| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04007/И |
| Дугаар | 184/ШШ2024/02466 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2024/02466
|
2024 05 03 |
1*******4/ШШ2024/02466 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, ******* гудамж, 5, 403 тоот хаягт байрлах “******* ******* ББСБ” ХХК /РД:60*******226/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, 11 дүгээр гудамж, 1 тоот хаягт оршин суух /РД:ЧВ*******1020309/-т холбогдох,
231,35*******.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Хариуцагч Б.ээс зээлийн гэрээний үүрэгт 231,35*******.42 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б. нь ******* *******-ийн нэхэмжилсэн 231,35*******.42 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан 231,35*******.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 231,35*******.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 4.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.
Иймд “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох 231,35*******.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох 231,35*******.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,590.4 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.ээс 3,95.3 төгрөгийг, ******* дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 3,95.3 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД