| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/01143/И |
| Дугаар | 101/ШШ2024/00013 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/00013
2023 11 16 101/ШШ2023/05024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х //,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., өмгөөлөгч Хгийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч 3.******* 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэн 3.*******тай зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг зээлж авсан гэрээгээр хариуцагч нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар, сарын 5.0 хувийн хүү төлөх, зээлийн мөнгийг тогтоосон хугацаанд эгүүлэн төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөх үүрэг хүлээж, гэрээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн болно.
Гэтэл хариуцагч 3.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг огт төлөөгүй тул гэрээний үүрэгтэй холбогдуулан дараах шаардлага гаргаж байна. Үүнд:
Хариуцагч 3.*******аас үндсэн зээл болох 15,000,000 төгрөг, зээлийн хүү 5 хувиар тооцсон 750,000 төгрөг, үүнийг 2 сараар тооцоход 1,500,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1145 хоногийн хугацаа хэтрүүлсэн.
Зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 16,500,000 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн хоногийн 0,3 хувиар тооцоход 16,500,000x0.3%=49,500,000 төгрөг байх бөгөөд үүнийг хугацаа хэтрүүлсэн 1145 хоногоор тооцоход 56,677,500 төгрөгийн зээлийн үүрэг биелүүлээгүй байна.
Гэвч холбогдох хуульд нийцүүлэн гүйцэтгэвэл зохих үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, алданги 8,250,000 төгрөг, үндсэн зээл 15,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,500,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
3.******* нь дээрх 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн зөвшөөрч, богино хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж, барагдуулах баталгаа гаргаж, баримт үйлдсэн ч өнөөг хүртэлх хугацаанд төлбөрөө төлөөгүй.
Түүнд холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх "...ИХШХШТХ-ийн 10 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.3-т заасан үндэслэл"-ээр нэхэмжлэлийг буцаасан, улмаар хариуцагч 3.******* нь заавал шүүхээр шийдвэрлүүлээд яах вэ гэсэн тайлбарыг гаргасан боловч мөн үүргээ биелүүлээгүй дахин нэхэмжлэл гаргах нөхцөлийг үүсгэсэн.
Мөн нэхэмжлэгчээс 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлийн үүрэг шаардсан нэхэмжлэл гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг тус тус үндэслэн шүүх хүлээн авахаас татгалзаж, улмаар "улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэхийг тодруулсны үндсэн дээр дахин шүүхэд хандах эрхтэй болох-ыг дээрх шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан болно.
Иймд хариуцагч З.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, 2 сарын хүү 1,500,000 төгрөг, алданги 8,250,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
2.1. нэхэмжлэгчээс ирүүлсэн: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014.02.03-ны өдөр З.*******, З.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, талуудын хооронд 2015.03.05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, З.*******ын 2017.04.03-ны өдөр бичсэн баримт, тус шүүхийн шүүгчийн 2018.10.04-ний өдрийн дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, 2020.07.09-ний өдрийн дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, З.*******гаас 2023.10.13-ны өдөр Г.д олгосон итгэмжлэл, Г.гийн 2023.12.20-ны өдөр өмгөөлөгч Хтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-ийн 3-10, 35, 39/,
2.2. хариуцагчаас ирүүлсэн: З.*******аас 2023.04.07-ны өдөр Р.д олгосон итгэмжлэл /хх-ийн 24/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч З.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь 2023.03.21-ний өдөр нэхэмжлэлийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4. Тус шүүх хариуцагч З.*******ад холбогдох, 24,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.*******гийн нэхэмжлэлийг 2023.02.01-ний өдөр хүлээн авч, 2023.02.08-ны өдөр шүүгчийн 101/ШЗ2023/04208 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагчид 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлд хавсаргасан баримтуудтай танилцуулах ажиллагааг хийсэн. /хх-ийн 11, 18-21/
4.а. Хариуцагч З.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна шүүх хуралдаанд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 40-43/
4.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч З.******* нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.
5.а. Талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй, зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээнд зээлдүүлэгч З.*******, зээлдэгч З.******* нар гарын үсэг зурсан, гэрээнд 2014 оны 02 сарын 03-ны өдөр 15,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно З.******* гэх бичилт хийгджээ. /хх-ийн 4/
5.б. Талууд дээрх зээлийн гэрээг 2015 оны 03 дугаар 05-ны өдөр дүгнэж, уг гэрээний үүрэг 28,284,733 төгрөг, алданги тооцохгүйгээр 20,000,000 төгрөг, сарын 2,3 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаанд төлөх зээлийн гэрээ байгуулан, зээл эргэн төлөх хуваарийг тохиролцсон,
5.в. мөн З.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2014 оны 02 сарын 03-ны өдөр З.*******гаас зээлсэн 15,000,000 төгрөгийг ойрын өдрүүдэд хүү, алдангийн хамт төлж дуусгана гэх баталгаа үйлдсэн байна. /хх-ийн 5-6/
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т :Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
6.а. Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлснээр тодорхойлогдох бөгөөд зээлийн гэрээний үүрэг үүсэх үндэслэл нь гэрээний зүйл болох мөнгө зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарна.
7. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаар зээлдүүлэгч З.******* нь 15,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай З.*******ын өмчлөлд шилжүүлэн өгөх, зээлдэгч З.******* нь тогтоосон хугацаанд зээлийг, тохирсон хүүгийн хамт төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.
8.а. Талууд 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дүгнэж зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч З.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээл төлөх баталгаа гаргасан, тус шүүхийн шүүгчийн 2018.10.04-ний өдрийн дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, 2020.07.09-ний өдрийн дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасантай нийцсэн, гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон, гэрээний үүргийг мөн хугацаагаар шаардах эрхтэй байна. /хх-ийн 4-10/
9. Хариуцагч З.******* нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд тогтоосон хугацаанд, түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно. /хх-ийн 18/
Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь гэрээний зүйл мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, хариуцагч З.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй.
10. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т:Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана,
Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зааснаар талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол анз төлөхөөр тохиролцсон байна.
11. Иймд хариуцагч З.*******аас үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, алданги 8,250,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
12.Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.
13. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагч З.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 281,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус заасныг баримтлан хариуцагч З.*******аас үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, алданги 8,250,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч З.*******аас тэмдэгтийн хураамжид 281,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ