| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03754/И |
| Дугаар | 184/ШШ2024/02465 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/02465
|
2024 05 03 |
*******4/ШШ2024/02465 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* ******* төв, 203 тоот хаягт байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, дугаар гудамж, 25 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,
1,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Тус компанийн жолооч овогт нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдийн 12 цагийн орчимд компанийн эзэмшлийн -44 УНН улсын дугаартай Тоёото Хайс маркийн авто машинтайгаа ******* дүүргийн 8 дугаар хороо Нисэхийн тойргийн хойд замд явж байтал баруун талаас Тоёото Акуа маркийн 23-83 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай машиныг мөргөсөн. Тухайн үед Тоёото Акуа машиныг Тоёото сай маркийн 51-132 ХАУ маркийн машин мөргөсөн. Тоёото сай машиныг Тоёото Приус маркийн 93-12 ТӨВ улсын дугаартай машин мөргөсөн.Тухайн үед замын цагдаагийн газраас ирж хэмжилт хийсэн бөгөөд иргэн ыг буруутай талаар дүгнэлт гаргасан.
******* дүүргийн прокурорын газраас хохирол бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хохирлоо “Итгэлт эстимэйт” үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 1 750 000 /нэг сая, долоон зуун тавин мянган/ төгрөг болсон бөгөөд нь одоо болтол манай хохирлыг барагдуулахгүй байх тул 1 750 000 /нэг сая, долоон зуун тавин мянган/ төгрөгийг оос гаргуулж манай байгууллагын Хаан банкны 5031105544 тоот дансанд шилжүүлж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.од холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 1,750,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Н.од холбогдуулан 1,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 1,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.од холбогдох 1,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.од холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн 1,750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.оос 21,475 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 21,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД