Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/05493

 

 

 

 

 

 

 

2023 12 07 101/ШШ2023/05493

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг,  оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /ИБД:*******, РД:*******/-т холбогдох,

 

16,651,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******,

Гэрч Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж.******* миний бие нь2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ц.*******тай танилцсан бөгөөд тэрээр 5 залуу гэр бүлийг байртай болгож өгье гэх хөтөлбөрт хамруулж өгье, өөрийгөө Нэгдсэн Үндэстний байгууллагад ажилладаг гэсэн. Тэгээд эхлээд урьдчилгаа 10,000,000 төгрөг шаардлагатай гэхэд нь нөхөр Ж.оор цалингийн зээл авахуулаад түүний данснаас 4,800,000 төгрөг, 4,700,000 төгрөгийг тус тус Ц.*******ийн данс руу шилжүүлсэн. 500,000 төгрөг бэлнээр авах хэрэгтэй байнаа гээд бэлнээр авсан.

 

Тэгснээ та өөрөө бас зээлтэй байх хэрэгтэй, мөн өөрийнх нь утас эвдэрчихээд ажил хийж болохгүй байна, утас аваад өгчихвөл өөрөө төлбөрөө төлөөд явна гэхээр нь электроникоос 3,899,900 төгрөгийн үнэтэй iphone 13 энгийн утас лизингээр авсан. Таныг байртай болгож өгөх юм чинь энэ утсаа дүүдээ өгчих гэхэд нь түүнд өгсөн эхний 2 сарын төлбөрт 414,000 төгрөгийг төлсөн, үүнээс өөр төлөлт огт хийгээгүй. Гэтэл ББСБ-аас намайг шүүхэд өгнө, төлбөрөө төл гэсэн учир 2023.04.10-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг, алдангийн хамт төлсөн.

Цалингийн зээлийн хүү, утасны лизингийн төлбөрт хүү төлсөн талаарх баримт байхгүй, хүү төлөх талаар анхнаасаа тохиролцоогүй бөгөөд мөнгөө буцааж авъя гэтэл чаддаг юм бол шүүхээр яваад аваарай гэсэн. Түүнээс болж бид хүү төлж хохирч байгаа учраас хүү, алдангийг нэхэмжилсэн юм.

Иймд утасны лизингийн үндсэн төлөлт 3,161,427 төгрөг, хүү 1,127,486 төгрөг, алданги 42,000 төгрөг, цалингийн зээлийн 10,000,000 төгрөг, хүү 2,320,573 төгрөг, нийт 16,651,486 төгрөгийг Ц.*******аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Гэрч Ж. нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

... Ц.******* нь Нэгдсэн Үндэстний байгууллагад ажилладаг, залуу гэр бүлийг байртай болгох хөтөлбөрт хамруулж өгье, урьдчилгаа 10,000,000 төгрөг шаардлагатай гэхээр нь цалингийн зээл авсан, энэ өдөртөө түүний данс руу 2 хувааж шилжүүлсэн, бэлнээр 500,000 төгрөгийг Ж.******* өгсөн. Одоо Ж.******* уг цалингийн зээлийн 10,000,000 төгрөгийг Ц.*******аас нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй. Цалингийн зээлээ төлж дуусгаагүй, гэрээний дагуу зээлийг, хүүгийн хамт би өөрөө төлж байгаа бөгөөд гар утас лизингээр авч өгсний төлбөрийг Ж.******* төлж байна гэв.

 

3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХК-иас 2022.08.20-ны өдөр Ц.*******т гар утас хүлээлгэн өгсөн Баталгаат хугацаа, засвар үйлчилгээний нөхцөл, зарлагын падаан, Голомт банк ХК болон Ж. нарын хооронд 2022.08.15-ны өдөр байгуулагдсан №ЗГ дугаартай 10,000,000 төгрөгийн Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ББСБ ХХК болон Ж.******* нарын хооронд 2022.08.20-ны өдөр байгуулагдсан зээлийн /3,509,910 төгрөгийн/ болон барьцааны /IPhone 13 128 GB/ гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Д. 2023.03.29-ний өдөр эрдэнэ ББСБ руу ******* *******1 утгаар 867,150 төгрөг шилжүүлсэн Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл гэх баримт, Ж.*******гийн Хаан банк ХК-ийн тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ж.ын Голомт банк ХК-ийн дансны хуулга, /хх-ийн 2-16/

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Ц.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 25/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан, 16,651,486 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Тус шүүх хариуцагч Ц.*******т холбогдох, 16,654,486 төгрөг гаргуулах тухай Ж.*******гийн нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүгчийн 1 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2023/14017 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, түүнд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн. /хх-ийн 16, 20-22, 24-28/

 

3.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2023 оны 08 дугаар сарын 09-ний шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

3.б. Түүнчлэн хариуцагч Ц.*******т 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан байх ба тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 28, 43/

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болон түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.

3.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч Ц.******* нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

4. Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байртай болох хөтөлбөрт хамрагдах зорилгоор шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг, хүүд төлсөн 2,320,573 төгрөгийн хамт, гар утасны лизингийн төлбөрт төлсөн 3,161,427 төгрөг, хүү 1,127,486 төгрөг, алданги 42,000 төгрөг, нийт 16,651,486 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

5. Хэрэгт, гэрч Ж.ын Голомт банк ХК-ийн дансны хуулга, ХХК-ийн зарлагын падаан зэрэг баримтууд авагдсан байх ба эдгээр баримтаар Ж.ын данснаас 2022.08.25-ны өдөр 4,800,000 төгрөг, 4,700,000 төгрөгийг тус тус Ц.*******т шилжүүлсэн, ХХК нь 2022.08.20-ны өдөр 3,899,900 төгрөгийн үнэ бүхий гар утсыг Ц.*******т хүлээлгэн өгсөн талаарх зарлагын баримт тус тус авагдсан. /3-4,15/

 

5.1. Нэхэмжлэгчийн тайлбар, дээр дурдсан баримтууд, гэрч Ж.ын ... урьдчилгаа 10,000,000 төгрөгийг ...цалингийн зээл авсан өдөртөө Ц.*******ийн данс руу 2 хувааж шилжүүлсэн, бэлнээр 500,000 төгрөгийг Ж.******* өгсөн....Ж.******* ...10,000,000 төгрөгийг нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй. ...түүнд гар утас лизингээр авч өгсөн, тэрний төлбөрийг Ж.******* төлж байгаа болно гэх мэдүүлэг зэргээр хариуцагч Ц.*******т дансаар 9,500,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг, /IPhone 13 128 GB/ маркийн 3,899,900 төгрөгийн үнэ бүхий гар утасны хамт орон сууцны хөтөлбөрт хамрагдах зорилгоор шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд хүү төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

6. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-тҮүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно заасны дагуу шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хүү төлөхөөр хэлэлцэн тохиролцсон гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон байдлаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 

8. Нэхэмжлэгч нь гар утасны төлбөрөөс 2 сарын хүү 414,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж тайлбарласан тул уг төлбөрийг гар утасны үнээс хасч тооцох үндэслэлтэй.

 

9. Иймд хариуцагч Ц.*******аас 10,000,000 төгрөг /цалингийн зээл/, гар утасны үлдэгдэл төлбөр 3,485,900 төгрөг /3,899,900 төгрөг-414,000төгрөг/, нийт 13,485,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,165,586 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Хариуцагч Ц.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч Ж.*******гийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэсэн болно. /хх-ийн 43/

 

11. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 225,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас 13,485,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,165,586 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 225,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ