| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/02504/И |
| Дугаар | 184/ШШ2024/02509 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/02509
| 2024 05 06 | 184/ШШ2024/0250******* |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:УУ8*******060720/-ийн нэхэмжлэлтэй
Овог солиулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, нэхэмжлэгч Б.******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би овогтой арван жилийн нэг анги юм. 2018 оноос анх уулзсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү *******ийн г төрүүлсэн. Төрүүлэх үед нөхөр хөдөө ажилтай байсан тул гэрчилгээг яаралтай авах хэрэгтэй болж би өөрийн нэр дээр авсан болно. Мөн тэр цагаас хойш бид нэг гарт хамтран амьдарч байгаад хуримаа хийж нэрээ шилжүүлэх бодолтой байсан. Гэвч ын маань 2024 оны 1 дүгээр сарын 20нд авто ослоор нас барсан. Бид энэ хугацаанд хадам аав ын хамт Сонгино хайрхан дүүргийн *******-р хороо баруун баян ******* 13-44 тоотод амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Хүү аавынх нэр дээр овоглуулахыг хүсэж байгаа тул хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү” гэв.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, ийн төрсний гэрчилгээний хуулбар, М.ын нас барсны гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2024/01040 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч , нарын тодорхойлол
2.2 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: , нарынг гэрчээр асуусан тэмдэглэл, тэдгээрийн төрөл садангийн лавлагаа, Шүүх, шинжилгэний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20*******4 дугаартай шинжээчийн дүгнэлт.
Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь овог солиулах, М.ыг хүү ийн төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2. Тэрээр өөрийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд хандан хүсэлт гаргасан нь оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэг “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсэн шаардлагад нийцэж байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг буюу нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь талийгаач М. 2021 оны 11 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл буюу нас барах хүртэл хамтын амьдралтай байсан, хамтран амьдарч байх хугацаанд хүү төрсөн болох нь доорх бичмэл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- хүү нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн болох нь хүүхдийн 11166701*******7 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,
- гэрч : “...Миний дүү М. Б.******* нар нь 76 дугаар сургуульд хамт сурдаг байсан. 2018 оноос хойш уулздаг болоод хамт амьдардаг болсон санагдаж байна. Он сарыг нь сайн мэдэхгүй байна. Дундаасаа 1 хүүтэй. М. нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр замтээврийн ослоор нас барсан. Миний дүүгийн ганц хүүхэд учраас бид нар Б.*******т санал гаргаад шүүхэд хүсэлт өгсөн юм” гэх тодорхойлолт болон түүний шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг
- гэрч : “....М. нь миний төрсөн ах. Б.*******, ах хоёр 10-н жилийн сургуульд нэг ангид хамт сурдаг байсан. Багаасаа нэгийгээ таньдаг. 2020 оноос хойш хамт амьдарсан. Дундаасаа 1 хүүтэй. Манай ах 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан” гэх тодорхойлолт болон түүний шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг,
- М. нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан болох нь 111652201506 дугаартай нас барсны гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.
5. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 20*******4 дугаар шинжээчийн дүгнэлтээр...М. нь ийн биологийн эцэг байх магадлал **************,************** % байна гэжээ
6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудад үндэслэн талийгаач М. нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү ийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг баримтлан 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ийн /РД:/-ын биологийн эцэг нь ******* овогт ын /РД:УП8*******0302*******6/ мөн болохыг тогтоосугай.
2. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү ******* овогт *******ийн /РД:/-ын төрсөн эцгээр ******* овогт ын /РД:УП8*******0302*******6/-ыг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД