Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Байгалмаа |
Хэргийн индекс | 129/2024/00001/И |
Дугаар | 129/ШШ2024/00202 |
Огноо | 2024-04-23 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 129/ШШ2024/00202
| 129/ШШ2024/00202 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Ж.Р нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Р.Ц, Р.Т, Р.О нарыг эх Ц.Ц-н, Р.Ц-г эцэг Ж.Р-н асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Р.Т, Р.О нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Р.Ц-г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр эцэг Ж.Рэ-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөнөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсэг болох нийт 132,868,318 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 121,468,318 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Ж.Р гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 1,400,000 төгрөгийн үнэтэй 4 ханатай монгол гэрийг биет байдлаар, нэмж бэлнээр 10,000,000 төгрөгийг 2 хувааж буюу эхний төлбөр 5,000,000 төгрөгийг 2024 оны 07 сарын 20-ны өдрийн дотор, үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 20-ны өдрийн дотор тус тус багтаан нэхэмжлэгчид төлөхөөр, хариуцагч хуваарьт хөрөнгө болох 12,500,000 төгрөг, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөнөөс өөрт болон 4 хүүхдэд ногдох хэсэг 11,666,000 төгрөг, нийт 24,166,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.
5. Хариуцагч Ж.Р нь Р.Ц-г тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг, нэхэмжлэгч нь А аймгийн Э сумын . тоот хашаа байшингийн үнэ, А аймгийн Э сумын .тоот хашааны үнэ, Т.. 120 маркийн . улсын дугаартай, мөн маркийн . улсын дугаартай, . маркийн . УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн үнэ гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсныг, хурдан удмын морь болон . маркийн. улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнээс 10,000,000 төгрөг авахаар эвлэрснийг тус тус дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалыг дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын тус тус улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Р-с 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц-д олгосугай.
9. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА