Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 111/ШШ2023/0147

 

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох “2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 0613032 дугаар шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад өөрчлөлт оруулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч П.Мөнхтогоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П. Мөнхтогоо би, эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах гомдол нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргаж байна.

1.3өрчлийн тухай хуулийн 7.10.1 заалтын хүрээнд дур мэдэн газрын хэвлий ашигласан заалтаар 150 нэгжээр шийтгэл ногдуулаагүй 500 нэгжээр шийтгэл ногдуулсан гэх:

Тайлбар: Уг зөрчлийг ажил үүргээ гүйцэтгэх явцад илрүүлж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж иргэн Б.Чүлтэмдулам нь хүний ухаж байгаад хаяад явсан нүхийг үргэлжлүүлэн удаан хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ухсан, газрыг дур мэдэн ашигласан бөгөөд олсон алт, ашигт малтмал байхгүй алтны үендээ хүрээгүй, набор гаргаж байсан зөрчлийг олж илрүүлээд тогтоохдоо Б.Чүлтэмдуламд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 8.1-10.1 заалтыг үндэслэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх заалтаар 500 нэгжээр шийтгэлийн арга хэмжээ авсан.

Б.Чүлтэмдулам нь газрын зөвшөөрөл авч бичиг баримтаа бүрдүүлэн бичил уурхайн зориулалтаар үйл ажиллагаа явуулах байтал эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй удаан хугацаанд газар ашигласан тул Зөрчлийн тухай хуулийн 8.1.10.1 заалтаар шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж үзсэн. Зөрчлийн нөхцөл байдлыг судлан үзэхэд зөвшөөрөл авч гэрээ байгуулан ажиллах шаардлагатай гэдгийг мэдсэн хэдий ч гэрээ байгуулаагүй, газрыг 1-2 сарын хугацаанд ашиглаж байсан нь тогтоогдсон тул зөрчлийн тухай хуулийн 8.1-10.1 заалт 500 нэгжээр арга хэмжээ авч болох талаар прокурорт танилцуулан ажилласан.

2. Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Мөнхтогоо нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б.Чүлтэмдуламд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 10.1 (Зар сурталчилгааны) заалтыг сонгож буруу заалт бичсэн гэх:

Тайлбар: Байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Мөнхтогоо би, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б.Чүлтэмдуламд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 10.1 (Зар сурталчилгааны) заалтыг сонгосон асуудал нь шийтгэл хуудас дээр хуулийн заалтыг дутуу бичсэн алдаа дутагдал гаргасан байна. (Зөрчлийн тухай хуулийн 8.1-10.1 бичих байтал 8.1 дүгээр зүйлийг бичихгүй орхигдуулж зөвхөн зөрчигдсөн заалт 10.1 -ийг бичсэн байна.) Энэ нь тухайн үед ажлын ачаалал их, нэг цэгийн өрөөнд олон хүн орж гарах, үйлчилгээ үзүүлэх асуудлаас шалтгаалан хайхрамжгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна.

Мөн дашрамд дурьдахад П.Мөнхтогоо би, 12 жил энэхүү ажилдаа тогтвор суурьшилтай хариуцлагатай ажиллаж жилд дунджаар 9-21 хэрэг шийдвэрлэж орон нутгийн төсөвт 10-20 сая төгрөгийн төсвийг бүрдүүлэн ажиллаж ирсэн ч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаа зөрчил дутагдлаас сүүлийн 1-2 жил сануулах арга хэмжээтэй буюу урамшуулал цалингийн нэмэгдэл авахгүй ажиллаж байна. Мөн Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид нь албан тушаалын тодорхойлолтоор ТЗ-9 буюу мэргэжилтнээр цалинжиж байгаль орчны бодлогын ажил хэрэгжүүлдэг бөгөөд Хяналтын улсын байцаагчийн эрх авснаар төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг давхар хангуулан 6 төрлийн хяналт шалгалтыг гүйцэтгэж 4 төрлийн шийдвэрийг гаргаж ажиллаж байна. Мөн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулан холбогдогчийг тогтоох, олж илрүүлэх, хэргийн материал шалгах зэрэг олон төрлийн ажил давхар гүйцэтгэж байгаа нь аль нэг ажлыг цалгардуулах, хайхрамжгүй орхих алдаа дутагдал гарч байгааг уламжлах нь зүйтэй байна.

Цаашид ажил мэргэжлийн онцлогтоо тохируулан хянамгай анхааралтай хандаж хэрэг бүртгэлийн ажиллагааны хугацаанд бусад чиглэлийн ажил үүргийг хойш тавьж зөрчил шалган шийдвэрлэх ажлыг сайжруулан ажиллах болно.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох “2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 0613032 дугаар шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад өөрчлөлт оруулах” шаардлага бүхий гомдол гаргажээ. 

Хариуцагч П.Мөнхтогоо өөрийн үйлдсэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0613032 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох “2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 0613032 дугаар шийтгэлийн хуудасны 1 дэх заалтад өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 

 

 ШҮҮГЧ                                             Ч.ОЮУНСАЙХАН