Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/05293

 

 

 

 

 

 

 

 

2023 11 29 101/ШШ2023/05293

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн дарг алж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, ******* ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот тоот хаяг, ******* ******* ******* ХХК-д /РД: *******/ холбогдох,

******* ******* ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гүйцэтгээгүй ажлын үнийн дүн болох 16,355,475 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******баатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани Баянгол дүүргийн  тоотод байрлах 205 м2 талбайтай оффисын өрөөндөө засварын ажлыг гүйцэтгүүлэхээр ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 09 сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын нийт төлбөр 63,041,425 төгрөг бөгөөд гүйцэтгэгч гэрээний хавсралтад заагдсан ажлыг тохиролцсон хугацаанд хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

Захиалагчийн зүгээс уг гэрээний дагуу баталсан зураг төсөл, тохижилт засварын ажлуудыг гүйцэтгүүлэх ажлын төлбөрт 2020 оны 10 сарын 01-ний өдөр гэрээний урьдчилгаа болгож 30,000,000 төгрөг, 2020 оны 11 сарын 06-ны өдөр 12,000,000 төгрөг, 2020 оны 12 сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг Голомт банкны 1415107741 тоот дансанд шилжүүлсэн.

2020 оны 03 сарын 10, 12, 13-ны өдрүүдэд 5,953,150 төгрөгийн шалны материал, 2,000,000 төгрөгийн үнэ бүхий тавилга өгч, 2021 оны 03 сарын 13-ны өдөр 1,190,000 төгрөгийн шал, шалны хүрээ зэрэг нийт 9,143,150 төгрөгийн материалыг худалдан авч ажлын хөлсийг шилжүүлсэн.

******* ******* ******* ХХК ажил гүйцэтгэх гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээт ажлыг 2020 оны 10 сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл 21 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан.

Гэвч гүйцэтгэгч нь засварын ажлын хугацаанд байнгын ямар нэг шалтаг, шалтгаан хэлж засварын ажлыг хойшлуулсаар ирсэн ба гэрээгээр тохиролцсон хугацаандаа засварын ажлыг дуусгавар болгож, үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй.

Улмаар засварын ажил эхэлснээс хойш 7 сар өнгөрч байхад ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгөөгүй, дутуу гүйцэтгэлтэй хэвээр байсан. Гэвч манай байгууллага 2021 оны 05 сарын 10-ны өдрөөс эхлэн ажлын байрандаа зайлшгүй ажиллах шаардлагатай болсон тул засварын явцын гүйцэтгэл дутуу /ханын шкаф, гал тогооны тавилга, хурлын өрөөний шүүгээ гэх мэт/ байсан хэдий ч нүүж орсон.

Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 1-т батлагдсан нийт 63,061,425 төгрөгийн үнийн дүн бүхий 27 төрлийн засвар үйлчилгээг гүйцэтгүүлэх захиалга өгсөн байтал 2021 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл нийт гүйцэтгэвэл зохих 27 төрлийн ажлаас 3 ажлыг дутуу, 9 төрлийн ажлыг огт гүйцэтгээгүй бөгөөд бүрэн гүйцэтгэж дуусгасан гэх 15 төрлийн ажил нь биет байдлын доголдолтой буюу засварын материалд ашигласан зүйлс гэрэл, гэрлийн унтраалга, цахилгааны залгуур, ханын эмульс, будаг нь маш хэврэг байсан.

Цахилгааны ажлыг хийх явцад цахилгааны утсыг далдалж, тасалж хана хийснээр нэг талын хана тэр чигтээ цахилгаан авах боломжгүй байдлаар хийгдсэн, интернетийн сүлжээ авах ёстой оролт хэсгийн ханыг эвдэж гэмтээснээс суурин утас, интернет холбогдох боломжгүй байгаа, мөн шалаа наах явцдаа шалны наалт хэсгийг бохир нааснаас болж шал халтардаж харагдах, энэ тэндээ овгор товгор, таазны гэрлийг дутуу тогтоосноос үүдэж завсар зай гарах, хананд шруп тогтооход хэт цууралт үүсэх зэрэг олон асуудал үүсч байна.

Хавсралтаар батлагдсан гүйцэтгэх ажлын жагсаалтуудаас дутуу гүйцэтгэсэн болон огт гүйцэтгээгүй ажлын үнийн дүнг тодруулбал:

-Жагсаалтын 9 хэсэг хаалга суулгаж байрлал солих хулдаасан хэвлэл 300,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх байтал огт хийгээгүй 300,000 төгрөгийн үнийн дүнг хасаж тооцно.

-Жагсаалтын 10 хэсэг лобби хэсэг засал гипсэн хийцлэл унждаг гэрэл болон туузан гэрэл болох 160,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг ашиглаж гүйцэтгэх ажлыг огт биелүүлээгүй тул ажлын хөлснөөс 240,000 төгрөг хасагдаж нийт 400,000 төгрөгийн үнийн дүнг хасаж тооцно.

-Жагсаалтын 11, 12, 13, 23-27 дугаар хэсгүүдэд тус тус дурдсан бүхий л ажлуудыг бүхэлд нь огт гүйцэтгээгүй тул нийт 19,573,750 төгрөгийн үнийн дүнг хасаж тооцно.

Нийт 20,273,750 төгрөгийн ажлыг дутуу гүйцэтгэсэн байна.

Ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажил, үүргийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэгэн гэрээнд заасан хугацаанд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй.

Гүйцэтгэгч нь нийт 42,787,675 төгрөгийн үнийн бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байх боловч уг гүйцэтгэл нь гэрээнд заасан чанар, тоо, хэмжээнд хүрээгүй, ажил үүргийг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгээгүй үүргийн зөрчил гаргасан.

Иймд гэрээний 4.5 дугаар зүйлд Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ ноцтой алдаа, дутагдал гаргасан тохиолдолд захиалагч нь энэхүү гэрээг нэг талын санаачлагаар цуцлах ба өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд үлдэгдэл ажлын хөлсийг төлөхгүй гэж зааснаар ******* ******* ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж илүү төлсөн буюу гүйцэтгээгүй ажлын хөлсийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байна.

Захиалагчийн зүгээс ажлын хөлс, бараа материалын үнэт нийт 59,143,150 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн ба уг үнийн дүнгээс гүйцэтгэсэн ажлын хөлс, зардал болох 42,787,675 төгрөгийн үнийн дүнг хасаж тооцвол 16,355,475 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна.

Иймд ******* ******* ******* ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж, гүйцэтгээгүй ажлын үнийн дүн болох 16,355,475 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* ХХК-тай 2020 оны 09 сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу манайд шилжүүлсэн төлбөрийн талаар болон гэрээний үүргээ биелүүлээгүй, дутуу хийсэн ажлуудтай холбоотой маргаан байхгүй.

Нэхэмжилж байгаа 16,355,475 төгрөгийг төлнө, уг төлбөртэй холбоотой маргаангүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

2020 оны 09 сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын үнийн санал, ******* ******* ******* ХХК-д мөнгө шилжүүлсэн баримтууд,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ******* ХХК-д холбогдох 16,607,645 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 18652 дугаар захирамж,

хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг эрэн сурвалжлан хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгасан Баягол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн дугаар шийдвэр, ******* ******* ******* ХХК-ийн хаягийг тогтоосон тухай Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 2023 оны 03 сарын 06-ны өдрийн албан тоот зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д 2023 оны 06 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба хариуцагч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлийг ирүүлсэн бөгөөд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ******* ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гүйцэтгээгүй ажлын үнийн дүн 16,355,475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Захиалагч буюу нэхэмжлэгч ******* ХХК нь гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 09 сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь захиалагч ******* ХХК-д  тоотын 205,98 м.кв талбай бүхий обьектыг баталсан зураг төслийн дагуу гэрээний хавсралтад заасан нийт 27 нэр төрлийн засвар тохижилтын ажлуудыг хийхээр,

захиалагч тал ажлын хөлс болон материалын үнэд нийт 63,061,425 төгрөг төлөхөөр, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар захиалагч тал ажлын урьдчилгаа буюу 30,000,000 төгрөг, гэрээт ажлын явцын байдал 70 хувь гүйцэтгэсэн тохиолдолд материалын үлдсэн үнийн дүнгийн 30 хувь, тавилга ирэн угсрахад материалын үлдсэн үнийн дүнг гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-ийн Голомт банкны 1415107741 тоот дансанд шилжүүлэхээр,

гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК 2020 оны 10 сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдрийг хүртэл хуанлийн 21 хоногт ажлыг гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

2020 оны 09 сарын 28-ны өдрийн гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 6-9, 34-36 дугаар тал/

 

Захиалагч ******* ХХК дээрхи гэрээний дагуу 2020 оны 10 сарын 01-ний өдөр урьдчилгаа 30,000,000 төгрөг, 2020 оны 11 сарын 06-ны өдөр 12,000,000 төгрөг, 2020 оны 12 сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-ийн Голомт банк дахь 1415107741 тоот дансанд шилжүүлсэн,

мөн 2020 оны 03 сарын 10, 12, 13-ны өдөр 5,953,150 төгрөгийн шалны материал, 2,000,000 төгрөгийн үнэ бүхий тавилга, 2021 оны 03 сарын 13-ны өдөр 1,190,000 төгрөгийн шал, шалны хүрээ зэрэг нийт 9,143,150.00 төгрөгийн материалыг худалдан авч шилжүүлсэн талаар гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК маргаагүй болно.

/ХХ-ийн 11-14 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд зааснаар гэрээний хугацаа 2020 оны 10 сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл хуанлийн 21 хоног бөгөөд гүйцэтгэгч ажлын үр дүнг бүрэн хүлээлгэж өгөөгүй хэдий ч захиалагч ******* ХХК нь 2021 оны 05 сарын 10-ны өдөр ажлын байрандаа нүүн орсон гэж тайлбар гаргасныг гүйцэтгэгч тал эсэргүүцээгүй.

 

Мөн гэрээний хавсралт 1-т заасан 63,061,425 төгрөгийн үнийн дүн бүхий 27 төрлийн засвар үйлчилгээг 2020 оны 10 сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэхээс 3 ажил дутуу, 9 төрлийн ажлыг гүйцэтгээгүй, бүрэн гүйцэтгэсэн гэх 15 төрлийн ажил доголдолтой байсан хэмээн захиалагч тал маргасныг гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК мөн эсэргүүцээгүй болно.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ ноцтой алдаа, дутагдал гаргасан тохиолдолд захиалагч нь энэхүү гэрээг нэг талын санаачлагаар цуцлах ба өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд үлдэгдэл ажлын хөлсийг төлөхгүй гэж заасан байна.

 

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй гэж заасны дагуу захиалагч буюу нэхэмжлэгч ******* ХХК нь талуудын хооронд 2020 оны 09 сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй.

 

Захиалагч ******* ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-д бараа материалын үнэт нийт 59,143,150 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг үнийн дүнгээс гүйцэтгэсэн ажлын хөлс, зардал болох 42,787,675 төгрөгийг хасч тооцон 16,355,475 төгрөгийн илүү төлөлт хийсэн хэмээн нэхэмжилснийг гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбараа гаргаж байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, үр дүнг бүрэн хүлээлгэн өгөөгүй хариуцагч буюу гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК-иас дээр дурдсан төлбөрийг захиалагч ******* ХХК шаардах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан ******* ХХК-ийн ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 09 сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 16,355,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.*******баатар итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулахгүй, өмгөөлөгч Ю.*******ийг оролцуулах тухайгаа шүүхэд мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан ******* ХХК-ийн ******* ******* ******* ХХК-тай 2020 оны 09 сарын 28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 16,355,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас 239,728 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН