Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 0012

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                                         Л.О

Шүүгдэгч                                                          Б.С

Хохирогч                                                         Д.Т

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ст холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт Б-н С,

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр  аймаг  сум  тоотод ээж Д.Тгаа зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн урьд нь 62 настай өөрийн ээж Д.Тг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. хэрэгт холбогджээ.

   Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Сын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар

мөн түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу ахмад настай эхийгээ байнга зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч С овогт Б-н Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу ахмад настай ээжийгээ байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 сарын  хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 20 /хорь/ сар буюу 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Сын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдолдоо:

 

... миний бие 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хамт ажилладаг хүнтэйгээ архи ууж гэртээ очиход ээж Т бас согтуу байсны улмаас маргаан үүсэж миний толгой уруу хатуу зүйлээр цохиход би хариу түлхсэн тул орныхоо толгойг мөргөн унаж  гар нь хугаран хүндэвтэр гэмтэл үүсэж 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхээр орж С бас нэг жил найман сарын хорих ял таслан шийтгүүлж энэхүү миний архидан согтуурч буруу зан ааш гаргасан үйлдэлдээ гэмшиж ухамсарлан нэг жил найман сарын үйлдэл алдааг хөнгөвчилж боломжит хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Т тайлбартаа: ... Хорихоос өөр төрлийн хөнгөн ялаар шийтгэж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч Б.Сын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

         Прокуророос Б.Сыг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр        аймгийн         сумын      тоотод ээж Д.Тг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн харилцаатай буюу ахмад настай ээжийгээ байнга зодсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

         Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.7 дугаар 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу ахмад настай ээжийгээ байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 сар буюу 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэснийг шүүгдэгч Б.С эс зөвшөөрч ... нэг жил найман сарын хугацааг хөнгөвчилж боломжит хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн гомдол гаргажээ.

 

         Шүүгдэгч Б.С нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр        аймгийн        сумын Ц         тоотод өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий 62 настай эх Д.Тг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, эх Д.Тг байнга зодсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

         Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэж шүүгдэгч Б.Сыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, гэр бүлийн харилцаатай хүнийг буюу ахмад настай эхийгээ байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

         Б.С нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эх Д.Тг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

         хохирогч Д.Тгийн ... миний хүү С гаднаас архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “та яахаараа манай найз Б-д мөнгө зээлдэггүй юм” гэж хэлсэн ... үснээс зулгааж, гараа цамцаар ороож байгаад нүүр рүү цохиод, миний баруун гар дээр хөлөөрөө өшиглөсөн ... гэсэн,

 

         Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-н 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 498 дугаартай ... 4. Шууны ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана ... гэсэн дүгнэлт,

 

         шүүгдэгч Б.Сын анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

 

         Мөн хохирогч Д.Т нь тухайн үед 62 настай байсан, шүүгдэгч нь үүнээс өмнө эх Д.Тг зодож Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн      дугаар шийтгэх тогтоол, Хяналтын шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн       дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн эх Д.Тг зодож Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн           дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тус тус тогтоогддог бөгөөд түүний эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан байнга гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

         Өөрөөр хэлбэл Б.С нь гэр бүлийн хамаарал бүхий ахмад настай эх Д.Тг байнга буюу 3 удаа зодож, тухай бүрдээ эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулж байсан нь тогтоогдож байх тул түүний гэм бурууг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь үндэслэлтэй гэж үзнэ.

 

         Анхан шатны шүүх түүнд оногдуулсан хорих ял, түүний хэмжээ нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, ... гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг хангасан байна.

 

         Иймд шүүгдэгч Б.Сын ... гаргасан үйлдэлдээ гэмшиж, ухамсарлан, үйлдэл алдааг хөнгөвчилж боломжит хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР