| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/04008/И |
| Дугаар | 184/ШШ2024/02510 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2024/02510
| 2024 05 06 | 184/ШШ2024/02510 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******, 18 дугаар гудамж, 1а тоот хаягт оршин суух ******* ******* /РД:*******/-ны хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд. Нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...“Б.******* миний бие В.Базарагчаагаас 2019 оны 7 сарын 03-нд гэрлэлтээ цуцлуулж, охин эх миний асрамжид үлдээсэн. Ингээд миний бие 2021 онд өвдөж, ковид гарсан аймаг хотын хооронд чөлөөтэй зарцуулдаггүй байсан үед 2021-7-7-нд охиноо авч явсан ба энэ үедээ шүүхэд хандаж, өргөдөл өгсөн байсан. Охин асрамждаа авсан. Тэр үед бие муу байсан тул бас эмчилгээнд гадагшаа явж магадгүй болоод аав Банзрагчийн асрамжид өгөхөд татгалзаагүй юм. Гэвч хагалгаанд орж чадаагүй ба өөрийн зүгээс ардын аргаар эмчилгээ хийлгэж, бие сайжирч, одоо ажилд орж ажлаа хийсээр байна. Охин маань 2022 оны 11 сарын сүүлд хөөгдөөд гэртээ ээж дээрээ ирсэн. Охин аав дээрээ байхад сүүлд суусан эмэгтэй нь хэрүүл маргаан үүсэх бүр чамаас болсон чи зайл гэх зэргээр гэрээсээ хөөж гадна хүртэл хонуулсан. Одоо охин маань ээж дээрээ ирээд 15 cap болж байна. хүүхдийн мөнгийг нь өгөхгүй нь өөрөө авдаг. Ингээд охин маань эхийн асрамжид байгаа учир шүүхэд хандаж асрамжийг өөрчлөн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь хаягтаа байхгүй талаар шүүхээс тогтоогдсон баримт байгаа учир иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж байгаа хаяг газрыг олж тогтоолгох хүсэлтэй байна. Иймд хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, ******* дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/2198 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 19 дүгээр сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 138/ШШ2021/00593 дугаартай шийдвэр, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2024/07385 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
- Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.
3. Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт заасантай нийцэж байх тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.
4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, зээл хүсэгчийн анкетийн хуулбар, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 138/ШШ2021/00593 дугаартай шийдвэр, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШЗ2024/07385 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.
5. Иймээс хариуцагч В. хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД