Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02331

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02331

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг * дугаар хороо *гудамж * дугаар байр * тоотод оршин суух, * онд төрсөн * настай, * овогт Тын Ү

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо *

*ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар * тушаалыг хүчингүй болгож, ажил эгүүлэн тогтоолгох, олговорт 77,508,204 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, *-ийн ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн, 18,452,130 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн төлөөлөгч Б.Т, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Ү нь хариуцагч *д холбогдох Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, олговорт 77,508,204 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, *-ийн ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь 18,452,130 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар * тушаалаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн * тоот албан бичгээр нотлогдсон, ЗГХЭГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн *дугаар албан бичгээр өгсөн чиглэлийг үндэслэн *ний дарга Т.Үтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Тодруулбал Т.Үг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ мэдүүлэхдээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор тухайн албан тушаалыг хашиж байгаа тохиолдолд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргаж өгөх ёстой гэх заалтыг зөрчсөн. Гаргасан зөрчил нь Авлигатай тэмцэх газрын албан бичгээр нотлогдсон гэж ажлаас чөлөөлсөн. Ү тус хуульд заасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бөглөсөн болох нь Мэдүүлэг.мн сайтад хийсэн үзлэгээр нотлогдсон. Авлигатай тэмцэх газрын албан бичигт Т.Үг *ний даргын албан тушаалд томилогдохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулсан гэх мэдээлэл цахим санд бүртгэгдээгүй байна гэсэн байдаг. Дээрх хуулийн 23.5-д нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн аваад Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн мэдүүлгийг 10 өдөрт багтааж хянаад тухайн дэвшсэн хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэх дүгнэлтийг ажил олгогчид мэдэгдлээр хүргүүлдэг. Авлигататай тэмцэх газрын бичиг нь ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх агуулгатай байдаг. Мөн хүний нөөцийн албаны тайлан судалгаа, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн н.Н нь урьдчилсан мэдүүлэг бөглөхдөө сайтын нэвтрэх хаяг, нууц кодыг эрх бүхий албан тушаалтнаас авч мэйл хаяг руу нь нэвтрэх эрх илгээсний дараа хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухайн этгээд бөглөх боломжтой болдог гэдгийг хүлээн зөвшөөрсөн. *ын нийт 44 ажилтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг бөглөөгүй зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн ба зарим нь мэдүүлгээ бөглөөд ажилдаа буцаж томилогдсон гэж хариуцагч өмнөх хурлууд дээр тайлбарласан. Тэгэхээр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг бөглөх үүрэг нь ажил олгогчийн өөрийнх нь хүлээсэн үүрэг. Хариуцагч нь эрх бүхий албан тушаалтны шаардсанаар Т.Үг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг ч тухайн ЗГХЭГын албан бичиг нь эрх бүхий албан тушаалтны шаардах бичигт тооцогдохгүй. Т.Ү Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан үүргийг биелүүлж ХАСХОМ бөглөсөн. *ын дарга 2020, 2021 онуудад *ний сувиллын байранд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах хоёр ажилтны орон тоог баталсан. Уг шийдвэрийг үндэслэн *ний Хөдөлгөөнчин сувиллын байрны сахиулаар О.*тэй 2020 оны 1 сараас 2021 оны 5 сар хүртэлх хугацаанд, П.*тэй 2020 оны 6 сараас 11 сар хүртэл, 2021 оны 3 сараас 5 сар хүртэл, Ц.*тай 2020 оны 12 сар, 2021 оны 1, 2 саруудад хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулсан. Хөлсөөр ажиллагч нар сар бүр ажлын тайлангаа өртөөний ерөнхий инженерт тайлагнаж, цохолт хийж санхүүд өгснөөр цалин хөлс олгодог байсан. Хөдөлмөрийн дотоод журмын 6.18-д Нийгэмлэгийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажил үүргийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ асуудлыг Замын дарга шийдвэрлэнэ, *ний дүрмийн 5.2.5-д салбар нэгжийн байшин барилга, эд аж ахуй багаж хэрэгслийг ариг гамтай ашиглах, аж ахуйн үйл ажиллагаанд үр ашигтай хэмнэлттэй, хяналттай байх зарчмыг хэрэгжүүлж ажиллах гэж заасныг зөрчсөн гэжээ. *ын 2021 оны 06 сарын 21-ний өдрийн *нд хийх төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн 3-т аудит, хяналт шалгалтын хамрах хүрээг 2020 оны 9 сараас 2021 оны 6 сарын 1-ний өдрөр хүртэлх хугацаанд хамруулна гэсэн боловч * дугаартай актад 2020 оны 1 сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх байгуулсан гэрээг хамруулан авч үзсэн нь байгууллагын дотоод журмын зөрчсөн байна. Тухайн үед тус актыг гаргах үед уг асуудлаар өөрөөс нэг ч удаа албан ёсны тайлбар мэдүүлэг аваагүй. Өнөөдрийг хүртэл тухайн хөлсөөр ажиллах гэрээг хүчин төгөлдөр буст тооцсон шүүхийн шийдвэр дүгнэлт гараагүй. 2021 онд Т.Ү албан тушаалдаа ажиллаж байсан болохоор акттай холбоотой маргаан үүсгэхгүй байх үүднээс актыг хүлээн зөвшөөрөөд гомдол гаргаагүй. Актыг хүчингүй болгох тухай маргаан хөдөлмөрийн харилцаанд хамаарахгүй гэж үзэж байгаа тул 90 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. Акт үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгуулна. Иймд *ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар * тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс урамшуулалд 77,508,204 төгрөг гаргуулж, Т.Үгийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, *-ийн ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүүлэх актыг хүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

2. Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. * нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг үндэслэн Т.Үгийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай * тушаалыг гаргасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг зөрчсөн хэмээх Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн * албан тоот болон ЗГХЭГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн * гэсэн тоот бичгээр өгсөн чиглэлийг үндэслэн Т.Үг ажлаас чөлөөлсөн. Хариуцагч байгууллага өнгөрсөн хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөсөн албан тушаалтанг эргүүлэн ажилд нь томилсон боловч Т.Ү өнгөрсөн хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгөөгүй ба ажилд эргэж орох хүсэлтээ илэрхийлээгүй. Тиймээс тушаал үндэслэлтэй гарсан. Т.Ү нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн * дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг өөрөө хүлээн зөвшөөрч тэр өдрөөс мэдсэн. Түүний дараагаас 2,000,000 төгрөгийн төлөлтийг хийсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу энэ хуулийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар Үндэсний аудитын зөвлөлд гомдол гаргах ёстой байсан. Т.Ү акттай холбоотой гомдол гаргаж байгаагүй гэв.

3. Хариуцагч * шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: * *-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн * дугаартай актад Т.Үг *ний даргаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй зөрчил илэрсэн. Тодруулбал Т.Ү нь өртөөний ажлын байрны сахиулаар иргэн О.С, П.Д, Ц.Б нартай гэрээ байгуулан тухайн хүмүүсийг хөлсөөр ажиллуулж, Ц.С 2020 оны 1 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд 12,029,609 төгрөг, П.Д-д 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаа болон 2021 оны 3 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэл нийт 6,425,600 төгрөг, Ц.Бт 2022 оны 12 дугаар, 2021 оны 1-2 дугаар сард нийт 2,196,840 төгрөгийг үндэслэлгүй ойлгосон зөрчил илэрсэн. Энэ нь * *-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.18 дахь хэсэгт заасан зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажил үүргийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд уг асуудлыг замын дарга шийдвэрлэнэ гэх заалт болон *ний дүрмийн 5.2.5 дахь салбар нэгжийн байшин барилга, эд аж ахуй багаж хэрэгслийг ариг гамтай ашиглах, аж ахуйн үйл ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй, хяналттай байх зарчмыг зөрчсөн. Т.Үгийн ажил үүрэг гүйцэтгэх явцдаа байгууллагад учруулсан хохирол болох 18,452,130 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх актад тэрээр гомдол гаргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрч төлөлт хийж ирсэн. Акт хүчин төгөлдөр тул 18,452,130 төгрөгийг Т.Үгээс гаргуулж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: *-ийн эрх бүхий албан тушаалтан 2020, 2021 онуудад *нд хөлсөөр ажиллуулах хоёр ажилтны орон тоог баталсан. Хөдөлмөрийн дотоод журмын 6.18-д Нийгэмлэгийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажил үүргийг хөлсөөр ажиллар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ асуудлыг Замын дарга шийдвэрлэнэ гэж заасны дагуу Замын даргын баталж гарын үсэг зурсан шийдвэрийг үндэслэн *ний Хөдөлгөөнчин сувиллын байрны сахиулаар О.Стэй 2020 оны 1 сараас 2021 оны 5 сар хүртэлх хугацаанд, П.Дтэй 2020 оны 6 сараас 11 сар хүртэл, 2021 оны 3 сараас 5 сар хүртэл, Ц.Бтай 2020 оны 12 сар, 2021 оны 1, 2 саруудад хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулсан. Түүнчлэн дээрх ажилтнуудтай хөлсөөр ажиллуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасныг үндэслэн цалин, хөлс олгож ирсэн тул ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай акт үндэслэлгүй. Тодруулбал тус актад ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг биелүүлээгүй зөрчил илэрсэн гэх боловч ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй олгосон гэх 18,452,130 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан болон яагаад үндэслэлгүй олгосон гэж үзсэн талаар тайлбар мэдээлэл тусгагдаагүй. Мөн тухайн үед тус актыг гаргах үедээ уг асуудлаар нэг ч удаа албан ёсны тайлбар мэдүүлэг аваагүй. Тус актыг хүлээн зөвшөөрөхгүй учир өнөөдрийг хүртэл гарын үсэг зураагүй. Иймд ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүүлэх акт үндэслэлгүй гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчээс хөдөлмөрийн гэрээ, *ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар * тушаал, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

6. Хариуцагчаас Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн * нийгэмлэгийн дүрэм, 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар  Монгол Оросын******* *-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2023 оны 03 сарын 17-ны өдрийн №*Чиглэл хүргүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан бичиг, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн акт, Хөдөлмөрийн дотоод журам, **-ийн *ний дүрэм,

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас *аас *-ийн эрх бүхий албан тушаалтны 2020, 2021 онд хөлсөөр ажиллах ажилтны орон тоо баталсан шийдвэр, 2021 оны *-ын Дотоод аудит, хяналт шалтгалтын тайлан удирдамж, *-ийн алба, хэлтэс, тасаг төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам, ДАХША, 2020, 2021 онд * нийгэмлэгийн *ний дарга Т.Ү, О.С нарын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ, 2020 онд *-ын*******ийн *ний дарга Т.Ү, Ц.Б*, П.Д* нарын хооронд байгуулагдсан Хөлсөөр ажиллах гэрээ, П.Д*ийн 2020 болон 2021 оны гэрээ дүгнэсэн актууд, Сувиллын сахиулаар ажиллаж байсан О.С, П.Д*д нарын 2020, 2021 оны цалингийн карт, Сахиул О.С, П.Д*д, Ц.Б* нарын хийсэн ажлын тайлангууд, 2020 оны хөдөлгөөнчин сувилалын байрыг хэмжил зүйн төв болгох их засварын ажлын хөрөнгө оруулалтын тайлан, ус алдсаны улмаас барилгад хийх засварын ажлын гэмтлийн акт, Баримтын шалгалтын акт * үүссэн төлбөр, 2020 оны 10 сарын 26-ны өдрийн *ний шуурхай хурлын тэмдэглэл, О.С, П.д нараас гаргуулсан сувилалын засварын материалын баримтуудыг нотлох баримтаар гаргуулж, meduuleg.jaas.mn системд нэвтэрч Т.Ү нь 2018 оны 02 сараас 2022 оныг дуусталх хугацааны ХАСХОМ-ыг бөглөж баталгаажуулсанг үзлэгээр баримтжуулж баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэгч Т.Үгийн нэхэмжлэлийн шаардлагаас *ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар * тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 63,997,252 төгрөг гаргуулж нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хангаж, олговроос үлдэх 13,510,952 төгрөг, *-ийн ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүүлэх актыг хүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актаар тавигдсан 18,452,130 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 сарын 10-ны өдрийн албан бичгээр нотлогдсон тул Засгийн газрын ХЭГ 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр өгсөн чиглэлийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг үндэслэсэн гэсэн боловч нэхэмжлэгч албан тушаалд томилогдсон даруйд 2018-2022 оныг дуустал хугацааны ХАСХОМ бөглөж баталгаажуулсан болох нь тогтоогдсон. ЗГХЭГ-ын чиглэл өгсөн албан бичгийг эрх бүхий байгууллага шаардсан гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, төлбөр тогтоосон ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүүлэх актыг танилцуулаагүй, зөвшөөрч гарын үсэг зураагүй тул ухүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг зөрчсөн хэмээх Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн * албан тоот болон ЗГХЭГ-ын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн * гэсэн тоот бичгээр өгсөн чиглэлийг үндэслэн Т.Үг ажлаас чөлөөлсөн гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Т.Үг *ын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар *тушаалаар *ний даргаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

*ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар * тушаалаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь заалтыг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн * тоот албан бичгээр нотлогдсон, ЗГХЭГ-ын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн *дугаар албан бичгээр өгсөн чиглэлийг үндэслэн *ний дарга Т.Үтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

4.2. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №*Чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр * ХНН-ийн дарга Х.Х*д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй хууль тогтоомж, шаардлагыг зөрчин томилогдсон этгээдийг олж тогтоон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүгээр чиглэл болгож байгаа тухай албан бичиг /*/,

Авлигатай тэмцэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №* Хариу хүргүүлэх тухай албан бичигт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу Т.Үг *ний даргын албан тушаалд томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан тухай мэдээлэл цахим санд бүртгэлгүй байна гэсэн албан бичгийг хариуцагч байгууллагад тус тус хүргүүлсэн байна. /*

4.3. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй гэж зааснаар Т.Ү 2018 оны 02 сараас 2022 оныг дуусталх хугацааны ХАСХОМ-ыг бөглөж баталгаажуулсан болох нь *.mn системд нэвтэрч хийсэн үзлэг болон баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь ЗГХЭГазар, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т зааснаар Т.Үг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэсэн тайлбар гаргасан боловч дээрх албан бичгүүд нь Т.Үг албан тушаалд томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан тухай мэдээлэл цахим санд бүртгэлгүй гэсэн хариу хүргүүлсэн, ЗГХЭГазрын Чиглэл хүргүүлэх албан бичгээр төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр Шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг чиглэл болгосон албан бичгийг үндэслэн ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй.

ЗГХЭГазрын Чиглэл хүргүүлэх албан бичгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас чөлөөлөх чиглэл хүргүүлсэнг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага гэж үзэхгүй бөгөөд ажилтны ажил албан тушаалын чиг үүрэгтэй нь шууд хамааТан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тухайн хуулийн заалтыг зөрчсөн байна.

4.4. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.

Хуульд зааснаар ажил олгогч * Т.Үг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар *ний даргаар томилон ажиллуулахдаа хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг авч холбогдох газар нь хүргүүлэх үүргээ биелүүлээгүйд ажилтны буруу байхгүй бөгөөд ажил олгогч байгууллагын эрх бүхий албан тушаалтан системд нэвтэрч урьдчилсан мэдүүлэг бөглөх кодыг өгч мэйл хаяг руу нь илгээснээр бөглөх боломжтой талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан тул нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутгах үндэслэлгүй.

4.5. Иймд *ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар * тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасанд нийцээгүй тул тушаалыг хүчингүй болгож, Т.Үг *ний даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 2024 оны 05 дугаар сарын 02-ныг хүртэл ажлын 269 хоногийн олговорт 63,997,252 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Т.Үгийн ажилгүй байсан хугацааны олговрыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааны авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагааг үндэслэн тооцож ажил олгогчоос 63.997.252 төгрөг гаргуулж, үлдэх 13,510,952 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно.

4.6. *ын ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар * Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх тухай актаар үндэслэлгүй олгосон нийт 20,652,130 төгрөгийг *ний дарга Т.Үгээр төлүүлэх акт тогтоож, Т.Ү 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын хугацаанд 2,000,000 төгрөгийг төлж барагдуулж, ар гэрийн гачигдлын улмаас цаашид бага багаар 1 жилийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулах хүсэлт гаргасан болох нь хавтаст хэргийн 110, 111 дүгээр талд авагдсан *-ын *ний 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Авлага барагдуулалтын талаарх албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Авлагын тайлан гэх баримтаар тогтоогдсон, тухайн үед актад гомдол гаргаагүй тул актыг танилцуулаагүй, зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Иймд *-ийн ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүүлэх актыг хүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

5. Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Үд холбогдуулж ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар * Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх тухай актаар тавигдсан төлбөрт 18,452,130 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасанг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч актаар тавигдсан төлбөрөөс 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 02 дугаар сарын хугацаанд 2,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй тул Т.Үгээс 18,452,130 төгрөг гаргуулж хариуцагч *д олгох нь зүйтэй.

6. Нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс төлсөн 187,350 төгрөг, хариуцагчаас төлсөн 205,211 төгрөгийг тус тус улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч, хариуцагчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 477,936 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан *ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар * тушаалыг хүчингүй болгож, Т.Үг *ний даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасныг баримтлан хариуцагч *аас олговорт 63,997,252 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Үд олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих журмын дагуу нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, олговроос үлдэх 13,510,952 төгрөг, *-ийн ДАХШАны байцаагчийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн * дугаартай Үндэслэлгүй олгосон хөлсөөр ажиллуулах гэрээний хөлсийг нөхөн төлүүлэх актыг хүчингүй болгож, үндэслэлгүй төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,350 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Т.Үд буцаан олгож, хариуцагч *аас 477,936 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Үгээс 18,452,130 төгрөг гаргуулж хариуцагч *д олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,211 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч *д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА