан.

 

Улсын бүртгэлд бүртгэгдсэн, ******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан, Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх, эд хөрөнгийн бэлэглэлийн гэрээ-нд үл хөдлөх хөрөнгийг бусдад барьцаалахгүй байх, бэлэглэгчид энэ талаар мэдэгдэх агуулга тусгагдаагүй байх тул бэлэг хүлээн авагч ******* ******* ХХК нь бэлэглэгч ******* ******* ХХК-ийг гомдоосон гэх ноцтой үйлдэл хийсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

9. гол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрээр хариуцагч ХХК-иас ....723,969,762 төгрөг гаргуулж бие даасан 475,200,383.07 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 599,999,099.93 төгрөгт хлбогдох хэсгийг, нэмэгдүүлсэн шаардлага 179,346,422 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч ХХК-иас....723,969,762 төгрөг гаргуулж бие даасан шаардлага гаргасан груавдагч этгээд ХХК-д олгож,

...үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс буюу Хан-Уул дүүргийн  тоотод байрлах, аялал жуулчлалын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга,...хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар магадлалаар:

1. гол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээ сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлий 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас гэрээний алдангид 283 997 714.07 төгрөг, карказын чанаргүй, дутуу хийгдсэн ажлын нэмэлт зардалд 106 551 800 төгрөг, илүү төлсөн 84650869 төгрөг, хохирол 179 346 422 төгрөг нийт 654 546 805.07 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч " Эф ******* ХХК- д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 599 999 099.93 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчлөн, найруулж

4 дэх заалтын "...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 533 951 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид," гэснийг "... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 533 951 төгрөг, 1 054 682 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

 

Энэхүү шийдвэрт гол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх ба уг ажиллагааны явцад ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Y-2206021844 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 180-210/

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрийн талаар Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулсан, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг 2020 онд мэдсэн гэх тайлбараар мөн үеэс түүний шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн, бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх 2020 онд мэдсэн үеэс үүссэн байх ба тэрээр үүнээс хойш 1 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тодорхойгүй, ийнхүү шаардсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Дээр дурдсан байдлыг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

10. Иймд хариуцагч П.*******, ******* ******* ХХК-д холбогдох, 2012 онд байгуулсан хэлцлийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн  тоот хаягт байршилтай 144,73 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118заасныг урдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан, хариуцагч П.*******, ******* ******* ХХК нарт холбогдох,

2012 онд байгуулсан хэлцлийн дагуу 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн  тоот хаягт байршилтай 144,73 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай,

нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ЦОЛМОНГЭРЭЛ